Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/00582

 

2020 03 02

181/ШШ2020/00582

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Д-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Р.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Снь өөрийн эзэмшлийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2017 оны 10 сард орж ирсэн, NHP102096947 арлын дугаартай, 2284 УБЗ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, Тоуotо Aqua маркийн автомашиныг иргэн Р.Дэмбэрэлнямд худалдан борлуулж, худалдсаны үнэ төлбөр болгож 10 000 000 /арван сая/ төгрөгийг авахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 01 сарын 23-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, нотариатаар батлуулан, гэрээ байгуулсан дариу автомашиныг хүлээлгэн өгч, тээврийн хэрэгсэл эзэмших эрхийг түүний нэр дээр шилжүүлсэн.

Гэрээ ёсоор Р.Днь гэрээ байгуулан, автомашиныг хүлээн авсан буюу 2019 оны 01 сарын 23-ны өдөр гэрээний төлбөр болох 10 000 000 /арван сая/ төгрөгийг шилжүүлэн төлөх үүрэг хүлээсэн. Тухайн үед би өөр нэг автомашин худалдан авсан бөгөөд энэ үедээ Тоуotо Aqua маркийн автомашины үнийг Р.Дэмбэрэлнямаас авахгүй түүний төрсөн дүүгээс худалдан авсан автомашины үнэд суутгуулах талаар ярьж байсан боловч, хэдийгээр төрсөн ах дүүс боловч дараа нь маргаан гарч болзошгүй гэж болгоомжлон Р.Д худалдан авсан автомашиныхаа үнийг түүний дансанд бүрэн төлж барагдуулсан.

Харин Р.Д худалдан борлуулсан автомашиныхаа үнэ болох 10 000 000 төгрөгийг гэрээний дагуу төлж барагдуулахыг шаардахад би та нарыг надаас мөнгө авахгүй манай дүүд өгөх мөнгөндөө суутгах юм байна гэж ойлгоод мөнгөөрөө японруу дахиад машин захичихсан, нэгэнт манай дүү та нарын хоорондын тооцоо дууссан бол би мөнгө төлнө зарж байж өгнө гэсэн хариу хэлдэг байсан. Энэ үед дүүгээс нь авсан автомашин эвдрэлтэй болж таараад энэ тухай нь хэлж, энэ автомашинаа засч өг гэж дүүг нь гуйдаг, харин ах нь болох Р.Д худалдан авсан автомашиныхаа үнийг төлөөч гэж хөөцөлдөж явдаг болсон. Энэ хоёр хүн эхний нэг хоёр өдөр уулздаг байснаа сүүлдээ хоёулаа утсаа авахгүй, бидэнтэй эргэж уулзахгүй зугтаж алга болон өнөөг хүртэл худалдан авч, унаж ашиглаж байгаа 2000УБЗ улсын дугаартай Тоуotо Aqua маркийн автомашины үнэ болох 10 000 000 төгрөгийг төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд худалдан авагч тал болох Р.Д 2000 УБЗ улсын дугаартай Тоуotо Aqua маркийн автомашины үнэ болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч Б.С нөхөр болох Ц.Б цахимаар харилцаж, Лексус GS450H маркийн авто машинаа худалдахаар тохиролцсон. Уг авто машинаа миний бие 40 000 000 төгрөгөөр зарна гэхэд 28,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд дээр нь нэмж Акуа маркийн авто машинаа өгье гэж гуйсан байдаг. Тухайн үед нилээн удаан чаталсаны үр дүнд тохиролцож зарахаар болсон. Гэтэл яг мөнгө өгөх үедээ дахиад бага зэрэг яриач бэлэн мөнгө багатай байна гэхээр нь дахин багасгаж нийт үнийн дүнгээс 2,500,000 төгрөгийг хассан байдаг. Ингээд нэхэмжлэгч нь миний дансруу 18,500,000 төгрөгийг хийж гаалийн бүрдүүлэлтэнд 7 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрт Акуа авто машинаа өгье гэж тохиролцоод өгсөн байдаг. Гэрээ хийх үедээ хоёр тал тохиролцоод татвар бага төлөх учир хоёр гэрээгээ адил 10 000 000 төгрөгөөр хийсэн. Гэтэл нэхэмжлэгч тал БГД-ийн шүүхэд Лексус авто машины засварлахад гарсан зардал гэж 24 000 000 төгрөг нэхэмжилсэн. Мөн одоо машины төлбөрт тооцож өгсөн Акуа маркийн автомашины төлбөрийг шаардаж байгаа нь залилан мэхлэх үйлдлийг харуулж байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч Р.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Ц.Б, Р.Днар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Фэйбүүкийн мессенжерээр харилцаж, Р.Д нь дүү Р.Д-ын эзэмшлийн Лексус GS450H маркийн авто машиныг худалдах, Ц.Бямбадорж нь Лексус GS450H маркийн автомашиныг худалдан авч, үнэд нь Б.Солонгын эзэмшлийн 2284 УБЗ улсын дугаартай, Тоуotо Aqua маркийн автомашиныг өгч, үнийн зөрүү 25 500 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нүүд байгуулж, Р.Дарханнямаас Лексус GS450H маркийн авто машиныг Б.С-д, Б.С-с 2284УБЗ улсын дугаартай, Тоуotо Aqua маркийн автомашиныг Р.Д-д шилжүүлэн зөрүү мөнгө 7 000 000 төгрөгийг гаалийн татварт төлж, 18 500 000 төгрөгийг Р.Д-ын дансанд бэлнээр шилжүүлсэн болох нь Фэйбүүкийн мессенжер Cap Tain хаягаас Byambaa TserenLuvsan хаягын хооронд харилцан тохиролцсон байдал, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нүүдэд нэмэлт нөхцөл: төлбөр тооцоо дууссан гэсэн байдал, Р.Д-ын ХААН банкны дансанд 2019.01.23-ны өдөр 18 500 000 орсон байдал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019.11.13-ны өдрийн 3059 дугаар тэмдэглэл, хариуцагчийн тайлбар, зэргээр тогтоогдож байна. /хх-41-95, 41, 5, 96, 119-126, 97х/

Иймээс Р.Д-, Б.С нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасан Арилжааны гэрээ байгуулж, Лексус GS450H маркийн автомашиныг, 2000 УБЗ улсын дугаартай, Тоуotо Aqua маркийн автомашинаар сольж, Лексус GS450H маркийн автомашины үнийн зөрүүг мөнгө /25 500 000 төгрөг/-өөр тооцсон, гэрээг үгүйсгэх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Б.Снь Лексус GS450H маркийн автомашины доголдолтой холбоотойгоор Р.Д-аас хохирол гаргуулахаар шаардаж уг маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байх тул арилжааны гэрээг цуцалсан, татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Снь 2000 БЗ улсын дугаартай, Тоуotо Aqua маркийн автомашиныг Р.Д-д дээрхи арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн байх тул үнэ 10 000 000 төгрөг шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.С нь Тоуotо Aqua маркийн автомашинаа Р.Д-д худалдахаар бие даасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.С-ын хариуцагч Р.Д-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-гын хариуцагч Р.Дэд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА