Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 6

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, С.Батжаргал нарын  бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч  Б.Байгалмаа,

           Шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал ҮД:04-91,

            Хохирогч Л.Энхбат, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл ҮД:05-77 нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  хурлаар Чингэлтэй дүүргийн  Прокурорын газраас:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт  хотод 1968 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хорооллын 36-р байрны 2-12 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батын Мөнхбаяр /РД:УШ68112013/

 

              Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2014250006217 дугаартай 105/2016/0224/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд дурьдсанаар/

          Шүүгдэгч  Б.Мөнхбаяр 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд иргэн Л.Энхбатаас уул уурхай чиглэлэээр хамтарч ажиллана гэж хуурч мэхлэн 23.662.514 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаярын: …Би Энхбаттай  баз хүргэн  Энхжаргалаар дамжуулан 2012 онд танилцсан юм. Тэр үед би Хөх хотод  амьдарч байсан. Манай гэр бүлийн хүн Хөх хотод  дээд сургуульд багшилж байсан юм. Бид хамтарч бизнес  хийж  хувийн амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр  ярилцаж Энхбаттай уул уурхайн чиглэлээр хамтарч бизнес  хийхээр болж төмрийн  хүдрийн лиценз олж Хөх хотын Бугатын хятадуудтай төмрийн хүдэр олборлох  чиглэлээр ажиллахаар болж байсан. Би анхнаасаа түүнийг залилъя мэхэлье гэсэн санаа байгаагүй. Бидний ярьсан төлөвлөсөн зүйл санасаар болоогүй, манай  төр засгийн газар солигдсон зэргээс  болсон. Би Энхбатын яриад байгаа шиг тийм  их хэмжээний мөнгө төгрөгийг аваагүй. Миний тооцоогоор 9 /есөн/  сая төгрөгийг авсан. Гурвандаваат Отгонбаатараас 2013 оны 06 дугаар сарын 23-нд очиж  2.000.000 төгрөгийг  авсан.  Уг мөнгийг авахдаа мэргэний шоо барьцаанд  нь тавьж  зээлж аваад  буцаагаад 2.500.000 төгрөгийг  бэлнээр  өгсөн.  Би Алтанзулаас авсан мөнгийг аваагүй. Энхбат бид хоёр Болдоос 4.000.000 төгрөг авснаас би 3.000.000 төгрөгийг нь авсан нь үнэн. Түүнийг сая шалгагдаж байх хугацаандаа  цагдаагийн байгууллагаар дамжуулан эргүүлэн төлсөн. Би нийт 8.500.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Одоо 500.000 төгрөгийг өгөх  ёстой гэж бодож байна. Хэн хэндээ хэтэрхий итгэж явснаас ийм байдалд хүрлээ  гэж  бодож байна  гэж мэдүүлсэн мэдүүлэг.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхбатын: …Мөнхбаяр нь  миний  бага дүүгийн баз хүргэн  юм.  Мөнхбаяр  надад уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллая гэдэг санал тавьсны дагуу  би түүнд  бусдаас мөнгө зээлж өгч байсан. Миний тооцоогоор 39.000.000 төгрөгийг өгч түүний хүү алданги  нийлээд 85.000.000 төгрөг болж байгаа юм.  Би Мөнхбаярт  мөнгө өгөхдөө бэлнээр шууд тоолоод өгч байсан . Мөн заримыг  дансаараа шилжүүлж байсан. Одоо баримттай  өгсөн нь  23.000.000 төгрөг болж байгаа тул үүгээр  буюу 23.662.514  төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Мөнхбаяр нь  зээлийн хүүнээс битгий ай эргүүлээд төлчихнө  гэдэг байсан.  Хятадууд ирлээ хоолонд оруулах гэж байна гэдэг байсан боловч  надтай нэг ч хятад уулзуулж байгаагүй. Би түүнд итгэж  Хөх хот руу  хүртэл дансаар мөнгө шилжүүлж байсан. Бусдаас мөнгө зээлэхдээ   би  өөрөө гарын үсэг зурж аваад л Мөнхбаярт өгдөг байсан. Одоо  мөнгөө зээлдүүлдсэн  хүмүүс  намайг түрүүчээсээ шүүхэд өгсөн байгаа гэж мэдүүлсэн мэпүүлэг  хавтаст хэргээс:

              Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Отгонцэцэгийн : ...Мөнхбаярыг танинаа манай нөхөр Энхбаттай нийлээд найзалж нөхөрлөөд яваад байсан юм тэгээд мэднээ.Энэ талаар бол мэдээгүй. 2013 оны 01 сараас Энхбат руу хүмүүс залгаад зээлсэн мөнгөө өг гээд нэхээд залгаад байсан тэгэхээр нь би ямар учиртай юм яасан юм гэж асуусан чинь Мөнхбаяртай хамтран хятадуудтай нийлж уурхай ажиллуулах гээд хүмүүсээс мөнгө зээлсэн юмаа гэж хэлсэн энэ үед нь мэдсэн. Үүнээс хойш Мөнхбаяр манай гэрээр орж гардаг болсон юм. ...Энхбат хүмүүсээс мөнгө зээлээд увуулж, цувуулаад л мөнгө өгөөд байсан юм байна лээ яг хэдэн төгрөг өгсөнийг нь бол мэдэхгүй байна. Хүмүүсээс их хэмжээний мөнгө зээлсэн байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

           

 Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Гурвындаваат Отгонбаатарын:...Надад хэлэхдээ уул ажил хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Сүүлд 2 сая төгрөгийг ирж зээлэхдээ Мөнхбаяр гэж хүнтэй хамт ирж авсан энэ хүнтэйгээ хамт нийлж уул уурхайн ажил хөөцөлдөөд байгаа л гэж ярьсан өөр зүйлийг нь мэдэхгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

 

           Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Алтанзулын: ... Манай нөхрийн төрсөн ах нь байгаа юмаа би бэр нь байгаа юм. 2013 оны 07 дугаар сард надаас 1 сая төгрөгийг зээлж авсан юмаа. Би 1 сая төгрөгийг өгөхдөө бэлнээр нь өгч байсан. Ингэж мөнгө авахдаа ганцаараа ирж авч байсан. Энхбат ах бид 2 хоорондоо нэг сая төгрөг өгсөн тухайгаа гараар бичиж тэмдэглэсэн. Энхбат ах Мөнхбаяр ахтай хамтран уул уурхайн ажил хийнэ гээд мөнгө зээлж авч байсан юм. Энхбат ахын гэрт л Мөнхбаяр ах ирээд л хонож өнжөөд явдаг байсан юм гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38-р тал/

    

     Мөрдөн байцаалтанд гэрч М.Болдын : ... Тиймээ танинаа 10-аад жилийн өмнөөс бид 2 нэг нэгнийгээ мэддэг танилууд байгаа юм. Хуурай ах дүү нар гэж ойлгож болноо. 2012 оны 12 сард надаас бэлнээр нь 4 сая төгрөгийг зээлж авсан. Бид хоёр  нотариатаар орж байсан бичиг байгаа өөр зүйл байхгүй. Уул уурхайн чиглэлээр Хятадтай нийлж гэрээ хийж байгаа гэсэн юм ярьж байсан. Энхбат ах надаас мөнгө авдаг өдрөө Мөнхбаяр гэдэг хүнтэй хамт ирээд шууд надаас авсан мөнгөө Мөнхбаяртаа өгч байсан. Энхбат ах надаас авсан 4 сая төгрөгнийхөө 3 саяыг надад буцаан өгсөн одоо 1 сая төгрөг л авах дутуу байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-р тал/          

 

               Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Баттөгсийн:.. Тиймээ 2010 оноос хойш танинаа. 2013 оны 03 дугаар сарын сүүлээр 1 сая 300 мянган төгрөгийг надаас зээлсэнюм.Уул уурхайн чиглэлээр нэг хүнтэй хамтран ажил хийх гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гээд надаас зээлж авч байсан юм. Хамтран ажиллах гэж байгаа тухайн хүнийг нь би танихгүй ээ тэр хүн нь Энхбат ахтай хамт яваад л байдаг байсан тэр хүн нь махлаг биетэй харааны нүдний шил зүүсэн ах л байсан өөр зүйлийг мэдэхгүй байна....би мөнгөө өгөхдөө бэлнээр нь өгч байсан. Надаас мөнгө авах үед нөгөө хамт ажил хөөцөлдөж байгаа гэх махлаг биетэй нүдний шилтэй ах хамт ирж авч байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40-р тал/

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Б.Энхбаатарын:...Би Энхбатыг танина. 1997 оноос хойш мэднэ. 3 жилийн өмнөөс Энхбатын эгчээс байр худалдаж авч байсан тэрнээс хойш найзууд болсон. 2012 оны 11 билүү 12 сард Энхбат надаас уул уурхайтай холбоотой ажил хийх гэж байгаа мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлээч гэхээр нь цалингийн зээлд “Голомт” банкнаас 1.500.000 мөнгийг авч өгсөн. Тухайн үед Энхбат дүү Жаргалсайхантайгаа хамт явж байсан. Тэгээд би цалингийн зээлийн гэрээгээ  Энхбатад  чи өөрөө төлөөрэй гээд өгсөн. Би Энхбатад итгэдэг болохоор гэрээ,  хэлэлцээр  хийгээгүй бэлнээр нь өгсөн. Тухайн үед уул уурхайтай холбоотой нэг юм ярьж  байсан. Яг юунд зарцуулна гэж ярьж байсныг нь би одоо санахгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг  /хх-140-р тал/

                Мөрдөн байцаалтанд  гэрч Г.Батболдын : ... 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг надаас зээлж авсан. Дараа нь 2013 оны 07 дугаар сард дахин 1.000.000 төгрөгийг нийт 3 сая төгрөгийг надаас зээлж авсан юм. Уул уурхайн чиглэлээр ажил хийх гэж байгаа гэж хэлж байсан. Өөр нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 177-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч О.Олзбилгүүний:..Энхбат ах бол манай найзын ах нь байгаа юм. 2012 онд Энхбат ах надад хэлэхдээ төмрийн ордны лиценз байна уу авъя гэж хэлэхээр нь би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлалтай төмрийн ордны лицензний хуулбар материалыг өгсөн чинь за би энэ материалыг баз хүргэн Мөнхбаярт үзүүлээд эргээд холбогдъё гэж хэлээд алга болсон юм. Одоо энэ төмрийн ордны лиценз байхгүй одоо зарагдсан байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 178-р тал/         

            Үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-78-р тал/ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.      

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Мөнхбаяр нь  хохирогч Л.Энхбатаас “уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллана” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан нийт 23.662.514 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учрлуусан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Энхбатын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, “Голомт банк”-ны гүйлгээний хуудас /хх-6, 17-18/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 12 дугаар сарын 16-ны ¹1064 тоот дүгнэлт , “Голомт банк”-ны гүйлгээ хийсэн картын хуулга /хх-74-77/, зээлийн гэрээнүүд /хх-78-83, 185-189/, “Монгол банк”-ны гэмт хэрэг үйлдэгдэх үеийн ханшийн лавлагаа /хх-90, 122-123, 184/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-108-110/, шүүгдэгч Б.Мөнхбаярын мөнгө төлсөн баримтууд болон бичгийн бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Батын Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшдэггүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг ял  хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.Мөнхбат нь урьд ШИтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-1-86/

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.