Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00130

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 срын09 өдөр

                           181/ШШ2020/00130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О  , хариуцагч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О той 2006 онд танилцаад 2007 оноос хамт амьдарч эхэлсэн. 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр том хүү О.Т   төрсөн. 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бага хүүхэд О.Тү   төрсөн. Бид хоёрын үзэл бодол таарахаа больж байнга хэрэлддэг болсон. Мөн Б.О  нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Эхний удаа зүгээр өнгөрөөсөн ч дараагийн удаа дахин тус үйлдлийг гаргасан. Үүний улмаас 2012 оны сүүлээс тусдаа амьдарч эхэлсэн. Иймд гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.О  тай 2006 онд танилцаж, 2007 оноос хамт амьдраад 2008 онд том хүү төрсөн. 2010 онд бага хүүхэд О.Тү   төрсөн. Ш.О  тай зан харилцааны хувьд таарахаа больж, ганцаараа 2 хүүхдээ өсгөсөн. Ш.О   байнга гадагшаа явдаг байсан. 2012 оноос би аав ээжтэй амьдарч эхэлсэн” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О   нь хариуцагч Б.О д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.О  , хариуцагч Б.О  нар нь 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү О.Т  , 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү О.Тү   нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүү О.Т  , О.Тү   нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.О  , хариуцагч Б.О  нар нь 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж, тэтгэлэг шийдвэрлэх хуулийн зохицуулалтай.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд хүү О.Т  , хүү О.Тү   нарыг эх Б.О гийн асрамжид үлдээхээр тохиролцсон тул хүү О.Т  , хүү О.Тү   нарыг эх Б.О гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хүү О.Т  , О.Тү   нарыг сар бүр эцэг Ш.О  аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Талууд дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурьдав.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш.О, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т  , 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О.Тү   нарыг эх Б.О гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Т  , 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О.Тү   нарыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.О  аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ш.О  , хариуцагч Б.О  нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О гоос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.О  т олгож, нэхэмжлэгч Ш.О  аас улсын тэмдэгтийн хураамжид 113,574 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод  олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР