Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 9

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

Улсын яллагч: А.Нямсүрэн

Шүүгдэгч Д.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625032012 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1964 оны 05 дугаар 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино 1-47 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 жил 1 сар 02 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Чингис дүжин овогт Дагвадоржийн Мягмардорж  /РД:ЧБ64051912/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Д.Мягмардорж нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн замд холын гэрэлтэй явлаа гэх шалтгаанаар 53-65 УНЧ улсын дугаартай Тоёото приүс-20 маркийн Д.Цэвэллхам жолоочтой тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас урд салхины шил хагарч, салоны дотор талын панел цуурч, 240.000 төгрөгний хохирол, мөн 45-50 УНИ улсын дугаартай Митсубиши делика маркийн Д.Мөнхнасан жолоочтой тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас зүүн талын толийг нь хугалж 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мягмардорж мэдүүлэхдээ: Тэр гудамжны үзүүрт нохой тэжээдэг айл байдаг. Тэгээд над руу нохой дайраад байхаар нь би газраас чулуу аваад шидэхэд нэг машины толийг хагалсан байсан. Тэгээд цаашаа явахад араас нохой дайрах шиг болохоор нь эргээд чулуу шидэхэд приус-20 машин руу шидсэн байсан. Тухайн үед би машины гэрэлд гялбуулаад нохойд бариулж газар уначихлаа гэж бодсон боловч хүмүүс барьж аваад цагдаа дуудаж өгсөн байсан. Тухайн үед би халамцуу байсан болохоор хүн, нохой хоёрыг ялгаагүй. Хохирогч нарын хохиролд нийт 700.000 орчим төгрөг төлсөн. Өөр зүйлгүй гэв.

 

         Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Цэвэллхам мэдүүлэхдээ: Би  2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо  Яргайтын зуслангийн замд хотын төвөөсөө хойд зүгтээ Шарга морьт зуслан руу гэр лүүгээ явж бахад үл таних согтуурсан байдалтай 40-50 орчим насны эрэгтэй хүн гэнэт унаж явсан 53-65 УНЧ дугаартай Тоёото приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил рүү атгасан гарын хэмжээтэй чулуу шидэж урд салхины шил болон хянах самбарын дээд хүрээ болон нүүр шилийг нь гэмтээсэн.Тэгээд би зогсоод яаж байгаа бэ та гээд хэлсэн чинь согтуу орилоод байхаар нь буцаж машиндаа суугаад хөдлөөд аажмаар толиндоо хараад яваад байсан тэгээд нөгөө хүн явган хүний замаар явж байгаад автобусны буудал өнгөрөөд нэг гудамж  руу яваад орсон тэгэхээр нь хараад зогсож байсан чинь бас үл таних 2 залуу эсрэг талын замаас гүйж гарч ирээд нөгөө согтуу хүнийг тэр явж байна гээд гүйгээд араас нь нөгөө гудамж руу яваад орсон тэгээд би араас нь энэ согтуу хүн яасан бэ юу болсон гэж асуусан чинь миний машины толийг хагалсан гэхээр нь араас нь дагаж очсон чинь нөгөө миний  машин руу чулуу шидсэн согтуу ахыг нөгөө 2 залуу барьсан байдалтай, нөгөө ах газар хэвтсэн байдалтай нөгөө 2 залуу 2 талд нь зогссон нөгөө согтуу ах та нар холын гэрэлтэй явлаа, гэрлээ шилжүүлж явсангүй гээд байж байсан.Тэгээд би очоод нөгөө 2 залууд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн, удалгүй байж байсан чинь цагдаа ирээд нөгөө согтуу ахыг аваад бид нар араас нь дагаж ирээд өргөдлөө бичиж өгөөд нөгөө залуу бид 2-ын машины зургийг авсан гэсэн мэдүүлэг./хх-14/

 

       Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Мөнхнасан мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо Яргайтын зуслангийн замд Гүнт зуслангаас урд зүгтээ хотын төв чиглэлдээ гэр лүүгээ явж байхад үл таних согтуу эрэгтэй хүн гэнэт миний унаж  явсан 45-40 УНИ дугаартай  делика ди-5 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь руу атгасан гарын хэмжээтэй  чулуу шидэж зүүн талын толийг нь хугалж гэмтээсэн. Тэгээд би зогсоод буугаад очсон чинь согтуу орилоод дахиж  чулуу шидэх гээд байхаар нь буцаж машиндаа суугаад хөдлөөд харж байгаад холдоод явахаар нь араас нь нэг гудамж руу яваад орохоор нь машинаасаа  буугаад найз Төвшөөгийн хамтаар гүйж очоод барьж аваад яагаад чулуу шидэж байгаа юм бэ гэсэн чинь та нар хөдөлгөөнд оролцож байж  холын гэрэлтэй  явлаа, би холын гэрэл үздэггүй хүн гээд орилоод байсан тэгээл байж байтал танихгүй эмэгтэй ирээд 102 дугаарын утсанд дуудлага өгсөн байгаа гэсэн.Миний машины зүүн талын толийг хугалсан хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нилээд согтолттой байсан. Миний машин нь сүүлийн үеийн машин учир гэрэл угийн хурц тусдаг, ксено гэрэлтэй тэгээд л холын гэрэл гэж харсан байх гэсэн мэдүүлэг./хх-22-23/

 

       Мөрдөн байцаалтанд гэрч Б.Түвшинтөгс мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн орой 20 цагийн үед Гүнтийн зуслангаас   урд   зүгтээ   хотын   төв   рүүгээ   чиглэлдээ   би   өөрийн найз Д.Мөнхнасангийн 45-40 УНИ улсын дугаартай Делика Ди-5 маркын тээврийн хэрэгсэлд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Яргайтын буудал орчимд би утсаар оролдоод явж байтал гэнэт миний хажуу талд чимээ гараад хартал уг тээврийн хэрэгслийн зүүн талын толь хугарсан, цахилгааныхаа утсан дээр тогтож байсан тэгээд юу болов гээд хартал бид хоёрын ард сууж явсан Батсайхан ах хүн юм шидчих шиг боллоо гээд хэлсэн тэгээд бид нар буцаж эргээд нөгөө хүн рүү ойртож очтол нөгөө хүн дахиад чулуу шидэх гээд гартаа чулуу барьцан шидэх гээд согтуурсан байдалтай байсан тэгээд бид нар харж байгаад хажуугаар нь хурдаа нэмээд гарах үед дахиж чулуу шидээд тухайн үед шидэхдээ оноогүй, тэгээд бид нар нилээд холдоод зогстол араас дахиад бид нар руу чулуу шидэх гээд гартаа чулуу барьсан дахиад ойртоод байсан тэгээд бид нар дахиж хойшоо яваад араас дагахаа болихоор нь зам дээр буцаж эргээд урд зүгтээ хотын төв рүүгээ хараад зогсоод хөөхөө болиод хэсэг харж байгаад нэг гудамж руу орохоор нь нөгөө согтуу хүний араас нь жолооч Д.Мөнхнасангийн хамтаар очиж барьж аваад та яагаад ингээд чулуу шидэж байгаа юм бэ гэж хэлтэл та нар өөрсдөө холын гэрэлтэй яваад байсан та нарын гэрэл чинь нүд сохлохоор байна гэж хэлсэн тэгээд байж байтал Мөнхнасан бид хоёрыг зам гарах гээд гүйж байхад араас нэг эмэгтэй тэр хүнийг бариад аваарай миний машины шилийг хагална гэж орилоод байсан бас нэг танихгүй эмэгтэй ирээд наад хүн чинь бас миний машины шилийг хагалчихлаа цагдаа дуудцан байгаа гээд ирсэн тэгээд удалгүй байж байтал цагдаагийн машин ирээд нөгөө согтуу хүнийг аваад явсан бид нар бас нөгөө үл таних эмэгтэйн хамтаар цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдлөө бичиж өгсөн гэсэн мэдүүлэг.

/хх-26-27/

 

        Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батсайхан: Би 2016 оны 10 дугаар сарын 09-ны орой 20 цагийн үед өөрийн ажлынхаа газрын Мөнхнасангийн машинд суугаад Түвшинтөгсийн хамтаар Гүнтийн зуслангаас төв рүүгээ чиглэлдээ Д.Мөнхнасангийн 45-40 УНИ улсын дугаартай Делика Ди-5 маркын тээврийн хэрэгсэлд ар талын суудал дээр суугаад Яргайтын буудал орчимд цэнхэр куртиктэй залуу зогсож байсан би хараад хажуугаар нь өнгөрөд явахад тэр залуугийн гар хөдлөх шиг болсон тэгээд л машин дээр тас няс хийгээд явсан тэгсэн нөгөө хоёр чинь юу болов гээд хэлэхээр нь харсан чинь машины зүүн талын толь нь унжсан байсан тэгээд би нөгөө хоёрт хэлээд би нөгөө хоёрт хэлээд хүн чулуу шидчихлээ гээд хэлээд эргэ гэж хэлээд эргээд нөгөө хүн рүү очиход нөгөө чулуу шиддэг цэнхэр куртиктэй хүн буудал дээр нөгөө газар дээрээ зогсож байхаар нь очих гээд явж байтал нь өөдөөс чулуу шидэх гээд гараа далайгаад байхаар нь өнгөрөөд явж байгаад нилээд цаана очиж байгаад дахиж эргээд явсан чинь дахиад нөгөө хүн чулуу шидээд нөгөө чулуу нь оноогүй тэгээд би тэр хоёрт хэлээд наад хүн чинь одоо зугтаачина гээд гурвуулаа барьж авъя гээд хэлээд машинаас буугаад нөгөө хүнийг гудамжруу орох үед Мөнхнасан, Түвшөө хоёр араас нь гүйгээд надаас түрүүлээд очоод бариад авсан би араас нь очиход тэгээд нөгөө хоёр чинь нөгөө согтуу залууг сугадаад бариад байж байсан чинь нэг танихгүй эмэгтэй наад хүнд чинь урд талынхаа салхиныхаа шилийг хагалуулсан гээд хүрээд ирсэн тэгээд цагдаа дуудъя гэсэн чинь нөгөө эмэгтэй цагдаа дуудсан гээд байж байтал нөгөө согтуу эрэгтэйгээс Мөнхнасан яагаад машин руу чулуу шидэж байгаа юм бэ гэж асуусан чинь та нар өөрсдөө холын гэрэлтэй яваад нүд сохлох гээд байхаар чинь чулуу шидсэн юм гэж хэлсэн, тэгээд цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан бид нар араас нь ирээд цагдаа дээр ирж өргөдлөө гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг./хх-28-29/, хохирогч нарыг байцаасан тэмдэглэл хх-16-22, иргэний үнэмлэхний лавлагаа хх-41, тээврийн хэрэгсэлийн лавлагаа хх-43, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-44, эд зүйлийн үнэлгээ хх-65 зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

         Шүүгдэгч Д.Мягмардорж нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яргайтын зуслангийн замд холын гэрэлтэй явлаа гэх шалтгаанаар 53-65 УНЧ улсын дугаартай Тоёото приүс-20 маркийн Д.Цэвэллхам жолоочтой тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас урд салхины шил хагарч, салоны дотор талын панел цуурч, 240.000 төгрөгний хохирол, мөн 45-50 УНИ улсын дугаартай Митсубиши делика маркийн Д.Мөнхнасан жолоочтой тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас зүүн талын толийг нь хугалж 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Цэвэллхамын өгсөн… би  2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байх үед…Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо  Яргайтын зуслангийн замд хотын төвөөсөө хойд зүгтээ Шарга морьт зуслан руу гэр лүүгээ явж байхад үл таних хүн согтуурсан байдалтай 40-50 орчим насны эрэгтэй хүн гэнэт унаж явсан 53-65 УНЧ дугаартай Тоёото приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил рүү атгасан гарын хэмжээтэй чулуу шидэж урд салхины шил болон хянах самбарын дээд хүрээ болон нүүр шилийг нь гэмтээсэн гэсэн мэдүүлэг, хх-17, хохирогч Д.Мөнхнасангийн өгсөн… би 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байсан…Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо Яргайтын зуслангийн замд Гүнт зуслангаас урд зүгтээ хотын төв чиглэлдээ гэр лүүгээ явж байхад үл таних согтуу эрэгтэй хүн гэнэт миний унаж  явсан 45-40 УНИ дугаартай  делика ди-5 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь руу атгасан гарын хэмжээтэй  чулуу шидэж зүүн талын толийг нь хугалж гэмтээсэн гэсэн мэдүүлэг хх-22-23, гэрч Д.Батсайханы өгсөн…би 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн орой 20 цагийн үед өөрийн ажлынхаа газрын Мөнхнасангийн машинд суугаад Түвшинтөгсийн хамтаар Гүнтийн зуслангаас төв рүүгээ чиглэлдээ Д.Мөнхнасангийн 45-40 УНИ улсын дугаартай Делика Ди-5 маркын тээврийн хэрэгсэлд ар талын суудал дээр суугаад Яргайтын буудал орчимд цэнхэр куртиктэй залуу зогсож байгааг би хараад хажуугаар нь өнгөрөд явахад тэр залуугийн гар хөдлөх шиг болсон…тэгээд л машин дээр тас няс хийгээд явсан тэгсэн нөгөө хоёр чинь юу болов гээд хэлэхээр нь харсан чинь машины зүүн талын толь нь унжисан байсан…тэгээд би нөгөө хоёрт хэлээд би нөгөө хоёрт хэлээд хүн чулуу шидчлээ гээд хэлээд эргэ гэж хэлээд эргээд нөгөө хүн рүү очиход нөгөө чулуу шиддэг цэнхэр куртиктэй хүн буудал дээр нөгөө газар дээрээ зогсож байсан гэсэн мэдүүлэг хх-27 зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

        Прокуророос шүүгдэгч Д.Мягмардоржид холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

      Иймд Шүүгдэгч Д.Мягмардорж нь зуслангийн замд холын гэрэлтэй явлаа гэх шалтгаанаар 53-65 УНЧ улсын дугаартай Тоёото приүс-20 маркийн Д.Цэвэллхам жолоочтой тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас урд салхины шил хагарч, салоны дотор талын панел цуурч, 240.000 төгрөгний хохирол, мөн 45-50 УНИ улсын дугаартай Митсубиши делика маркийн Д.Мөнхнасан жолоочтой тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэний улмаас зүүн талын толийг нь хугалж 450.000 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

   

      Д.Мягмардорж нь дээрхи хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.                                                                                                                                                           

 
      Шүүгдэгч Д.Мягмардорж нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 219 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, хорих ялаа биечлэн эдэлж суллагдсаны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн боловч энэ хугацаа нь Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлтэй ба иймд шүүгдэгч Д.Мягмардоржийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар шүүх тусгайлан шийдвэр гаргахгүй юм. Хэдийгээр Д.Мягмардоржийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа боловч шүүгдэгч урьд хорих ял эдэлж байсан учир түүнд оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид оногдуулж шийдвэрлэлээ.                  

 

      Шүүгдэгч Д.Мягмардорж нь үйлдсэн гэмт хэрэгтээ хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Д.Мөнхнасанд 450.000 төгрөгийг, хохирогч Д.Цэвэллхамд 240.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

 

       Шүүгдэгч Д.Мягмардорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн учир үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.  

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.