| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/256 |
| Огноо | 2023-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/256
2023 6 30 2023/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П
улсын яллагч Ц.Л
насанд хүрээгүй хохирогч Э.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Д.О,
шүүгдэгч Л.А, өмгөөлөгч Б.Т,
шүүгдэгч Н.А,
шүүгдэгч М.Б, тэдний өмгөөлөгч Я.Э,
шүүгдэгч Н.А ын өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000134 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нар бүлэглэн,
2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр **** улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй хохирогч О.М, Э.Б нарыг “мөнгө олж өг, гар утсыг чинь зарна” гэж нүүр лүү нь алгадах, цохих зэргээр биед нь халдаж, О.М-ийн “SamsungА-12” загварын, Э.Б-гийн “ZTE V40” загварын гар утсыг хүч хэрэглэн заналхийлэн авч, 999.000 төгрөгийн хохирол учруулсан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт,
шүүгдэгч Л.А нь;
согтуурсан үедээ, 2023 оны 2 дугаар сарын 03-ны шөнө 03-04 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ивээл” зочид буудлын гадаа Б.Ц-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Б “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, хөнгөн ял өгнө үү.” гэв.
шүүгдэгч Н.А “...Би тухайн үед насанд хүрээгүй байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, хөнгөн ял өгнө үү.” гэв.
шүүгдэгч Л.А “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй, дээрэмдэх гэмт хэргийг би үйлдээгүй, хохирогч нарын утсыг аваагүй, цохиж зодоогүй.” гэв.
насанд хүрээгүй хохирогч Э.Б “...Тухайн өдөр “Хөх Монгол” дээр байх үед М залгаад, тэгээд эд нар хар машинтай ирцгээсэн, А ах намайг “машинд суу” гээд суулгаад “утастай болсныг чинь мэдсэн шүү” гэж хэлсэн. Ломбарднаас гараад уул руу очоод булшны нүх ухуулж, зодсон. А “өчигдөр гар ийм болчихсон, та хоёрт гар хүрэх боломжгүй байна” гэж хэлсэн, булшны нүх ухуулж, цасан дээр хэвтүүлэх үед А дэмжээд инээгээд байсан, гомдолтой байна.” гэв.
шүүгдэгч Л.А, Н.А, М.Б нарын бүлэглэн үйлдсэн “дээрэмдэх” хэргийн тухайд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
насанд хүрээгүй хохирогч О.М-ийн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 30 минутын үед хичээл тараад...найз Б-тай таарсан, ... Орос сургууль дээр байхад...О.А фэйсбүүкээр залгаж “хаана байгаа юм, энд хүүхдүүдтэй маргаад байна, “Төгөл” худалдааны төвийн урд талд байрлах “Proline” цахим тоглоомын газарт байна” гэж дуудсан. ...тоглоомын газрын гадна шатан дээр намайг дуудсан А-ын нүднээс нулимс гарчихсан зогсож байсан... хаанаас ч юм Б гарч ирээд надад “уулзахгүй гэж бодоод яваад байсан уу” гэж хэлсэн, ...бид нар хамтдаа Б-ийн машинд орж суусан, Б, А хоёр арын суудал дээр миний хоёр талд суугаад, Б эхлээд миний хацар руу нэг удаа цохиж, хэд, хэдэн удаа алгадсан, дараа нь “одоо Б-гаа барьж өгнөө” гээд миний утсыг авч фэйсбүүкээр Б руу залгаж хаана байгааг нь асуусан, ...бид нар шууд “Хөх Монгол” цогцолборын ар талын хуримын ордны урд талын хаалганы гадна очиж зогсоход А, Б хоёр буугаад...Б-г дагуулаад хүрч ирсэн. Б-г машины арын суудал руу суулгаад А Б-гийн нүүр рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж, Б гараараа нүүрээ дарж хамгаалаад байсан. ... А Б-г машин дотор суулгаж байгаад зодоод байсан. ...бид хамтдаа “Мэнд-Амар”-ын урд талын зогсоол дээр очиж зогсоод Б надад “чи мөнгө ол эсвэл 50.000 төгрөгт утсаа ломбарданд тавиул” гэж хэлсэн, би Б-д “ахаа мөнгө олдохгүй шүү дээ, би наад утсыг чинь ашиглаад хоёр л хонож байна” гэхэд “тэгвэл мөнгө олооч” гээд миний хацар руу нэг удаа алгадсан. ... А Б-д “утсаа гаргаад ир” гэхэд Б “утас байхгүй шүү дээ” гэж хэлтэл А Б-гийн халаасыг нэгжиж утсыг нь гаргаад ирсэн. А Б-гийн утсыг хараад “за энэ бол батаараа 200.000 төгрөг, шууд зарна, эсвэл 250.000 төгрөгт ломбардуул” гэхэд Б “зарж яах юм бэ ахаа, би тийм их мөнгө олж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн, тэгээд А Б-гийн утсыг, харин Б миний утсыг бариад Б-ийн хамт гурвуулаа гарсан. ...Машин дотор байхад Б надаас “чи зугтаах гээд байгаа юм уу” гэж асуухад хажуугаас А ломбардны бичиг гаргаж ирээд “азтайд тооц” гээд Б-д ломбардны бичиг өгөөд “та хоёрын утсыг 300.000 төгрөгт тавьсан шүү, хуваагаад аваарай” гэж хэлсэн. ...бид нар Б-ийн машинтай яваад...Баян-Өндөр уулын энгэрт жалганы дэргэд зогссон үед Б миний шүд рүү нэг удаа цохисон, би гараараа амаа дартал “гараа ав” гээд нүүр рүү дахиж цохисон, миний хамраас цус гарсан, ...Б Б-гийн нүүр рүү хэд, хэдэн удаа цохиж авсан, ...Б зодож дуусаад яг машиныхаа хажууд Б бид хоёрыг зогсоогоод “булшаа ух” гэж хэлсэн. ...Б жалган дотор Бг гараар нь газар малтуулж байсан. ...жалга дотроос Б “М ороод ир” гэж хэлсэн, жалганы эрэг дээр очоод зогстол өөрөө жалганаас гарч ирээд намайг жалга руу жийж оруулсан. Б бид хоёрыг жалга дотор байхад Б “гадуурх хувцсаа тайл” гээд бид хоёрын хувцсыг тайлуулж цээж нүцгэн болгосон, ...“цасан дээр 10 минут хэвтээрэй” гээд хэвтүүлсэн. Б бид хоёрыг цасан дээр хэвтэж байхад Б гар утсаараа бичлэг хийж, Б цасан дээр хэвтэж байхдаа уйлж байхад Б жалга руу орж ирээд Б-гийн хацар руу 2-3 удаа алгадаж, “одоо та хоёр хувцсаа өмс” гэсэн, намайг хувцсаа өмсөж байхад Б газар унагааж толгой дээрээс хөлөөрөө хоёр удаа хүчтэй дэвссэн. ...Б намайг “цагдаад өгөх юм бол ээжийг чинь ална шүү, аав чинь хөгширсөн шүү” гээд нүүр рүү 7-8 удаа цохиж, маш олон удаа алгадсан, ...А машины гадна Б-гийн нүүр рүү 1-2 удаа цохиж, 3-4 удаа алгадсан. ...Б бид хоёрын утсыг ломбарданд тавих санааг Б, А хоёр гаргасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч А.А-гийн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас 2-3 залуу орж ирээд “өөрсдийн утас” гэж итгүүлэн “SamsungА-12” загварын, “ZTE V40” загварын гар утсыг 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...буруутай этгээдүүдээс 300.000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,
хохирогч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “...Мэс “Б хаана байгаа юм, юу болсон юм” гэж асуутал “өдөр Б, А, А, Б дөрөв хар өнгийн “Prius20” загварын машинд Б бид хоёрыг суулгаад зодож, гар утсыг аваад ломбарданд тавьсан, ууланд аваачиж “булшны нүхээ ух” гэж газар ухуулсан, гадуур хувцаснуудыг тайлуулаад цасан дээр нүцгэн хэвтүүлж цээжин дээр хөлөөрөө гишгэсэн, өдөржин архи аягалуулсан, Б бид хоёрын утсыг ломбарданд тавьсан мөнгөөрөө унаж явсан машиндаа бензин хийсэн, “та хоёрын гар утсыг ломбарданд тавиад архи авсан, энэ архинаас та хоёр цуг уу, тэгэх юм бол бид нар ямар ч хэрэгт орохгүй, яагаад гэвэл та хоёр бид нартай цуг ууж байгаа юм чинь” гэж хэлсэн, хамгийн сүүлд “Enjoу” буудлын гаднаас ганцаараа зугтаасан” гэж хэлсэн. ...М-ийг гаднаас өрөөнд оруулж иртэл А, М рүү уурлаж “цуг архи хувааж уугаад ингэж новшрох юм уу, чи цагдаа дуудлаа” гэж хэлээд дайрсан, ...Б-гаас юу болсон талаар асуутал маш их айчихсан, ухаан санаа нь төвлөрөхгүй, цочирдсон байдалтай “А, А, Б, Б дөрөв М бид хоёрыг өдөржин зодож, гар утсыг маань дээрэмдэж ломбарданд тавиад, уул руу аваачиж, булшны нүх ухуулж, цасан дээр нүцгэн хэвтүүлээд дээрээс гишгэж зодсон, өдөржин архи аягалуулж хүчээр уулгасан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
гэрч Б.Б-ийн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр найз М-ийн хамт “Төгөл” худалдааны төвийн зүүн талд байрлах “Рroline” цахим тоглоомын газар М-ийн нэг найз нь “зодуулах гээд байна” гэж М-ийг дуудсан учраас би хамт очсон. ...Б М-ийн бөгс рүү нь нэг удаа өшиглөж, “чи муу бацаан олдохгүй гэж бодоо юу” гээд гараараа толгойг нь хүзүүдэж тэвэрсэн. ...“Хөх Монгол” руу очихоос өмнө Б арын суудал дээр М-ийн толгой, гэдэс, бие рүү нь гараараа цохиж, “чи миний найз охиныг хүмүүст муулсан байна” гэсэн утгатай зүйл хэлээд байсан. ...“Хөх Монгол” цогцолборын арын зогсоол дээр очиход Б, А хоёр машинаас бууж хашаа руу орж Б-г дагуулаад гарч ирсэн, А Б-г машины арын суудал дээр суулгаад хацар руу нь гараараа нэлээн хэдэн удаа алгадсан. ...Б-гийн хацар руу алгадаж, толгой руу нь дагздаад байсан, бас Б М-ийн хацар руу алгадаж, толгой руу нь дагздаж, гар, хөл рүү нь цохиод байсан. ...А Б-гаас “утас чинь хаана байна, утсаа гаргаад ир” гэж хэлтэл Б “надад утас байхгүй, би утасгүй байгаа” гэж хариулсан, А Б-г нэгжээд гар утсыг нь олчихсон, гар утсыг нь олоод Бг “яагаад худлаа шаагаад байгаа юм бэ” гээд хацар руу нь хэд, хэдэн удаа алгадсан. ...бид нар машинтайгаа хөдлөөд явж байтал А, А, Б гурвын нэг нь “ломбард хаана байдаг билээ, “Мэнд-Амар”-т байдаг биз дээ, чи очоодох” гэж хэлэхээр нь би “Мэнд-Амар”-ын урд талын зогсоол дээр очиж зогссон. ...зогсоол дээр байхад Б М-ийн утсыг гартаа барьчихсан, М-д “чи мөнгө ол” гэхэд М “надад мөнгө байхгүй шүү дээ” гэж хэлтэл Б М-ийн гар утсыг буцааж өгөлгүй “тэгвэл чиний энэ утсыг чинь ломбарданд тавилаа” гэсэн. ...Б М-ийн утсыг, Б-гийн утсыг А бариад машинаас буугаад ломбард руу явсан. ...машин дотор Б, А хоёрын нэг нь М, Б хоёр руу ломбардны бичиг шидэж, “наад утаснуудаа өөрсдөө аваарай” гэж хэлсэн. ...Рашаан дээр байхад Б М-ийг “найз охин муулсан” гэсэн шалтгаанаар хэд, хэдэн удаа алгадаж авсан. ...Баян-Өндөрийн жалганы дэргэд очоод А, Б, А гурав Б, М хоёрыг урдаа зогсоогоод, ...ундааны хуванцар бөглөө өгчихөөд “та хоёр наадхаараа өөрсдийнхөө булшны нүхийг ух” гэж хэлсэн. ...Б жалган дотроос М-ийг “ороод ир” гэж дуудаад дээгүүрх хувцсыг нь тайлуулаад газар цасан дээр дээшээ харуулж хэвтүүлсэн, Б, А, А гурав нийлчихээд Б-г “хувцсаа тайлаад газар хэвт” гэж чанга дуугаар хэлж орилсон, энэ үед Б хувцсаа тайлахгүй байсан учраас Б уурлаж “тархи, толгойгоо хага цохиулмаар байна уу” гээд гартаа барьсан сөжүний шилийг Б руу шидсэн. ...Б жалга руу үсэрч ороод... Б-гийн нүүр рүү алгадаж газар унагаагаад, толгойгоор нь газар цасан дээр дарж, бие рүү нь өшиглөж, нүүрийг нь цасаар угааж, толгой дээр нь хөлөөрөө гишгэж өөрөөр нь хүчээр дээгүүрх хувцсыг нь тайлуулаад цасан дээр хэвтүүлсэн, энэ явдлыг А, А хоёр хараад хоорондоо юм ярьж архи уугаад инээлдээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал, 2 дахь хавтаст хэрэгт/,
гэрч Д.Э-гийн “...Эхнэр бид хоёр М-ийн эмээ залгахаар нь “Их хаадын цуваа”-ны урдаас авч Б-г олохоор “Enjoy” буудал дээр очтол А, А гэдэг хоёр хүүхэд архи уугаад сууж байсан, тэнд Б байгаагүй, хичээлдээ үүрдэг ногоон өнгийн цүнх нь орон дээр байсан. ...хүү Б айж түгшсэн, хоёр нүд нь цочирдсон байсан, нэг нүднийх нь доор бага зэргийн хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,
гэрч Б.Д-гын “...Нөхөр бид хоёрыг тэр шөнө М-ийг “Их хаадын цуваа”-ны баруун талаас очиж авах үед М үеийнхээ танихгүй эрэгтэй хүүхдийн хамт их айчихсан, гар нь салганаад, чичирсэн байдалтай зогсож байсан, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч О.Т-гийн “...араас М ганцаараа орж ирээд эмээгийнхээ утасны дугаарыг надад хэлж өгөөд “би чамайг аргалчихья, чи эмээгийн утас руу залгаад цагдаа дуудаад өгөөч, тэгэхгүй бол миний утсыг авч яваад зарах гээд байна, эмээд хэлээрэй” гэж гуйгаад надаас түрүүлээд гарч явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...хар өнгийн “Prius” машины арын суудал дээр А гэдэг эрэгтэй Э.Б-гийн хажууд суучихаад “чи миний сайн дүү, намайг агаа, агаа гээд яваад байдаг байсан биз дээ, одоо ийм болчихсон уу чи” гэж хэлээд 2-3 удаа Бгийн хацар руу алгадсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
өсвөр насны Л.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өглөө 08.00 цагийн орчим найз Ц-ын хамт “Ивээл” буудал руу очсон, ...өдөр 12.00 цагийн үед А, Б, бид гурав “Төгөл” худалдааны төвийн зүүн талд байрлах цахим тоглоомын газарт очсон. ...гадаа М, Б хоёр ирчихсэн, Б, А хоёртой юм яриад зогсож байсан. Б машинтай явж байсан болохоор бид нар Б-ийн машинд явж байхад А М-ээс Б-г хаана байгаа талаар асуухад М “...“Хөх Монгол” дээр байгаа” гэж хариулсан. Ингээд бид тав аймгийн Прокурорын газрын зүүн талд байрлах “Хөх Монгол”-ын хойд хаалга дээр байхыг Б хараад өөрөө хүрээд ирсэн, бид хэд буцаж машиндаа суугаад зургуулаа хөдөлсөн. ...бид нар “Мэнд-Амар” худалдааны төвийн гадна зогсоол дээр очиж машинаас Б, А, Б гурав буугаад ломбард руу орсон, би машин дотор Б, М хоёрын хамт үлдсэн. ...“ЖҮРЖ” хүнсний дэлгүүрийн зүүн талын шинээр нээгдсэн урдаа машины зогсоолтой дэлгүүрийн гадна очоод дотогшоо Б, А хоёр ороод хүнсний зүйл болон хоёр сав пиво, нэг шил архи, ганц хоёр ундаа авсан, тэгээд шууд Баян-Өндөр уулын доор байрлах Рашаан дээр очоод дэлгүүрээс худалдаж авсан архи, пиво зэргээ ууж эхэлсэн ба Б, бид хоёроос бусад нь хувааж уусан. ...Баян-Өндөр уулын урд энгэрт очиж нэг шил архи хувааж уусан, ...Б, М хоёрын гар утсыг Б, А хоёр машинаас авч гараад ломбард руу орсон, би машин дотор үлдсэн учраас яг аль ломбард руу орсон гэдгийг мэдэхгүй, ...Б, М хоёр өөрсдөө гар утсаа гаргаж өгсөн. Тухайн өдөр хамгийн сүүлд машин дотор архи ууж байхад Б нь М, Б хоёрын нүүр, гар руу нь цохиод байсан, ...тухайн өдөр “Хөх Монгол”-оос Б-г гарч ирээд машинд суух үед А “чи одоо ахтайгаа ингэж ярьж байгаа юм уу” гээд хацар руу нь 2-3 удаа алгадсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Б-ийн машин дотор Б, А, М, Б, Б нарын хамт байхдаа Б, А хоёрт “яах юм бэ, одоо боль, наад хүүхдүүдээ явуулчих” гэж хэлсэн, би Б, А хоёртой нийлж М, Б хоёрыг зодож, дээрэмдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал/,
өсвөр насны Н.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...М, А, Б, Б бид тав Б-ийн машинтай “Хөх Монгол” цогцолборын гадаа очоод би машинаас буусан. ...Б ангийнхаа хүүхдүүдтэй хамт зогсож байхаар нь “Б агаан дүү нааш ир” гэж дуудахад Б гүйгээд ирсэн, Б-г машины арын суудалд суулгаад би “ахын дүү яагаад 8 дугаар ангийн дүүг дарамталж зодно гээд байгаа юм бэ” гээд хоёр хацар руу нь нэг, нэг удаа алгадсан. ...М, Б хоёр “өөрсдөө авч чадах хэмжээнд нь бид хоёрын утсыг тавьчих, өнөөдөр ууж идээд явъя” гэж хэлээд машин барьж явсан Б-д утаснуудаа өгсөн. Б, Б бид гурав машинаас буугаад 5-1 дүгээр байрны ломбард руу орсон. ...300.000 төгрөг бэлнээр авсан...Рашаан дээр М, Б хоёрыг цохиж зодсон, дээрэлхсэн, гараар нь шороо ухуулсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, М, Б хоёрыг дээрэлхэж, дээрэмдэж, нэгжиж, гар утсыг нь авсан юм байхгүй. ...Б миний хуурай дүү Робиг дээрэлхсэн байсан учраас хацар луу нь гараараа хоёр удаа алгадсан, Б-г алгадсан асуудал гар утастай ямар ч холбоогүй, өөрөөр тухайн өдөр хэн нэгний биед халдаж, зодсон зүйлгүй. ... хоёр гар утсыг нийлүүлээд 300.000 төгрөгт тавьсан, Б-ийн машинд бензин хийж, бусад мөнгөөр нь ууж, идэх зүйл авсан, тухайн мөнгийг зарцуулахад Б, М нар байсан, хамт үрэлцсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал/,
М.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, надад хэн нэгнийг дээрэмдсэн зүйл байхгүй. 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 12-13 цагийн хооронд найз А, А нарын хамт “Ивээл” буудлаас гарч, “Төгөл” худалдааны төвийн урд талд байрлах цахим тоглоомын газарт очсон. ...А, Б, А, М бид тав “Хөх Монгол” цогцолбор луу очсон. ...А Б-д “Мөөгий, Б бид хэд бөөндөө байна, машинд сууя” гэж хэлсэн, Б “тэгье, тэгье, ах аа” гээд А бид хоёрын хамт машинд суухад А хажууд нь суугаад “яагаад муриад байгаа юм бэ, фэйсбүүк чатаа уншихгүй байна” гээд хацар луу нь 2-3 удаа алгадсан. ...Машин дотор ярилцаж байхад М хамгийн түрүүнд “миний утсыг 50.000 төгрөгт ломбарданд тавьчих, буцаагаад авах боломж нь энэ байгаа шүү” гэж хэлтэл хажуугаас нь Б “надад уг нь нэг шинэ утас байгаа 250.000 төгрөгт ломбарданд тавъя, дараа нь дундаасаа хэдүүлээ бөөндөө босголцоод авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь А, А бид гурав М, Б хоёрт хандаж “ахын дүү нар өөрсдөө л мэд, дараа нь дээрэмдсэн, айлгасан, сүрдүүлсэн гээд унав даа” гэж хэлтэл тэр хоёр “үгүй ах нараа тийм юм байхгүй” гэж хариулсан. ...Рашаан дээр очоод бид нар бөөндөө машинаас бууж дэлгүүрээс худалдаж авсан архи, пивоо хувааж уусан, би М-д “ахын дүү доод үеийнхээ хүүхдүүдийг битгий бариад, зодоод бай” гэж хэлээд хацар руу нь хоёр удаа алгадсан. ...Би архи, пиво ууж байхдаа хамт байсан хэддээ бүгдэнд нь “надтай уралдаж суниах хүн байна уу” гээд суниадаг төмөр дээр суниаж эхэлсэн ба дараа нь М “би суниая” гээд 50 гаран суниасан, Б “би гэдсээ даахгүй” гээд огт суниагаагүй. ...Би Рашаан дээр байхад “доод үеэ дарамталлаа, барьлаа” гэсэн шалтгаанаар М-ийн хацар руу хоёр удаа алгадсан, Б-г “Хөх Монгол” цогцолбороос гарч ирэх үед А машины арын суудал дээр суулгаад хоёр удаа алгадсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/,
иргэн Б.Б-гийн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр миний хүү Э.Бг зүс таних хүүхдүүд зодож, гар утсыг нь дээрэмдсэн.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
насанд хүрээгүй хохирогч О.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-6, 7-8 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1 дүгээр байрны **** тоот “Өсөх-Арвижих” барьцаалан зээлдүүлэх газар буюу А.А-гаас “SamsungА-12” загварын гар утас, “ZTE V40” загварын гар утас тус тус хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,
“SamsungА-12” загварын гар утас, “ZTE V40” загварын гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн TXY-OPX/5846 дугаартай, “...“SamsungА-12” загварын гар утас 300.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 94-97 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн TXY-OPX/5845 дугаартай”, “...“ZTE V40” загварын гар утас 699.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч А.А-гийн гаргаж хэрэгт хавсаргуулсан, 3383 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/,
“SamsungА-12” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/,
“ZTE V40” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,
шүүгдэгч Н.А Б-гийн ээж Баасансүрэнд 1.000.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэрэгт/,
шүүгдэгч Н.А, М.Б нар иргэний нэхэмжлэгч А.А-аад утасны төлбөрт 200.000 төгрөг төлсөн тухай баримт /2 дахь хавтаст хэрэгт/,
шүүгдэгч Л.А иргэний нэхэмжлэгч А.А-аад утасны төлбөрт 100.000 төгрөг төлсөн тухай баримт /2 дахь хавтаст хэрэгт/,
насанд хүрээгүй хохирогч О.М-ийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ийн “...О.М бид хоёр зөвшилцөөд цаашдын ирээдүйг нь бодон А, Б, А нарт гомдол, хүсэлтгүй гэж шийдсэн.” гэсэн хүсэлт /2 дахь хавтаст хэрэгт/,
шүүгдэгч Н.А-ын;
төрсний гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал/,
төрсний бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/,
2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 17 нас 8 сар 19 хоногийн настай байсан тухай нас тоолсон тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 242 дахь тал/,
1.32 хувийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/,
шүүгдэгч Л.А-ын;
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “ам бүлийн тодорхойлолт” /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/,
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сургалтын менежер Г.О-ын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 218 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал/,
2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 17 нас 9 сар 25 хоногийн настай байсан тухай нас тоолсон тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
2.03 хувийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/,
Л.А-т шүүхээс тогтоосон хяналтын хугацаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссаныг нотлох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.М-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 23/09 дугаартай, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/,
шүүгдэгч М.Б-гийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал/,
2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 18 нас 9 сар 12 хоногийн настай байсан тухай нас тоолсон тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 245-249 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас 400.000 төгрөгийг холбогдох дансанд тушаасан, 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй болно.” гэсэн агуулга бүхий Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн албан тушаалтны 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас /2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/ зэрэг,
Торгох ялын төлбөрийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн эдэлж дууссаныг нотлох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Б-гын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 23/156 дугаартай, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэрэгт/,
шүүгдэгч Л.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Б.Ц-ын “...2023 оны 2 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим гэртээ амарч байхад найз А фэйсбүүкээр чат бичиж “утасныхаа цэнэглэгчийг аваад хүрээд ир” гэж дуудсан, би 30 гаран минутын дараа “Ивээл” буудлын **** тоот өрөөнд очсон. Намайг очиход А, А, танихгүй нэг залуу найз охиныхоо хамт пиво ууж байсан, бид нар эхлээд пиво ууж байгаад сүүлдээ архи уусан, нэлээн согтсон. Миний санаж байгаагаар А танихгүй залуутай муудалцаад байсан, ...Нэг мэдэхэд хойд эмнэлэг дээр байсан, эмч надад 7 оёо тавьсан. Буудлаас гарч байснаа санаж байна, хэн намайг зодсон гэдгийг санахгүй байна. ...миний хамраас болон толгойноос цус гарч, би буудлын гадаа зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
гэрч Т.Д-гийн “...Шөнө 03-04 цагийн хооронд санагдаж байна, жижүүрийн сандал дээр сууж байхад 3 давхарын **** тоот өрөөнөөс туранхай биетэй нэг эрэгтэй бууж ирээд “эгчээ би явлаа, манай хэд одоо унтчих байх” гэж хэлээд гарч явсан. Тэр эрэгтэйг дөнгөж гадна хаалгаар гарч байхад **** тоот өрөөнөөс өндөр, тарган, буржгар үстэй эрэгтэй шатаар гүйж бууж ирээд тэр чигээрээ надад юм хэлэлгүй гарч явсан, 10 гаран минутын дараа хоёр давхар руу өгсөж байхдаа цонхоор гадагшаа хартал түрүүлж гарч явсан туранхай биетэй эрэгтэй дээр тарган, буржгар үстэй эрэгтэй цээжин дээр нь өвдөглөөд суучихсан, хоёр гараараа толгой, нүүр рүү нь ээлжилж цохиод байсан харин доор нь байсан туранхай эрэгтэй биеэ хамгаалаад хоёр гарыг нь барьж авах гээд оролдоод байх шиг харагдсан, ...би гадагш гарч тухайн эрэгтэйд “юу болоод байгаа юм бэ, зодолдоод байгаа юм уу” гэж асуутал дээр нь өвдөглөөд суучихсан байсан буржгар үстэй эрэгтэй “хуцаад байгаарай, балай авгай минь” гэж хэлсэн. ...би **** руу залгаж “Ивээл буудал дээр зодоон болоод байна” гэж дуудлага өгсөн. ...хамгийн түрүүнд гарч явсан туранхай биетэй залуугийн толгойноос цус гарч байсан, ...Өглөө 07.00 цагийн үед толгойгоо хагалуулсан эрэгтэй толгойндоо боолт хийлгэчихсэн, харин тарган буржгар үстэй эрэгтэй нэг гараа маарлаар сойчихсон, хамгийн сүүлд гарч явсан өндөр биетэй залуугийн хамт гурвуулаа хүрч ирээд “бид нар жаахан унтаж байгаад, цагаа болохоор гарна” гээд буцаж **** тоот өрөө рүү орсон.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
өсвөр насны Л.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Шөнө 03 цагийн орчим санагдаж байна, Ц бид хоёр гэртээ харьж хонохоор болж Б, түүний найз охин М, А нарт “явлаа” гэдгээ хэлээд буудлын өрөөнөөс гарч явсан. Ц бид хоёр буудлын гадна, газар суугаад хоорондоо юм ярьж байгаад юунаас гэдгийг нь санахгүй гэнэт л маргалдаж эхэлсэн. Энэ үед бид хоёр хоорондоо заамдалцаж Ц намайг үүрээд газар унагаасан, би босч ирээд Ц-тай дээр, доороо орж ноцолдсон, бид хоёр нэг, нэгнийгээ цохиогүй, зүгээр зууралдаж газар ноцолдсон. ...нэг мэдэхэд буцаад буудал руу орж хоёр давхарт зогсож байсан, хоёр давхарт коридорт зогсож байхад...Ц-ын толгойноос цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,
“...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, би Ц-д учруулсан хохирлыг төлж барагдуулсан, надад “гомдолгүй” гэдгээ хэлсэн, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай,
“...1.Б.Ц-ын биед хуйх, духанд хоёр тооны няцарсан шарх, духанд нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Няцарсан шарх тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
иргэн Ц.Т-ын “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ивээл” буудлын **** тоотод миний хүү Ц бусдад зодуулсан.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,
түүний өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,
хохирогч Б.Ц-ын “Ааас эмчилгээний зардал 500.000 төгрөгийг гаргуулж авсан, А-тай холбогдох гомдол байхгүй, шүүх хуралд суухгүй.” гэсэн хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
хохирогч нар, гэрч нараас мөн М.Б, Н.А, Л.А нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нар бүлэглэн,
2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр **** улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй хохирогч О.М, Э.Б нарыг “мөнгө олж өг, гар утсыг чинь зарна” гэж нүүр лүү нь алгадах, цохих зэргээр биед нь халдаж, О.М-ийн “SamsungА-12” загварын, Э.Бгийн “ZTE V40” загварын гар утсыг хүч хэрэглэн заналхийлж авсан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
насанд хүрээгүй хохирогч О.М-ийн “...Б, А хоёр арын суудал дээр миний хоёр талд суугаад, Б эхлээд миний хацар руу нэг удаа цохиж, хэд, хэдэн удаа алгадсан, ...Б-г машины арын суудал руу суулгаад А Б-гийн нүүр рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж, Б гараараа нүүрээ дарж хамгаалаад байсан. ...А Б-г машин дотор суулгаж байгаад зодоод байсан. ...бид хамтдаа “Мэнд-Амар”-ын урд талын зогсоол дээр очиж зогсоод Б надад “чи мөнгө ол эсвэл 50.000 төгрөгт утсаа ломбарданд тавиул” гэж хэлсэн, би Б-д “ахаа мөнгө олдохгүй шүү дээ, би наад утсыг чинь ашиглаад хоёр л хонож байна” гэхэд “тэгвэл мөнгө олооч” гээд миний хацар руу нэг удаа алгадсан. ...А Б-д “утсаа гаргаад ир” гэхэд Б “утас байхгүй шүү дээ” гэж хэлтэл А Б-гийн халаасыг нэгжиж утсыг нь гаргаад ирсэн. ... А Б-гийн утсыг, харин Б миний утсыг бариад Б-ийн хамт гурвуулаа гарсан. ...Машин дотор байхад Б надаас “чи зугтаах гээд байгаа юм уу” гэж асуухад хажуугаас А ломбардны бичиг гаргаж ирээд “азтайд тооц” гээд Б-д ломбардны бичиг өгөөд “та хоёрын утсыг 300.000 төгрөгт тавьсан шүү, хуваагаад аваарай” гэж хэлсэн. ...Баян-Өндөр уулын энгэрт жалганы дэргэд зогссон үед Б миний шүд рүү нэг удаа цохисон, би гараараа амаа дартал “гараа ав” гээд нүүр рүү дахиж цохисон, миний хамраас цус гарсан, ...Б Б-гийн нүүр рүү хэд, хэдэн удаа цохиж авсан, ...Б зодож дуусаад яг машиныхаа хажууд Б бид хоёрыг зогсоогоод “булшаа ух” гэж хэлсэн. ...Б “гадуурх хувцсаа тайл” гээд бид хоёрын хувцсыг тайлуулж цээж нүцгэн болгосон, ...“цасан дээр 10 минут хэвтээрэй” гээд хэвтүүлсэн. ...Б намайг “цагдаад өгөх юм бол ээжийг чинь ална шүү, аав чинь хөгширсөн шүү” гээд нүүр рүү 7-8 удаа цохиж, маш олон удаа алгадсан, ...А машины гадна Б-гийн нүүр рүү 1-2 удаа цохиж, 3-4 удаа алгадсан. ...Б бид хоёрын утсыг ломбарданд тавих санааг Б, А хоёр гаргасан.” гэх,
иргэний нэхэмжлэгч А.А-гийн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас 2-3 залуу орж ирээд “өөрсдийн утас” гэж итгүүлэн “SamsungА-12” загварын, “ZTE V40” загварын гар утсыг 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан.” гэх,
гэрч Б.Б-ийн “...Б М-ийн бөгс рүү нь нэг удаа өшиглөж, “чи муу бацаан олдохгүй гэж бодоо юу” гээд гараараа толгойг нь хүзүүдэж тэвэрсэн. ...А Б-г машины арын суудал дээр суулгаад хацар руу нь гараараа нэлээн хэдэн удаа алгадсан. ...Б-гийн хацар руу алгадаж, толгой руу нь дагздаад байсан, бас Б М-ийн хацар руу алгадаж, толгой руу нь дагздаж, гар, хөл рүү нь цохиод байсан. ...Б М-ийн утсыг, Б-гийн утсыг А бариад машинаас буугаад ломбард руу явсан. ...машин дотор Б, А хоёрын нэг нь М, Б хоёр руу ломбардны бичиг шидэж, “наад утаснуудаа өөрсдөө аваарай” гэж хэлсэн. А, Б, А гурав Б, М хоёрыг урдаа зогсоогоод, ...ундааны хуванцар бөглөө өгчихөөд “та хоёр наадхаараа өөрсдийнхөө булшны нүхийг ух” гэж хэлсэн. ...Б жалган дотроос М-ийг “ороод ир” гэж дуудаад дээгүүрх хувцсыг нь тайлуулаад газар цасан дээр дээшээ харуулж хэвтүүлсэн, ...Б жалга руу үсэрч ороод... Б-гийн нүүр рүү алгадаж газар унагаагаад, толгойгоор нь газар цасан дээр дарж, бие рүү нь өшиглөж, нүүрийг нь цасаар угааж, толгой дээр нь хөлөөрөө гишгэж өөрөөр нь хүчээр дээгүүрх хувцсыг нь тайлуулаад цасан дээр хэвтүүлсэн, энэ явдлыг А, А хоёр хараад хоорондоо юм ярьж архи уугаад инээлдээд байсан.” гэх,
насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...хар өнгийн “Prius” машины арын суудал дээр А гэдэг эрэгтэй Э.Б-гийн хажууд суучихаад ...2-3 удаа Бгийн хацар руу алгадсан.” гэх мэдүүлгүүд,
иргэн Б.Б-гийн “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр миний хүү Э.Б-г зүс таних хүүхдүүд зодож, гар утсыг нь дээрэмдсэн.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч О.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1 дүгээр байрны **** тоот “Ө” барьцаалан зээлдүүлэх газар буюу А.А-гаас “SamsungА-12” загварын гар утас, “ZTE V40” загварын гар утас тус тус хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч А.А-гийн гаргаж хэрэгт хавсаргуулсан, 3383 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ, шүүгдэгч Н.А, М.Б, Л.А нар иргэний нэхэмжлэгч А.А-д 300.000 төгрөг төлсөн тухай банкны баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
“Дээрэмдэх” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэх гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илрэх бөгөөд хохирогчийн эсрэг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн шинж тогтоогдож байхад хүч хэрэглээгүй гэх шинжээр дээрмийн гэмт хэрэг үгүйсгэгдэхгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдэл байдаг.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хууль зүйн хувьд,
шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нар нь үйлдлээрээ нэгдэн, насанд хүрээгүй хохирогч О.М, Э.Б нарыг “мөнгө олж өг, гар утсыг чинь зарна” гэж нүүр лүү нь алгадах, цохих зэргээр тэдний эрүүл мэндийн халдашгүй байдалд болон өмчлөх эрхэд нь халдаж, хүч хэрэглэж, заналхийлж, О.М-ийн “SamsungА-12” загварын, Э.Б-гийн “ZTE V40” загварын гар утсыг тус тус дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүчирхийлэл, довтолгоон нь хохирогчийн эсрэг чиглэсэн байхаас гадна, бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор биемахбодийн хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар нь хохирогч нарыг уул руу авч очиж хуванцар бөглөөгөөр болон гараар нь нүх ухуулж, хувцсыг нь тайлуулж цасан дээр хэвтүүлээд дээрээс гишгэсэн, зодсон, мөн “цагдаад өгөх юм бол ээжийг чинь ална шүү, аав чинь хөгширсөн шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж сэтгэл санааны хувьд хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарыг бусдын биед халдсан, заналхийлсэн, эд хөрөнгийг нь өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, довтолж, шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогч нарын эд хөрөнгийг авсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.А мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд “дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй” гэж өөрийн гэм бурууд маргах боловч энэ нь,
шүүх хуралдааны үед өгсөн насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн “...А “өчигдөр гар ийм болчихсон, та хоёрт гар хүрэх боломжгүй байна” гэж хэлсэн, булшны нүх ухуулж, цасан дээр хэвтүүлэх үед А дэмжээд инээгээд байсан.” гэх,
гэрч Б.Б-ийн “...Баян-Өндөрийн жалганы дэргэд очоод А, Б, А гурав Б, М хоёрыг урдаа зогсоогоод... ундааны хуванцар бөглөө өгчихөөд “та нар наадахаараа өөрсдийнхөө булшны нүхийг ух” гэж хэлсэн. ...А, Б, А гурав нийлчихээд Б-г “хувцасаа тайл, газар хэвт” гэж чанга дуугаар хэлж орилсон. ...Б жалга руу үсэрч ороод...Б-гийн нүүр рүү алгадаж газар унагаагаад, толгойгоор нь газар цасан дээр дарж, бие рүү нь өшиглөж, нүүрийг нь цасаар угааж, толгой дээр нь хөлөөрөө гишгэж өөрөөр нь хүчээр дээгүүрх хувцсыг нь тайлуулаад цасан дээр хэвтүүлсэн, энэ явдлыг А, А хоёр хараад хоорондоо юм ярьж архи уугаад инээлдээд байсан.” гэх /1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
мөн түүний “...А над руу утсаар залгаад “Баян-Өндөрийн дээр болон доор болсон зүйлсийг болоогүйд тооцоорой, энэ талаар цагдаад хэлж болохгүй шүү.” гэж хэлсэн. ...ер нь энэ гурваас айсан.” гэх /2 дахь хавтаст хэрэг/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Хоёр, түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг гэмт хэрэгт хамтран оролцох гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарын хувьд хохирогч нарын биед хэн халдах, эд хөрөнгийг хэн авах үүрэг оролцоог хуваарилсан тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Л.А-ын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан тул түүнийг бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын бусдын өмчлөх эрхэд халдаж, хүч хэрэглэж, заналхийлж, хохирогч нарыг эд хөрөнгийг дээрэмдэн авсан үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.М, Э.Б нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Харин шүүгдэгч Л.А нь;
согтуурсан үедээ, 2023 оны 2 дугаар сарын 03-ны шөнө 03-04 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ивээл” зочид буудлын гадаа Б.Ц-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
гэрч Т.Д-гийн “...**** тоот өрөөнөөс өндөр, тарган, буржгар үстэй эрэгтэй шатаар гүйж бууж ирээд...түрүүлж гарч явсан туранхай биетэй эрэгтэй дээр тарган, буржгар үстэй эрэгтэй цээжин дээр нь өвдөглөөд суучихсан, хоёр гараараа толгой, нүүр рүү нь ээлжилж цохиод.” гэх,
Л.А-ын өөрийнх нь өгсөн “...Ц намайг үүрээд газар унагаасан, би босч ирээд Ц-тай дээр, доороо орж ноцолдсон, бид хоёр нэг, нэгнийгээ цохиогүй, зүгээр зууралдаж газар ноцолдсон. ...Ц-ын толгойноос цус гарч байсан.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаартай, “...Б.Ц-ын биед хуйх, духанд хоёр тооны няцарсан шарх, духанд нэг тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
иргэн Ц.Т-ын “...2023 оны 2 дугаар сарын 03-ны өглөө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ивээл” буудлын **** тоотод миний хүү Ц бусдад зодуулсан.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүдэгч Л.А энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Л.А-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,
шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч нар, хохирогч нар, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарыг ялангуяа шүүгдэгч Л.А-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Н.А, Л.А нарт 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч Л.А-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,
өмгөөлөгч Р.Ц, Я.Э, Б.Т нар “...шүүгдэгч Л.А, Н.А нарыг цаашид сурах бололцоогоор хангаж гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсныг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэсэн,
өмгөөлөгч Я.Э “...шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,
2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж,
3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”,
5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж,
Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ.” гэж,
3 дахь хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.А, Л.А нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн арван найман насанд хүрээгүй байсан болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд болон бусад баримтаар тогтоогдож байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж,
энэ хугацаанд тэдэнд гэм бурууг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж,
хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг,
мөн шүүгдэгч нарыг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжлүүлэх үүргийг тэдний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгаж байна.
Шүүгдэгч Н.А, Л.А нар дээрх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт болон тэдний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нарт анхааруулах нь зүйтэй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг түүнд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлэх нь зөв юм.
Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн түүний 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болно гэснийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэн шүүгдэгч М.Б-д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
шүүгдэгч нар 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Н.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Н-оос насанд хүрээгүй хохирогч Э.Бгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 1.000.000 төгрөг төлсөн баримтыг,
“SamsungА-12” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч О.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.М,
ZTE V40” загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Э.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-д тус тус хүлээлгэн өгсөн 2 дахь хавтаст хэргийн 11, 12 дахь талд авагдсан баримтуудыг,
шүүгдэгч Н.А, М.Б, Л.А нар иргэний нэхэмжлэгч А.А-аад утасны төлбөрт 300.000 төгрөг төлсөн тухай банкны баримтыг,
шүүгдэгч Н.А нь хохирогч Б.Ц-д хохирол төлснийг нотлох 2 дахь хавтаст хэргийн 84 дэх талд авагдсан “...А-аас эмчилгээний зардалд 500.000 төгрөг гаргуулж авсан.” гэсэн баримтыг тус тус үндэслэн нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 49 хоног, шүүгдэгч Л.А 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 хоног тус тус цагдан хоригдсон, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Н.А, Л.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч У овогт Н-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Л-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар,
шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх,
шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Л.А нарт 3 /гурав/ жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.А, Л.А нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт,
хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
8.Шүүгдэгч Н.А, Л.А нар дээрх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт болон тэдний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нарт анхааруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Н.А, Л.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А 49 хоног, Л.А 4 хоног цагдан хоригдсон, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ