Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Ж.С******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.С*******т холбогдох эрүүгийн 2315001520196 дугаартай 163/2023/0168/Э индекстэй хэргийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы С*******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Гангат гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 44 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.С******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315001520196 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.С******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хорооны ******* тоотод М.*******ын нүүрэн тус газарт гутлаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хүзүү, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;

- шүүгдэгч Ж.С*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би найз А******* болон түүний эхнэр ******* хоёрын хамт 2-3 шил Хараа гэдэг нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд нилээн согтоод харих гээд харьж чадахгүй байсан. Орой болсон учир А*******ынд хонох гэж байгаад А*******тай муудалцаад барилцаж аваад байж байсан чинь А*******ын эхнэр ******* бид хоёрыг салгах гэж байгаад надад нүүрэндээ цохиулсан байсан. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн чинь өглөө болсон байсан. Тэгээд ******* 2023 оны 03 дугаар сарын 18-нд цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1-2 дахь тал),

- хохирогч М.*******ын өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манайд С******* өдрийн 14 цагийн үед ирсэн. Тухайн үед манайд манай нөхөр А*******, Цагаанаа ах, Ариунаа эгч, Пүүжээ нар байж байгаад нээх удаагүй явцгаасан. Тэгээд би болон манай нөхөр А*******, С******* бид 3 үлдээд 2 шил Монгол стандарт гэх нэртэй 0,75 литрийн архийг хувааж уугаад байж байсан чинь оройн 22 цагийн үед С******* намайг хэл амаар доромжлоод хувхай ал минь боов хөхөх үү чи, би амийг чинь дүүргээд өгөх үү гээд доромжлоод байсан чинь манай нөхөр намайг өмөөрөөд яагаад эхнэр доромжлоод байгаа юм, хүн доромжлоход хууль байдаг шүү гээд тэр 2 муудалцаад барилцаад авсан. Тэгээд С******* бакал гутлаа шүүрч аваад Алзахгүйбаатарыг цохих гээд далайж байсан. Тэгэхээр нь би боль, боль гэж хэлээд салгаж байсан чинь гутлынхаа араар миний нүүрний зүүн талд буюу нүдний доохон талд цохичихсон. Тэгсэн чинь миний нүд халуу оригоод чи намайг цохичихлоошдээ гэсэн чинь хойшоо бол пизда минь хэн чамайг наашаа ир гэсэн юм гэж хэлэхээр нь би хойшоо болсон. Тэр хоёр тэгээд бие биенээ нэг нэг удаа цохисон байх, тэгэнгүүтээ өглөө учраа олцгооё гээд салцгаасан. ...Ж.С*******т ямар нэг гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19 дэх тал),

- Гэрч Б.А*******ын өгсөн: ...манай эхнэр *******ыг С******* хэл амаар доромжлоод “миний боовыг хөхөх үү миний боов чиний аманд бараг томдоно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн доромжлох хуультай байдаг шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь С******* үргэлжлүүлээд “янхан жингэр минь” гэж хэлэхээр би уурлаад барилцаад авсан. Бид хоёр зууралдаад байж байтал С******* баруун гарандаа өөрийнхөө гутлыг барьчихсан байсан чинь манай эхнэр ******* бид хоёрын дундуур орж ирээд салгах гэхэд С******* манай эхнэр *******ын нүүрэн хэсэгт гартаа барьсан бакалан гутлаараа нэг удаа хүчтэй цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай: М.*******ын биед зүүн нүдний зовхи, хүзүү, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Ж.С*******ын санаатай үйлдлийн улмаас хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 76 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Ж.С*******ын гутлаар цохисон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.С******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд, хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.******* нь илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ж.С*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.С*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.С*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ж.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжтой гэж үзэж, торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.С******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ж.С******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ