Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00193

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвээнсүрэн, хариуцагч Н.Соёлбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 06 сарын 01-ний өдөр охин С.Энхзул, 2009 оны 11 сарын 03-ний өдөр хүү С.Энхтөгөлдөр нарыг эх Ц.Цэвээнсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2003 оны 06 сарын 01-ний өдөр охин С.Энхзул, 2009 оны 11 сарын 03-ний өдөр хүү С.Энхтөгөлдөр нарыг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Н.Соёлбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Н.Соёлбатаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Цэвээнсүрэн хариуцагч Н.Соёлбат нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгасугай.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Сүхбаатар дүүрэг 11-р хороо 100 айл Цагдаа гудамж 64-р байр 48 тоот 42 мкв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн /Ү-2203022186/ гэрчилгээг охин С.Энхзул, хүү С.Энхтөгөлдөр, нэхэмжлэгч Ц.Цэвээнсүрэн нарын өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэгч Ц.Цэвээнсүрэн хариуцагч Н.Соёлбат нар тохиролцон эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталсугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвээсүрэнгийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  162,855 төгрөгнөөс 141,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 20,919 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагч Н.Соёлбатаас 141,936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэвээсүрэнд олгосугай.

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ