Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 145/2020/00320/И |
Дугаар | 001/ХТ2022/00175 |
Огноо | 2022-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/00175
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2020/00444 дүгээр шийдвэр,
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00017 дугаар магадлалтай,
*******ы нэхэмжлэлтэй,
Н.Отгонсүрэнд холбогдох,
7,668,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
1. Нэхэмжлэгч *******оос*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,668,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч нь ...бид дансны хуулгыг тулгаж тооцоо нийлсэн зүйл огт байхгүй, ******* өөрөө тооцоо гаргаж надаар гарын үсэг зуруулсан, би *******той хамт нотариат орж бичиг баримт батлуулж байгаагүй, ...өгч, авсан мөнгөний тооцоог буруу гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2020/00444 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гээс 7,668,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор, нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 72,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөгөөсөө тус тус татгалзсныг дурдаж шийдвэрлэжээ.
3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00017 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 145/ШШ2020/00444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Тооцоог буруу хийсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдсэн нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нарын хооронд дансаар болон бэлнээр өгч авсан мөнгөний тооцоог хянаж үзээгүй. Учир нь нэхэмжлэгч *******ы өөрийн бичсэн хувийн тэмдэглэл дээр *******оос******* рүү шилжүүлсэн мөнгийг нийт 29,650,000 төгрөг гэж бичсэн байсныг анхан шатны шүүх үндэслэлгүйгззр 31,150,000 төгрөг болгон нэмж бичсэн. Хариуцагч******* нь *******ы тэмдэглэл дээр байгаа мөнгөн дүнгээс 2018.08.12-ны өдөр 2 сая төгрөг зээлсэн к/карт гэж бичсэнийг зөвшөөрдөггүй. Учир нь******* нь 2018 оны 08 сард кредит картгүй байсан байдаг. ******* нь*******д 2018.08.12-ны өдөр 2 сая төгрөг зээлсэн гэдгийг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн *******ы тэмдэглэл дээр 2018.08.03-ны өдөр зээлсэн 1 сая төгрөгийг 2 удаа бичиж тооцсон байдаг. Тэгэхээр *******ы тэмдэглэл дээр бичсэн 29,650,000 төгрөгөөс нийт дээрх 3 сая төгрөгийг хариуцагч******* зээлж аваагүй гэдэг. Харин******* *******оос тэмдэглэл дээр бичигдсэн 29,650,000 төгрөгөөс 3 саяыг хасч 26,650,000 төгрөгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Буцаагаад хариуцагч******* нь нэхэмжлэгч *******ы Хаан банкны 5560084306 тоот дансанд хариуцагч******* өөрийн 5560086813 тоот хаан банкны данснаас 2017.12.25-ны өдөр 1,050,000 төгрөг, 2018.01.08-ны өдөр 200,000 төгрөг, 2018.02.08-ны өдөр 200,000 төгрөг, 2018.03.06-ны өдөр 70.000 төгрөг, 2018.03.08-ны өдөр 200,000 төгрөг, 2018.04.05-ны өдөр 200,000 төгрөг, 2018.04.17-ны өдөр нөхөр Энхманлайгийн хаан банкны 5540376302 тоот данснаас 300,000 төгрөг, 2018.05.06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.06.12-ны өдөр 310,000 төгрөг, 2018.06.19-ны өдөр 1,980,000 төгрөг, 2018.07.06-ны өдөр 100,000 төгрөг, 2018.08.01-ны өдөр 530,000 төгрөг, 2018.08.07-ны өдөр 100,000 төгрөг, 2018.09.03-ны өдөр 100,000 төгрөг, 2018.09.27-ны өдөр 600,000 төгрөг, 2018.09.27-ны өдөр 1,440,000 төгрөг, 2018.10.08-ны өдөр 100,000 төгрөг, 2018.10.22-ны өдөр 1,030,000 төгрөг, 2018.10.22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018.10.27-ны өдөр 150,000 төгрөг, 2018.11.04-ний өдөр 100,000 төгрөг, 2018.11,06-ны өдөр 120,000 төгрөг, 2018.11.11-ний өдөр 100,000 төгрөг, 2018.11,26-ны өдөр 100.000 төгрөг, 2018.11.28-ны өдөр 100,000 төгрөг, 2018.12.06-ны өдөр 867,000 төгрөг, 2018.12.09-ний өдөр 200,000 төгрөг, 2018.12.21-ний өдөр 200,000 төгрөг, 2018.12.26-ны өдөр 100,000 төгрөг, 2018.12.31-ний өдөр 100,000 төгрөг, 2019.01.06-ны өдөр 100,000 төгрөг, 2019.01.22-ны өдөр 100,000, дахин 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөгийг 2019.01,27-ны өдөр 2 сая төгрөг, 2019.03.05-ны өдөр 150,000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 50,000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 100,000 төгрөг, 2019.03.26-ны өдөр 1,600,000 төгрөг, 2019.05.03-ны өдөр 300,000 төгрөг, 2019.07.02-ны өдөр 500,000 төгрөг /Н.Отгонсүрэн өөрийн төрсөн ээж Балга овогтой Авирмэдийн 5540153910 тоот хаан банкны данснаас *******ы хаан банкны 5560084306 тоот данс руу шилжүүлсэн,******* нь өөрийн Хас банкны 5000958144 тоот данснаас *******ы хаан банкны данс руу 2018.11.16-ны өдөр 1,000,000, 550,000-аар 2 удаа, 2018.11.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.11.19-ний өдөр 200,000 төгрөг, 2019.04.13-ны өдөр 100,000 төгрөг,******* нь өөрийн Төрийн банкны 190600119305 тоот данснаасаа 2018.11.14-ний өдөр 1,000,000, 505,000, 300,000-аар 3 гүйлгээ, 2018.05.02-ны өдөр 100,000 төгрөг, хариуцагч******* өөрийн найз Тэгшээгийн Долгорсүрэнгийн хаан банкны 5561193542 тоот данснаас 2018.10.27-ны өдөр 2 сая төгрөгийг нэхэмжлэгч *******ы данс руу Отгонсүрэнгээс гэсэн утгатай шилжүүлсэн байдаг. Энэ нь гэрч Т.Долгорсүрэнгийн гэрчийн мэдүүлэгт нотлогддог. Мөн хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д 2019 онд Арвайн тос шатахуун түгээх станцаас бензин авах 700,000 төгрөгийн эрхийн бичиг, 2 авдар тус бүр нь 150,000 төгрөгийн үнэтэй нийт 300,000 төгрөг, 270,000 төгрөгийн бэлэн хувцас, пиджак 150,000 төгрөг, нийт 1,430,000 төгрөгийн эд зүйл өгсөн байдаг. Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******оос 2018.01.29-ний өдөр 1 сая төгрөгийг зээлж өөрийн найз Хасбаатар овогтой Долгорсүрэнд зээлж өгсөн байдаг бөгөөд энэхүү мөнгийг нь*******гийн найз Х.Долгорсүрэн 2018.01.31-ний өдөр өөрийн хаан банкны 5540483064 тоот данснаасаа *******ы хаан банкны 5560084306 тоот данс руу өдрийн 2 хувиар бодож 2 өдрийн хүү 40,000 төгрөг үндсэн мөнгө 1 сая, нийт 1,040,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Зээл төлсөн учраас ******* нь мөнгө зээлүүлсэн баримтыг X тэмдэг зурж дарсан байдаг.
4.2. Эдгээр мөнгийг******* нь *******д шилжүүлсэн байдаг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж******* тайлбараа гаргасан байдаг. Дээрх мөнгийг нэмэхээр нийт 28,372,000 төгрөгийг нотлох баримттай дансаар болон эд зүйлээр өгсөн болж байна. Бэлнээр өгсөн мөнгөний баримт нэгэнт хариуцагчид байхгүй учир бэлнээр өгсөн мөнгөө бүгдийг орхиод зөвхөн баримттай нотолгоотой өгсөн, хэргийн материалд нотлох баримт нь авагдсан мөнгө нь 28,372,000 төгрөгийн тооцоо гарч байна.
4.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ*******гийн данснаас *******ы данс руу орсон гэж тооцсон 23,482,000 төгрөгийг 31,150,000 төгрөгөөс хасаад үлдсэн 7,668,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7,750,000 төгрөгөөс ямар ч үндэслэлгүйгээр 82,000 төгрөгийг хасч 7,668,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь ямар ч логик уялдаа холбоо байхгүй тооцоо бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь шүүх 2019.01.03-ны өдөр талуудын хооронд байгуулсан 7,750,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон. Энэхүү гэрээг байгуулснаас хойш хариуцагч******* нь *******д 7,750,000 төгрөгийн 4 сарын хүү гэж 3,100,000 төгрөг өгсөн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл дээр бичсэн. Нэхэмжлэгчийн анхны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2019.01.03-ны өдөр*******тэй хийсэн зээлийн гэрээг үндэслэж 7,750,000 төгрөгөө нэхэмжилсэн. Гэтэл бодит байдал дээр 2019.01.03-ны өдөр дэвтрийн цаасан дээр *******,******* нарын хооронд бичгээр зээлийн гэрээ хийгдсэн боловч тухайн өдрөө 7,750,000 төгрөгийг *******,*******д шилжүүлж өгөөгүй, өмнөх зээлийн үлдэгдэл мөнгөө 7,750,000 төгрөг гэж тооцон гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч******* нь нэхэмжлэгч Н.Отгонтой тооцоо нийлж 7,750,000 төгрөгийг гаргаагүй учраас маргаад байгаа. Анхан шатны шүүх талуудын нотлох баримтаар авагдсан дансны мөнгөн дүнгийн зөрүүг хариуцагч*******гээс нэхэмжлэгч *******д гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын дансны мөнгөний зөрүүг үндэслэн тайлбарлаж 7,668,000 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн тооцоогоор шүүхийн нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу орсон гэж тооцсон 31,150,000 төгрөгөөс 28,372,000 төгрөгийг хасахаар 2,778,000 төгрөг гарч байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж 7,668,000 төгрөг гэснийг 2,778,000 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
6. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10,750,000 төгрөг шаардсан боловч хэрэг шүүхэд хянагдах явцад үнийн дүнг багасгаж хариуцагчаас 7,668,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2017 оны 11 дүгээр сараас хойш хоорондын дансаар харилцан мөнгө шилжүүлдэг байсан, 2019.01.03-ны өдөр тооцоо нийлж,******* нь *******оос 7,750,000 төгрөгийг 2019.05..03-ны өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй төлж барагдуулахаар баримт үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.
7. Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаатай байсан талаар талууд маргаагүй, зээлдүүлэгч ******* зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй.
8. Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар мэтгэлцсэн баримтын хүрээнд дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлэх зорилгоор 31,150,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид 23,482,000 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдсон үндэслэлээр зөрүү 7,668,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, үйл баримтыг зөв тодорхойлж, нотлох баримтын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.
9. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх тооцоог буруу хийсэн, ...нэхэмжлэгчийн үндэслэлгүй багасгасан үнийн дүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх үндэслэлийг хянана.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан үндэслэлд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд хариуцагч нь шүүх ямар нотлох баримтыг буруу үнэлсэн, ямар баримтыг үнэлээгүй талаар гомдолд тодорхой дурдаагүй тул хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн тооцооны талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж өөрчилснийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан гэж үзэж, татгалзсныг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 204/МА2020/00017 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2020/00444 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын 56.2. гэснийг 56.1. гэж, 3 дахь заалтын дугаарыг 2, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гээс 2020.07.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД