Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж           

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа

Улсын яллагч Р.Энх-Оюун

Шүүгдэгч Б.Золбоо түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Золбоод холбогдох 201625031898 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхааны 2-р гудамж 239 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Боржигон овгийн Баасандоржийн Золбоо /РД:МЭ84080611/

 

Холбогдсон хэргийн талаар        

Шүүгдэгч Б.Золбоо нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 19-448 тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Э.Содгэрэлийн өвдгөн тус газарт хайчаар хатгаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Золбоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хангарьд, Содгэрэл, Хандмаа бид нар архи хувааж уусан. 4 үүлээ ууж байгаад Хандмаа согтоод унтаад өгсөн. Тэгээд бид нар ууж байхад би 1 мэдэхэд Содгэрэлтэй маргалдаж байсан. 1 мэдэхэд би хайчаар өвдөгт нь хатгасан байсан гэсэн мэдүүлэг.

           

Хохирогч Э.Содгэрэл Мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Хангарьд, Хангарьдын найз охин Хандмаа, тэгээд манай хамтран амьдрагч Б.Золбоо нарын хамтаар бид нар "Эзэн Чингис" нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 0,5 литрийн савалгаатай 1 шилийг архи ууж дуусгаад байж байхад Золбоо гарч яваад эргэж орж ирэхдээ нилээд согтуу орж ирээд хэрүүл өдөөд хэрүүл хийж байгаад намайг орон дээр сууж байхад миний хажууд Золбоо ирж суугаад хэрүүл хийж байхад би архиныхаа халуунд яв, зайл гээд хэлчихсэн тэгээд намайг анзаараагүй байхад орны хажуу талын шүүгээндээр байсан хайчийг гэнэт аваад баруун өвдгөний нүдэн дээр хайчаар хатгаад би ёооё гээд орилсон чинь манай дүү Хангарьд эсрэг талын орон дээр хэвтэж байгаад босч ирээд Золбоо дахиад хатгах гээд гараа далайж байхад нь араас нь хайчийг нь гарнаас нь булааж аваад шидээд нуруугаар нь тэврээд байж байсан чинь Золбоо манай дүүгийн гарны булчин орчмоор хазаад тэгээд байж байгаад болиод гайгүй болцгоогоод тэгээд би өөрөө хөлөө алчуураар боогоод тэгээд бид нар унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь өвчин намдаах эм авч ирнэ гээд гараад явсан ирэхдээ согтуу ирээд надад агсан тавиад тэгээд энэ явдал үргэлжилсээр 3 хоног өнгөрөөд хөл өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлсэн чинь цагдаа дууд гээд би тухайн үедээ цагдаа дуудахгүй байж байгаад орой нь Золбоо бас согтуу ирчихээд агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирээд би хаалгаа онгойлгож чадахгүй орой нь цагдаа ирчихээд яваад өгсөн байсан тэгээд өглөө нь Золбоо сэрчихээд дахиад агсан тавиад байхаар нь дахиад цагдаа дуудаад ирээд урд шөнө чинь хаалга онгойлгохгүй байсан гээд би яаж онгойлгодгийг нь зааж өгөөд ирэхэд нь Золбоо гараад зугтаасан байсан. Тэгээд цагдаа яваад, хорооны цагдаа Пүрэвдорж ирээд уулзаад байж байсан чинь Золбоог автобуснаас бууж ирэхийг нь хараад араас нь хөөгөөд явсан. Тэрнээс хойш дахиж гэрээр ирээгүй тэгээд байж байсан чинь хэсгийн байцаагч Төмөрбаатар манайд ирээд юу болсон талаар асуугаад одоо өргөдлөө бичиж өг гээд өргөдлөө бичиж өгөөд надаас тайлбар аваад явсан тэгээд дараа нь хэд хоногийн дараа манай дүү Хангарьд 17 дээр явж байхад нь Золбоогийн найз Бэхээ нь таараад Содгэрэлийн хөл зүгээр үү гэж асуухаар нь яасан юу болсон юм гэж Хангарьдыг асуухад Золбоо хайчаар Содгэрэлийн хөл рүү хатгасан гээ биздээ гэж надад хэлж байсан. Тэгээд би тухайн үед хөлөө хайчаар хатгуулснаас хойш гэмтлийн эмнэлэг рүү ирэн очин эмчилгээ хийлгэж байгаад сүүлдээ болохоо болиод хагалгаа хийлгэхээр хэвтэж эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 10 дугаар сарын 12-нд гарч гэрээрээ эмчилгээ хийлгээд одоог хүртэл дүүргийн эмнэлгээр эмчилгээг хийлгэж байгаа. Тухайн хэрэг болох үед миний төрсөн дүү Хангарьд, найз охин Хандмаа нар байсан. Хандмаа хэрэг болох үед архи уусан байсан болохоор унтаж байсан. Яг юу болсон талаар Хангарьд мэдэж байгаа.

Урьд нь өмнө гэвэл ер нь ихэнхдээ архи уух болгондоо намайг зодож тархи

толгой хагалж, хавирга хугалж гэмтээнэ, хутга барьж дайрдаг танхайрдаг хүн байгаа юм. Намайг урьд зодож байсныг Золбоогийн гэрийнхэн мэднэ. Би гомдолтой байна. Одоогоор миний бие удаан зогсож чадахгүй, хол алхаж, явж чадахгүй байгаа, цаашдаа хөл яах үгүйг мэдэхгүй байна. Би өөрийн дүү Сарангэрэлийг өрөнд оруулан байж эмчилгээ хийлгэсэн зардлыг Золбоогийн ах Зоригоо гэдэг хүнээр гаргуулмаар байна. Би өөрийн эмчилгээг Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, одоогоор дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа, надад эмчилгээний баримт гэх зүйл байхгүй./хх-13-14/

 

Гэрч Э.Хангарьд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз охин Хандмаа, эгч Э.Содгэрэл, Золбоо нарын хамтаар хэрэг болдог газарт бид 4 архи уугаад сууж байгаад ууж байсан архиа дуусаад эгч Содгэрэлийн хамтран амьдрагч Золбоо ах гарч яваад бид 3 үлдээд Хандмаа унтаад эгч бид хоёр зурагт үзээд байж байсан чинь гаднаас Золбоо ах орж ирэхдээ анх гарч явснаас нилээд согтолттой орж ирээд өмнө архи уучихаад байнга агсараад байдаг болохоор нэг их тоогоогүй байж байсан чинь Золбоо эгч Э.Содгэрэлийн хажууд очиж суугаад байж байсан би нэг тоогоогүй байж байсан чинь эгч Содгэрэл гэнэт яаая гээд орилохоор нь босоод харсан чинь Золбоо эгч Содгэрэлийн өвдөг рүү хайчаар хатгаад дахиад хатгах гээд гараараа далайж байхаар нь би гарнаас нь хайчийг нь аваад Золбоогийн нуруунаас нь тэврээд боль гээд байж байгаад арай гайгүй болсон, тэгээд байж байгаад орой болсон байсан тэгээд унтаад өглөө нь босоод маргалдаад байсан тэгж байгаад Золбоо гараад яваад өгсөн. Тэрнээс хойш яг юу болсон талаар мэдээгүй./хх-15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13068 тоот дүгнэлтэнд:     

1.Содгэрэлийн биед баруун өвдөгний үений халдварлагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.           

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.           

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна. Шинжээч эмч Т.Амартүвшин гэжээ. /хх18/, эд зүйл хураан авсн тэмдэглэл хх-10, ял шалгах хуудас хх-48 зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Золбоо нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 19-448 тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Э.Содгэрэлийн өвдгөн тус газарт хайчаар хатгаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Э.Содгэрэлийн өгсөн… би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн дүү Э.Хангарьд, Хангарьдын найз охин Хандмаа…тэгээд манай хамтран амьдрагч Б.Золбоо нарын хамтаар бид нар "Эзэн Чингис" нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 0,5 литрийн савалгаатай 1 шилийг архи ууж дуусгаад байж байхад Золбоо гарч яваад эргэж орж ирэхдээ нилээд согтуу орж ирээд хэрүүл өдөөд хэрүүл хийж байгаад намайг орон дээр сууж байхад миний хажууд Золбоо ирж суугаад хэрүүл хийж байхад би архиныхаа халуунд яв, зайл гээд хэлчихсэн… тэгээд намайг анзаараагүй байхад орны хажуу талын шүүгээндээр байсан хайчийг гэнэт аваад баруун өвдгөний нүдэн дээр хайчаар хатгаад би ёооё гээд орилсон чинь манай дүү Хангарьд эсрэг талын орон дээр хэвтэж байгаад босч ирээд Золбоо дахиад хатгах гээд гараа далайж байхад нь араас нь хайчийг нь гарнаас нь булааж аваад шидээд нуруугаар нь тэврээд байж байсан чинь Золбоо манай дүүгийн гарны булчин орчмоор хазаад тэгээд байж байгаад болиод гайгүй болцгоогоод тэгээд би өөрөө хөлөө алчуураар боогоод тэгээд бид нар унтацгаасан гэсэн мэдүүлэг хх13-14, гэрч Э.Хангарьдийн өгсөн… Золбоо эгч Э.Содгэрэлийн хажууд очиж суугаад байж байсан би нэг тоогоогүй байж байсан чинь эгч Содгэрэл гэнэт яаая гээд орилохоор нь босоод харсан чинь Золбоо эгч Содгэрэлийн өвдөг рүү хайчаар хатгаад дахиад хатгах гээд гараараа далайж байхаар нь би гарнаас нь хайчийг нь аваад Золбоогийн нуруунаас нь тэврээд боль гээд байж байгаад арай гайгүй болсон…тэгээд байж байгаад орой болсон байсан…тэгээд унтаад өглөө нь босоод маргалдаад байсан тэгж байгаад Золбоо гараад яваад өгсөн… тэрнээс хойш яг юу болсон талаар мэдээгүй.хх-15-16 зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Золбоог  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Золбоог бусдын биемахбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Б.Золбоо дээрхи хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Хохирогч Э.Содгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Золбоо нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүйд тооцогдох хугацаа өнгөрөөгүй байх тул ял хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Б.Золбоо нь урьд хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар 1 ширхэг хайч хураагдан ирснийг устгахаар шийдвэрлэв.