Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

          Улсын яллагч Д.Цолмон,

          Шүүгдэгч Ц.Цэрэнням, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0960/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цэрэннямд холбогдох 2016 2501 3705 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн авто засварчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн гал сөнөөгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 04-17 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжны 303 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүхэн гэх, Авзаг овогт Цэрэндоржийн Цэрэнням /РД:ЦЖ79052714/,

         

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Ц.Цэрэнням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-477 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.Гантулгын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

          Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-477 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Эрдэнэсувдын эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөдөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэрэннямын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаах шатанд үнэн зөв өгсөн” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч О.Эрдэнэсувдын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Гантулга гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ өөрийн ажлын газрын найз Цэрэнням болон түүний эхнэр Алтантуяа нарын хамт ирсэн. Тухайн үед би гэртээ өөрийн 3-14 насны 3 хүүхэдтэйгээ байсан. Нөхөр Гантулга гэртээ орж ирэхдээ ажлаа тараад ирлээ гэж хэлж байсан. Мөн гэртээ орж ирэхдээ 0.5 граммтай нэрийг нь мэдэхгүй 2 шил архи болон өөр бусад зүйл авчирсан юм. Тэгээд манай нөхөр Гантулга, Цэрэнням, Алтантуяа бид нар уг 2 шил архиа хувааж уусан бөгөөд уг 2 шил архийг ууж дуусаад байхад Цэрэнням өөрийн эхнэр Алтантуяатай маргаад байсан бөгөөд юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Тэгээд Цэрэнням өөрийн эхнэр Алтантуяагийн нүүр лүү гараа атгаж байгаад цохиод байсан бөгөөд Алтантуяагийн хамарнаас тухайн үед цус гарсан бөгөөд манай нөхөр Гантулга чи эхнэрээ яагаад зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд Цэрэнням манай нөхөр Гантулгын нүүрэн тус газар атгаж байгаад нэг удаа цохиж гэмтээсэн юм. Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл салахгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаа ирсэн бөгөөд манай нөхөр манайд архи уусан согтуу байна бид нар одоо ямар нэгэн маргаан хийхгүй гэж хэлээд цагдааг явуулсан юм. Тэгээд гэртээ орох гээд хашаандаа ороход цагдаа хэн дуудсан юм бэ гэж Цэрэнням асуусан бөгөөд харин би Цэрэннямд хандан би дуудсан гэж хэлэхэд Цэрэнням гараа атгаж байгаад миний нүүрэн тус нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх.25/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч П.Гантулгын өгсөн: “... тэгээд Хаш-Өлзийгийн гэрт очиж бид нар архи уусан бөгөөд тэндээсээ Цэрэнням бид 2 салаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-477 тоот хашаанд байх манай гэрт ирсэн юм. Тухайн үед манай гэрт орохоосоо өмнө Цэрэнням бид хоёр 2 шил 0.5 граммтай нэрийг нь мэдэхгүй архи авсан юм. Мөн Цэрэнням өөрийн эхнэр Алтантуяаг дуудсан. Тэгээд Цэрэнням, Алтантуяа, манай эхнэр Эрдэнэсувд нар манай гэрт архи уусан бөгөөд дахин нэг шил архи авч мөн уусан. Тэгээд архи уугаад байж байхад цагдаа сайн мэдэхгүй байна Цэрэнням өөрийн эхнэр Алтантуяаг орон доор сууж байхад нь хамар доороос нь гараараа ёворсон бөгөөд тухайн үед Алтантуяагийн хамарнаас цус гарсан юм. Тэгээд Алтантуяа манай гэрээс гараад явсан. Тэгээд би Цэрэннямд хандан айлд архи ууж байж хамаагүй цус гаргаж болохгүй шүү дээ гэж хэлэхэд Цэрэнням намайг заамдаад авахаар нь би болиулах гээд хоёр гарыг нь бариад болиулсан юм. Тэгээд байж байхад Цэрэнням миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан, манай эхнэр Эрдэнэсувд цагдаад дуудлага өгсөн... Цэрэнням бид 2 дуудлагаар ирсэн цагдаа нарт ямар нэгэн санал гомдол байхгүй байна гэж хэлээд буцаасан. Тэгээд цагдаад явсны дараа Цэрэнням манай эхнэр Эрдэнэсувд бид 3 хашааны дотор талд зогсож байхад Цэрэнням цагдаа хэн дуудсан юм бэ гэж асуухад манай эхнэр Эрдэнэсувд би дуудсан гэж хэлэхэд Цэрэнням манай эхнэрийг цохих шиг болсон тухайн үед би согтуу байсан бөгөөд энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.28-29/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Алтантуяагийн өгсөн: “Тэгээд архийг манай нөхөр Цэрэнням, Гантулга, Эрдэнэсувд бид 4 хуваан уусан юм. Тэгээд бид нарын ууж байсан 2 шил архи дууссан бөгөөд Гантулгын эхнэр Сувд-Эрдэнэ дахин 0.5 граммтай нэрийг нь мэдэхгүй архи авсан юм. Тэгээд архиа уугаад байж байхад би согтоод байсан бөгөөд орон дээр сууж байгаад урагшаа унах гэж байхад манай нөхөр Цэрэнням намайг татаж босгох гэж байгаад хамарнаас цус гаргасан юм. Тухайн үед би өөрийн нөхөр Цэрэннямд хандан чи миний хамарнаас цус гаргалаа гэж хэлээд Гантулгын гэрээс гараад шууд гэртээ харьсан юм... нөхөр Цэрэннямын хамт Гантулгын  гэрт нь очиход Эрдэнэсувд танай нөхөр миний нүүр лүү гараараа цохиж гэмтээсэн гэж байсан. Тухайн үед Эрдэнэсувдын уруул нь хавдсан харагдаж байсан” гэх мэдүүлэг. /хх.31/

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14328 дугаартай:

          “1. О.Эрдэнэсувдын биед зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт, 1 шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.19/,

           

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14327 дугаартай:

          “1. П.Гантулгын биед тархи доргилт, зүүн доод зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завьж, дээд уруулд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.17/,

 

          Мөрдөн байцаалтанд Ц.Цэрэннямын сэжигтнээр өгсөн: “…Сувдаа, Гантулга, манай эхнэр Алтантуяа бид нар авчирсан архиа хувааж уусан бөгөөд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Учир нь өглөөнөөс хойш архи уусан байсан учир тасарсан байсан. Би тасрахаараа юу хийж байгаагаа мэдэхгүй архи уугаад явдаг бөгөөд маргааш өглөө нь болсон зүйлээ огт санадаггүй юм” гэх мэдүүлэг /хх.39/,

 

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.20/,

          Хохирогч О.Эрдэнэсувдыг дахин байцаасан тэмдэглэл /хх.27/,      

          Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 104/296 дугаар тодорхойлолт /хх.51/,

          Хохирогч нарт хэргийн материал танилцуулсан баримт /хх.56, 94-95/,

          Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг болно.

 

          Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судлагдсан  эдгээр  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

          Ц.Цэрэнням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-477 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.Гантулгын эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

          Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10-477 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Эрдэнэсувдын эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судлагдсан  дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

          Иймд шүүгдэгч Ц.Цэрэннямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Цэрэннямын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Цэрэнням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Гантулга, О.Эрдэнэсувд нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Авзаг овогт Цэрэндоржийн Цэрэннямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэннямд 251 /хоёр зуун тавин нэгэн/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Ц.Цэрэннямд сануулсугай.

 

4. Ц.Цэрэнням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Гантулга, О.Эрдэнэсувд нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Цэрэннямд урьд  авсан  батлан  даалтад  өгөх  таслан  сэргийлэх  арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР