Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******, *******, *******, *******, “*******” *******-д , , , , ,  

гийн ******* /РД:/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 06 цагийн орчимд дахь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, хаалга цоожоор хамгаалагдсан Монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, улмаар уг объект дотор амарч байсан хохирогч Э.ы эзэмшлийн Ай фоне 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч хохирогч Э.д 1,200,0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 06 цагийн орчимд дахь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай, хаалга цоожоор хамгаалагдсан Монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, улмаар уг объект дотор амарч байсан хохирогч Э.ы эзэмшлийн Ай фоне 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч хохирогч Э.д 1,200,0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.*******н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, тухайн үед би ажлын газрын бусад хүмүүсийг хайгаад явж байсан бөгөөд тэр гэрт орох үед ямар ч хүн байхгүй байна гэж бодоод хаалгыг хаах гэтэл шалан дээр гар утас байхаар нь авчихсан тухайн гар утсыг аваад анзаартал гэрийн зүүн талын орон дээр хүн унтаж байхыг харсан. Тэгээд сандарсандаа хаалгыг хаагаад явчихсан юм. Харин өглөө нь эрүүл болоод тухайн утсыг уучлалт гуйгаад эзэнд нь өгөх гэж байтал цагдаагийн алба хаагч ирчихсэн байсан.” гэсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-12/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-17/, “Дамно” *******-ийн зах зээлийн үнэлгээ тогтоох дүгнэлт /хх-20-23/, шүүгдэгч Г.*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Э.д учирсан хохирол болох Ай фоне-12 маркийн гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар хохирогчид буцаан өгч хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх” тухай санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  Г.*******д  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь  хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар  гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан арга хэмжээг авсугай.

 

 

                                                                           

                          ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД