| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0090/э |
| Дугаар | 2023/ШЦТ/91 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/91
2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/91 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Э.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Даваахүү,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Г.Д, Ө.Л,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Мапроуд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Эын Тт холбогдох 2228002980093 дугаартай хоёр хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ..............................,
Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Х овогт Эын Т нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн суудлын машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай авто машины чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.С нас барж, Ч.Мийн биед хүнд хохирол, Г.Д, Ө.Л нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Юуны өмнө эрдэнэт хүний амь нас хохирч, олон хүн эрүүл мэндээрээ хохирсонд харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс болон хохирогч нараасаа уучлалт хүсье. Тээврийн хэрэгсэл эвдэрч ямар ч шалтгаанаар зогсож болно гол нь замаа чөлөөлөх боломжтой болон боломжгүй газарт зогсохдоо аюулгүй байдлаа хангах ёстой. Би өөрөө олон жил том тэрэг жолоодсон. Хүн ганц амьтай. Тухайн үед том машины жолооч аваарынхаа гэрлээ асаасан эсхүл ослын гурвалжин тавьсан бол уг ослоос бүрэн зайлсхийх боломжтой байсан гэж боддог. Жолооч Г нь бид нарыг ирж байхыг хараад 10 гаруй минут зогссон гэж хэлсэн байсан. Их хугацаа. Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-т зогссон бол нэн даруй ослын гурвалжинг тавих, ирж яваа машин болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж аюул ослоос урьдчилан аваарын гэрлээ асаах байсан гэж үзэж байгаа. Осол үүсэх нөхцөлийг өөрөө санамсаргүйгээр бүрдүүлж зогсчихоод ослоос урьдчилан сэргийлэх дүрэм заалтуудыг биелүүлээгүй гэж үзэж байна. Аваарын гэрлээ асаасан байсан бол холоос хараад машин зогссон байна гэдгийг мэдэх байсан. Ослын гурвалжин тавьсан бол тулж очиж тоормос гишгэхгүй байсан. Харанхуйд харанхуй зам дээр гэрэлгүй хар тэрэг зогсож байна гэдэг аюултай. Тухайн үед өмнөөс машин ирээд зөрж таарсан. Гэрэл гялбаад хурдаа хасаад замын баруун тал руугаа шахаж явсан. Тэгээд гэрэл өнгөрөхөд нэг хар тэрэг зогсож байсан, тоормосоо гишгэсэн. Мөр гарсан байсан. Эцэст нь хүний амь нас хохирсонд харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэн болон хохирогчдоосоо дахин уучлалт гуйя гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид эхээс дөрвүүлээ. Хамгийн том нь манай аниа байсан. Доороо 3 эрэгтэй дүүтэй. Би том эрэгтэй дүү нь. Манай 2 дүү гадаадад байгаа. Ирж амжаагүй. Манай эгч ганц охинтой. Охинтойгоо 2-лаа амьдардаг байсан. Ийм харамсалтай зүйл болоод 6 сарын хугацаа өнгөрч байна. Эх минь үрээ, дүү минь эхийгээ, би эгчээ алдсан. Хавтаст хэрэгтэй танилцсан. Өмгөөлөгчтэйгөө уулзаж ярилцаж зөвлөгөө авсан. Хэрэг гараад 6 сар өнгөрч байна. Сая эгчийн минь асардаг байсан манай эмээ бурхан болоод бид ажил явдалд нь оролцоод ирсэн. Эгчийгээ алдсанаас болж сэтгэл санааны хувьд там шиг л байгаа. Дүү минь эхийгээ асууж залгаж уйлна. Эх минь ирж эгчийг ярьж уйлдаг. 6 сар ийм байдалтай байгаа. Эгч минь ажил хийх гэж “Даймонд драгон” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилдаа явж байхдаа осолд орж нас барсан. Энд Т гэх жолоочийн талаар яригдаж байна. Миний хувийн зүгээс яах гэж тийшээ явсан юм бэ?, хувиараа явж байсан юм уу?, хувийн унаагаараа өөрөө унаа олчихоод хувиараа ажил хийх гээд явж байсан юм уу?, компанид ажилд ороод компанийн ажил хийх гээд явж байсан юм. Манай гэр бүлийн зүгээс “Даймонд Драгон” ХХК-нд маш их гомдолтой байгаа. Энэ осол гарсан шалтгаан нь тэр чигээрээ энэ компанитай холбоотой. Би “Тавантолгой” ХК-ийн “Ухаа худаг” дээр 2 жил инженер хийж байсан. Би өглөө компанид очиж компанийнхаа хөдөлмөр аюулгүй байдлын инженерээс зааварчилгаа аваад компаниас хариуцаж өгсөн жолоочид ажилчдаа суулгаад өглөө 7 цагаас хотоос гараад Цогтцэций суман дээр 17-18 цагт гэгээтэй байхад ажилдаа очдог байсан. Энэ компанид хувийн ажилчдын унаа байхгүй. Аавынх нь бие өвдөөд явсан гэх жолооч энэ компанийн жолооч биш байсан. Албан ёсны хүн биш байсан. Тэр хүн зар тавиад Т гэдэг хүнийг олж компанийн захирал Жанцандорж гэдэг хүнд утсыг нь холбож өгөөд явуулсан байгаа. Тэгээд 2 дахь өдрийн орой байсан. Би эгчийгээ ажилдаа орой явна гэхээр нь би гайхсан. Яагаад орой явах гэж байгаа юм бэ? Өмнөговийн зам том тэрэг ихтэй гэж хэлж байсан. Тэгэхэд компаниас унаа олсон. Одоо яв гэнэ гээд явсан. Тэгээд ийм харамсалтай юм болсон. Үүнд “Даймонд драгон” ХХК 100% хариуцлага үүрэх ёстой. Дараагийн асуудал нь Т гэж хүн байна. Хүний амь насыг тээж явж байж анхаарал болгоомжтой явах ёстой. Би түрүүн ярьсан. Өмнөговь аймаг руу шөнөжин давхиад орж ирлээ. Яаж аюул осолгүй явах вэ? гээд 100% өөрийгөө хянаад явж болно. Би тэгж яваад л ирдэг байсан. Замд том тэрэг их зөрсөн. Гэрлээ шилжүүлэхгүй зөрж байгаа том тэрэг, замын хажуугаар зогсож байгаа том тэргүүд байсан. Тэр болгонд хурдаа хасаад тааруулаад, гэрлээ шилжүүлээд яваад ирсэн. Энд цэвэр хариуцлагын асуудал яригдах юм. Компанийн ч хариуцлага, Т жолоочийн ч хариуцлагын асуудал. Та нар бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Миний хайртай ганц эгчийн минь амь насыг нь хохироочихоод бүгдээрээ нэг арга зам хайгаад, гайгүй өнгөрчих юм сан гэсэн бодолтойгоор ярьж байгаад ичиж, гомдож байна. “Даймонд драгон” ХХК болон Т гэх хүн хариуцлагаа хүлээх ёстой. Бид нар зовлонгоо үүрч байгаа. Та нар хариуцлагаа хүлээх ёстой. Сая эмээгийн бурхан болсон явдал ч мөн аниаг минь яриад сэтгэл санаагаар унасаар байгаад өнгөрч байна. Бид нар бүх юмаараа хохирч байна шүү дээ. Тэнд гадаадад байгаа дүү минь хүртэл боож үхэх гээд байна. Хэдэн сарын хугацаанд бид нар ямар тамлалтай байна гэж бодож байна вэ?. Одоо жил болох гэж байна энэ хэрэг. Тэгээд манай гэрийн зүгээс маш их гомдолтой байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэгт бид “Даймонд драгон” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах үед манайх өөрийн хувийн унаагаараа ажилчдаа хүргэдэг гэж хэлж байсан. Тэгээд явах өдрөө очиход манай машин эвдэрсэн гээд 2 машин олж ирээд бид нар хуваагдаж суугаад явсан. “Даймонд Драгон” ХХК-нд гомдолтой байгаа. Учир нь эхний 1-2 сар асууж лавлаж биеийн байдлыг тодруулж байсан. Тэрнээс хойш мартсан. Одоогийн байдлаар миний биеийн байдал улам дордож байна. Тухайн үед би цаг хугацааны дараа гайгүй болно доо гээд сэтгэл өөдрөг байсан. Гэтэл одоо миний тархины цусан хангамж муудсан. Би сарын өмнө IMR хийлгэхэд тархины цусан хангамж муудсан, тархины тэжээл дутагдалтай байна. Энэ өвдөлт нь таныг маш их зовооно. Танаас маш их тэвчээр гарна гэж хэлсэн. Би одоогоор дандаа өвчин намдаах лаагаар унтаж байгаа. Би эрүүл саруул ажил хийх гээд явж байсан хүн осолд ороод би? эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон байхад үүнийг хэн хариуцах вэ?. Хүү минь тусдаа амьдардаг. Би охинтойгоо өрх толгойлж байр түрээсэлж амьдардаг байсан. Одоо бол хүүгийндээ олуулаа амьдарч байна. Байр түрээслэх ямар ч арга байхгүй. Би хөдөлмөрийн чадвараа бүрэн алдчихаад байна. Би ганцаараа явж чадахгүй байна. Заавал нэг хүн дагуулж явж байна. Компани болон жолооч нь хохирогч нарынхаа биеийн байдал байгаа байдлыг яаж байна гээд асууж болдоггүй юм бэ?. маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар би 2 хагалгаанд зэрэг орох ёстой. Одоо хүртэл би ороогүй байна. Яагаад гэвэл би надад мөнгө байхгүй байна. Би толгой өвдөхөөрөө хүнтэй ч дуугарч чадахаа больдог. Эмнэлэг ч дуудаж чадахгүй байна. Өдөрт намайг заавал хажуудаа нэг харж байна. Мөн би гоо сайхнаараа хохирсон. Би эмэгтэй хүн. Миний урд талын шүднүүд бүгд цөмөрсөн. Урууландаа том сэтэрхийтэй. Хөмсөг духаа дайрсан 13 см урт сорвитой. Би гоо сайхны хагалгаанд ч ормоор байна. Яагаад бид нараас яаж байна гэж асуухгүй байгаа юм. Үнэхээр гомдолтой байна. Хэрвээ бид эрүүл саруул ажлаа хийж байсан бол бидний ажлыг хийж байгаа гээд инээж хөхрөөд явж байна. Гэтэл биднийг өвчин зовлон тусчихаар нь ингээд зүгээр хаячхаж байгаа юм уу?. Ингэж болохгүй. Мөн Тт үнэхээр гомдолтой байна. Т чи сонсож бай. Л эгчээс бусад нь өрх толгойлж амьдардаг. Тэгэхэд чи нэгийг нь үгүй хийгээд, бусдыг нь ийм болгочихлоо. Яагаад сэтгэл санаа чинь өвддөггүй юм бэ?. Энэ компанийн захирал ч гэсэн яагаад сэтгэл нь өвддөггүй юм?. Хэлэх үг олдохгүй байна. Миний хохирлыг барагдуулаад өг. Би нэхэмжлэлээ сканердаад шүүх руу явуулсан. Би компаниас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Хөдөлмөрийн гэрээндээ бид 14/14 хоногийн ээлжээр ажиллахаар тохирч гарын үсэг зурсан. 14 хоногтоо 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохирсон. Эхний сард бид аман гэрээгээр 3.000.000 төгрөгийн цалинтай ажилласан. Энэ мөнгөө “Даймонд драгон” ХХК-иас нэхэмжилж байгаа цалин гэхэд 30.000.000 төгрөг. Мөн эрүүл мэнд, сэтгэл санаа, хагалгаанд орох зардал гээд 100.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс би “Даймонд драгон” ХХК-иас 2.336.500 төгрөг, Таас 1.100.000 төгрөг авсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Даймонд драгон” ХХК-тай гэрээ байгуулаад ажиллахаар 09 дүгээр сарын 01-ний орой 19 цагт хөдөлнө гээд очсон. Тэгэхэд жолооч нь явах боломжгүй боллоо гээд 2 машин хөлслөөд явсан. Тэгээд замдаа осолд орсон. Одоо болтол ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болоод байж байгаа. Би цалингийн зээлтэй. Өмнө нь аймагтаа Шинэ мөрөн худалдааны төвд ажилладаг байсан. Сар болгон 300.000 төгрөг төлдөг. 09 дүгээр сар хүртэл цаг хугацаанд нь төлж явсан боловч осолд ороод төлж чадахгүй байсаар байгаад шүүх рүү шилжиж байна. Осолд ороод эмчлүүлэх ямар ч боломж байхгүй байна. 1 дүгээр курсийн оюутан охинтой. 7, 11 дүгээр ангийн 2 хүүтэй, тэтгэврийн насны бие муутай эхтэй, 3 хүүхэдтэй өрх толгойлж амьдардаг. Ирээд би хашаа байшингаа банкинд барьцаа болгон тавиад 8.000.000 төгрөг авсан. Хүүтэйгээ нийлээд 13.500.000 төгрөг болсон. Үүнээс 09, 10 сарын төлбөрийг нь “Даймонд драгон” ХХК-иас авч төлсөн. Тэгээд жолооч руу хандсан. Зээлтэй төлж чадахгүй байна гэхэд өмнөөс загнаад өгөөгүй. Чамайг байтугай би өөрийгөө яая гэж байна. Өөрөө би машин тэргээ зээлж авсан. Би тэртээ тэргүй ялаа үүрнэ гэж загнаад өгөөгүй. Тэгээд тэрнээс хойш надад ямар ч төлөх боломж бололцоо байгаагүй. Одоо Таас банкны зээлийн мөнгө 13.000.000 төгрөг, цалингийн зээлээ төлж чадахгүй байсаар байгаад хүүгийн хүү гэж бодогдоод 10.000.000 төгрөгийн зээлтэй болсон. Эмчилгээний 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны төлбөр нэхэмжилж байна. “Даймонд драгон” ХХК-иас 10 сарын ажилгүй байсан хугацааны цалин гэж 25.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Даймонд драгон” ХХК-тай энэ олон хүмүүсийг дагуулж очоод хөдөлмөрийн гэрээг бичгээр хийгээд 09 дүгээр сарын 03-ны өдөр яг явах болсон. Тэгээд 21 цагийн үед бид нар бүгдээрээ цугласан. Тэгээд компаний зүгээс өөрсдөө ажилчдын унаатай гэж хэлсэн. Явах гээд байж байхад жолоочийнх нь аав нь өвдсөн гээд явж чадахааргүй болсон. Тэгээд цуг явж байсан мах бэлтгэгч залууг чи бариад явах уу гэхээр нь би үгүй, тийм хамаагүй юм хийж болохгүй. хамаагүй хүнээр, хамаагүй унаагаар явахгүй шүү гэж би сануулсан. Тэгтэл гүйцэтгэх захирал, захирал 2 нь хоёулаа гараад явсан. Тэгээд арга хэмжээ авч байгаа юм байх гэсэн чинь 2 машин авчираад хуваагаад суулгасан. Манай машинд 5 хүн суусан. Бид нар хэл ам хийж байж Дундговь дээр нэг охиныг буулгасан. Тэр охиныг буулгаагүй байсан бол бас нэг хүний амь нас, эрүүл мэнд хохирох байсан. Хариуцлагагүй явж байгаад машины араас орж аваар гарч аймаар юм болсон. Тэр амь насаа алдсан хүнд маш их харамсаж байгаа. Эрүүл мэндээрээ хохирсон 4 хүний өмнөөс маш их гомдолтой байна. Нэг нь алтан амиараа хохирсон. Ар гэр нь өнчин охинтой. Хардаг байсан эмээ нь сая сэтгэл санаагаар хүний араас дөнгөж саяхан явчихлаа. Үүнд компани болон Т яах вэ? ийх вэ? гээд явж болно. Нэг ч тийм юм байхгүй. Үнэхээр их гомдож байна. Д, М бид өдөр болгон орилж хашхираагүй. Эмнэлэг дээр ямар өрөвдмөөр байсныг Т яг нүдээрээ харж байсан. Бид нар бүгдээрээ орилж чарлаад чам руу дайраад байсан уу?. Аль болох гарах гарцыг нь хайгаад хувь заяатайгаа эвлэрээд тэнд тэсвэр хатуужил заагаад байж байсан. “Даймонд драгон” ХХК эхлээд нэг яаж байна гэж асууж байсан. Сүүлдээ сураг чимээгүй алга болсон. Энэ олон хүмүүсийн нэхэмжилж байгаа бүх мөнгийг бүгдийг нь гаргуулж өгөхийг л хүсэж байна. Маш их гомдолтой байна. Миний хувьд 7 хавирга хугарсан, өвчүү цоорсон, уушги няцарсан, тархи гэмтсэн, өвдөг гэмтсэн, нурууны дээд, доод тал гэмтчихсэн. Хөдөлмөрийн чадваргүй. Би тэтгэвэрт гарах гэж байсан болохоор 09, 10, 11 саруудад 500.000 төгрөгөөс 700.000 мянган төгрөгөөр тэтгэврийн дээд хэмжээгээр нийгмийн даатгал төлсөн. Тэгээд бүх эмчилгээний зардлыг бүгдийг нь би өөрөө хариуцсан. Би баримт бүрдүүлж нэхэмжилье гэж бодоогүй. Бусад хүмүүстээ сэтгэл аягүй их зовж байсан. “Даймонд драгон” ХХК-ийн захирал ч гэсэн мэдэж байгаа. Би яах вэ. Нөгөө хүмүүст туслаарай. Ажил явдалд очоорой гэж жолоочид ч гэсэн хэлсэн. Мөн энэ хүмүүсийг эрүүл болгоод өгөөрэй. Тийм л юм гуйж байсан. Тэр утгаараа би эмчилгээнийхээ зардалд баримт цуглуулж чадаагүй. Би 04 дүгээр сараас тэтгэвэрт гараад тэтгэврийнхээ мөнгийг авчихсан. Түүнээс өмнөх 09 дүгээр сараас 03 сар хүртэлх цалин болох 25.200.000 төгрөгийг “Даймонд драгон” ХХК болон Т нараас нэхэмжилж байна. Би Тт нойр тань хүрвэл замаас гараад унтана шүү гэж хэлж байсан. Үнэхээр гомдолтой байна. Яаж төлөхийг шүүх шийдэх байх гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Даймонд драгон ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Юуны түрүүнд нэг хүний амь нас болон хохирогчид хүнд болон хүндэвтэр гэмтэл авч хохирсонд харамсаж байгаагаа төлөөлөгчөөр дамжуулж илэрхийлсэн байгаа. Энэ хүмүүстэй “Даймонд драгон” ХХК нь 2022 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анхны ажилдаа явах замд нь осол болсон. Осол гарснаас хойш “Даймонд драгон” ХХК-ийн зүгээс өөрсдийнхөө боломжит хэмжээнд арга хэмжээ авсан. Д гэх хүнд 2.960.350 төгрөг, Мт 2.334.000 төгрөг, Лд 1.138.000 төгрөг тус тус төлсөн. Талийгаач Сын буяны ажилд 1.000.000 төгрөг өгсөн. Мөн хохирогч нарыг яаралтай Улаанбаатар хот руу авч ирэх шаардлагатай гэсэн учраас онгоц түрээсэлж 6.757.400 төгрөгийн зардал гаргасан. Тухайн үед Мт амьсгалын аппарат шаардлагатай болсон учраас 356.800 төгрөгөөр амьсгалын аппарат авч явсан. Ингээд нийт энэ ослоос болж эмчилгээний зардал, хохирол төлбөрт 14.187.650 төгрөг “Даймонд драгон” ХХК-иас гарсан. Үүнтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарын мэдүүлгийг сонслоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд манай компанид үйлдвэрлэлийн осол болсон гэх асуудлаар гомдол гаргасан байсан. Бид нар руу холбогдох ажилтан нь холбогдож ярьсан байгаа. Оршуулгын зардал 14.933.000 төгрөгийг шүүгдэгч Таас нэхэмжилж байгаа юм байна. Хохирогч Мийн хувьд цалин 30.000.000 төгрөг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж 100.000.000 төгрөгийг, хохирогч Дын тухайд мөн адил хашаа байшингаа барьцаалж зээл авсан төлбөрт 13.000.000 төгрөг, цалингийн зээлийн төлбөрт 10.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийтдээ 25.000.000 төгрөгийг, Хохирогч Лгийн тухайд 09 дүгээр сараас 03 дугаар сар хүртэлх цалингийн 25.200.000 төгрөгийг тус тус Даймонд драгон ХХК-иас нэхэмжилж байгаа юм байна. Нэгдүгээрт Т гэх хүн бол манай компанийн ажилтан биш. Тухайн үед энэ хүмүүсийг Өмнөговь аймаг руу тээвэрлэж явсан жолооч байгаа. Манай компанитай ямар нэгэн хамааралгүй. Хоёрдугаарт хэрэгтэн болох Тыг гэм буруутай гэж үзээд прокуророос яллах дүгнэлт үйлдээд оруулж ирсэн байна. Хэдий манай компанид ажиллахаар явж байсан боловч бидний зүгээс энэ хүмүүсийг хохирооё гэж хүсээгүй. Манай компанийн ажилтан юм уу, машинтай явж байгаад осолд орсон бол хохирол төлбөр төлөх дээр маргаад байх зүйл байхгүй. Энэ хэргийн хувьд гэм буруутай этгээд болох Т хариуцлага хүлээх ёстой. Тын хувьд өнөөдрийн шүүх хуралд гэм буруугийн тал дээрээ маргаад шүүхийн шийдвэрээс хамаарч хохирол төлбөрийг төлнө гээд зогсож байж болохгүй. Тын буруутай үйл ажиллагаанаас болоод 1 хүний алтан амь эрсдээд 3 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. “Даймонд драгон” ХХК-ийн хувьд өөрийнхөө хэмжээнд авах ёстой арга хэмжээг авсан. Тийм учраас нэхэмжлээд байгаа энэ хохирол төлбөрийг “Даймонд драгон” ХХК хариуцахгүй. Шүүгдэгч Т төлөх нь зүйтэй болов уу? гэж бодож байна гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Мапроуд ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тус 78-91 УБН дугаартай тээврийн хэрэгсэл манай компанийн өмчлөлийн автомашин. Тус техник нь оношилгоонд бүрэн хамрагдсан. Байнгын тээвэрт явдаг учраас гэрэл, гэрэлтүүлэг, бусад тоног төхөөрөмж нь бүрэн байсан гэж үзэж байгаа. Учир нь байнгын олон постоор гарч байгаа учраас гэрэлтүүлэггүй байх ямар ч боломжгүй. Дээр нь Г нь манай компанийн жолооч мөн. Тус тээврийн хэрэгслийг жолооддог. Нэлээн туршлагатай жолооч байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тус тээврийн хэрэгслийг замын хажуу руу хамгийн боломжтой нөхцлөөр шахаж зогссон гэж өөрөө тайлбар, мэдүүлэг өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд бас тусгагдсан байгаа. Үүнээс илүүгээр хажуу тийшээ шахаж зогсох тохиолдолд тус тээврийн хэрэгслийн даац хэлбэлзэж унах магадлалтай учраас хамгийн боломжтой зогсолтыг хийсэн гэж тайлбар өгч, үзэж байгаа. Хэргийн болсон процессын талаар би сайн мэдэхгүй. Гэрчийн мэдүүлэг хэргийн материалтай танилцсан тул ийм мэдүүлэг өгч байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Осол гарсан талаар манай ээж рүү Өмнөговиос найз нь утсаар ярих үед нь мэдээд би, ээж, манай 1 дүүгийн хамт 3-лаа очсон. Өмнөговьд очиход эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд сэхээнд ухаангүй байдалтай байсан. Маргааш нь нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэгдэж ирээд ухаан ороогүй байсаар байгаад 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Талийгаач эхээс дөрвүүлээ бөгөөд хамгийн том нь юм. Осол гарах үед Prius жолоодож явсан жолооч 1.000.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардал 14.933.145 төгрөг гарсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард Даймонд драгон ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 1.500.000 төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд очиж уулзсан. Би өмнө нь зарын дагуу компанийн байранд очиж уулзаж гэрээ хийж байсан учир тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Тухайн үед цаг нь 20 цаг өнгөрч байхад захирал нь гарч яваад Prius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би арын суудлын дунд нь суусан. Урд суудал дээр манай Ө.Л сууж явсан. Жолоочийн ард буюу миний баруун гар талд талийгаач С, миний зүүн гар талд Д сууж явсан. Хотоос гарах үед 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Тухайн үед би хөлсний тэрэг гэж мэдээгүй бөгөөд яг манай ажилчид гэж 8 хүн 2 машинд суусан. Нөгөө машинд 1 хүн замд бууна гээд дайгдаж явсан. Анх манай машинд жолоочтой нийлээд 6 буюу хойноо 4 хүн сууж явж байгаад бид ярилцаад нөгөө машинд Дундговь өнгөрөөд нэг хүнийг өгсөн юм. Бид өөрсдөө хоол, ундаа авч явсан учир замд хоол идээгүй. Хотоос гараад Дундговь ортол зогсоогүй бөгөөд 1 хүнээ нөгөө машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулгахад огт удаагүй. Замдаа 1 удаа зогсож бие зассан. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Урд сууж явсан жолооч болон зорчигч хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан бид 3 бүс бүслээгүй. Бид суудал солиогүй. Би жолоочид үүрэглэхгүй биз дээ, кофе уух уу гэхэд уухгүй, би байнга энэ хооронд явдаг, үүрэглэхгүй гэж хэлж байсан. Манай машины 1 хүн нөгөө машинд суусны дараа удалгүй би унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би ар гэр рүүгээ утсаар ярьсан гэж манайхан хэлж байсан боловч би огт санахгүй байна. Ослын улмаас уушгиндаа аппарат зүүснээ авахуулсан, нүүрэнд оёдол тавьсан, талийгаач бид 2 онгоцоор ирсэн гэсэн. Гэмтэлд 10 хоног хэвтээд гарсан. Миний 7 хавирга, 4 нурууны сэртэн яс, нүдний ухархай цөмөрсөн, чамархай цөмөрсөн, хамар цөмөрсөн, 4 шүд унасан, дахиад 2 шүд авахуулах гэж байна. Би нүдний ухархайны хагалгаанд орно. Осол гарсан цагаас хойш хэвтрийн дэглэм барьж, хүний асаргаанд байна. Байгууллагын зүгээс эмчилгээний төлбөрийг төлж байсан. Надаас уушгины аппарат авах үед би өөрөө авсан. Байгууллагаас миний данс руу 2.000.000 орчим төгрөг өгсөн. Жолоочоос 600.000 төгрөг эмчилгээнд хэрэглэ гээд өгсөн байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард Даймонд драгон ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 2.400.000 төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. Тухайн үед М, Л, талийгаач нартай хамт өмнө нь ажиллаж байсан учир хамтдаа тус байгууллагад ажил хийхээр тохирсон. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд 19 цагийн орчим очиж уулзсан. Тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Тухайн үед цаг нь 20 цаг өнгөрч байхад захирал нь гарч яваад Prius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би арын суудлын зүүн гар талд нь суусан. Урд суудал дээр манай Ө.Л сууж явсан. Жолоочийн ард талийгаач С, голд М сууж явсан. Хотоос гарах үед 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Хотоос хөдлөхдөө манай машинд нөгөө машинд суух байсан боловч нөгөө машинд өөр нэг илүү хүн байгаа гээд манай машинд хойно нь 4-үүлээ суугаад явсан. Тэр охин талийгаачтай хамт сууж байсан. Дундговь ороод нөгөө хүнийг буухгүй байхаар нь уурлаж байгаад Дундговь өнгөрсний дараа нөгөө машинд суулгасан. Бид өөрсдөө хоол, ундаа авч явсан учир замд хоол идээгүй. Хотоос гараад Дундговь ортол зогсоогүй бөгөөд нөгөө хүнээ өөр машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулгахад удаагүй. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Урд сууж явсан жолооч болон зорчигч хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан бид 3 бүс бүслээгүй. Бид суудал солиогүй. Бид замдаа явангаа хоолоо идээд явж байсан. Хүнээ нөгөө машинд өгөөд цааш явж байгаад би унтчихсан. Гэнэт тас няс хийгээд явчихаар нь сэрээд хартал хойно ачсан байсан бүх юм урагш ороод ирчихсэн, нөгөө 2 хүн харагдахгүй байсан. Урд талаас Лхамаа эгч орилоод байсан. Урд зогсож байсан том машины жолооч ирж миний талын хаалгыг хөшиж онгойлгож өгсөн. Цонх нь хагарчихсан байсан. Миний нүүрнээс нилээн цус гарчихсан байсан. Намайг машинаас буулгахаар нь би жолоочтой хамт нөгөө хүмүүсээ авах гээд хаалгыг нь татсан боловч онгойхгүй байсан. Өөдөөс нэг машин ирээд бид хамжиж гаргасан. Талийгаач ухаангүй, хурхирч байгаа мэт дуугараад байсан учир машинаас гаргаагүй, Мийг машинаас гарсан, Л суудал дээрээ орилоод суугаад байсан. Том машины жолооч яаж байгаа юм бэ, шээх хооронд араас мөргөчихлөө гээд байсан. Манай машины жолооч суудал руль 2-ын хооронд хавчуулагдсан байсан бөгөөд хүмүүс нийлж гаргаж авсан. Удалгүй түргэн ирээд бидийг аваад Цогт-Овоогийн эмнэлэгт очсон. Аймаг руу нь тэр өдрөө явсан. Жолооч үүрэглээд цагаан зураас руу болон эсрэг тал руугаа хальж ороод байхаар нь манай Л эгч амаръя чи үүрэглээд байна гэхэд жолооч нь амрахгүй гээд байсан гэсэн. Дундговь өнгөрөөд явж байх үед зам дээр маш их эвдрэл таарах үед огцом дараад байсан. Намайг сэрүүн байх үед эсрэг урсгал руу ороод байхаар нь би нүх тойрч байна гэж бодож байсан. Жолооч замдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэр жолооч биднийг Цагаанхад оруулах байсан Би өөрийн эмчилгээний төлбөрт 6.000.000 төгрөг зарцуулсан. Жолооч надад мөнгө төгрөг өгөөгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Лгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард Даймонд драгон
ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 1.800.000
төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. Явахын өмнө 1 сар явахаар аман гэрээ
хийсэн байсан. Тухайн үед М, Д, талийгаач нартай хамт өмнө
нь ажиллаж байсан учир хамтдаа тус байгууллагад ажил хийхээр тохирсон. 2022
оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өглөө Халдварт дээр PCR-ийн шинжилгээ өгөөд
орой 19-20 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс орж ажиллах
зорилгоор компанийн байранд цугласан, очиж уулзсан. Тухайн өдөр компанийн
хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Захирал
нь энэ машиныг бариад явах хүн байна уу гэхээр нь би дургүйцээд хамаагүй хүнээр бариулж болохгүй гэж хэлсэн. Тэд хоорондоо ярьж байгаад 20 цаг өнгөрч байхад захирал нь гарч яваад Prius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би урд талд нь суусан. Жолоочийн ард талийгаач С, голд М, Д миний ард мөн тэдний дунд бас нэг үйлчлэгч охин суугаад хөдөлсөн. Хотоос гарах үед 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Хотоос хөдлөхдөө манай машинд нэг илүү хүн суугаад хойно нь 4-үүлээ суугаад явсан. Тэр охин талийгаач, М нарын дунд суугаад маш тээртэй яваад байх шиг байсан. Дундговь ороод нөгөө хүнийг буухгүй байхаар нь уурлаж байгаад Дундговь өнгөрсний дараа нөгөө машинд суулгасан. Бид өөрсдөө хоол, ундаа авч явсан учир замд хоол идээгүй. Хотоос гараад Дундговь ортол зогсоогүй бөгөөд Дундговийн цаана 1 хүнээ нөгөө машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулгахад огт удаагүй. 5, 6 минут болсон. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Донсолгоотой замаар явж байхад ширүүн эвгүй явж байна гэж манай хойно сууж явсан хүмүүс хэлж байсан. Тухайн үед нүх тойрч явах үед нойрмоглохгүй байх гэж бодож байсан. Донсолгоотой зам гараад шулуун зам буюу эвдрэлгүй замд ороод үүрэглэвэл замаас гарч нүдний хор гаргаарай, нойр чинь хүрвэл явж болохгүй шүү гэж хэлж байсан. Би өөрөө нойр хүрч байсан учир тэр хүнийг үүрэглэх вий гэж зүгээр бодож хэлж байсан. Жолооч нойр хүрч байна гэж надад хэлээгүй. Би тэрүүхэн үед зүүрмэглээд огцом тоормос гишгэх шиг болохоор нь урагш хартал урд талд том машин зогсож байгаа харагдаад шууд мөргөсөн. Тоормослож явж байгаад мөргөсөн. Урд зогсож байсан машины гэрэл, ослын гэрэл нь асаж байсан эсэхийг сайн санахгүй байна. Гэрэлгүй байсан гэж бодож байна. Үүрийн гэгээ орж байх үед осол гарсан. Маш муу гэгээтэй байсан. Би одоо бодоход бараан том юмыг орилсоор байгаад мөргөснийг санаад байна. Мөргөх үед аюулгүй дэр задраад цээж рүү маш хүчтэй цохьсон. Би хаалга онгойлгооч гэхэд гаднаас хүн онгойлгож байтал Д бууж ирээд нөгөө талаар буугаад талийгаач талын хаалгыг онгойлгох гээд байсан. Буцаж Д машинд суугаад орилоод байсан. Жолооч орилоод байсан. Би Саа гэж орилоход хурхираад байх шиг байхаар нь би тархиндаа гэмтэл авсан байна гэж бодоод битгий хөдөлгө гэж хэлж байсан. Бас 1, 2 хүн ирчихсэн тусалж байсан. Удалгүй цагдаа түргэн ирээд түргэнээр бид эмнэлэг явсан. Жолооч болон би хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан 3 бүс бүслээгүй. Хойд 3 хүн суудал солиогүй. Жолооч замдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэр жолооч биднийг Цагаанхад оруулах байсан. Жолооч надтай огт яриагүй. Байгууллагаас эмчилгээний төлбөрт 1.100.000 төгрөг өгсөн. Хөдөөнөөс хотод ирэхэд зардлыг мөн төлсөн. Замдаа жолооч огт зогсож амраагүй. Замд хурд хэтрүүлж байгаа нь харагдаагүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Тооцоо бүрэн гараагүй байна. Тооцоог гаргаж өгнө. Жолоочид гомдолтой байна. Би одоо нийгмийн даатгалаа хувиараа төлж байгаа учир мөн нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн ажлын цалин сарын 3.600.000 төгрөгийг хэзээ ажилд орж ажлаа хийх хэмжээнд очих хүртлээ нэхэмжилнэ. Одоо тооцоо бүрэн гараагүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Мапроуд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар манай байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дараа мэдсэн. Энэ байгууллагад хуульчаар ажилладаг учир намайг томилсон. North benz маркийн 78-91 УБН дугаартай автомашин нь тус байгууллагын автомашин бөгөөд одоо Өмнөговь аймагт ачаанд явж байгаад эвдэрчихсэн байгаа. Жолооч нь авч ирнэ гэж байгаа. Ослын улмаас хойд гэрэл хагарсан гэж байсан. Гэрлүүдийг нь буцаагаад засаж янзалсан гэсэн.Би зам тээврийн осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Манай байгууллагын автомашин бөгөөд тухайн үед North benz маркийн 7891 УБН дугаарын тээврийн хэрэгслээр мөн манай байгууллагын экскеватор ачиж явсан юм. Ачааг Цогтцэций суманд хүргэх ёстой байсан юм. Тухайн үед автомашин тонн даац хэтрүүлсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн автомашины жолооч нь дээрх автомашиныг 4 жил орчим унаж ашиглаж байгаа. Машиныхаа бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө хариуцдаг юм. Тус автомашин нь Өмнөговь руу замд гарахын өмнө манай байгууллагын том ачааны автомашинууд 22-ын товчоонд аж ахуйн хашаанд зогсож байгаад явсан гэсэн. Т гээд инженер шалгаж гаргасан гэж бодож байна. Манай байгууллага төлбөрийн асуудлыг хариуцахгүй гэж бодож байна. Манай жолоочийн буруу байхгүй гэж үзэж байгаа гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 95, 98 дахь тал/
Гэрч М.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Манай жолооч Г нь осол гарсан талаар өглөө нь над руу утсаар ярьж хэлсэн. Араас машин хурдтай ирж мөргөсөн гэж хэлсэн. Үүр цайж байх үед осол гарсан гэсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь Мапроуд ХХК-ийн автомашин бөгөөд байгууллагын техникүүдийг урагш нь буюу Өмнөговь руу зөөдөг юм. Би өмнө нь Мапроуд ХХК-д эдийн засагчаар ажилладаг байсан бөгөөд 2019 оноос хойш жирэмсний амралттай байгаа юм. Өмнө нь ажиллаж байхдаа том ачааны автомашинуудыг байгууллагын хашаанаас гарах үед нь ачааг нь хараад баталгаажуулдаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр North benz маркийн 78-91 УБН дугаарын автомашиныг экскеватор ачаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах гээд хашаанаас гарах үед нь би ачааг нь хараад гаргасан. Би жолоочтой нь эртний танил, маш ойрхон байдаг юм. Би Г жолоочийг ажилд гарах үед нь өөрт нь эрсдэл үүсгэхгүй тулд ачааных нь зургийг дараад баримтжуулдаг юм. Би сайн дураар тэр хашаагаар байнга орж гардаг юм. Г жолооч нь олон жилийн туршлагатай маш сайн жолооч гэж боддог бөгөөд унаж явсан автомашин нь 2021 онд шинээр орж ирсэн, 0 км гүйлтгүй автомашин юм. Би Ганбаа ахыг замд гарах гэж байх үед нь очиж харахад бүх гэрэл нь бүрэн асаж байсан. Ямар нэгэн эвдрэлгүй байсан. Би хойно нь гэрэл нь бүрэн асаж байхыг харсан. Жолоочийг явах үед нь байгууллагаас жолоочид зааварчилгаа өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би өмнө ч огт өгч байгаагүй. Би өгөх үүрэггүй. Хаб нь өгдөг байх гэж бодож байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/
Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн тээврийн хэрэгсэл постоор орж ирэхэд бүрэн бүтэн байсан. Ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй. Гэрэл ойлгогч бол байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал/
Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Тавантолгой төмөр зам руу 520 экскэ ачаад тээвэр хийж явсан. Цогт-Овоо сумын хойд талд төлбөр авах цэгээс 3 орчим километрт би замын баруун гар тал руугаа нилээд их зай шахаж зогсоод машинаас бууж бие засаад тээврийн хэрэгсэл ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг шалгачихаад эргээд машиндаа суух гэж байтал миний араас буюу Улаанбаатар хотоос Цогт-Овоо сумын чиглэлийн хатуу хучилттай авто замаар нэг бараан өнгийн жижиг машин их хурдтай явж байгаа нь 1 орчим километрийн цаанаас харагдсан би машины кавинд орж ирж суугаад нэг тамхи асаагаад араас ирж байгаа машиныг өнгөрөхөөр хөдлөх гээд толиндоо хараад сууж байтал уг машин шууд миний машины араас ирээд мөргөсөн. Би уг нь тухайн машиныг миний хажуугаар өнгөрөхөөр хөдлөх гэж байтал уг машин шууд ирээд миний машины чиргүүлийн араас мөргөсөн. Яг мөргөх үед нь машин доргиод надад мэдэгдсэн тэгээд би юу болов гэж бодоод буугаад очтол тухайн машин миний араас ирээд мөргөчихсөн байсан. Би жолооч зорчигч нарыг машинаас буухад нь туслаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд 4 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь уг эрэгтэй хүн жолоодож явсан байсан. Машины жолоочийн суудлаас эрэгтэй хүн гарч чадахгүй хөл нь суудал салон хоёрын голд хавчуулагдчихсан байхаар нь би тухайн хүний суудлын бүсийг нь тасдаад суудлын аравчыг хойш нь татаж гэдийлгээд тухайн эрэгтэй хүнийг машинаас буулгаж авсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн зорчигч 4 эмэгтэйн ард суусан гурван эмэгтэй нэг нь хаалгаа нээгээд өөрөө буугаад ирсэн нөгөө хоёр эмэгтэй нь бууж чадахгүй байж байтал эмнэлэг цагдаа нар ирсэн. Тээврийн хэрэгслийн урд сууж явсан эмэгтэй хөлөө авч чадахгүй байсныг эмнэлэг цагдаа нар машинаас буулгаж авсан. Тухайн замын зорчих хэсэг хэвийн байсан. Үзэгдэх орчны хувьд гадаа гэгээ орчихсон байсан. Тухайн замын хэсэг нь шулуун ямар нэгэн үзэгдэх орчин хязгаарлагдах зүйл байгаагүй. 3 километрийн цаана байх пост төлбөр авах цэг чөлөөтэй харагдаж байсан. Эсрэг урсгалд ямар нэгэн тээврийн хэрэгсэл хүн мал байгаагүй. Эсрэг урсгал чөлөөтэй байсан. Тухайн замын орчимд миний машин болон миний машины араас, мөргөсөн тээврийн хэрэгсэл байсан өөр зүйл огт байгаагүй. Би тухайн замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн байсан миний ачиж явсан ачаа хэт хүнд жинтэй болохоор замаас гарч шороон дээр зогсохоор газар цөмрөх аюултай байдаг. Миний машин асаалттай байсан. Би түр зогсоод хөдлөх гэж байсан юм. Тухайн үед би ослын зогсолтын гэрлээ асаасан байсан. Мөн гадна гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч цацруулагч бүгд бүрэн байсан. Дундговь аймагт цагдаа нар шалгаад гэрэл дохио тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын хувьд ямар нэгэн зөрчил байхгүй байна гээд явуулсан байсан. Мөн осол болохоос өмнө би өөрөө бууж машинаа тойрч шалгасан байсан. Учир нь Цогт-Овоо сумын пост дээр цагдаа нар шалгаад байдаг болохоор би постны цаана байнга зогсож машинаа шалгаад хөдөлдөг юм. Би жолоочид нь хандан яасан талаар асуухад шоконд орчихсон ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Би тухайн жолоочийг үүргэлсэн байх гэж бодож байна. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Надад бол машин ирж мөргөхөд миний машин доргиж байгаа нь мэдрэгдсэн. Тэрнээс өөр зүйл болоогүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Миний бие одоо хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл чиргүүл хоёр Мапроуд ХХК-ийн эзэмшлийнх байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 4 жил унаж байна. Миний тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын гэрэл дохио хагарсан, арын хормой цөмөрсөн, чиргүүлийн тавцан гол хэсгээрээ хотойсон, цахилгааны утаснууд бүгд гэмтсэн байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 112 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: Би зам тээврийн осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон тус хэрэгт оролцож байна. Хэргийн талаар тус байгууллагын тогооч нар Өмнөговь аймагт очиж ажилчдын хоол хийхээр явж байгаад осол гарсан гэж сонссон. Тус байгууллага нь осол гарахаас өмнө тогооч нартай Хөдөлмөрийн гэрээ хийсэн байсан. Осол гарснаас хойш Дт нийт 2.960.350 төгрөг, Ч.Мт 2.000.000 төгрөг, Ө.Лд 1.138.000 төгрөгийн эмчилгээний төлбөр төлөөд байна. Амь хохирогч Сын буяны ажлын зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Осол гарсны дараа онгоцоор хохирогч нарыг тээвэрлэх үед 6.757.400 төгрөг зарцуулсан. Ч.Мийн амьсгалын аппаратны төлбөрт 346.500 төгрөг, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын эмнэлгийн төлбөрт 356.800 төгрөг, хохирогч нарт эм авч өгөхөд 331.900 төгрөг зарцуулсан. Нийтдээ байгууллагаас хохирогч нарт 14.187.650 төгрөг зарцуулсан байна. Цаашид гарах эмчилгээний зардалд мөнгө гаргах талаар ярилцаагүй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ггийн мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цог-Овоо сумаас хойш 5 км зайтай замд North benz маркийн 78-91 УБН дугаартай автомашины чирүүлийн араас prius маркийн 54-98 УНК дугаартай автомашин мөргөж 3 хүний эрүүл мэндэд хохирол учирч, хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М нь 2.759.450, Г.Д нь 2.206.000, Ө.Л нар нь 2.998.680 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7.964.130 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Таас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/
Шүүгдэгч Э.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр нь ярьсан байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2373 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогч М.Сын цогцост 2 тал бөмбөлгийн духны эдийн тархмал няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух ясны цөмөрсөн хугарал, суурийн том нүхээс зүүн дагз яс руу чиглэсэн босоо шугаман хугарал, 2 нүдний ухархайн дээд, дотор хана, нүүрний яснуудын цөмөрсөн нийлмэл хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх болон дээрх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх, дух яс, 2 нүдний ухархайн дээд хана, нүүрний яснуудын хугарлыг цэгцлэх, хатуу хальсыг оёх мэс ажилбар /2022.09.05/, духны хуйханд цус хуралт, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, 2 нүдний зовхи, баруун зүүн шилбэ, баруун гуя, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал бүхээгт цохигдох, мөргөгдөх үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай, хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижил архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчийн ходоодонд 80мл орчим цайвар шингэн агууламжтай байна. Амь хохирогч нь АВО системээр А /II/ бүлгийн цустай байна. Амь хохирогч нь эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээ хийгдсэн учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн135-144 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.Бийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо замын баруун гар талд хөвөөн дээр шахаж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн байна. Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөө үзүүлээгүй болно. 5498 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөсөн байна. 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гын зорчих хэсгийг чөлөөлж зогссон үйлдэл нь 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо замын баруун гар талд хөвөөн дээр шахаж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн байна. Ачаа тээвэрлэх журам зөрчөөгүй болно. 5498 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Тын биед тархины доргилт, өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал, зүүн шилбэний язарсан шарх, цээжний өмнө хэсэг, зүүн бугалга, өвдөг дэх зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн өвдөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4498 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Э.Т гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Лгийн биед тархины доргилт, баруун III/VI, VIII, зүүн I, IV хавирганы хугарал, баруун уушгины няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Мийн биед тархины доргилт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун I, зүүн IV-VII хавирганы хугарал гэмтэл үүсчээ. Хавирганы хугарал гэмтлийн улмаас цээжний хөндийд хий-цус хуралдалт үүсч, зүүн уушги агчиж хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Мт баруун нэг, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, цус хуралт, элэгний няцрал, бүсэлхийн гуравдугаар нугалмын арын сэртэн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цохих, үрэгдэх үйлчлэлээр буюу авто ослын үед үүсжээ. Хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус хий, хуралтад нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтооно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Дын биед тархины доргилт, баруун далны хугарал, дух, баруун хөмсөг дэх язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Лгийн биед өвчүү, бүсэлхийн 3-р нугалам, баруун 3,4,5,6,7,8, зүүн 1,2,3,4-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, тархи доргилт, цээж, хэвлий, баруун бугалга, тохой, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 48-50 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Мт баруун нэг, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, ухархайн дотор хананы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, цус хуралт, элэгний няцрал, бүсэлхийн гуравдугаар нугалмын арын сэртэн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цохих, үрэгдэх үйлчлэлээр буюу авто ослын үед үүсжээ. Эмнэлгийн бичиг баримт болон шүүх эмнэлгийн дүгнэлтэнд ослын үед унасан гэх хоёр шүдний талаар дурдагдаагүй тул хэзээ унасанг тогтоох боломжгүй байна. Хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралтад нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, ухархайн дотор хананы хугарал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Дын биед баруун дал ясны хугарал, сээрний 1-р нугалмын хоёр талын хөлний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хөмсөг, зүүн нүдний зовхинд шарх, нүүрэнд зулгаралт, нүүрэнд сорви, духны зүүн хэсэг, зүүн нүд, хацар хамрын нурууны зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд талын 4-р шүдний хугарал, зүүн доод талын 4-р шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд талын 4-р шүдний хугарал, зүүн доод талын 4-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Нүүрэнд үүссэн шархны сорви нь ердийн явцаараа арилахгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 60-63 дахь тал/
Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 999651 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. 45-78 АА чиргүүлийн тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй байна. Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд салхины шил баруун талдаа бага зэрэг цуурсан, шил арчигч ажиллахгүй, баруун талын холын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй, улсын бүртгэлийн дугаар хойд тал байхгүй, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Уг осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл хийн тоормосны системтэй. Тоормосны систем стандартын шаардлага хангаж байна. Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл нь 2020, 2022 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. 2021 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. 2022 оны 06 сарын 29-нд техникийн хяналтын үзлэгт орсон техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. Чиргүүлийн холбоос хэвийн ажиллагаатай. 45-78 АА чиргүүлийн тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 34-45 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Осол үйлдэгдэхийн өмнө 78-91 УБН улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал, дүрмийн шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. 2. Осол үйлдэгдэхийн өмнө 54-98 УНК улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал, дүрмийн шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. 3. 78-91 УБН улсын дугаартай автомашины жолооч нь зорчих хэсгийн чөлөөлж зогсох боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 4. 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж ..." гэсэн заалтыг биелүүлээгүй байна. 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-д "Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна" гэсэн заалт болон 12.2-д "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна." гэсэн тус тус заалтуудыг биелүүлээгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материал 78-91 УБН улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан заалтыг биелүүлээгүй, 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 болон 12.2 дахь заалтуудыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. 6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. 7. 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн мөрөөр боломжит доод хурд 46.3 км/цаг хурд тогтоогдож байна. 8. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материалд 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсолтыг түр болон удаан зогсолт гэх нотлох баримт авагдаагүй.” /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгсэл түр ба удаан, ослын зогсолтын аль нь болохыг тогтоосон баримт шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд байхгүй байна. 2. 1-р хариулагдсан. 3. Зам тээврийн осол хэрэгт холбогдогч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн аль нэг зүйл заалтыг зөрчсөн эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”; 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх боломжгүй байх тул холбогдох асуултуудад хариулахаас татгалзав. 4. Замын баруун талын шороо хөвөө ташуу налуу байх тул тээврийн хэрэгслийн хөндлөн тогтворжилт алдуулахгүй тулд зүүн гар талдаа 1,9-2,0 метр зай үлдээж зогссон байна. 5. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслээс зүүн тийш замын зорчих хэсгийн голын тэнхлэгийн тасархай цагаан шугам хүртэл урд дугуйнаас 2,0 метр, хойд дугуйнаас 1,9 метр тус тус зайтай, Toyota Prius маркийн 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтээр өргөний хэмжээ - 1770 мм = 1,77 метр хэмжээтэй байх тул Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн зүүн талаар Toyota Prius маркийн 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөхгүйгээр явах боломжтой байна. 6. 3-р хариулагдсан. 7. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тоормосны гэх мөрийн уртад үндэслэн зам дугуйн барьцалт, хөдөлгөөний удаашралт зэрэг автомеханикийн онолын тооцоолол ашиглаж хамгийн доод хурдны хэмжээг тогтоосон арга нь үндэслэлтэй байна. 8. Зам тээврийн осол хэрэг нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 километрт хатуу хучилттай А0202 дугаартай суурингийн гадна авто зам дээр болсон байна. 9. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслээс зүүн тийш замын зорчих хэсгийн голын тэнхлэгийн тасархай цагаан шугам хүртэл урд дугуйнаас 2,0 метр, хойд дугуйнаас 1,9 метр тус тус зайтай зогссон байна. 10. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн ачаатай нийт жин 83220 кг байгаа нь MNS4598-2020 стандартын 14.1-д "нам аралтай хагас чиргүүл, авто угсрааны зөвшөөрөгдөх бүх жин 115 тн-оос хэтрэхгүй байна" гэсэн заалтаас бага байх тул стандарт шаардлага хангаж байна. 11. Хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргах нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49-р бүлэг шинжээчийн эрх, үүрэг, хориглох заалтын 49.4.2-д хамаарах тул хэргийн материал дахь гэрчийн 1 дүгээр хавтас хэргийн 108 дугаар талд мэдүүлсэн мэдүүлэгт шинжилгээ хийх боломжгүй. 12. 4-р хариулагдсан. 13. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл шинээр илрээгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-12, 15-17 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/
Буяны ажлын зардалд гарсан зардлын тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 41-54 дэх тал/
Хөдөлмөрийн гэрээ М.С /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээ Ч.М /1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээ Г.Д /1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээ Ө.Л /1 дүгээр хавтаст хэргийн 80-83 дахь тал/
Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар Нийгмийн даатгалын хэлтэс /1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал/
Мапроуд ХХК-ийн итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал/
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа North benz 78-91 УБН /1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал/
Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга Э.Т /1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/
Ө.Лгийн өвчний түүх, эмчлүүлэгсдийн шинжилгээ, хэрэглэсэн эм тарианы баримт /1 дүгээр хавтаст хэргийн 164-175 дахь тал/
Ч.Мийн өвчний түүх, эмчлүүлэгсдийн шинжилгээ, хэрэглэсэн эм тарианы баримт /1 дүгээр хавтаст хэргийн 185-197 дахь тал/
Г.Дын өвчний түүх, эмчлүүлэгсдийн шинжилгээ, хэрэглэсэн эм тарианы баримт /1 дүгээр хавтаст хэргийн 202-214 дэх тал/
Э.Т жолоочийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/
Б.Гын жолоочийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/
North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал/
Ө.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал/
Ч.Мийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/
Г.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал/
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал/
Э.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/
Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/
Жолоочийн лавлагаа мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөх эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/
Автотээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтийн хуудас 1139071230 North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/
Г.Дын эмчилгээний зардалд гарсан зардлын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 66-68 дахь тал/
Зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 69-76 дахь тал/
Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал/
Даймонд драгон ХХК-ийн төлбөр төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/
Ч.Мийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/
Г.Дын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/
Э.Тын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал/
Ө.Лгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0241491 дугаартай шийтгэлийн хуудас /2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л, хохирогч Ч.М нарын гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Э.Тын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Т нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.С нас барж, Ч.Мийн биед хүнд хохирол, Г.Д, Ө.Л нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-д “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас М.С нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2373 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 135-144 дэх тал/, мөн хохирогч Ч.Мийн биед хүнд хохирол, Г.Д, Ө.Л нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 48-50 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 60-63 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.
Шүүгдэгч Э.Т нь тус гэмт хэрэг гарах үед 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C CE D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь, мөн “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь B C CE D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Э.Тын жолоочийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/, Жолоочийн лавлагаа мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч Э.Тын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Т болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр, 78-91 УБН улсын дугаартай “North benz” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Мапроуд ХХК болох нь North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал/-аар тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах үед 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч шүүгдэгч Э.Тт хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн: Э.Тын биед тархины доргилт, өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал, зүүн шилбэний язарсан шарх, цээжний өмнө хэсэг, зүүн бугалга, өвдөг дэх зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн өвдөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/ 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 "Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна" гэсэн заалт, 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.Бийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүд нотлох баримтаар авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж заасан.
Шүүх хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж хэргийн оролцогч нарын хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/ дүгнэлт нь тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Г.Цэндсүрэн, С.Мөнхдалай гэх 2 шинжээч дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтэд шинжээч нар ажил мэргэжил, дадлага туршлага мэдлэгийнхээ талаар тусгаагүй байх ба шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заалт болон журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцож шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Харин шүүгдэгч Э.Тын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж үзсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд мөрдөгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай авто машины жолооч Б.Г замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дугаар зүйлд заасан “Ослын дохионы гэрлийг хэрэглэх” заалтыг зөрчсөн тул тус хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”гэж заасан.
2 дугаар хавтаст хэргийн 131-134 дугаар талд Тээврийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж Э.Тыг яллагдагчаар татах тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол авагдсан байх ба тус тогтоолд прокурор Г.Нандин-Эрдэнэ гарын үсэг зурж шүүгдэгч Э.Т танилцан гарын үсэг зурсан байх ба мөрдөгчийн гарын үсэг байхгүй нь шүүгдэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тт холбогдох хавтаст хэргийн хүрээнд жолооч Б.Г нь 78-91 УБН улсын дугаартай “North benz” маркийн тээврийн хэрэгслийг зогсоохдоо замын хөвөө хэсэг налуу байсан тул унах аюултай тул боломжит байдлаар замыг чөлөөлж, хөвөөг шахаж зогссон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж шалгаж үзээд 1 км орчим зайнаас ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд замын хөдөлгөөнийг эхлүүлэхээр тээврийн хэрэгслийн толиндоо харж байхад ирж мөргөсөн гэх мэдүүлгийг гэрчээр мэдүүлсэн байх ба Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.Бийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/-ээр уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Тын буруутай үйлдлээс болсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан заалтыг биелүүлээгүй гэх буруутай үйлдэлдэнэ эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болох нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0241491 дугаартай шийтгэлийн хуудас, мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Тус зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам, замын байгууламж нөлөөлөөгүй болох нь автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 999651 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 34-45 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/, Автотээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтийн хуудас 1139071230 North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/ зэргээр, мөн осол гарахад шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Би тухайн жолоочийг үүргэлсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 112 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4498 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Э.Т гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь хувийн байдлын хувьд: .......................зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л 14.933.145 төгрөгийг оршуулгын зардалд нэхэмжилсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 41-54 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М баримтаар 1.249.840 төгрөг, гоо сайхан сэтгэл санааны хохиролд шүүгдэгч Э.Таас 100.000.000 төгрөг, Даймонд драгон ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д 6.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэж мэдүүлсэн бөгөөд баримтаар 1.420.450 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогч Г.Дын эмчилгээний хохирол төлбөрийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 66-68 дахь тал/ мөн зээлийн гэрээг хавсаргажээ. Зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 69-76 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Л эмчилгээний зардалд 1.134.000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин 25.200.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь гэм буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын сангаас нэр бүхий хохирогч нарт эмнэлгийн үйлчилгээ үзүүлсний хохирол төлбөрт нийт 7.964.130 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилжээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.М нь 2.759.450 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д нь 2.206.000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Л нь 2.998.680 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан болох нь Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ггийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/, Ч.Мийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/, Г.Дын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/, Ө.Лгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэжээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Э.Т болон амь хохирогч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ажил олгогч тал, иргэний хариуцагч Даймонд драгон ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Даймонд драгон ХХК нь амь хохирогч М.С, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Г.Д, Ө.Л нартай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь /1 дүгээр хавтаст хэргийн 57-60, 64-67, 72-75, 80-83 дахь тал/ болон иргэний хариуцагч, нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.
Амь хохирогч М.С, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Г.Д, Ө.Л нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний 7.1 “Ажил олгогч дараах үүрэгтэй” 7.1.2-т “Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах” гэжээ.
Мөн Даймонд драгон ХХК-ийн жолоочийн эцэг хүнд өвчтэй байгаа гэх шалтгаанаар 54-98 УНК улсын дугаартай Тоёота приус маркийн жолооч Э.Ттай хохирогч нарыг зорчуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Ажил олгогч Даймонд драгон ХХК нь ажилтантай байгуулсан гэрээний дагуу амь хохирогч М.С, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Г.Д, Ө.Л нарыг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр шүүгдэгч Э.Ттай харилцан тохиролцон түүний 54-98 УНК улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлд хохирогч нарыг зорчуулан улмаар зам тээврийн осолд орсон байх тул хохирогч нар /ажиллагсад/ нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй тогтоогдож байна.
Иймд Даймонд драгон ХХК нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лт оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.690.675, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мт 1.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3.982.065 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хариуцагч Даймонд драгон ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лт 1.000.000, хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Мт 2.346.500 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дт 2.960.350 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.Лд 1.138.000 төгрөг тус тус төлсөн, мөн Нисдэг тэргээр хохирогч нарыг Гэмтэл согогийн үндэсний төв рүү тээвэрлэхэд 6.757.400 төгрөг, Цогт-Овоо сумын эмнэлгийн төлбөр 356.800, эм тарианы 331.900 төгрөг, нийт 14.187.650 төгрөгийг гаргасан талаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын тайлбар мэдүүлэг болон төлбөр төлсөн баримт, хохирогч, иргэний нэхэмжлэгч хариуцагч мэдүүлгээр тус тус тогтоогдох ба тус хохирол төлбөрийн дүн дээр хэргийн оролцогч нар маргаагүй болно.
Иргэний хариуцагч Даймонд драгон ХХК-иас 6.687.125 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лт, 3.982.065 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож шийдвэрлэлээ.
Харин шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг харгалзан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нотлох баримтгүй нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснээр тэдгээр нь учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг хадгалж үлдэнэ гэж хуульд заасан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Г.Д, Ө.Л нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Даймонд драгон ХХК болон гэм буруутай этгээд шүүгдэгч Э.Т нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас нийт 13.000.000 төгрөгийн зээл авсан ба түүнийг нэхэмжилнэ гэх боловч зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваариар / 1 дүгээр хавтаст хэргийн 69-76 дугаар тал/ тус зээлийн зориулалт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба мөн хэдий хугацаанд зээлээ эргэн төлөөгүй болох тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Тус хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ч.М, Г.Д, Ө.Л нарыг тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг хуулийн дагуу тайлбарлан өгсөн байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх, тусгуулах эрхээ эдлэх боломжийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хасаж хязгаарласан зүйл байхгүй ба хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирлын нотлох баримтыг үндэслэн хохирлыг төлбөрийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж хуульчилсан тул иргэний хариуцагч Даймонд драгон ХХК нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Э.Т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Э.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч гэм буруугийн асуудалд Б.Гын буруутай үйлдэл байна гэж маргаж мэтгэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Э.Тыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Э.Тт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал дүгнэлт хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд тусгайлан хэлэх санал байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Шүүгдэгч Э.Тын ар гэрийн 3 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзээд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай байна. Энэ хүнд хатуурхаад эгч минь босоод ирэх биш бид оршуулгын зардлын хэдэн төгрөг аваад эгчийгээ үнэлж байгаа хэрэг биш шүү гэдгийг хатуухан хэлмээр байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М “гомдолтой байна, хохирогч,иргэний нэхэмжлэгч Г.Д “ эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Л “Хүний амь насанд хүрээд, олон хүмүүс хөдөлмөрийн чадваргүй болсон. Ялын хэмжээ бага байна гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүх шүүгдэгч Э.Тын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэж зааснаар шүүгдэгч Э.Т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч Э.Тт хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид эрх хасах ялыг оногдуулахаар заасан тул шүүгдэгч Э.Тын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Тт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Эын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Тт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тын 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лт оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.690.675 /долоон сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун далан тав/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мт 1.000.000 /нэг сая/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3.982.065 /гурван сая есөн зуун наян хоёр мянга жаран тав/ төгрөгийг төлсөн, Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Даймонд драгон ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лт 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Мт 2.346.500 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дт 2.960.350 /хоёр сая есөн зуун жаран мянга гурван зуун тавь/ төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.Лд 1.138.000 /нэг сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Даймонд драгон ХХК-иас 6.687.125 /зургаан сая зургаан зуун наян долоон мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лт, 3.982.065 /гурван сая есөн зуун наян хоёр мянга жаран тав/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Г.Д, Ө.Л, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Л нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх, иргэний хариуцагч Даймонд драгон ХХК нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардаж гаруулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Э.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
11. Шүүгдэгч Э.Тт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ