Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00191

 

 

 

 

 

 

 

                2020          01          15  

                                 181/ШШ2020/00191

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 19-р хороо Дээд салхит 11-215 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Номинцэцэг /РД:ЖЯ86072566/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 12-р хороо Хангайн 6-р гудамж 228 тоотод оршин суух Галзууд овогт Батбилэгийн Түвшинбилэг  /РД:ЖЭ85040411/-д холбогдох

гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Номинцэцэг, хариуцагч Б.Түвшинбилэг, нарийн бичгийн дарга Г.Цэвэлмаа нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Номинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Миний бие 2008 онд Б.Түвшинбилэгтэй танилцан, 2009 оны 01 сараас хамт амьдрах болж, 2009 оны 04 сарын 15-ний өдөр  гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 12 сарын 15-ны өдөр Т.Маргадыг төрүүлсэн.

Б.Түвшинбилэг нь охиныг 1 сартай байхад өөр хүнтэй амьдрал зохиож яваад өгсөн. Энэ өдрөөс хойш эцэг Б.Түвшинбилэг нь охиноо нэг ч удаа харж хандаж байгаагүй эцэг хүний үүргээ биелүүлэхгүй аль болох үүрэг хариуцлагаа зугтаж амьдарч ирсэн. Би 2011 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Түвшинбилэг хаягандаа байхгүй гэж буцаасан тул 2011 оны 1489 дугаартай шүүхийн шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоосон.

Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй хэн аль нь гэр бүлтэй үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтийг цуцлаж, охиныг миний асрамжинд үлдээж, эцгээс нь  хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Түвшинбилэг  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Миний бие 2008 онд Б.Номинцэцэгтэй танилцсан бид нэг гэрт орж хамт удаан амвдраагүй тухайн үед шинэ гэр бүлд 500,000 төгрөг өгч байхад түүнийг авах гэж л гэрлэлтээ батлуулсан. Тэр мөнгөөрөө хэсэг хугацаанд байр түрээслэн амьдарсан.

Охин Т.Маргадыг миний хүүхэд гэхэд эргэлзэж шинжээч томилуулах хүсэлт гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бид 2 ах, эгч нарынхаа гэрээр ирэн очин байдаг байсан. Одоо би гэр бүлтэй болсон гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Номинцэцэг нь хариуцагч Б.Түвшинбилэгт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б.Түвшинбилэг нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө харин охиныг өөрийн хүүхэд гэхэд эргэлзэж байна гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч  Б.Номинцэцэг хариуцагч Б.Түвшинбилэг нар нь 2008 онд танилцан,  2009 оны 04 сарын 15-ний өдөр  гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Тэдний дундаас 2009 оны 12 сарын 15-ны өдөр охин Т.Маргадыг төрүүлж өсгөсөн болох нь 1065-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаа, 2009 оны 04 сарын 15-ний өдөр 536-д бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Ундрах ирээдүй” ӨЭМТ-ийн “охин Т.Маргад эрүүл бойжиж байгаа” гэх тодорхололт, Ерөнхий боловсролын 117-р сургуулийн “4Г бүлэгт Т.Маргад сурдаг” гэх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 159 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр дуусгавар болгосон нь зохигчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй болох нь нотлогдсон.

 Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, эхнэр нөхрийн дотно харьцаагүй болох, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг гүйцэтгээгүйгээс тэд тус тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.

 Зохигчид  гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг талууд зөвшөөрсөн хэн аль нь хамтран амьдрагчтай болохоо илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Б.Түвшинбилэг нь 2009 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн охин Т.Маргадын биологийн эцэг эсэхэд маргасан тул тус шүүхийн 2019 оны 11 сарын 06-ний өдрийн 12365 тоот шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд 2019 оны 11 сарын 29-ний өдрийн Шинжээчийн дүгнлтэнд “Б.Түвшинбилэг нь Т.Маргадын эцэг байх магадлал 99,99% байна” гэсэн дүгнэлтийг бичгээр ирүүлсэн тул охин Т.Маргадын эцэг нь Б.Түвшинбилэг болох нь тогтооогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг. 

Нэхэмжлэгч Б.Номинцэцэгийн асрамжинд бага насны хүүхэд болох Т.Маргадыг үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг нэхэмжлэгч Б.Номинцэцэгт даалгаж, эцэг Б.Түвшинбилэгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

   Зохигчид  дундын эд хөрөнгийн маргаангүй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Номинцэцэг, хариуцагч Б. Түвшинбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн охин Т.Маргадыг эх Б.Номинцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  2009 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн охин Т.Маргадыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Түвшинбилэгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Б.Түвшинбилэгээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Номинцэцэг хариуцагч Б.Түвшинбилэг нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгасугай.

7. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Номинцэцэгийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түвшинбилэгээс 106,068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Номинцэцэгт  олгосугай.

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ