Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/586

 

 

 

 

 

 

   2023        09          12                                  2023/ШЦТ/586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Г.Ууганбаатар, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, оруулагч Ц.Мэнджаргал нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2302 00136 0276” дугаартай, 186/2023/0555/Э индекстэй хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         ххх тоотод оршин суудаг гэх, урьд нь Монгол Улсад эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х  нь “Зунмен” ХХК   гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019-2022 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор давхардсан тоогоор 704 даатгуулагчийн 388.960.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийт 99.008.200 төгрөгийн буюу их хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                                                                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х  нь Зунмен” ХХК гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019-2022 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор давхардсан тоогоор 704 даатгуулагчийн 388.960.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийт 99.008.200 төгрөгийн буюу их хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н мэдүүлэг 1 дүгээр хавтас, 28-29 дүгээр тал/, гэрч Л.Ариунтулгын мэдүүлэг 1 дүгээр хавтас, 36-37 дугаар тал/, гэрч Т.Батжаргалын мэдүүлэг 1 дүгээр хавтас, 39-40 дүгээр тал/, гэрч Г.Батцэндийн мэдүүлэг 1 дүгээр хавтас, 42-44 дүгээр тал/, гэрч Д.Галхүүгийн мэдүүлэг 1 дүгээр хавтас, 45-46 дугаар тал/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Зул, Х.Хэрлэнцэцэг нарын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт 1 дүгээр хавтас, 64-66 дугаар тал/, Шинжээч Х.Хэрлэнцэцэгийн дүгнэлт 1 дүгээр хавтас, 68-69 дүгээр тал/, Зунмен ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 1 дүгээр хавтас, 117-118 дугаар тал/, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/1/2748 дугаартай албан бичгийн хуулбар 1 дүгээр хавтас, 130 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн актын хуулбар /1 дүгээр хавтас, 133 дүгээр тал/, Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02/1334 дугаартай албан бичгийн хуулбар, түүний хавсралтууд /2 дугаар хавтас, 22-33 дугаар тал/, “Мастер проперти менежмент” ХХК-ний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 002/004 дугаартай албан бичиг /2 дугаар хавтас, 35 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлаа /2 дугаар хавтас, 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах нь шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х   нь 99.008.200 /ерөн есөн сая найман мянга хоёр зуун/ төгрөгний хохирлоо Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалд төлж барагдуулсан байна. Иймд шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл санал  гомдолгүй гэсэн шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х н ь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х-г 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х г    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш  Хг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х-д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х-д сануулсугай.

5. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч Ш Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ