| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам,
улсын яллагч Б.Байгаль,
шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогтой *******гийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 багийн нутаг дэвсгэр “Алтан ус” гэх газарт өөрийн өмчлөлийн “Тоуоta Ist” маркийн 82-49 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч *******ын жолоодож явсан “Nissan Advan” маркийн 37-69 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас “Nissan Advan” маркийн 37-69 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* нас барж, жолооч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоуоta Ist” маркийн 82-49 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 20 дэх хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 21-27 дэх хуудас), жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлүүд (1-р хавтаст хэргийн 37-40 дэх хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 54-59 дахь хуудас), насанд хүрээгүй хохирогч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62, 114 дэх хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 67-68 дэх хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 71-74 дэх хуудас), хохирогч гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 77-78 дэх хуудас), хохирогч ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 81-82 дэх хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 87-88 дэх хуудас), насанд хүрээгүй хохирогч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 92 дэх хуудас), гэрч *******ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 93-98 дэх хуудас), гэрч ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-103 дах хуудас), гэрч гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 105-107 дах хуудас), насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 110-111 дэх хуудас), гэрч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 113-114 дэх хуудас), гэрч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 116 дэх хуудас), гэрч *******ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 118-119 дах хуудас), гэрч гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 121-122 дэх хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 127-131 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 63 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 132-135 дах хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 473 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 145-146 дэх хуудас), Лазер Мед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ (1-р хавтаст хэргийн 154, 156 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10475 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 159-160 дэх хуудас), яаралтай тусламжийн хуудаснууд (1-р хавтаст хэргийн 188-189, 197-198 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10104, 10105, 10068, 3042 дугаар шинжээчийн дүгнэлтүүд (1-р хавтаст хэргийн 191-192, 195-196, 228-229, 245-248 дэх хуудас), Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 506 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 209-210 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 476, 474, 478 дугаар шинжээчийн дүгнэлтүүд (1-р хавтаст хэргийн 215-216, 223-224, 235-236 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3043 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 15-33 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3599 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 40-46 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 556 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 58-65 дэх хуудас), Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202306 дугаар дүгнэлт (2-р хавтаст хэргийн 81-84 дэх хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 89-94 дэх хуудас), шүүгдэгч *******ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 129 дэх хуудас), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 130, 133-138, 221, 224, 226 дэх хуудас), Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичгүүд (2-р хавтаст хэргийн 145-162 дэх хуудас), яаралтай тусламжийн хуудаснууд болон хэвтэх бичгүүд (2-р хавтаст хэргийн 167-215 дэх хуудас), хэвтэх бичиг (2-р хавтаст хэргийн 172-178, 183-188 дэх хуудас), амь хохирогч *******ын нас барсны бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 230 дэх хуудас), хохирлын баримтууд (2-р хавтаст хэргийн 238-243 дэх хуудас), депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хавтаст хэргийн 9-13 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 20 дэх хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 21-27 дэх хуудас), жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлүүд (1-р хавтаст хэргийн 37-40 дэх хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 54-59 дахь хуудас), насанд хүрээгүй хохирогч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62, 114 дэх хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 67-68 дэх хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 71-74 дэх хуудас), хохирогч гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 77-78 дэх хуудас), хохирогч ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 81-82 дэх хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 87-88 дэх хуудас), насанд хүрээгүй хохирогч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 92 дэх хуудас), гэрч *******ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 93-98 дэх хуудас), гэрч ийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-103 дах хуудас), гэрч гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 105-107 дах хуудас), насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 110-111 дэх хуудас), гэрч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 113-114 дэх хуудас), гэрч ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 116 дэх хуудас), гэрч *******ын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 118-119 дах хуудас), гэрч гийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 121-122 дэх хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 127-131 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 63 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 132-135 дах хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 473 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 145-146 дэх хуудас), Лазер Мед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ (1-р хавтаст хэргийн 154, 156 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10475 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 159-160 дэх хуудас), яаралтай тусламжийн хуудаснууд (1-р хавтаст хэргийн 188-189, 197-198 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10104, 10105, 10068, 3042 дугаар шинжээчийн дүгнэлтүүд (1-р хавтаст хэргийн 191-192, 195-196, 228-229, 245-248 дэх хуудас), Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 506 дугаар шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 209-210 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 476, 474, 478 дугаар шинжээчийн дүгнэлтүүд (1-р хавтаст хэргийн 215-216, 223-224, 235-236 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3043 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 15-33 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3599 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 40-46 дэх хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 556 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 58-65 дэх хуудас), Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202306 дугаар дүгнэлт (2-р хавтаст хэргийн 81-84 дэх хуудас), Энх нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шинжээчийн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 89-94 дэх хуудас), шүүгдэгч *******ийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 129 дэх хуудас), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 130, 133-138, 221, 224, 226 дэх хуудас), Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичгүүд (2-р хавтаст хэргийн 145-162 дэх хуудас), яаралтай тусламжийн хуудаснууд болон хэвтэх бичгүүд (2-р хавтаст хэргийн 167-215 дэх хуудас), хэвтэх бичиг (2-р хавтаст хэргийн 172-178, 183-188 дэх хуудас), амь хохирогч *******ын нас барсны бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 230 дэх хуудас), хохирлын баримтууд (2-р хавтаст хэргийн 238-243 дэх хуудас), депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хавтаст хэргийн 9-13 дэх хуудас) дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 7,000,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч д 950,000 төгрөг, хохирогч *******ад 7,895,000 төгрөг төлж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 17,080,620 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлжээ.
Хохирогч нараас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаагаар үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******ийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 17,080,620 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан н.Нямсүрэн гэсэн бичигтэй эмчийн тодорхойлолт, н.Нямсүрэн гэсэн бичигтэй хоёр ширхэг рентген зураг, н.Алтаншагай гэсэн бичигтэй эмчийн тодорхойлолт, н.Алтаншагай гэсэн бичигтэй рентген зураг 1 ширхэг, э гэсэн бичигтэй 2 ширхэг рентген зураг, э гэсэн бичигтэй дүрс оношилгооны хариу 1 хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч нараас энэ хэргийн учир цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА