| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0124/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/431 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/431
2023 06 22 2023/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч И.Хонгор,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Г.Ө,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржогон овогт Н.А,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэсгүүд овогт А.А нарт холбогдох эрүүгийн 2202 00595 0412 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шарнууд овогт ГӨ, регистрийн дугаар ..........................
Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж 476 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
2. Боржогон овогт НА, регистрийн дугаар ................................
Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 36-474 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
3. Хэсгүүд овогт АА, регистрийн дугаар ....................................,
Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Тод оймс ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 30-322 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;
Шүүгдэгч Н.А Г.Ө нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 2.6709 грамм цэвэр жинтэй, нөлөөт бодисыг 11-59 УЕА улсын дугаартай Тоёота Акуа П-10 /Toyota Aqua P-10/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
“Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд”-ийг худалдаалах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэсэн, улмаар уг хууль бусаар түүж нийт 317.7 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 11-59 УЕА улсын дугаартай Тоёота Акуа П-10 /Toyota Aqua P-10/ загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
Мөн дээрх хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисоос 244 граммыг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны 474 тоотод, 63,7 граммыг 11-59 УЕА улсын дугаартай Тоёота Акуа П-10 /Toyota Aqua P-10/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хадгалсан,
Шүүгдэгч А.А нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 30-322 тоот хашааны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Аээс худалдан авахаар мөнгө шилжүүлсэн буюу “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:
“Би залуу хүний хувьд алдаа гаргалаа. Цаашдаа хүсэл сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй байгаа. Бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Цаашдаа дахин хэрэглэхгүй. Ар гэрээ асран, хамгаалаад ажил хийгээд амьдрах болно. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:
“Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Залуу хүний хувьд алдаа гаргалаа. Цаашдаа хүсэл тэмүүлэлтэй байгаа учраас бага ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхэд хандаж эцсийн үгэндээ:
“Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдралаа дээшлүүлмээр байна. Бага ял оногдуулж өгнө үү”гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Г.Өын биед хийж “...3,2 грамм жинтэй, /өвс/ мэт зүйлийг ...” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-30 дугаар тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4120 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 3,8210 грамм, цэвэр жин нь 2.6709 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2,5283 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хавтаст хэргийн 74-75, 76 дугаар тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...урьдчилсан байдлаар ТНС, OPI илэрсэн ...” гэжээ /1 хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4105 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Н.А УИ98090530 2022.08.20” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.А УИ98090530 2022.08.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /1хавтаст хэргийн 183-184 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 185 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4105 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ө УК02271138 2022.08.20” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ө УК02271138, 2022.08.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /1хавтаст хэргиийн 84-85 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 86 дугаар тал/,
Ц.Алтангадас нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Урьдчилсан байдлаар ТНС, КЕТ илэрсэн ...”, /1 хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Алтангадасын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4107 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Алтангадас УИ00261376, 2022.08-19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 79-80 дугаар тал/,
О.Эрдэнэсүх нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “... урьдчилсан байдлаар ТНС, OPI илэрсэн ...” /1хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “О.Эрдэнэсүхийн биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4108 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “О.Эрдэнэсүх УМ00241319 2022.08.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1917 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 89-91 дүгээр тал/,
А.Үүрийнцолмон нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС илэрсэн ...” /1 хавтаст хэргийн 38 дугаар тал/,
Г.Жавхланзул нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС, OPI илэрсэн...” /1 хавтаст хэргийн 39 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “А.Үүрийнцолмон, Г.Жавхланзул нарын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4159 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд “А.Үүрийнцолмон НМ02052722, Г.Жавхланзул УХ0130901 2022.08.20” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ тус тус илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын " конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 109-111 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтас хэргийн 43-46 дугаар тал/,
Гэрч А.Үүрийнцолмонгийн: “...Төв цэнгэлдэх рүү явсан. Алтансүхийн машинд бүгдээрээ байж байтал Өсөхбаяр ууттай өвс гаргаж ирээд “Сорох уу” гэж хэлэхэд бүгдээрээ зөвшөөрч, тус өвсийг сорж хэрэглэсэн ...”, “... тус шоу дээр очоод бусдаас арай өндөр, хамартай 2 ээмэгтэй Өсөхөө гэж залуу өвс гаргаж ирээд хэрэглэсэн, тэр залууд өвс байсан, өөр хүнд өвс байгаагүй ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 54 дүгээр тал/,
Гэрч Г.Жавхланзулын: “...Алтансүх, Өсөхбаяр хоёр усны савыг цоолоод тэр өвсийг хийгээд бүгдээрээ сорж хэрэглэсэн. Тэгээд цагдаад баригдаад цагдаагийн газарт ирэхэд Өсөхбаяр Эрдэнэсүхийн халаас руу өвс хийж байгаад баригдсан. Өсөхбаяр тэр өвсийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 168 дугаар тал/,
Гэрч О.Эрдэнэсүхийн: “... Цагдаа нар ирээд бид нарыг барих үед Өсөхбаяр миний халаас руу жижиг тортой өвс хийсэн, тэгэхээр нь би буцаагаад Өсөхбаярын цамцны халаас руу хийсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 56-58 дугаар тал/,
Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цаг 05 минутаас 02 цаг 20 минутын хугацаанд Н.Аийн оршин суух Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36-474 тоотод нэгжлэг хийж “...№1 гэж дугаарласан улаан өнгийн гутлын хайрцагт хийсэн 537,1 грамм өвс, №2 гэж дугаарласан 354,2 грамм өвс мэт зүйлийг хураан авав ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 9-13 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Аийн оршин суух Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны 474 тоотод нэгжлэг хийж хураан авсан өвс мэт зүйлст шинжилгээ” хийсэн 4659 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн хайрцагтай жин нь 493,8 грамм, цэвэр жин нь 150,7 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 150,4 грамм болов. “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн хайрцагтай жин нь 295,0 грамм, цэвэр жин нь 93,3 грамм, шинжилгээнд авч үлдсэн жин нь 93,0 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно гэсэн, /Нийт цэвэр жин 244 грамм/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 100-103 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30- ны өдрийн 4646 дугаартай шинжээчийн “...1-4 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад хамаарна ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,
Н.А нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС, КЕТ илэрсэн..”, 2 хавтаст хэргийн 14-16 дугаар тал,
Г.Ө нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС илэрсэн..” /2 хавтаст хэргийн 27-32 дугаар тал/,
А.А нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС, КЕТ илэрсэн ...”, /2 хавтаст хэргийн 22-26 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30- ны өдрийн “Н.А, Г.Ө, А.А нарын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4645 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. “Анхбат УХ98051614 2022.09.21”, “Өсөхбаяр УК02271138 2022.09.22”, “Н.А УИ98090530 2022.9.22” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Энхтүмэн” гэж хаягласан цусанд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна,...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 95-97 дугаар тал/,
2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 336 дугаартай тогтоол /2 хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 36-39 дүгээр тал/,
Гэрч Д.Тулганы: “...Өсөхбаяр, Алтансүх хоёр 20-30 минутын дараа ирсэн ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,
Гэрч Ч.Урангүнжийн “...Ар гүнт даваад явж байгаад замаасаа 500 метр орчим гараад явж байснаа хашааны булан эргэж зогсоод Алтансүх машинаас буусан, араас Өсөхбаяр буусан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
Яллагдагч Н.Аийн гэрчээр өгсөн: “... цагдаад баригдахаас өмнө 1 зиплок ууттай өвс зарж өөрийн дансаар 30.000 төгрөг авсан. 16 цагийн үед Анхбат над руу утсаар яриад өвс байна уу гэж асуусан ... энэ удаад мөнгөний хэрэг гараад бусдад зарсан юм ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 45-47 дугаар тал/,
Яллагдагч Г.Өын гэрчээр өгсөн: “...Анхбат, Алтансүх рүү утсаар яриад уулзахаар болоод Анхбатын гэрийн гадаа очсон. Алтансүх надад хэлэхдээ Анхбатад 30.000 төгрөгөөр өвс зарах гэж байгаа гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 51-53 дугаар тал/,
Яллагдагч А.Аын гэрчээр өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Алтансүх, Өсөхбаяр хоёр манай гэрт ирсэн ...Би Алтансүхээс өвс авах зорилгоор дуудаж уулзсан юм. Алтансүх надад 30.000 төгрөгөөр өвс өгнө гэсэн. Би Алтансүхийн өөрийнх нь /Хаан/ банкны данс руу 30.000 төгрөгийг өөрийнхөө /Хаан/ банкны 5042596405 гэсэн данснаас утга дээр нь бичээд шилжүүлээд орцноос гараад машинаас нь өвсөө авах гэж байгаад цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 55-58 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 860 дугаартай дүгнэлтэнд:
“1. Г.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2. Г.Ө нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.
3. Г.Ө нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Г.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1 хавтаст хэргийн 188 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 912 дугаартай дүгнэлтэнд:
“1. А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. А.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. А.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
4. А.А нь болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. А.А нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /2 хавтаст хэргийн 106 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1057 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. Н.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж үгүй байна.
2. Н.А нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.
3. Н.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Н.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /2 хавтаст хэргийн 109 дүгээр тал/,
Шүүгдэгч Г.Өын“...харин өвсийг Алтансүхийн хамт түүсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байцаагч дээрээ ирж уулзчихаад дараа нь Алтансүхтэй уулзсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад өвс түүх санааг би гаргаад хамт явъя гэсэн чинь Алтансүх жаахан дурамжхан байж байгаад явахаар болсон. Ингээд Алтансүхийн найз охин Урангүнж, машины эзэн Тулга ахыг ардаа суулгаад бид 4 Ар гүнт рүү явсан. Тулга ах тухайн үед согтуу байсан. Ар гүнтэд машинаа айлын гудамжны хажууд тавиад Алтансүх бид яваад уутны талаар өвс түүж авсан. Тэгээд шууд буцаад Улаанбаатар хот руу орж ирээд 6-н буудалд Урангүнжийг буулгаад би машиндаа урд суудлыг нь хойшлуулж байгаад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь 17-д байх нийтийн байрны гадаа ирчихсэн Алтансүх хүнээс мөнгө авна гээд зогсож байсан. Тэгээд намайг машинд сууж байхад цагдаа нар орж ирээд намайг бариад авсан ...өвөл болж байгаа учраас дахиад өвс олдохгүй байх гэж бодоод түүх санааг гаргасан. Өмнө нь тэр Ар гүнтээс өвс түүж авч байгаагүй. Ар гүнтэд өвс ургадаг талаар хүүхдүүдтэй сагс тоглож байгаад олж мэдсэн. Тэгээд Ар гүнтэд өвс ургадаг гэдгийг мэдэж аваад очиж түүсэн. Би өвс түүсэн газраа зааж өгч чадна. Алтансүх бол өвс түүсэн газрыг мэдэхгүй. Би дагуулаад явсан юм ... би Ар гүнт рүү 2 удаа л явсан. Эхний удаад 2022 оны 08 сар хавьцаа Ар гүнт рүү өвс түүхээр Алтансүхийн хамт Тоёота aqyu 11-59 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваад өвс олоогүй. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр явахдаа өвс олсон ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 138-140 дугаар тал/,
Шүүгдэгч А.Аын “...би эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед өөрийнхөө 94275198 утасны дугаараас Алтансүхийн утас руу залгаж холбогдсон. Алтансүхийн утасны дугаарыг санахгүй байна. Холбогдоод Алтансүхээс өвс байна уу гэж асуусан чинь мөнгө төгрөг өгөлдөө, чи өрөө өгөөч өрөө өгвөл жаахан өвс авахгүй юу гэж хэлсэн. Алтансүх бид хоёрын дунд хувцас худалдан авсан 400.0 гаруй мянган төгрөгийн өр байдаг. Одоо 200.0 гаруй мянган төгрөгийн өртэй байгаа. Тэгээд өрөө өгвөл өвс өгөх юм байна гэж ойлгоод эргээд ярина гээд утсаа салгасан. Тухайн өдрийн 20 цагийн үед Алтансүх рүү залгаад 30,0 мянган төгрөг оллоо чи авах юм уу? хаана байгаа юм бэ? Хальт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд Алтансүхийг хүрч ирэхээр нь өөрийнх нь данс руу 30,0 мянган төгрөг шилжүүлээд мань нь чамд мөнгө өглөө толгой тархи өвдөөд байна жоохон гэсэн өвс өгчих гэсэн чинь юу гэсэн нь намайг гаргаад өг гээд орцны хаалгаар гараад цагдаад баригдсан ...би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 148-149 дүгээр тал/,
Шүүгдэгч Н.Аийн “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хоёулаа хамт яваад өвс түүгээд ирье гэж Өсөхбаяр санаа гаргаад хамт яваад ирье гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд ар гүнт рүү явсан. Тэгээд л цуг явсан. Өсөхбаяр намайг хамт яваад ирье гээд шаналгаад байсан. Чи жолооны үнэмлэхтэй байж хамт явъя гээд шаналгаад гуйсаар байгаад цуг явсан ш дээ. Ар гүнт рүү 2 удаа явсан. Эхнийх нь буюу 2022 оны 8 дугаар сарын эхээр Өсөхбаяр мөн 3-4 охидуудтай зугаалах гэж Ар гүнт рүү явсан. Майхан аваад зугаалах гээд явсан. Шөнө хонох гэтэл амьтан яваад дуугараад аймаар юм билээ. Тэгээд явъя гээд Улаанбаатар хот руу орж ирсэн. Дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр явж өвс түүсэн. Өвс байсан газрыг Өсөхбаяр мэдэж байсан. Тэр газраас өвс түүгээд манай гэрт авч ирээд пүүзний хайрцагт хийгээд орхисон. Зарим үлдсэн өвсийг чийг авдаггүй жижиг уутанд хийсэн. Аймаар амархан чийг нь арилдаг гээд байсан. Тэгээд байж байтал Анхаа залгаад андаа жоохон юм байна уу? мань нь өрөө өгье гээд байсан. Тэгэхээр нь санаа гаргаад надад байна. Чи мөнгөө шилжүүлчих гээд худлаа хэлээд 30,000 төгрөг авсан. Би Анхаад өвс өгөх санаа байгаагүй. Анхаа өрөө өгөхгүй аймаар удсан. Би өөрөө санаа гаргангуутаа худлаа хэлээд мөнгөө шилжүүлж авсан юм ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 131-132 дугаар тал/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хавтаст хэргийн 165, 168, 175 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтаст хэргийн 157, 112, 213 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.А Г.Ө нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 2.6709 грамм цэвэр жинтэй, нөлөөт бодисыг 11-59 УЕА улсын дугаартай Тоёота Акуа П-10 /Toyota Aqua P-10/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
“Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд”-ийг худалдаалах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэсэн, улмаар уг хууль бусаар түүж нийт 317.7 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 11-59 УЕА улсын дугаартай Тоёота Акуа П-10 /Toyota Aqua P-10/ загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,
Мөн дээрх хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисоос 244 граммыг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны 474 тоотод, 63,7 граммыг 11-59 УЕА улсын дугаартай Тоёота Акуа П-10 /Toyota Aqua P-10/ загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хадгалсан,
Шүүгдэгч А.А нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 30-322 тоот хашааны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Аээс худалдан авахаар мөнгө шилжүүлсэн буюу “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Г.Өын биед хийж “...3,2 грамм жинтэй, /өвс/ мэт зүйлийг ...” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-30 дугаар тал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4120 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хавтаст хэргийн 74-75, 76 дугаар тал/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...урьдчилсан байдлаар ТНС, OPI илэрсэн ...” гэжээ /1 хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 16 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 183-184 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 185 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4105 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргиийн 84-85 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1хавтаст хэргийн 86 дугаар тал/, Ц.Алтангадас нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Урьдчилсан байдлаар ТНС, КЕТ илэрсэн ...”, /1 хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Алтангадасын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4107 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 79-80 дугаар тал/, О.Эрдэнэсүх нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “... урьдчилсан байдлаар ТНС, OPI илэрсэн ...” /1хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “О.Эрдэнэсүхийн биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4108 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 89-91 дүгээр тал/, А.Үүрийнцолмон нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС илэрсэн ...” /1 хавтаст хэргийн 38 дугаар тал/, Г.Жавхланзул нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС, OPI илэрсэн...” /1 хавтаст хэргийн 39 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “А.Үүрийнцолмон, Г.Жавхланзул нарын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4159 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 109-111 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтас хэргийн 43-46 дугаар тал/, Гэрч А.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 54 дүгээр тал/, Гэрч Г.Жавхланзулын мэдүүлэг /1 хавтаст хэргийн 168 дугаар тал/, Гэрч О.Эрдэнэсүхийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 56-58 дугаар тал/, Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цаг 05 минутаас 02 цаг 20 минутын хугацаанд Н.Аийн оршин суух Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36-474 тоотод нэгжлэг хийж “...№1 гэж дугаарласан улаан өнгийн гутлын хайрцагт хийсэн 537,1 грамм өвс, №2 гэж дугаарласан 354,2 грамм өвс мэт зүйлийг хураан авав ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 9-13 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Аийн оршин суух Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны 474 тоотод нэгжлэг хийж хураан авсан өвс мэт зүйлст шинжилгээ” хийсэн 4659 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 100-103 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30- ны өдрийн 4646 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/, Н.А нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС, КЕТ илэрсэн..”, 2 хавтаст хэргийн 14-16 дугаар тал, Г.Ө нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС илэрсэн..” /2 хавтаст хэргийн 27-32 дугаар тал/, А.А нь “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “..Урьдчилсан байдлаар ТНС, КЕТ илэрсэн ...”, /2 хавтаст хэргийн 22-26 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30- ны өдрийн “Н.А, Г.Ө, А.А нарын биеэс авсан биологийн дээж буюу шээс”-нд шинжилгээ хийсэн 4645 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 95-97 дугаар тал/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 336 дугаартай тогтоол /2 хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 36-39 дүгээр тал/, Гэрч Д.Тулганы: “...Өсөхбаяр, Алтансүх хоёр 20-30 минутын дараа ирсэн ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/, Гэрч Ч.Урангүнжийн “...Ар гүнт даваад явж байгаад замаасаа 500 метр орчим гараад явж байснаа хашааны булан эргэж зогсоод Алтансүх машинаас буусан, араас Өсөхбаяр буусан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/, яллагдагч Н.Аийн гэрчээр өгсөн: “... цагдаад баригдахаас өмнө 1 зиплок ууттай өвс зарж өөрийн дансаар 30.000 төгрөг авсан. 16 цагийн үед Анхбат над руу утсаар яриад өвс байна уу гэж асуусан ... энэ удаад мөнгөний хэрэг гараад бусдад зарсан юм ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 45-47 дугаар тал/, яллагдагч Г.Өын гэрчээр өгсөн: “...Анхбат, Алтансүх рүү утсаар яриад уулзахаар болоод Анхбатын гэрийн гадаа очсон. Алтансүх надад хэлэхдээ Анхбатад 30.000 төгрөгөөр өвс зарах гэж байгаа гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 51-53 дугаар тал/, яллагдагч А.Аын гэрчээр өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Алтансүх, Өсөхбаяр хоёр манай гэрт ирсэн ...Би Алтансүхээс өвс авах зорилгоор дуудаж уулзсан юм. Алтансүх надад 30.000 төгрөгөөр өвс өгнө гэсэн. Би Алтансүхийн өөрийнх нь /Хаан/ банкны данс руу 30.000 төгрөгийг өөрийнхөө /Хаан/ банкны 5042596405 гэсэн данснаас утга дээр нь бичээд шилжүүлээд орцноос гараад машинаас нь өвсөө авах гэж байгаад цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 55-58 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 860 дугаартай дүгнэлт /1 хавтаст хэргийн 188 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 912 дугаартай дүгнэлт /2 хавтаст хэргийн 106 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1057 дугаартай дүгнэлт /2 хавтаст хэргийн 109 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас;
Шүүгдэгч Г.Ө, Н.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Ө, Н.А нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг болон бусад нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч А.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Н.А Г.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан өвс гэх зүйлийг Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн эд мөрийн баримтыг устгуулах саналтай байна. 1 ширхэг СиДиг хавтаст хэргийн хамт хадгалах. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч М.Хандармаагаас: “Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал нь хэрэг мөрдөн байцаалтын эхний шатаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн 2 настай хүүхэдтэй, өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, айлын том хүү, аав ээж нь хүүгийнхээ цаашдын засрал хүмүүжилд анхаарах бүрэн боломжтой, бусдад төлөх төлбөргүй, миний үйлчлүүлэгч цаашдаа өөрийн амьдралаа авч явна гэсэн чин эрмэлзэлтэй байгаа зэргийг харгалзан үзээд, боломжийг олгоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү ...”,
Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч С.Мөнхтулгаас: “ Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг ярих хэрэгтэй. Нийгэмд, залуучуудын дунд гарч байгаа тахал буюу хар тамхи мансууруулах бодисын тал дээр арга хэмжээ авч байгаа боловч өөрсдийн бие, насны онцлогоос хамааран сэтгэхүйн хувьд аливаа зүйлийн хор, хөнөөлийг мөн цаашлаад хуулиа мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж улсын яллагчийн хэлсэн хорих ялын хэмжээг 1 жил 15 хоног хорих ял болгон бууруулж оногдуулж өгнө үү ...”,
Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч И.Хонгороос: “Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч С.Мөнхтулгатай санал нэг байна. Миний үйлчлүүлэгчийн эгч нь мэдүүлэхдээ миний дүү их дуугүй, хүний үгээр байдаг. Тийм ч учраас энэ гэмт хэрэгт холбогдсон гэдэг. Тиймээс энэ байдлыг харгалзан үзнэ үү ...” гэсэн санлыг тус тус гаргасан.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, тэдгээрийн хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж тэдгээрийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Г.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт тус тус оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аад мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.
Шүүгдэгч Г.Ө, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.842.955 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулан Улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Н.Аийн гэрээс илэрсэн №1 гэж дугаарласан 150,7 грамм №2 гэж дугаарласан 93,3 грамм, 11-59 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн №1 гэж дугаарласан 13,7 грамм, №2 гэж дугаарласан 21,3 грамм, №3 гэж дугаарласан 21,1 грамм ууттай 2,5283 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт авагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт ГӨ, Боржогон овогт НА нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Г.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө, Н.А нарт тус тус оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ө, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Аад мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.842.955 төгрөгийг шүүгдэгч Н.А, Г.Ө нараас хувь тэнцүүлэн тус тус гаргуулан Улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Н.Аийн гэрээс илэрсэн №1 гэж дугаарласан 150,7 грамм №2 гэж дугаарласан 93,3 грамм, 11-59 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн №1 гэж дугаарласан 13,7 грамм, №2 гэж дугаарласан 21,3 грамм, №3 гэж дугаарласан 21,1 грамм ууттай 2,5283 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт авагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ө, Н.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ