Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00179

 

 

 

 

 

 

 

                2020          01          14  

                                 181/ШШ2020/00179

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1-р хороо Богд Ар хороолол 22А байр 64  тоотод оршин суух Боржигон овогт Тунгалагийн Бямбацэцэг /РД:ХМ79032381/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 14-р хороо Хандгайтын 26-р гудамж 147 тоотод оршин суух Боржигон овогт Очирын Отгонмөнх /РД:ХЙ78072611/-д холбогдох

 хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Г.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бямбацэцэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь О.Отгонмөнхтэй 2014 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний охин О.Ариунболор нь 2015 оны 04 сарын 20-ний өдөр төрсөн.

Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан цагаас хойш охин О.Ариунболор эх миний асрамжинд байгаа эцэг нь хүүхдэдээ ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Иймд хүүг миний асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: Т.Бямбацэцэгийн гаргасан шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч О.Отгонмөнх нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт өгсөн тул шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж өгнө  гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бямбацэцэг хариуцагч О.Отгонмөнхөд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.Отгонмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бичгийн тайлбар шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Бямбацэцэг хариуцагч О.Отгонмөнх нар нь 2014 онд танилцан, хамтран амьдрах болсон. Тэдний дундаас 2015 оны 04 сарын 20-ний өдөр охин О.Ариунболорыг төрүүлсэн болох нь №1107002113 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Учрахуй” ӨЭМТ-ийн “охин О.Ариунболор эрүүл бойжиж байгаа” гэх тодорхойлолт, Баянгол дүүрэг 164-р цэцэрлэгийн “ахлах А бүлэгт хүмүүждэг” гэх тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Зохигчдын хоорондын таарамжгүй байдал, бие, биенээ гэх хайр халамжгүй, эхнэр, нөхрийн дотно харьцаа байхгүй,  гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болох нь тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч Т.Бямбацэцэг нь бага насны хүүхэд болох охин О.Ариунболорыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч О.Отгонмөнх нь хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаагүй тул охин О.Ариунболорыг эхийнх нь асрамжинд  үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг дурдах нь зүйтэй байна. 

Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгэх гэх мэт цогц харилцааг зохицуулдаг онцлогтой тул хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч О.Отгонмөнх нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож,  хариуцагчаас 35,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35,868 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг Улаанбаатар хотод 217,900 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 04 сарын 20-ний өдөр төрсөн охин О.Ариунболорыг эх Т.Бямбацэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 04 сарын 20-ний өдөр төрсөн охин О.Ариунболорыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг О.Отгонмөнхөөр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч О.Отгонмөнхөөс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Бямбацэцэг хариуцагч О.Отгонмөнх нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч О.Отгонмөнхөөс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бямбацэцэгт олгож, нэхэмжлэгч Т.Бямбацэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгнөөс 35,868 төгрөгийг улсын орлогод үлдээж, 34,332 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Т.Бямбацэцэгт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ