Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/00581

 

2020 03 02

181/ШШ2020/00581

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЦИ ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг, алданги 8 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ЦИ ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр №19230 дугаартай ЦИ ХХК-тай хийх хариуцлагын гэрээ-г байгуулж, тус компанид 18 000 000 төгрөг хүүгүй зээлдүүлж, зээл мөнгийг буцааж өгөх хүртэл буюу 1 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Оранж таун /ORANGE TOWN/ хотхоны 2 давхарын 7 тоот 3 өрөө 67 м.кв орон сууцыг ашиглахаар тохиролцсон. Улмаар миний бие дээрх гэрээний үүрэгт 16 000 000 төгрөгийг шилжүүлэх гэтэл Б.Ууганбаатар намайг тус компаний ажилтан А.Атай хүүгүй Зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлээд А.Агийн Хаан Банкин дахь 5063388049 тоот дансанд шилжүүлчих гэсний дагуу 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд уг байрандаа орох гэтэл өмнөх түрээслэгч нь гарахгүй байгаа талаар захирал Б.Ууганбаатар нь хэлээд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн. Ийнхүү дээрх ЦИ ХХК-тай хийх хариуцлагын гэрээ, түүнээс улбаалан хийсэн Зээлийн гэрээ-нүүд хүчингүй болсон. Улмаар миний бие мөнгөө буцаан авах гэтэл ЦИ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаатар нь Үр гэх аймшгийн кинонд продюсерээр ажиллаж байгаа бөгөөд тус кинонд мөнгийг ашигласан байгаа удахгүй эгүүлэн өгнө гэх утга бүхий хариу хэлсэн. Би ч тухайн үед итгэж хүлэ

 

 

эсэн боловч өгөх боломжгүй байгаагаа удаа дараа утсаар учирлаж хэлсэн. Би тус мөнгийг хүмүүсээс зээлж олсон, түүнчлэн дахин өөр газар мөнгө зээлүүлж байранд суух шаардлагатай байсан. Иймд мөнгөө яаралтай авах талаар ярилцаж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ЦИ ХХК-тай хийх хариуцлагын гэрээг цуцлах талаарх гэрээ"-г байгуулж 16 000 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны дотор надад буцаан олгож, хэрэв олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног бүрт 0,5 хувийн алданги тооцохоор, мөн 16 000 000 сая төгрөгийг бүрдүүлэхэд хүнээс зээлсэн 5 000 000 төгрөгийн алдангийг ч шилжүүлэхийг тусгасан.

Иймд миний бие бусдын эзэмшилд мөнгө шилжүүлж, үүнийгээ буцаан авч чадахгүй байх тул ЦИ ХХК-иас үндсэн зээл 16 000 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 8 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч ЦИ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг, алданги 8 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Х.Ж нь ЦИ ХХК-тай 2019 оны 08 сарын 14-ний өдөр №19230 тоот ЦИ ХХК-тай хийх хариуцлагын гэрээ-г байгуулж, Х.Ж нь 18 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай ЦИ ХХК-д зээлдүүлэх, ЦИ ХХК нь Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Orange town 7 тоот, 67 м.кв тайлбайтай орон сууцанд Х.Жыг 1 жилийн хугацаатай суулгах /мөнгө зээлж, хүүнд нь суулгах/-аар тохиролцон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан байна. /хх-7-9/

 

Зээлдүүлэгч Х.Ж нь 2019 оны 08 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ-г А.Атай байгуулж, А.Агийн Хаан банкны 5063388049 дугаар дансанд 2019 оны 08 сарын 16-ны өдөр 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч ЦИ ХХК нь Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Orange town 7 тоот, 67 м.кв тайлбайтай орон сууцанд Х.Жыг суулгах гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр талууд 2019 оны 08 сарын 30-ны өдөр ЦИ ХХК-тай хийх хариуцлагын гэрээг цуцлах талаарх гэрээг байгуулан дээрхи гэрээг цуцалжээ. /хх-10-15х/

 

2019 оны 08 сарын 30-ны өдөр ЦИ ХХК-тай хийх хариуцлагын гэрээг цуцлах талаарх гэрээгээр ЦИ ХХК нь Х.Жаас зээлсэн 16 000 000 төгрөгийг 2019 оны 09 сарын 02-ны өдөр төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр талууд төлбөр төлөх хугацаа болон алдангийн талаар талууд тохиролцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан анзын гэрээг байгуулжээ. /хх-15х/

 

Иймд нэхэмжлэгч Х.Ж нь ЦИ ХХК-иас зээлсэн 16 000 000 төгрөгийг, алдангийн хамт шаардах эрхтэй байна.

Алдангийг 2019.09.02-ны өдрөөс 2019.12.12-ны өдрийг хүртэл 100 хоногоор буюу 16 000 000 х 0,5% = 80 000 төгрөг х 100 хоног = 8 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахт хэсэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ЦИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатар нь нэхэмжлэлийг 2019.12.30-ны өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг 2019.02.11-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ЦИ ХХК-иас 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж Х.Жд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 660 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦИ ХХК-иас 316 660 /гурван зуун арван зургаан мянга зургаан зуун жаран/ төгрөгийг гаргуулж Х.Жд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ОЮУНТУЯА