| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/184 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам,
улсын яллагч Б.Байгаль,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн караокед иргэн *******той өмнө нь хамт ажиллаж байх үеийн асуудлаас шалтгаалан маргалдаж, түүнтэй барьцалдан ноцолдож байх явцад зүүн гарын долоовор хурууг хазсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн долоовор хурууны шарх, эрүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай уруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 8-14 дэх хуудас), хохирогч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-41 дэх хуудас), иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дах хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-52 дахь хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58 дахь хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дэх хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-74 дэх хуудас), хазуулсан гарын гэрэл зураг, эмчийн үзлэгийн баримт (хавтаст хэргийн 77-81 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 730 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-88 дахь хуудас), *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 93, 96-101 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 8-14 дэх хуудас), хохирогч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-41 дэх хуудас), иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дах хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-52 дахь хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58 дахь хуудас), гэрч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дэх хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-74 дэх хуудас), хазуулсан гарын гэрэл зураг, эмчийн үзлэгийн баримт (хавтаст хэргийн 77-81 дэх хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 730 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь хуудас), Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-88 дахь хуудас), *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 93, 96-101 дэх хуудас) дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч, хохирогч ******* нь 210.000 төгрөгийг төлчихвөл гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлжээ. Шүүгдэгч *******ийн зүгээс 150.000 төгрөгийг дансаар, хүзүүний зүүлтийг авч өгсөн баримтыг шүүхийн шатанд гаргаж өгчээ. Хохирол бүрэн төлөгдсөн байгаа учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА