Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч, хохирогч Б.Гын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч, хохирогч Ж.Аы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч, хохирогч Б.Г, Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Бы Г, Ж овогт Жы А  нарт холбогдох эрүүгийн 2213003490039 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, Н овогт Бы Г, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б аймгийн Ногооннуур суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч-нягтлан бодогч мэргэжилтэй, Хаан банкны Б аймаг дахь салбарт эдийн засагч ажилтай, ам бүл 1, ганц бие, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар 0000000000,

1.2. Монгол Улсын иргэн, Ж овогт Жы А , 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо” Төрийн бус байгууллагад багш ажилтай гэх, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 03 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар 0000000000.

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд иргэн Ж.Атай маргалдах явцдаа түүнийг үсдэж, нүд болон нүүр тус газарт нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2.2. Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд иргэн Б.Гтай маргалдах явцдаа түүний нүүрийг маажиж, толгой руу нь цохиж, гуя руу нь өшиглөж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч, хохирогч Б.Г мэдүүлэхдээ: “...Ж.А би шударга ёсыг хайж байгаа гэсэн. Гэхдээ би Ж.Ад та шударга ёсыг өөрөөсөө хайх нь зүйтэй. Би түүнээс болж цагдаа, прокурор, шүүх гээд 7 сар гаруй хугацаа явлаа. Тийм учраас энэ хэргийг сунжруулаад явуулаад байх шаардлага байхгүй. Хийсэн хэргээс хийгээгүй мэт ахин дахин дээд шатны шүүхэд хандахаа болих хэрэгтэй. 

Харин хэргийн талаар хэлэх бол мөрдөн байцаалтын шатанд бүх болсон явдлыг дэлгэрэнгүй мэдүүлсэн. Ж.А баарменд очиж төлбөр тооцоогоо хийж байхад, би үснээс нь дарж унгасан. Тухайн цаг хугацаандаа А.А  миний нүүр хэсгийг маажиж, хувцсыг маань урсан. Энэхүү нөхцөл байдал бичлэгт ч гэсэн тодорхой харагдаж байгаа.

Харин намайг хойд талын хаалганаас орж, А гэх хүнтэй зодолдсон гэж мэдүүлдэг. Гэхдээ уг хаалга өмнө нь цөмөрсөн байсан. Тийм учраас  би уг цөмөрсөн хэсгээр орсон. Харин ямар нэгэн байдлаар өөр хэн нэгэнтэй болон Атэй зодолдоогүй. Яагаад тэнд очсон бэ гэвэл өмнө шүүх хуралдаанд бичлэгээс харахад тодорхой байгаа. Ж.А гадаа гарч ирээд салаавч гаргаад, 5-6 гаруй залууд хүч өгөхгүй, зодолдоод байгаа болохоор нь би айсандаа хойд талын хаалгаар орж нуугдсан маань үнэн. Ж.Аы үйлдэл нь камерын бичлэгт тодорхой байгаа. Шударга ёсыг хайж байгаа бол эхлээд шүүгдэгч Ж.А та өөрөө шударга байгаарай.

...шүүгдэгч Ж.А бид хоёр маргааны улмаас зодолдсон, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

...гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Ж.Ааас эмчилгээний зардалд 1.950.000 төгрөг, үүнээс гадна биед үүссэн гэмтлийг эмчлүүлэхэд хэрэглэсэн эмийн үнэ болох 163.870 төгрөг, урагдсан хувцасны үнэ 65.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

1.2. Шүүгдэгч, хохирогч Ж.А мэдүүлэхдээ: “...Би шударга байдлыг тогтоолгохоор явж байгаа. Надад хэн ч халдахгүй бол би ч гэсэн хэнтэй ч халдахгүй. Б.Г бид нартай хамт явж байсан миний найз болох Аийг бүжгийн талбайд түлхсэн. Тэгээд би Б.Гаас ямар учраас түлхсэнийг асуух гээд мөн түүнтэй ярилцах гээд очиход, шууд над руу дайраад миний үснээс зулгаасан. Тэнд байгаа хүмүүс арай гэж салгаж авсан. Мөн уг бааранд баармен, хамгаалагчаар ажиллаж байгаа хүмүүс наад Б.Г гэх хүн байнгын ийм байдалтай байдаг гэж хэлсэн. Мөн А бид хоёр тооцоогоо хийх гээд байх Б.Г гаднаас орж ирээд, намайг дахин үсдээд аваад намайг нүд хэсгээс цохисон. Би өөрийгөө хамгаалах чадваргүй байдалтай байлаа. Б.Г тухайн үедээ ямар нэгэн гэмтэл аваагүй. Тэр цаг хугацаандаа байтугай цагдаад очсоны дараа ч Б.Гын нүүр хэсэг нь зүгээр байсан. Бид нарын зүгээс хэд хэдэн удаа Төлеген гэх хүнийг гэрчээр асуугдах гэсэн боловч тухайн гэрчээс мэдүүлэг аваагүй. Тухайн болсон явдлын талаарх бичлэг надад байгаа.  Хэрэг гарсны дараа Д бааранд байгаа бүх бичлэгийг чи устгуулсан байна. Хэрвээ чи уг бичлэгүүдийг устгуулаагүй бол хэргийн бодит байдал тогтоох бүр амархан байх байсан. Энэхүү хэрэгт холбогдсон маань надад ч гэсэн амаргүй болж байгаа. Тухайн үедээ бид нарын дундаа харилцан зодоон болсон бол би цагдаагийн байгууллагад мэдүүлэхгүй байх байсан. Би энэ хэргийн улмаас нэлээн их хохирол амсаж байгаа. Миний зүгээс түүний хувцсыг урж байгаагүй. Би болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа.

...гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Б.Гаас 2.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

2. Эрүүгийн 2213003490039 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Ааас 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 35 минутад Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай Х.Еын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 918 дугаартай “...иргэн Ж.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

2.3. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ажилтай Х.Еын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 917 дугаартай “...иргэн Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

2.4. Холбогдогч Б.Гын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,

2.5. Холбогдогч Ж.Аы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,

2.6. Мөрдөгчөөс Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 27-32, 161 дэх тал/,

2.7. Иргэн М.Аийн хар өнгийн цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

2.8. Иргэн А.Аээс гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

2.9. Иргэн Б.Гын тухайн өдөр өмсөж явсан цагаан, хар суудалтай цамц, хар өнгийн майк зэрэг урагдсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 156, 157-160 дахь тал/,

2.10. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0000000000 дугаартай “Иргэн Б.Гын тухайн өдөр өмсөж явсан цагаан, хар суудалтай цамц, хар өнгийн майк зэрэг урагдсан хувцсанд үнэлгээ тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 149-154 дэх тал/,

2.11. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад Ж.Аы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.12. Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

2.13. Хохирогч Ж.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/,

2.14. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

2.15. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

2.16. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

2.17. Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

2.18. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,

2.19. Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

2.20. Шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/,

2.21. Яллагдагч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 94, 97-98 дахь тал/,

2.22. Яллагдагч Ж.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108, 110-111 дэх тал/,

2.23. Хохирогч Ж.Ааас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 132-135 дахь тал/,

2.24. Гэрч Д.Г, С.А, Ш.Н, Л.Е, А.А нарын нэмэлт ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нараас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагч Х.Өээс “...шүүгдэгч Б.Г, Ж.А нарын гэм буруутай үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох” гэх дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч С.Наас “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр анхнаасаа маргаагүй. Мөн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгааг илэрхийлж байгаа. Тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй.  Миний үйлчлүүлэгч урьд өмнө зөрчил болон хэрэгт холбогдож байгаагүй. Харин Ж.Аы буруутай үйл ажиллагааны улмаас зодоон гарсан.

Шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.Гын нүүр хэсгийг хумсаар маажиж, түүний биед гэмтэл учруулсан. Үүнийг цаашид эмчлүүлэхэд гарах зардлын талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, 

3.3. Шүүгдэгч Ж.Аы өмгөөлөгч С.Агаас “...Хавтаст хэрэгт танилцахад хэргийн зөвхөн нэг талыг баримталж шалгасан болох нь илт байсан. Тийм учраас удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй. Хэдийгээр шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийгээд аваад ирсэн ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байгаа.

Хэрэгт зарим гэрчүүдийг асуух ёстой байтал асуугаагүй. Иймд хэргийг бас эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэдэг байр сууринаас ч гэсэн хэлэх болно. 

Ж.А нь уг газраас явахаар болж тооцоо хийж байхад Б.Г гаднаас  орж ирээд Ж.Аы нүд тус газраас нь цохиж унагааж дээр нь гарч цохисон болохыг өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа, бас бичлэгээс ч тодорхой харагдаж байгаа. Анх маргалдсан үед тэд нарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Хамгийн сүүлд нүд тус газраас нь цохих үед биедээ гэмтэл учирсан болохыг шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлээд байгаа. Бичлэгээс тухайн зодоон болох үед Б.Г биедээ гэмтэл авсан, түүний хувцас нь урагдсан зүйл тодорхой харагдаагүй.

Ж.А учир байдлыг ойлгох гэж очиход түүнийг шууд үсдээд аваад түүнийг зодсон. Мөн тооцоо хийж байхад дахин үсдээд авч зодсон. Хэрэгт асуугдах ёстой гэрч Төлегенийг асуугаагүй.

Ж.Аы зүгээс санаатай үйлдсэн зүйл байхгүй. Тэр өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн нь илт байна. Тийм учраас шүүгдэгч Ж.Аыг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч Б.Г, Ж.А нарын гэм буруугийн талаар мэтгэлцэв.

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г, Ж.А нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

5. Хэргийн үйл баримт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох:

5.1.1. Мөрдөгчөөс Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 27-32, 161 дэх тал/,

5.1.2. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ажилтай Х.Еын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 918 дугаартай “1.Ж.Аы биед тархины доргилт, хамрын мурийлт, зүүн нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн чихэнд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд тус тус цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдА д нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

5.1.3. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ажилтай Х.Еын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 917 дугаартай “1.Б.Гын биед баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шарх, цээж, зүүн бугалга, баруун алга, баруун зүүн гуянд тус тус цус хуралт, баруун чихний урд, баруун хуруунуудад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 2-3, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдА д нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

5.1.4. Холбогдогч Б.Гын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,

5.1.5. Холбогдогч Ж.Аы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч  Ж.Аыг бүжгийн талбайд болсон маргаан, үүний дараа бие биедээ халдаж үснээс зулгасан асуудлын улмаас 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд зодсон, мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ж.А нь хохирогч Б.Гын довтолгоог няцаахаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас тус тус бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.

6. Шүүгдэгч Ж.Аыг цагаатгах үндэслэл, эрх зүйн дүгнэлт.

6.1. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох:

6.1.1. Хохирогч Ж.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз болох А, А, П нарын хамт орой 22 цагийн үед “Д” бааранд очиж жаахан суусан бөгөөд энэ үеэр Б.Г гэх хүн надтай хамт явж байсан найз болох Атэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар надад хэлэхэд нь би Б.Гт очиж “хоёулаа уулзъя” гэж хэлэхэд Б.Г нь шууд миний үснээс зулгаасан бөгөөд энэ үед хэдэн хүмүүс ирээд бид нарыг салгасан юм.

Түүний дараа бид нар хэсэг сууж байгаад баарнаас гарах гээд текний хажууд очоод тооцоо хийж байгаад эргэж харах үед Б.Г над руу ирээд шууд намайг цохиж, миний үснээс зулгааж бид хоёр газарт унасан ба энэ үед Б.Г миний дээр гарч миний үснээс зулгааж байсан ба би Б.Гаас салж чадахгүй нэлээн их ноцолдсон бөгөөд тухайн үед хүмүүс Б.Гыг салгаж авсан юм.

...Гаас өөр хэн нэгэн намайг зодоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/,

6.1.2. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бааран дотор Г, А  нар хоорондоо хэрэлдээд нэг нэг рүүгээ гүйгээд байсан ба би тухайн үед тэр хоёр иргэнийг салгаж байсан юм.

Харин баарны текний хажууд А  нь Гтай хэрэлдэж, энэ үеэр А , Г нар нэг нэгнийхээ үснээс барилцсан байдалтай байж байсан бөгөөд энэ үеэр би дотор байсан хүмүүстэй цуг салгаж авсан юм. Г, А  нар нэг нэгийгээ цохисон асуудлыг хараагүй, үснээс нь зулгааж зууралдсан асуудлыг нь харсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

6.1.3. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...бид нар “Д” бааран дотор бүжгийн талбайд бүжиглэж байх үеэр Г гэх хүн бид нартай мөрлөж, мөргөх зэргээр өдөж байсан ба энэ үеэр би найз нартаа “одоо гарцгаая” гэж хэлээд гарах гэтэл 3 найз гарахгүй байсан.

Тэгээд би текин дээр очиж тал тооцоогоо хийчхээд гадаа гараад буцаж эргэж ороод А  дээр очиж “одоо гарцгаая” гэж хэлэхэд А  нь “за тэгье” гэж хэлээд бид хоёр текин дээр очиж үлдсэн тооцоогоо хийхээр зогсож байх үеэр гэнэт хажуугаас Г орж ирээд А ыг цохиж, тэр хоёр газарт унасан бөгөөд энэ үеэр хэдэн хүмүүс ирээд Г, А нарыг салгаж авсан юм." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

6.1.4. Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...бүжиглэж байгаад Д баарнаас гарахаар текний дэргэд очоод тооцоо хийж байх үеэр Г гадна хаалганаас орж ирэнгүүтээ А ы толгой хэсэг рүү хүчтэй цохиж Г, А  нар газарт давхартаа унасан бөгөөд энэ үед бөөн бужигнаан болоод хажууд байсан хүмүүс Г, А  нарыг салгаад авсан юм.

...Г нь А ы дээрээс дараад газарт унасан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

6.1.5. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д баарнаас гарах гээд бид нар тооцоо хийхээр текний хажууд зогсож байх үеэр гадна хаалганаас Г гэх хүн орж ирмэгцээ текний хажууд зогсож байсан А ы нүүр лүү гараараа цохиж А , Г нар газарт унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,

6.1.6. Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Орой баар хаах үеэр бид нар баарнаас гарах үед олон хүмүүс байсан ба таньдаг найз нөхдүүд таараад ярилцаад зогсож байх үеэр цагдаа нар ирж Г болон А  нарыг машиндаа суулгаад аваад явсан. Г, А  нар хоорондоо зодолдсон асуудлыг би хараагүй, өмнө нь бүжгийн талбайд А тай хамт явсан хүмүүс Гтай хэрүүл хийж байхыг нь л харсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

6.1.7. Мөрдөгчөөс Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 27-32, 161 дэх тал/,

6.1.8. Шинжээч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...иргэн Б.Гын биед баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шархтай гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Харин цээж, зүүн бугалга, баруун алга, баруун зүүн гуянд тус тус цус хуралт баруун чихний урд, баруун хуруунуудад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хамаарахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь нягт нямбай, бодит байдлаар нь үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Б.Г нь найз нарын хамт, мөн шүүгдэгч Ж.А нь найз нарын хамт 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвийн бүжгийн талбайд бүжиглэх явцад (1) шүүгдэгч Б.Г, гэрч М.А нар хоорондоо маргалдсан, (2) улмаар шүүгдэгч Ж.А нь шүүгдэгч Б.Гтай “найз М.Атэй яагаад маргалдсан тухай” асуух гэж очиход бие биеэ үсдэж авахад дэргэд нь байсан хүмүүс салгаж авсан, (3) мөн хэсэг хугацааны дараа нь шүүгдэгч Ж.А нь найз нарын хамт үйлчилгээний төлбөр тооцоогоо хийхээр зогсож байхад гаднаас орж ирсэн шүүгдэгч Б.Г нь шууд шүүгдэгч Ж.Аы толгой тус газар гараараа цохиж газар унагааж зодсон, шүүгдэгч Ж.А нь шүүгдэгч Б.Гын үйлдлийн эсрэг зодсон нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

7. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж тунхаглаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаатай эдэлнэ” гэж хуульчилж, Үндсэн хуулиар баталгаажуулсан эл эрхийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Эрүүгийн хуулийн зорилго байхаар мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

8. Шүүгдэгч Ж.А нь өөрийнхөө эсрэг довтолсон үед шүүгдэгч Б.Гын биед санаатай халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх боловч шүүгдэгч Ж.А амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхээ хамгаалахын тулд уг эрхийг нь зөрчигч, халдагч этгээдийн эсрэг хийсэн идэвхтэй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд эрүүгийн эрх зүйд үүнийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамааруулж “аргагүй хамгаалалт” гэж нэрлэдэг.

9. “Аргагүй хамгаалалт”-ыг хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхээ хамгаалах, тэдгээрийн бүрэлдэхүүнд, агуулгад багтах хувь хүний эрх мөн байхаар Эрүүгийн хуулиар зөвшөөрсөн бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал мөн болохын хувьд хуульд заасан тодорхой урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байна.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1. “Өөрийн, эсхүл бусдын  амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ.

11. Шүүгдэгч нар нь “шүүгдэгч Б.Г, гэрч М.А нарын хооронд бүжгийн талбайд гарсан маргааны асуудлын улмаас бие биедээ халдаж үсдэж авсан”-аар хоорондоо таарамжгүй харилцаатай болсон, улмаар шүүгдэгч Б.Г нь гаднаас орж ирээд төлбөр тооцоо хийгээд зогсож байсан шүүгдэгч Ж.Аы толгой тус газар гараараа цохиж газарт унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд түүний энэхүү хууль бус бөгөөд шууд тулгарсан довтолгооны эсрэг шүүгдэгч Ж.А нь хүч хэрэглэж, өөрөөсөө холдуулахаар цохиж зодсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

12. Хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг нотолсон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Г, Ж.А нар нь эхлээд бие биеэ үсдэж авахад тус тусын эрүүл мэндэд нь хохирол /гэмтэл/ учруулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар зохих хуулийн байгууллагад хандаагүй байх ба шүүгдэгч Ж.А төлбөр тооцоогоо хийхээр зогсож байхад шүүгдэгч Б.Г түүний эрүүл мэндэд халдаж зодсон болох нь тогтоогджээ. 

13. Иймд Ж.А нь өөрийнхөө амь нас, эрүүл мэндийн эсрэг шүүгдэгч Б.Гын хийсэн хууль бус буюу тулгарсан довтолгоог сөрж, зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, шүүгдэгч Ж.А санаатайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон тул Б аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

14. Шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар.

14.1. Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч Ж.Аыг маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

14.1.1. Иргэн Ж.Ааас 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 35 минутад Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

14.1.2. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз болох А, А, П нарын хамт орой 22 цагийн үед “Д” бааранд очиж жаахан суусан бөгөөд энэ үеэр Б.Г гэх хүн надтай хамт явж байсан найз болох Атэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар надад хэлэхэд нь би Б.Гт очиж “хоёулаа уулзья” гэж хэлэхэд Б.Г нь шууд миний үснээс зулгаасан бөгөөд энэ үед хэдэн хүмүүс ирээд бид нарыг салгасан юм.

Түүний дараа бид нар хэсэг сууж байгаад баарнаас гарах гээд текний хажууд очоод тооцоо хийж байгаад эргэж харах үед Б.Г над руу ирээд шууд намайг цохиж, миний үснээс зулгааж бид хоёр газарт унасан ба энэ үед Б.Г миний дээр гарч миний үснээс зулгааж байсан ба би Б.Гаас салж чадахгүй нэлээн их ноцолдсон бөгөөд тухайн үед хүмүүс Б.Гыг салгаж авсан юм.

...Гаас өөр хэн нэгэн намайг зодоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал/,

14.1.3. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд би текин дээр очиж тал тооцоогоо хийчхээд гадаа гараад буцаж эргэж ороод А  дээр очиж “одоо гарцгаая” гэж хэлэхэд А  нь “за тэгье” гэж хэлээд бид хоёр текин дээр очиж үлдсэн тооцоогоо хийхээр зогсож байх үеэр гэнэт хажуугаас Г орж ирээд А ыг цохиж, тэр хоёр газарт унасан бөгөөд энэ үеэр хэдэн хүмүүс ирээд Г, А нарыг салгаж авсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

14.1.4. Гэрч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...бүжиглэж байгаад Д баарнаас гарахаар текний дэргэд очоод тооцоо хийж байх үеэр Г гадна хаалганаас орж ирэнгүүтээ А ы толгой хэсэг рүү хүчтэй цохиж Г, А  нар газарт давхартаа унасан бөгөөд энэ үед бөөн бужигнаан болоод хажууд байсан хүмүүс Г, А  нарыг салгаад авсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

14.1.5. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д баарнаас гарах гээд бид нар тооцоо хийхээр текний хажууд зогсож байх үеэр гадна хаалганаас Г гэх хүн орж ирмэгцээ текний хажууд зогсож байсан А ы нүүр лүү гараараа цохиж А , Г нар газарт унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,

14.1.6. Мөрдөгчөөс Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Д” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 27-32, 161 дэх тал/,

14.1.7. Шинжээч Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч ажилтай Х.Еын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 918 дугаартай “1.Ж.Аы биед тархины доргилт, хамрын мурийлт, зүүн нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн чихэнд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд тус тус цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдА д нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

15. Шүүгдэгч Ж.Аы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь иргэн М.А түүнийг хар өнгийн жижиг цүнхээр цохих үед учраагүй, уг гэмтэл нь шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдсон байна. 

16. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

17. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

18. Дээр дурдсанчлан хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

19. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ж.Аы дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “тархины доргилт, хамрын мурийлт, зүүн нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн чихэнд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд тус тус цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

20. Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

21. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа зэрэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

23. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

24. Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Аы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

25. Хохирогч Ж.А нь гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Б.Гаас 2.500.000 төгрөг нэхэмжилсэн байна.

26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.А нь эмийн үнэ 21.000 төгрөг, оношилгооны төлбөрт 36.000 төгрөг төлсөн тухай баримтууд, мөн Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндийн даатгалаас 1.354.000 төгрөг төлсөн тухай гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч иргэний нэхэмжлэлийн үлдсэн хэсгийн нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй байна.

27. Хохирогч Ж.Аы гэмт хэргийн хор уршигт эмийн үнэ 21.000 төгрөг, оношилгооны төлбөрт 36.000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гаас гэмт хэргийн хор уршигт нийт 57.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ад олгохоор шийдвэрлэв.

28. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;...” гэж заасан тул хохирогч Ж.Аы шүүгдэгч Б.Гаас гэмт хэргийн хор уршигт 1.354.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, эрүүл мэндийн даатгалын сангаас төлж өгсөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгуулагч буюу хохирогч этгээд нь буруутай этгээдээс нэхэмжлэх эрхгүй байна.

29. Ж.Аыг шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Гын гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

30. Хохирогч Ж.Аы гэмт хэргийн хор уршигт 1.089.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг /нийт 2.500.000 төгрөг нэхэмжилсэн = 57.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн + 1.354.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/ нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

31. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Гыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Гт 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

32. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

33. Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно,

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

35. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

36. Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн ...зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

37. Шүүгдэгч Б.Г нь 1988 онд төрсөн, эмэгтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

38. Шүүгдэгч Б.Г нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдалд нь нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

39. Шүүхээс шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

40. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г, цагаатгагдсан этгээд Ж.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

41. Цагаатгагдсан этгээд Ж.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдав.

42. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг эрүүгийн 2213003490039 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

43. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ад Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Н овогт Бы Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гаас гэмт хэргийн хор уршигт 57.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ад олгож, хохирогч Ж.Аы эмчилгээний зардал болох 1.354.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг, мөн шүүгдэгч Б.Гын гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн  иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Аы гэмт хэргийн хор уршигт 1.089.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г, цагаатгагдсан этгээд Ж.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Цагаатгагдсан этгээд Ж.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг эрүүгийн 2213003490039 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, мөн цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд гомдол эрхтэйг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ