| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.3., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр,
улсын яллагч Б.Чулуунхүү,
иргэдийн төлөөлөгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч*******,
шүүгдэгч*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2324000000025 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ........... оны .......... дүгээр сарын ............-нд ........ аймгийн ........ суманд төрсөн, ......... настай, ......., ......... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... аймгийн ......... сумын ............багт оршин суудаг, ............ регистрийн дугаартай бүхий иргэний үнэмлэхтэй, л овогт П-ийн Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч ******* хувцас өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг А-23 маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг дэлгүүрийн 1,2 давхрын 3 ширхэг цонхыг хагалах, 2 давхрын модон хаалгыг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн хохирогч ******* 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:
Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”... Яллагдагч******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч ******* хувцас өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг А-23 маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг дэлгүүрийн 1,2 давхрын 3 ширхэг цонхыг хаглах, 2 давхрын модон хаалгыг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн хохирогч ******* 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол төлөгдсөн, хор уршиг байхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хэргийн зүйлчлэлийн хүрээнд мэтгэлцэх зарчимтай оролцож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж үзэж байгаа. Харагдах байдлын тухайд хутга бариад зогсож байхад хүйтэн зэвсэг учраас ямар ч хүн айна, гэхдээ санаа зорилгын тухайд хохирогч тал өр төлбөрөө төлөхгүй байсан учраас айлгах гэж очсон. Тухайн хутгыг зориудаар бэлтгэж очоогүй. Хохирогчийн гэрт байсан хутгыг авчихсан байгаа. Түүгээр хохирогчийг архи, хувцас өг гэсэн нөхцөл байдал үүсгэсэн. Үүн дээр маргахгүй. Тийм учраас энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас зүйлчлэлийг өөрчлөх саналтай...” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “.... би тэр өдөр , ******* нарыг айлгах гэж очсон. Учир нь надаар худаг бариулчхаад мөнгөө дутуу өгсөн. Нэхэхээр өгөхгүй, зээл авъя гэхэд өгөхгүй байсан. Би дэлгүүрийн урд очоод газраас чулуу авч шидэж 3 цонхыг нь хагалсан. 2 давхрын цонхыг чулуугаар цохихоор гэрэл асахгүй байхаар нь хүн байхгүй байна гэж бодож орсон. Доод давхрын цонхыг хагалаад дотогш ороод дэлгүүрийн лангуун дээрээс гар утас авсан, тэгээд шатаар нь өгсөж 2 давхарт гараад 2 давхрын хаалгыг хутгаар хөшиж онгойлгоод дотогшоо орсон. Намайг ортол охиныхоо хамт босоод ирсэн. Тэгэхээр нь буцаж буугаад барааных нь дэлгүүр рүү ороод гар утас, даавуун цамцыг нь аваад гарах гэж байтал цагдаа хүрээд ирчихсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэн*******ын хийсэн хэргийн талаар сонслоо.******* нь хохирогчийн нөхөр гэх хүнтэй хувийн өр авлагын асуудалтай байсан байна. гэх хүн*******д ажлын хөлсөө дутуу өгснөөс үүдэлтэй энэ хэрэг гарчээ. Энэ асуудлын улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажилчдын цалинг дутуу өгдөг учраас ийм нөхцөл байдал үүсэх тохиолдол элбэг байдаг. Тийм учраас иргэн*******ыг гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар 19-ний шөнө өөрийн охин хамт унтаж байхад 02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээгээр сэрсэн тухайн үед охин бид хоёр цонхтой ойрхон унтаж байсан тул охиноо сэрээгээд цонх байхгүй талдаа гарч зогссон. Тэгээд 1 давхрын дэлгүүрийн цонхыг хагалах чимээ сонсогдож хүн орж ирж байгаа санагдаад хадам ах руу утсаар ярьж дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирлээ цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. Тэгээд 5 минутын дараа дээшээ 2 давхрын манай амьдардаг хэсэг рүү гарч ирээд хаалга хөшиж онгойлгож орж ирээд гэрэл асаахад манай нутгийн гэх залуу гартаа хутга барьсан байхаар нь би эгч нь хоёулхнаа байгаа чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний урдаас онгойлгохгүй байхаар чинь ингэж орж ирлээ надад хувцас өг гэж хэлэхээр нь доод давхарт барааны дэлгүүрээс очоод өмс гэж хэлээд 1 давхар луу буугаад явахаар нь би хойноос нь бууж цагдаагийн алба хаагч нарт хаалга онгойлгож өгсөн. Манай дэлгүүр гадна талдаа 1 камертай, дотор талдаа 6 ширхэг камертай шүүж үзэхэд 2 давхрын манай амьдардаг гэрийн 2 цонх руу чулуу шидэж хагалсан мөн 1 давхрын дэлгүүрийн 1 цонх руу чулуу шидэж хагалаад орсон дүрснүүд нь тод бичигдсэн байсан. Манай 1 давхрын болон 2 давхрын 1,50 метр урттай 1,35 метр өргөнтэй 3 ширхэг цонхыг хагласан, 2 давхрын гэрийн модон хаалга эвдэж орж ирсэн. Мөн манай хүүхдийн Самсунг галакси А23 гэх утас болон манай дэлгүүрт зарагдаж байсан 1 ширхэг бэлтгэлийн цамцыг аваад явсан байсан...Нэг гартаа хутга, нөгөө гартаа хутганы хуйг барьчихсан байхлаар нь би айсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-32-р хуудас/,
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө унтаж байхад утас дугахаар авсан чинь манай бэр залгаад цагдаагийн хэсгийн дугаарыг мэдэх үү та туслаач гэж сандарсан байдалтай ярьсан. Тэгээд би босоод машинтайгаа дүү Бямбацогтын гэрт очиход 1 давхарын дэлгүүрийн цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар рүү залгахад айсан байдалтай намуухан дуугаар манай байшин дотор хүн яваад байна гэж хэлэхээр нь сумын цагдаагийн хэсгийн үүдэнд ирээд цагдаагийн алба хаагчдад тухайн асуудлын талаар хэлээд хамт очоод дотор байсан ням гэх залууг цагдаагийн алба хаагчид аваад гарсан. Тэгээд би гэртээ очиж амарсан...1 давхарын 1 цонх хагарсан, 2 давхарын 2 цонх хагарсан, хаалга нь түгжээтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтаж байхад цагдаагийн хэсгийн гадаа машин ирэхээр нь гарахад Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орлоо гэх дуудлага өгсөн. Тэгээд би босоод хэсгийн төлөөлөгч, жолооч нарын хамт машинтайгаа тухайн дэлгүүрт очиход 2 давхарын 2 цонх хагарсан, 1 давхарын дэлгүүрийн 1 ширхэг цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар рүү залгуулаад цагдаа ирсэн хаалга онгойлгох боломж байна уу гэхэд удалгүй хаалга онгойлгосон. Тэгээд тухайн дэлгүүрт ороход нутгийн ням гэх залуу байхаар нь дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч ирсэн.ням нь шинэ хувцас авах гэж орсон гэж ярьж байсан.Тухайн үед дээлтэй байсан цагдаагийн хэсэг дээр ирээд тайлахад биеээс нь Самсунг А-23 маркийн гар утас болон дэлгүүрээс авч өмссөн гэх шинэ хар өнгийн малгайтай цамц гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтаж байхад 02 цаг өнгөрч байхад гадаа машин ирэхээр нь хэсгийн цагдаа д/а бид хоёр гэрээс гараад уулзахад нэг машинтай хүн ирчихсэн байсан, юу болсон талаар тодруулахад Шар нуруу дэлгүүрийн цонхыг хагалаад хүн орчихсон байна гээд эгч над руу утсаар ярьлаа, хурдан очоодхооч гэсэн. Бид хоёр буцаж ороод энэ талаар хэсгийн төлөөлөгчид хэлээд хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарын хамт Шар нуруу дэлгүүр дээр очсон. Хэсгийн төлөөлөгч д/ч , хэсгийн цагдаа д/ч нар дэлгүүрийн урд хаалгаар нь орох болоод би хойд хаалга руу нь тойроод очоод зогсож байтал нөгөө хүнийг бариад авлаа ороод ир гээд утсаар ярихаар нь би дэлгүүрийн урд хаалгаар гүйгээд ороход ням гэдэг хүнийг барьчихсан зогсож байсан. Тэгээд би Энхтөрийн хамт нямыг аваад машинд суулгаад цагдаагийн хэсгийн байран дээр очсон. Шар нуруу дэлгүүрийн 2 давхарын 2 цонх, 1 давхарын 1 цонх давхараараа хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн: “...1 ширхэг самсунг А-23 маркийн гар утас-1 ширхэг 650,000 төгрөг, хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх 1,518,000 төгрөг, тасалгааны модон хаалга 1 ширхэг 250,000 төгрөг, даавуун малгайтай цамц 55,000 төгрөг нийт 2,473,000 төгрөг....” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай: “...1 ширхэг Самсунг А-23 маркийн гар утас, 1 ширхэг даавуун малгайтай цамц, хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх, эвдсэн гэх 1 ширхэг тасалгааны модон хаалганы үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэж, зах зээлийн хандлагын харьцуулалтын аргыг сонгон авч, үнэлгээг хийв. Хагарсан 3 вакум цонхыг шиллэхээр тооцлоо. 4 төрлийн эд зүйлийн нийт үнэлгээг 1,320,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт,
Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ,, нарын: “...1.П.ням нь сэтгэл мэдрэлийн хувьд уналт, таталт өвчтэй болно. Болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэг өгөх, чадвартай болно. 2.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэц мэдрэлийн хувьд уналт таталт өвчтэй байгаа болно. 3. ням нь хэрэг хариуцах чадвартай болно. 4.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зураг, камерын бичлэг бүхий СD, камерт бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч , нарын мэдүүлэг, шүүгдэгч*******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж, яллах байр суурьтай оролцож,
шүүгдэгчийн өмгөөлөгч******* нь : “....Гэм буруугийн тал дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас зүйлчлэлийг өөрчлөх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” , 17.8 дугаар зүйлд “ эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн 2 давхрын 2 ширхэг цонхыг хагалаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Тодруулбал шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр иргэн *******ийн хүнсний дэлгүүрийн 2 давхрын 2 ширхэг цонхыг хагалсан нь тогтоогдож байх ба хохирогчид учирсан хохирол шүүгдэгч шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээнээр сэрсэн..., дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирлээ цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. “... 2 давхрын манай амьдардаг гэрийн 2 цонх руу чулуу шидэж хагалсан мөн 1 давхрын дэлгүүрийн 1 цонх руу чулуу шидэж хагалаад орсон дүрснүүд нь тод бичигдсэн байсан. Манай 1 давхрын болон 2 давхрын 1,50 метр урттай 1,35 метр өргөнтэй 3 ширхэг цонхыг хагласан, 2 давхрын гэрийн модон хаалга эвдэж орж ирсэн...” гэсэн,
гэрч Н.ийн “... 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө ... манай бэр...сандарсан байдалтай утсаар ярьсан. “... гэрт очиход 1 давхарын дэлгүүрийн цонх хагарсан байдалтай хаалга нь түгжээтэй байсан...” , “... дотор нь байсан ням гэх залууг цагдаагийн алба хаагчид аваад гарсан. “...1 давхарын 1 цонх хагарсан, 2 давхарын 2 цонх хагарсан... байсан...” гэсэн,
гэрч “... тухайн дэлгүүрт очиход 2 давхарын 2 цонх хагарсан, 1 давхарын дэлгүүрийн 1 ширхэг цонх хагарсан байдалтай хаалга нь түгжээтэй байсан ...” гэсэн,
гэрч “...Шар нуруу дэлгүүрийн 2 давхарын 2 цонх, 1 давхарын 1 цонх давхараараа хагарсан байсан...” гэсэн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай: “...хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх 570,000 төгрөг, тээврийн зардал 100,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийн үнэтэй..., хагарсан вакум цонхийг шиллэхээр тооцлоо...” гэсэн дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зураг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 12 минутын камерын бичлэг, гэрэл зэргийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч хохирогчийн эд хөрөнгөд 466,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх ба энэ нь дээрх хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол юм.
Шүүгдэгч******* нь Шар нуруу нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхрын 2 ширхэг цонх хагалсан нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Сум дундын прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас дэлгүүрийн 3 ширхэг цонх хагарч 700,000 төгрөгийн, 2 давхрын модон хаалгыг эвдэрч 220,000 төгрөгийн хохирогчид нийт 920,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч шүүх дээрх гэмт хэргийн улмаас зөвхөн 2 давхрын 2 ширхэг цонх хагарч хохирогчид 466,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн болно.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч*******ыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч ******* хувцас өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг А-23 маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авах үйлдэл хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор халдагч этгээд халдлагад өртөгчийн эд хөрөнгийг авах зорилгоор эд хөрөнгөө өгөхгүй бол түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлах нөхцөл байдал үүсэж болохыг үг, үйлдлээр илэрхийлж айлган сүрдүүлж, довтолсон идэвхтэй үйлдлийг илэрхийлдэг. Харин “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай, хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан эсэхээс үл хамаардаг онцлогтой байдаг. Өөрөөр хэлбэл халдагч этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор халдлагад өртөгч рүү чиглэсэн айлган сүрдүүлэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгдсэнээр уг гэмт хэргийн шинжийг хангагддаг.
Шүүгдэгч******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрт нэвтэрсэн үйлдэл нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлаж, довтолсон идэвхтэй үйлдэл хийгээгүй, Шар нуруу хүнсний дэлгүүрт нэвтэрч орохоос өмнө 2 давхрын цонхыг хагалж хүн байгаа эсэхийг шалган, улмаар гэрэл асахгүй байсан тул нэг давхрын цонхыг хагалж дэлгүүрт нэвтэрч 1 давхарт байх дэлгүүрээс гар утас авсан, улмаар 2 давхарт гарч ил байсан хутгыг авч модон хаалгыг эвдсэн ба тухайн үед хохирогч байсан тул 1 давхарт очиж цамц өмсөж байхад цагдаагийн албан хаагчид ирснээр үйлдэл төгссөн байгаа нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал:
Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...Би 2023 оны 05 дугаар 19-ний шөнө 02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээнээр сэрсэн..., тэгээд 1 давхрын дэлгүүрийн цонхыг хагалах чимээ сонсогдож хүн орж ирж байгаа санагдаад хадам ах руу утсаар ярьж дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирлээ цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. Тэгээд 5 минутын дараа дээшээ 2 давхрын манай амьдардаг хэсэг рүү гарч ирээд хаалга хөшиж онгойлгож орж ирээд гэрэл асаахад манай нутгийн гэх залуу гартаа хутга барьсан байсан тэгэхээр нь би эгч нь хоёулхнаа байгаа чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний урдаас онгойлгохгүй байхаар чинь ингэж орж ирлээ надад хувцас өг гэж хэлэхээр нь доод давхарт барааны дэлгүүрээс очоод өмс гэж хэлээд 1 давхар луу буугаад явахаар нь би хойноос нь бууж цагдаагийн алба хаагч нарт хаалга онгойлгож өгсөн...” гэсэн,
гэрч Н.ийн “...дүү Бямбацогтын гэрт очиход 1 давхарын дэлгүүрийн цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар рүү залгахад айсан байдалтай намуухан дуугаар манай байшин дотор хүн яваад байна гэж хэлэхээр нь сумын цагдаагийн хэсгийн үүдэнд ирээд цагдаагийн алба хаагчдад тухайн асуудлын талаар хэлээд хамт очоод дотор байсан ням гэх залууг цагдаагийн алба хаагчид аваад гарсан...” гэсэн мэдүүлэг ,
гэрч “... 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө..., Шарнуруу хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орлоо гэх дуудлага өгсөн..., дэлгүүрт очиход 2 давхарын 2 цонх хагарсан, 1 давхарын дэлгүүрийн 1 ширхэг цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар рүү залгуулаад цагдаа ирсэн хаалга онгойлгох боломж байна уу гэхэд удалгүй хаалга онгойлгосон. Тэгээд тухайн дэлгүүрт ороход нутгийн ням гэх залуу байхаар нь дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч ирсэн...ням нь шинэ хувцас авах гэж орсон гэж ярьж байсан...Тухайн үед дээлтэй байсан цагдаагийн хэсэг дээр ирээд тайлахад биеээс нь Самсунг А-23 маркийн гар утас болон дэлгүүрээс авч өмссөн гэх шинэ хар өнгийн малгайтай цамц гарч ирсэн...” гэсэн, Гэрч “... Шар нуруу дэлгүүр дээр очсон..., ... би хойд хаалга руу нь тойроод очоод зогсож байтал нөгөө хүнийг бариад авлаа ороод ир гээд утсаар ярихаар нь би дэлгүүрийн урд хаалгаар гүйгээд ороход ням гэдэг хүнийг барьчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай: “...1 ширхэг Самсунг А-23 маркийн гар утас, 1 ширхэг даавуун малгайтай цамц, хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх, эвдсэн гэх 1 ширхэг тасалгааны модон хаалганы үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэж, Зах зээлийн хандлагын харьцуулалтын аргыг сонгон авч, үнэлгээг хийв. Хагарсан 3 вакум цонхыг шиллэхээр тооцлоо. 4 төрлийн эд зүйлийн нийт үнэлгээг 1,320,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт,
Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ,, нарын: “...1.П.ням нь сэтгэл мэдрэлийн хувьд уналт, таталт өвчтэй болно. Болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэг өгөх, чадвартай болно. 2.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэц мэдрэлийн хувьд уналт таталт өвчтэй байгаа болно. 3. ням нь хэрэг хариуцах чадвартай болно. 4.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зураг,
“...******* нь Шар нуруу дэлгүүрийн гадна ирээд цонх руу хэд хэдэн удаа чулуу шидэж, цонх хагарч байгаа, 1 давхрын дэлгүүр дотор ороод явж байгаа, гар утас авч, улмаар хэсэг хугацааны дараа дахин дэлгүүрийн нэг давхарт орж ирээд дээлээ тайлаад өвөрөөсөө гар утас гаргаж ирээд тавиур дээр тавиад, өмсөж явсан дээлээ тайлаад өлгүүрээс цамц авч өмсөж байгаа дүрс бүхий 12 минутын бичлэг, уг бичлэгийг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн түүнчлэн шүүгдэгч******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Би , ******* нарыг айлгах гэж очсон. Учир нь өмнө нь надаар худаг бариулчхаад мөнгөө дутуу өгсөн. Нэхэхээр мөнгө өгөхгүй, зээлээр бараа авъя гэхэд өгөхгүй байсан. Би дэлгүүрийн урд очоод газраас чулуу авч шидэж 3 цонхыг нь хагалсан. 2 давхрын цонх руу чулуу шидэж хүн байгаа эсэхийг шалгасан, гэрэл асахгүй болохоор хүн байхгүй байна гэж ойлгосон. Тэгээд дэлгүүрийн доод давхрын цонхыг хагалаад дотогш ороод лангуунаас гар утас авсан, дараа нь шатаар нь өгсөж 2 давхарт гараад нэг өрөөд ил байсан хутгыг аваад 2 давхрын хаалгыг хутгаар хөшиж ойлгоход охиныхоо хамт босоод ирсэн. Тэгэхээр нь буцаж буугаад барааных нь дэлгүүр рүү ороод дээлээ тайлаад даавуун цамцыг авч өмсөөд гарах гэж байтал цагдаа хүрээд ирчихсэн.. гэж мэдүүлсэн нь
хэрэгт авагдсан хохирогч *******ийн “... 2023 оны 05 дугаар 19-ний шөнө 02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээнээр сэрсэн, тухайн үед охин бид хоёр цонхтой ойрхон унтаж байсан тул охиноо сэрээгээд цонх байхгүй талдаа гарч зогссон..., тэгээд 1 давхрын дэлгүүрийн цонхыг хагалах чимээ сонсогдож хүн орж ирж байгаа санагдаад хадам ах руу утсаар ярьж дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирлээ цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. Тэгээд 5 минутын дараа дээшээ 2 давхрын манай амьдардаг хэсэг рүү гарч ирээд хаалга хөшиж онгойлгож орж ирээд гэрэл асаахад манай нутгийн гэх залуу гартаа хутга барьсан байсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлсэн шинж болох “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэх гэдэгт гэмт этгээд хүн амьдрах болон эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, байшин, гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, граж, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр гэх зэрэг газарт хаалга, цонх, түгжээг эвдэх болон бусад аргаар хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба ийнхүү хүндрүүлэх шинжтэй бусдын эд хөрөнгийг хулгайлах тохиолдолд бага хэмжээний хохирол учирсныг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцох талаар хуульд тодорхой заасан байна.
Шүүгдэгч*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Тодруулбал шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар шүүгдэгч*******ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэн*******ын хийсэн хэргийн талаар сонслоо.******* нь хохирогчийн нөхөр гэх хүнтэй хувийн өр авлагын асуудалтай байсан байна. гэх хүн*******д ажлын хөлсөө дутуу өгснөөс үүдэлтэй энэ хэрэг гарчээ. Энэ асуудлын улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажилчдын цалинг дутуу өгдөг учраас ийм нөхцөл байдал үүсэх тохиолдол элбэг байдаг. Тийм учраас иргэн*******ыг гэм буруутай гэж үзэж байна...” гэснийг шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ харгалзан үзсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биеэ баталсан хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг нөхцөл байдал, амар хялбар аргаар орлого олох гэсэн санаа, зорилго нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч*******ын бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн улмаас 2 давхрын 2 ширхэг цонх хагарч хохирогчид 466,000 төгрөгийн хохирол, түүний хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 1 давхрын цонх хагарч 2 давхрын хаалга эвдэрч, гар утас болон даавуун цамц хулгайлан авч 854,000 төгрөгийн хохирол учирч хохирогч *******эд нийт 1,320,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч******* нь хохирогч *******эд төлөх хохирол төлбөргүй болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүүд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, “...цонхнуудыг шиллэж өгсөн, эд зүйлээ хүлээн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч******* нь хохирогч *******эд төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “... эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..., торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно...” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил,1 сар, 1 хоногийн хугацаагаар тогтоов.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 5 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *******ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч С овгийн П-йн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч С овгийн П-йн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2, 2.1-т заасныг журамлан шүүгдэгч П.Г-д оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар П.Г-д оногдуулсан 1 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын цагдан хоригдсон 5 хоногийн түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч П.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ял эдлэх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг хохирогч *******эд буцаан олгож, камерын бичлэг бүхий СD-ийг хэрэгт хавсаргасугай.
9. Шүүгдэгч******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.