| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0368/Э-1 |
| Дугаар | 2023/ШЦТ/565 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/565
2017. МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,
хохирогч Б.,
шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч М.Хандармаа,
шүүгдэгч М.*******, Г.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ий *******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2310000000056 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Aegis” гэх нэртэй тоглоомын газарт админ ажилтай, ам бүл-8, эх, эгч, 3 дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, клубын 28 дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ий ******* /РД:/,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дүүргийн 11 дүгээр хороо ны 5 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/,
3. Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, дүүргийн дугаар хороо 41-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 03 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 02 жилийг өршөөн хасаж, үлдэх 4 сар 19 хоног нь Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өрийн 2019/ШЦТ/890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 417 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож “Фейсбүүк” цахим хэрэгсэл ашиглан “ ” гэх хуурамч хаяг нээж “Цемент бааз, 42мЗ сэгсрэх хүчтэй, яаралтай хямд зарна, үнэ тохиролцоно, бартер сонирхоно, утас 86892312” гэсэн хуурамч зарыг байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон иргэн Д.гаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 2 хороолол, 1008-3 тоот гэртээ байхад нь Д.гийн Хаан банкны 5302748265 дугаарын дансыг ашиглан 5,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “Дизель түлш зарна” гэсэн хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон иргэн М.ыг дүүргийн 13 дугаар хороо 127-166 тоотод оршин суух гэртээ байхад нь Д.гийн эзэмшлийн Хаан банк дахь 5302748265 дугаарын дансыг ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн С.*******тай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “Tumurbold Ganchuluun” гэх хаягаас “Контейнер зарна, үнэ 9,500,000” гэсэн хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, зарын дагуу холбогдсон иргэн Х.ыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол ногооны 2-78 тоотод гэртээ байхад нь С.ийн Хаан банкны 5517211748 дугаарын дансыг ашиглан 4,000,000 төгрөгийг “контейнерын урьдчилгаа” гэж итгүүлэн шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч С.******* нь М.*******тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Фейсбүүк” цахим хэрэгсэл ашиглан “40 тонн өндөр шинэ контейнер зарна. Үнэ 9.500.000” гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Х.ыг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол ногооны 2-78 тоотод гэртээ байхад нь С.ийн Хаан банкны 5517211748 дугаарын дансыг ашиглан 4,000,000 төгрөгийг “контейнерын урьдчилгаа” гэж итгүүлэн шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт
Шүүгдэгч Г.******* нь М.*******ийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хууран мэхэлж, 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр “Фейсбүүк” цахим хэрэгсэл ашиглан “ ” гэх хуурамч хаяг нээж “Цемент бааз, 42мЗ сэгсрэх хүчтэй, яаралтай хямд зарна, үнэ тохиролцоно, бартер сонирхоно, утас 86892312” гэсэн хуурамч зарыг байршуулж тухайн зарын дагуу холбогдсон иргэн Д.гаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 2 хороолол, 1008-3 тоот гэртээ байхад нь Д.гийн Хаан банкны 5302748265 дугаарын дансыг ашиглан 5,400,000 төгрөгийг шилжүүлэн авсныг мэдсээр байж 2,700,000 төгрөгийг авч хувьдаа зарцуулсан,
мөн М.*******ийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “Дизель түлш зарна” гэсэн хуурамч зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хууран мэхэлж, иргэн М.аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсныг мэдсээр байж хувьдаа зарцуулсан,
мөн 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр “Үнэгүй.мн” нэгдсэн зарын сайтад “шинэхэн ачаа зарна, нэр шилжинэ” гэсэн хуурамч зарыг байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Б.аас хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан өөрт байхгүй чиргүүлийн зураг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Улаанбаатар хотоос хүн авах гээд машин ирсэн байна, би чамд зарна гэсэн учраас ирээд авна гэвэл урьдчилгаа 5,000,000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, хохирогч Б.ыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, -2 хороололд байхад нь С.ийн Хаан банк дахь 50243915 дугаарын дансаар 5,000,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ.
....
....
....
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ий ******* нарыг бүлэглэн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
******* овогт *******ийн Мөнхтулгыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг, бусдыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.*******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Г.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Мөнхтулгын биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон, 166 хоногийн буюу 5 сар 13 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Г.Мөнхтулгын биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан 01 жил 5 сар 13 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******, М.******* нарт мэдэгдсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Г.*******, С.******* нар нь хохирогч Д.д 5,400,000 төгрөг, хохирогч Б.д 5,000,000 төгрөг, хохирогч М.д 500,000 төгрөг, хохирогч Х.ад 4,000,000 төгрөг тус тус төлсөн ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч М.*******, Г.*******, С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР