Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/00502

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Сайнбаяр, хариуцагч Э.Энхтайван нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 10 сарын 16-ний өдөр төрсөн хүү Э.Рагчаа, 2009 оны 10 сарын 08-ний өдөр төрсөн хүү Э.Төгөлдөр, 2011 оны 11 сарын 13-ний өдөр төрсөн хүү Э.Дөлгөөн 2013 оны 12 сарын 18-ний өдөр төрсөн Э.Энхтөгс 2015 оны 09 сарын 23-ний өдөр төрсөн охин Э.Энэрэл нарыг эх Н.Сайнбаярын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 10 сарын 16-ний өдөр төрсөн хүү Э.Рагчаа, 2009 оны 10 сарын 08-ний өдөр төрсөн хүү Э.Төгөлдөр, 2011 оны 11 сарын 13-ний өдөр төрсөн хүү Э.Дөлгөөн 2013 оны 12 сарын 18-ний өдөр төрсөн Э.Энхтөгс 2015 оны 09 сарын 23-ний өдөр төрсөн охин Э.Энэрэл нарыг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж Э.Энхтайванаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Э.Энхтайванаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

    5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Сайнбаяр, хариуцагч Э.Энхтайван нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Энхтайванаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид179,340 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Н.Сайнбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.         

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ