Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,         

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Гэрч Г.Санчирмаа, Л.Батзаяа, Б.Чинбат

Хохирогч Л.Отгонбаяр түүний өмгөөлөгч Н.Болормаа

Шүүгдэгч Г.Баянжаргал түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Баянжаргалд холбогдох эрүүгийн 201625031780 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.     

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 40Д-59 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Жүрхэн овогт Ганболдын Баянжаргал РД: ЧО82012303

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Баянжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдөр иргэн Л.Отгонбаяраас сонгуулийн сурталчилгааны иж бүрэн тоноглогдсон портер машиныг оруулж ирж өгнө гэж 7.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

 

Шүүгдэгч Г.Баянжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед намын хурлаар тоноглосон портер сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг МАХН-ын дарга Энхбаяр батлаад намайг хариуцаж хийхийг даалгасан. Би хэвлэл мэдээллийн асуудлыг нь хариуцаж байсан. Сонгуулийн сурталчилгаанд портер машин ашиглах санаа миний санаачилсан зүйл биш. Энхбаяр дарга нэр дэвшигчдийг цуглуулан хурал хийж танилцуулсан. Тухайн үед нам хэд хэдэн нягтлантай байсан. Чиглэл чиглэлээр ажиллаж байсан албаны дарга нар өөрсдийн мөнгөө өөрсдөдөө төвлөрүүлж байсан. Намын санхүүжилт бага багаар орж ирсэн. Түрүүлж орж ирсэн мөнгийг эхний ажилдаа зарцуулаад явж байсан. Би хийх ажлаа гүйцэтгэсэн учир авсан мөнгөнөөсөө ажлын хөлсөө авсан. Үлдсэн мөнгийг санхүүд өгсөн гэв.

 

Хохирогч Л.Отгонбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны 06 сард МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Баянжаргал, Чинбат хоёртой гэрээ байгуулсан. Учир нь эдгээр хүмүүс намын дэргэд хэвлэл мэдээллийн багт ажиллаж байсан. Тиймээс амаар 5 сая төгрөгөөр гэрээ байгуулахаар тохироод дараа нь Батзаяа албан бус гэрээ байгуулсан байсан. 11 видео бичлэг, 1 сонин, 2 боршур, сэтгүүл, нэрийн хуудас бэлтгүүлээд хэвлэлийн компанид өгөхөөр тохирсон. Чинбат намын дарга дагаад хөдөө явчихсан. Баянжаргал утсаа авахгүй, алга болсон. Би намын дансанд мөнгө өгөөгүй. Би намдаа мөнгө өгсөн бол намдаа хэлнэ. Баянжаргал, Чинбат нарт мөнгөө өгсөн. Хэвлэл мэдээллийн ажлыг дутуу хийсэн. Би өөр хүмүүс хөлсөлж бичлэг, сонин зэргээ хийлгэсэн. Хохирлоо бага багаар өгвөл ойлгоно. Одоо хүртэл хохирлоо төлөхгүй байна. Портерийн мөнгө болох 7 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Б.Чинбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 6 сард албаны дарга Баянжаргал, нэр дэвшигч Отгонбаяр нар аман байдлаар тохироод нэр дэвшигчийн сонгуулийн штаб дээр гэрээ байгуулсан. Сонгуулийн хугацаанд хамтарч ажиллъя, нэр дэвшигч Отгонбаяр сонин, сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг шторкийг хийлгэе гэж тохиролцсон. Тухайн үед нэр дэвшигчийн менежер гэж ойлгогдож байсан Батзаяа гэх хүнтэй байгуулсан. Отгонбаяр гэрээг мэдээгүй байх үндэсгүй гэж бодож байна. Отгонбаярын эхнэр нь гэрээ байгуулахад байсан. Гэрээг 5 сая төгрөгөөр тохиролцсон. Гэрээнд бүрэн тоноглосон портер гэх зүйл яригдаагүй. Нам дээр портероор сурталчилгаа хийнэ гэж ярьж байсан. 1-2 портерыг тоноглоод харуулж байсан. Нэр дэвшигч нарт хандаж хэвлэл мэдээллийн албанд машины мөнгөө өгөөрэй гэж удирдлагын төвшинд ярьсан байх. Надад мэдээлэл алга байна. Намын гражид нэг портерийг улаан өнгөөр будаад янзалж байсан. Сурталчилгаанд портер машин ашиглана гэх үүднээс хийе гэж ярилцаж байсан гэж үзэж байна. Гэрээ хэвлэмэл материал, телевизийн материал бэлдэнэ гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Хэвлэмэл материалыг би хариуцаад телевизийн материалыг Баянжаргал хариуцсан. 4 нүүртэй сонин гаргасан. Хэвлэхэд бэлэн байдлаар файл байдлаар шилжүүлсэн. Баянжаргал нэвтрүүлгээ хийгээд өгсөн гэж хэлсэн. Би хийсэн ажлынхаа хөлс болох 2.500.000 төгрөг авсан. Миний дансанд Отгонбаяраас 9.500.000 төгрөг орж ирсэн. Үүнээс нь 2.500.000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь Баянжаргалд өгсөн. 2.500.000 төгрөгийг 2 удаа хувааж авсан санагдаж байна. Илүү мөнгө авах үндэс байхгүй. 5 сая төгрөгийн гэрээ байгуулаад би хэвлэмэл материалаа хийсэн тул 2.5 сая төгрөгийг авсан. Илүү мөнгө аваагүй. Гэрээнд урьдчилгаанд 50 хувийг гарын үсэг зурснаар шилжүүлнэ гэж заасан. Тэгээд нэр дэвшигч мөнгөө шилжүүлсэн. Би нийт дүнгээрээ 2.5 сая төгрөг авсан. Хөдөө явах гээд дахин 1.250.000 төгрөгийг Баянжаргалаас авсан. Нэр дэвшигчийн талаас Санчирмаа гэх хүн хяналт тавиад 2 материалаа хүлээлгэж өгсөн. Санчирмаад хийсэн ажлаа хүлээлгэж өгөөд ажил дууссан гэж ойлгосон. Ажлаа хийж дууссаны дараа үлдэгдэл мөнгөө аваарай гэж Санчирмаа, Отгонбаяр нараас зөвшөөрсөн гэх зүйл яригдаагүй. Би ажлаа дууссан гэж үзээд Баянжаргалаас мөнгөө авсан. Ажлаа хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Би Баянжаргалд хөдөө явах гээд мөнгөний хэрэг байна, энэ мөнгөнөөс авч болох уу гэж асуусан. Баянжаргал бичлэгээ өгөөд дахин засаж өгсөн гэж хэлж байсан. Баянжаргал үлдсэн 7 сая төгрөгийг яаж зарцуулсаныг мэдэхгүй байна гэв.

 

Гэрч Л.Батзаяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Отгонбаярын шадар туслахаар ажиллаж байсан. Би Чинбаттай гэрээг хийсэн. Гүйцэтгэл хүлээн авах ажлыг би хариуцаагүй. Тоноглогдсон портер машиныг сонгуулийн сурталчилгаанд ашиглах талаар дам яриа сонссоноос мэдэх зүйл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд Отгонбаяр гишүүнээс зөвшөөрөл авч гарын үсэг зурсан. Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа портер машинтай холбоотой гэрээ байгуулаарай гэж хэлээгүй. Эх бэлтгэл сонин сэтгүүл хийлгэнэ гэж 5 сая төгрөгөөр тохиролцсон. Тухайн үед штабын менежер томилогдоогүй байсан. Албан ёсоор дараа нь гэрээ шинэчлэгдэж хийх юм чинь түр гарын үсгээ зурчих гэхээр нь зурсан. Нэр дэвшигчээс утсаар зөвшөөрөл аваад гэрээ хийсэн. Мөнгөний зарцуулалтын талаар мэдэхгүй. Гэрээний дагуу Чинбат, Баяржаргал нарын зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдэхгүй байна. Хүлээж авах ажил дээр Санчирмаа томилогдсон байсан. Би багаа ахлаад явсан байсан. Миний байгуулсан гэрээ албан бус гэрээ. Түр гарын үсэг зурчих гэж хэлээд зурсан. Гэрээний эх хувийг Дэлгэрмаад өгсөн. Гэрээний үнийн дүнг тохирсон байсан гэв.

 

Гэрч Г.Санчирмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэр дэвшигч Отгонбаярын сонин сэтгүүл, нэвтрүүлгийг Баянжаргал, Чинбат гэх хүмүүс хариуцаж байгаа. Хийсэн зүйлүүдийг нь хүлээж аваарай гэж хэлсэн. Баянжаргалаас баттай хийсэн зүйл аваагүй. Нэвтрүүлэг нь чанарын шаардлага хангаагүй байсан. Нэвтрүүлэг маш их шуумтай байсан учир засах боломж байна уу гэж Баянжаргал эгчээс асууж байсан. Чинбат дутуу ажил хийж өгсөн учраас 2 сэтгүүлч, 1 зураглаачийг хөлсөлж ажилласан. Шинээр сэтгүүл хийсэн, бүтэн нэвтрүүлэг хийсэн, маш их зураг авсан. Би Баянжаргал эгч рүү портер машиныг асуухад машин ирнэ гэсэн. Байнга залгаж асууж байсан. Сонгуулийн сүүлийн 7 хоног болоход Баянжаргалаас яриад мөнгөө ав гэж Отгонбаяр ах хэлсэн. Яг хэдэн төгрөг гэдгийг сайн мэдэхгүй байна. Баянжаргал данс руу шилжүүлье гэж хэлж байсан. Портерийн мөнгөө буцааж авъя гэхэд 2 хоногийн дараа данс руу хийнэ гэж хэлсэн. Баянжаргал, Чинбат нарын хийж өгсөн сонгуулийн сурталчилгаанаас 1 сонин ашигласан. Баянжаргал мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Өөр нэр дэвшигч нарын ажилд тоноглосон портер ашиглаж байсан уу, тэр талаар мэдэхгүй байна гэв. ....... Ял шалгах хуудас хх-28, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа хх-29, хамтран ажиллах гэрээ хх-53, хүүхдийн төрсөний гэрчилгээнүүдийн хуулбар хх-54-55,  дипломын хуулбар хх-56-57, хамтран ажиллах гэрээ хх-120-121, шадар туслагчтай байгуулах гэрээ хх-122, богино долгионы радиогоор зар, сурталчилгаа явуулах гэрээ хх-123-124, бэлэн мөнгөний орлогын баримт хх-125, тодорхойлолтууд хх-126-130, ажил гүйцэтгэх гэрээ хх 132-134, хэвлэл мэдээлэл телевизийн нэвтрүүлгийн төлбөрийн тооцоо хх-136, сонгуулийн сурталчилгааны төлбөрийн урьдчилгаа хх-137, сиди хх-145, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Баянжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдөр иргэн Л.Отгонбаяраас сонгуулийн сурталчилгааны иж бүрэн тоноглогдсон портер машиныг оруулж ирж өгнө гэж 7.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болох нь:

Хохирогч Л.Отгонбаярын өгсөн…миний бие 2016 оны 06 сард МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн...Баянжаргал, Чинбат хоёртой гэрээ байгуулсан…учир нь эдгээр хүмүүс намын дэргэд хэвлэл мэдээллийн багт ажиллаж байсан…тиймээс амаар 5 сая төгрөгөөр гэрээ байгуулахаар тохироод дараа нь Батзаяа албан бус гэрээ байгуулсан байсан…11 видео бичлэг, 1 сонин, 2 боршур, сэтгүүл, нэрийн хуудас бэлтгүүлээд хэвлэлийн компанид өгөхөөр тохирсон…Чинбат намын дарга дагаад хөдөө явчихсан…Баянжаргал утсаа авахгүй, алга болсон…би намын дансанд мөнгө өгөөгүй…би намдаа мөнгө өгсөн бол намдаа хэлнэ...Баянжаргал, Чинбат нарт мөнгөө өгсөн…хэвлэл мэдээллийн ажлыг дутуу хийсэн…би өөр хүмүүс хөлсөлж бичлэг, сонин зэргээ хийлгэсэн…хохирлоо бага багаар өгвөл ойлгоно…одоо хүртэл хохирлоо төлөхгүй байна…портерийн мөнгө болох 7 сая төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чинбатын өгсөн…2016 оны 6 сард албаны дарга Баянжаргал, нэр дэвшигч Отгонбаяр нар аман байдлаар тохироод нэр дэвшигчийн сонгуулийн штаб дээр гэрээ байгуулсан…сонгуулийн хугацаанд хамтарч ажилъя, нэр дэвшигч Отгонбаяр сонин, сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг шторкийг хийлгэе гэж тохиролцсон…тухайн үед нэр дэвшигчийн менежер гэж ойлгогдож байсан Батзаяа гэх хүнтэй байгуулсан…Отгонбаяр гэрээг мэдээгүй байх үндэсгүй гэж бодож байна…Отгонбаярын эхнэр нь гэрээ байгуулахад байсан…гэрээг 5 сая төгрөгөөр тохиролцсон…гэрээнд бүрэн тоноглосон портер гэх зүйл яригдаагүй…нам дээр портероор сурталчилгаа хийнэ гэж ярьж байсан…1-2 портерыг тоноглоод харуулж байсан...гэрээ хэвлэмэл материал, телевизийн материал бэлдэнэ гэсэн 2 үндсэн хэсэгтэй…хэвлэмэл материалыг би хариуцаад телевизийн материалыг Баянжаргал хариуцсан…4 нүүртэй сонин гаргасан…хэвлэхэд бэлэн байдлаар файл байдлаар шилжүүлсэн… Баянжаргал нэвтрүүлгээ хийгээд өгсөн гэж хэлсэн…би хийсэн ажлынхаа хөлс болох 2.500.000 төгрөг авсан…миний дансанд Отгонбаяраас 9.500.000 төгрөг орж ирсэн…үүнээс нь 2.500.000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь Баянжаргалд өгсөн… 2.500.000 төгрөгийг 2 удаа хувааж авсан санагдаж байна гэсэн мэдүүлэг, гэрч Л.Батзаяа…миний бие 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Отгонбаярын шадар туслахаар ажиллаж байсан…Би Чинбаттай гэрээг хийсэн. Гүйцэтгэл хүлээн авах ажлыг би хариуцаагүй...хамтран ажиллах гэрээ байгуулахдаа портер машинтай холбоотой гэрээ байгуулаарай гэж хэлээгүй…эх бэлтгэл сонин сэтгүүл хийлгэнэ гэж 5 сая төгрөгөөр тохиролцсон…тухайн үед штабын менежер томилогдоогүй байсан…албан ёсоор дараа нь гэрээ шинэчлэгдэж хийх юм чинь түр гарын үсгээ зурчих гэхээр нь зурсан…нэр дэвшигчээс утсаар зөвшөөрөл аваад гэрээ хийсэн…мөнгөний зарцуулалтын талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг, гэрч Г.Санчирмаа…нэр дэвшигч Отгонбаярын сонин сэтгүүл, нэвтрүүлгийг Баянжаргал, Чинбат гэх хүмүүс хариуцаж байгаа… хийсэн зүйлүүдийг нь хүлээж аваарай гэж хэлсэн…Баянжаргалаас баттай хийсэн зүйл аваагүй…нэвтрүүлэг нь чанарын шаардлага хангаагүй байсан…нэвтрүүлэг маш их шуумтай байсан учир засах боломж байна уу гэж Баянжаргал эгчээс асууж байсан…Чинбат дутуу ажил хийж өгсөн учраас 2 сэтгүүлч, 1 зураглаачийг хөлсөлж ажилласан…шинээр сэтгүүл хийсэн, бүтэн нэвтрүүлэг хийсэн, маш их зураг авсан…би Баянжаргал эгч рүү портер машиныг асуухад машин ирнэ гэсэн… байнга залгаж асууж байсан…сонгуулийн сүүлийн 7 хоног болоход Баянжаргалаас яриад мөнгөө ав гэж Отгонбаяр ах хэлсэн…яг хэдэн төгрөг гэдгийг сайн мэдэхгүй байна…Баянжаргал данс руу шилжүүлье гэж хэлж байсан...Портерийн мөнгөө буцааж авъя гэхэд 2 хоногийн дараа данс руу хийнэ гэж хэлсэн…Баянжаргал, Чинбат нарын хийж өгсөн сонгуулийн сурталчилгаанаас 1 сонин ашигласан… Баянжаргал мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна…өөр нэр дэвшигч нарын ажилд тоноглосон портер ашиглаж байсан уу, тэр талаар мэдэхгүй байна, Чинбатын дансанд 9,500,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны баримт зэрэг  бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Прокуророос шүүгдэгч Г.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Жүрхэн овогт Ганболдын Баянжаргалыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Баянжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэг 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Баянжаргалаас 7,000,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Отгонбаярт олгох нь   зүйтэй  байна.