Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр                           Дугаар 2023/ШЦТ/102                             Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн Ч овгийн Бын Эт холбогдох 2328001810142 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:...............................

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс баруун тийш явсан хатуу хучилттай авто замын 5,5 километрийн зайд замын хойд хэсэгт 64-44 ӨМӨ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч 14 настай Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Эийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр үед ах, эгч хоёрыг Даланзадгад сум явна гэхээр нь би ээж, аав хоёртойгоо уулзах гээд хамт явж байсан. Тэр үед эгч Э өөрийнхөө машиныг барьж байсан. Тэгээд машин хөдлөөд явж байгаад засмал зам руу нийлээд явахаар нь би унтсан. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан. Тэгээд Баяндалай сумын эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн. Зүүн мөр унжаад санжганаад өвдөж байсан. Одоо зовуурь гайгүй болж байгаа, гэмтэл бол эдгэж байгаа. Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд эмч ерөнхийдөө яс нь эдгэж байна, 10 гаран хоногийн дараа бэхжүүлэгч шохой гипсээ авах юм байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Нэхэмжлэх хохирол байхгүй. Эмний мөнгө болох 80 гаран мянган төгрөгийг өгсөн” гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний төрсөн дүү М, түүний эхнэр Э, миний төрсөн хүү Э нар явж байсан бөгөөд Э өөрийнхөө машиныг барьж байсан гэж хэлсэн. Тэгээд Э нойр дутуу нойрмог явж байсан болохоор болгоомжгүй байдлаас болж осол гарсан байсан. Түүний улмаас миний хүү Эын зүүн мөрний яс хугарсан бөгөөд одоо эдгэсэн тул өөр хохирол байхгүй. Надад болон миний хүү Э нарт хохирол гомдол санал байхгүй, нэхэмжлэх хохирол бас байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “64-44 ӨМӨ улсын дугаартай, ногоон өнгийн “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Нет Какитал ЭС ТИ ЭЙЧ” ХХК-ийн нэр дээр Б.Э нь авто машины дугаартай зээлийн гэрээгээр худалдан авсан. Зээлийн гэрээ нь 24 сарын хугацаатайгаар 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр манай байгууллагын нэр дээр машин худалдан авч байсан. Зээлийн сарын хүү нь 3.9 хувийн хүүтэй байсан бөгөөд машин худалдан авах гэрээгээр худалдан авсан машин нь 14,500,000 төгрөгийн үнэтэй байсан. Харин Б.Э гэх хүн машины урьдчилгаа 20 хувь буюу 4,500,000 төгрөгийг өөрөө төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг манай “Нет Какитал ЭС ТИ ЭЙЧ” ХХК банк бус санхүүгийн байгууллагаас 10,000,000 төгрөгийн зээл гаргаж машинаа манай байгууллагын нэр дээр худалдан авч байсан. Б.Э нь зээлийн гэрээгээр манай байгууллагын нэр дээр авто машин худалдан авсанаас хойш сар бүрийн 05-ны өдөр 655,864.48 төгрөгийн төлөлт хийдэг. Хамгийн сүүлийн төлөлт нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлөлт хийгдсэн байна. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 8,955,495.65 төгрөгийн төлбөртэй байгаа. Уг тээврийг хэрэгсэл нь осолд орж эвдэрсэн тул авто машины дугаартай зээлийн гэрээг хааж, үлдэгдэл төлбөрийн түргэн шуурхай төлүүлэх хүсэлтэй байна. Манай байгууллагын хувьд нэхэмжлэх зүйл нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Нэхэмжлэх зүйлээ авахаас өөрөөр гомдол санал байхгүй... Э гэх хүний зээлийн эргэн төлөлтийн өдөр нь сар болгоны 05-ны өдөр байдаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр нь 4,309,420.96 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Манай байгууллагын хувьд нэхэмжлэх зүйл нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Зээлийн үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж барагдуул гэсэн хохирлыг нэхэмжилж байна гэжээ. /хавтаст хэргийн 41-42, 45 дахь тал/

Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэврэй сумаас Даланзадгад сум руу 15-16 цагийн хооронд хувийн ажлаар явсан. Тухайн үед эхнэр өөрийн эзэмшлийн машинаа бариад явж байсан. Бид 3 суудлын бүсээ бүрэн зүүсэн байсан. Тэр үед манай дүү болох Э бид 2 засмал зам дээр гараад унтсан. Би машин яг засмалаас гараад далан руу унаж байхад сэрсэн. Машин 2-3 удаа газар өнхрөөд 4 дугуй дээшээ харж зогссон. Машины арын хаалганаас гараад засмал зам дээр очиж машин зогсоож тусламж дуудаж Баяндалай сум орж эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тэр үед машин 60 км цагийн хурдтай л явж байсан. Машин бол эвдрэл гэмтэл байгаагүй. Харин ослын дараа шалгуулах үед 87 хувийн эвдрэлтэй болсон байсан. Тухайн үед дүү Э бид 2 гэмтэл үүссэн. Эхнэрийн баруун мөр бага зэрэг өвдөж байсан. Тэр үед манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, өмнөх өдөр нь нойр дутуу хоносон болохоор зүүрмэглэсэн. Тэр өдрийн өмнөх өдөр шөнө 2-3 цаг хүртэл багийн хурал болсон тул нойр дутуу байсан. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Надад тухайн 2 дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед болон манай эхнэр Эийн биед ямар нэгэн өвчин байхгүй бөгөөд дүү Эын гар ерөнхийдөө эдгэж байна, дажгүй хөдөлж байна гэж хэлсэн. Эмчид үзүүлсэн яс нь гайгүй эдгэж байна гэж хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай автын шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт №1 64-44 ӨМӨ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт №2 6/ Тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь 64-44 ӨМӨ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас осол гарсан байна. Хариулт №3 в/ Тухайн зам тээврийн осол нь 64-44 ӨМӨ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ./хавтаст хэргийн 62-63 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Эын биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 72-73 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Мын биед дух, зүүн хацар, тохой дахь зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тогтоолтой танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би яллагдагчийн эрхэд заасны дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 92 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 94 дэх тал/

“Нет Какитал ЭС ТИ ЭЙЧ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №NC-OM-175-2023 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 95 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/

Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дахь тал/

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 99 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 106 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 127 дахь тал/

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 145-146 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Б.Эийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс баруун тийш явсан хатуу хучилттай авто замын 5,5 километрийн зайд замын хойд хэсэгт 64-44 ӨМӨ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас зорчигч 14 настай Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай автын шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт №1 64-44 ӨМӨ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт №2 6/ Тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь 64-44 ӨМӨ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас гарсан байна. Хариулт №3 в/ Тухайн зам тээврийн осол нь 64-44 ӨМӨ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, 12,3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Эын биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас 14 настай Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Э  нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 0.00 гэх /хавтаст хэргийн 127 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Э.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.М мөрдөн байцаалтын шатанд “...хохирогчийн талаас ямар нэгэн хохирол байхгүй. Хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл зовуурьгүй бүрэн гүйцэд эдгэсэн тул гомдол санал нэхэмжлэх хохирол байхгүй” /хавтаст хэргийн 143 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгч Б.Эийн хувийн байдал нь ......................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Б.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Б.Эийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж,прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Улсын яллагч шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөв.

Шүүх улсын яллагчийн саналыг шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон гэж үзэж саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Улсын яллагч шүүгдэгч Б.Эийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “2023 оны 06 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс баруун тийш явсан хатуу хучилттай авто замын 5.5 километрийн зайд замын хойд хэсэгт 64-44 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.38, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн ослын улмаас зорчигч 14 настай Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тооны техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.38 гэснийг 1.3 гэж  залруулж дүгнэлт гаргав. 

Шүүх уг алдааг залруулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэл болохгүй ба шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Бын Эийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B ангиллын 1257253 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Эт буцаан олгохыг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ