| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0176/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам,
улсын яллагч Б.Байгаль,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын*******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Дааган дэл гудамжны 464 тоот хашаа байшинд өөрийн эхнэр *******, танил ******* нартай маргалдаж ширээн дээр байсан цагаан өнгийн шинжтэй аягыг авч шидэн иргэн *******гийн эрүүл мэндэд зүүн сарвууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-18 дах хуудас), хохирогч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дах хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 59-62, 64-67 дэх хуудас), зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-18 дах хуудас), хохирогч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь хуудас), иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дах хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь хуудас), *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 59-62, 64-67 дэх хуудас) дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 91.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг шүүхэд гаргаж өгчээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 ширхэг аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА