Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0792/Э |
Дугаар | 2023/ШЦТ/551 |
Огноо | 2023-08-22 |
Зүйл хэсэг | 18.6.1., 22.4.4., |
Улсын яллагч | Н.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/551
2023 08 22 2023/ШЦТ/551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Н.Нямдорж (томилолтоор),
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Солонго, А.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2101000020321 дугаартай, 7 хавтаст хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулагч, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэгт холбогдох үедээ “***” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захиргааны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, *** тоотод оршин суудаг, Төрийн дээд одон, медаль Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (регистрийн дугаар:***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь “***” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захиргааны Худалдааны хэлтсийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар 2010 оноос 2013 оны хооронд ажиллаж байхдаа “***” Хязгаарлагдмал хариуцлагатай компанитай Зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан “*** “*** компаниудын ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:
7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,
7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,
7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж Уулын баяжуулах ***ийн Гадаад худалдааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын Б.Албан тушаалын үйл ажиллагаа: Шийдвэр гаргах эрх мэдэл: Эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой санал боловсруулах, шийдвэр гаргахад оролцох, мэдээл тайлан гаргах гэснийг хэтрүүлсэн, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж буюу “*** *** компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компани (Garland Marketing LTD)-ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банк (Rietumu banka)-нд эзэмшдэг *** дугаартай дансаар “*** “*** компаниудын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүд болох:
*** гэх компаниас: 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 50,000 ам.доллар (58,250,000 төгрөг), 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 32,000 ам.доллар (37,248,000 төгрөг), 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 64,000 ам.доллар (74,609,280 төгрөг),
*** гэх компаниас: 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 51,475 ам.доллар (67,822,945.25 төгрөг), 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 36,975 ам.доллар (48,534,494.25 төгрөг), 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 109,975 ам.доллар (145,645,391.25 төгрөг), 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 104,975 ам.доллар (138,688,711 төгрөг),
*** гэх компаниас:
-2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 54,975 ам.доллар (91,007,814 төгрөг), 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 79,975 ам.доллар (135,609,608.75 төгрөг), 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 49,975 ам.доллар (91,027,463.5 төгрөг), 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 43,807 ам.доллар (79,896,082.74 төгрөг), нийт 678,132 ам.доллар (968,339,850.74 төгрөг)-ын хахууль авсан;
- Мөн Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй өөрийн үүсгэн байгуулсан Гарланд Маркетинг компани (Garland Marketing LTD)- ийн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банк (Rietumu banka)-нд эзэмшдэг *** дугаартай дансанд орсон 678,132 ам.доллар (968,339,850.74 төгрөг)-ийг хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн эзэмшин, мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банк (Rietumu banka)-нд *** харилцах данс нээсэн, улмаар Гарланд Маркетинг компани (Garland Marketing LTD)-ийн тус банканд эзэмшдэг *** дугаартай данснаас 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 672,092 ам.доллар (1,226,453,644.36 төгрөг), 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 300 ам.доллар (711,648 төгрөг), нийт 672,392 ам.доллар (1,227,165,292.36 төгрөг)-ийг шилжүүлэн байршуулж нуусан,
-2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх Бүгд Найрамдах Латви улсын Ритуму банк (Rietumu banka)-нд эзэмшдэг өөрийн хувийн *** дугаартай дансанд байсан 671,440 ам.долларыг 540,307,98 евро (1,603,644,890.79 төгрөг)-оор солиулан хэлбэр хэмжээг өөрчилсөн,
-тус дансанд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 570,307,98 евро буюу 1,759,988,407.89 төгрөгийн эзэмшиж, нуун далдлан мөнгө угаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж үргэлжилсэн үйлдлээр “Хахууль авсан” гэмт хэргийг;
- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, нуун далдалж үргэлжилсэн үйлдлээр “Мөнгө угаасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***ыг:
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр торгох ял;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 118 (нэг зуун арван найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж тооцон, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 8 (найм) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар Хан-Уул дүүргийн дэвсгэрээс явахыг хориглож, ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарбат нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолсугай.
10. Шүүгдэгч ***ад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхий Прокурорын гүйцэтгэх ажиллагааны хяналт, олон улсын хамтын ажиллагааны газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Эрх зүйн туслалцаа хүсэх хүсэлтийн хариуг буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
12. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 31 дүгээр зүйлийн 1, 2, 46 дугаар зүйлийн 3, 51 дүгээр зүйлийн 1, 53 дугаар зүйл, 54 дүгээр зүйлийн 1, 2, 55, 57 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан:
Бүгд Найрамдах Латви Улсын Рига хот, Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх газрын ахлах байцаагч Санта Сиетниецегийн /S.Sietniece/, Рига хотын захын Видземе дүүргийн шүүхийн шүүгчийн шийдвэрээр битүүмжлэгдсэн Бүгд Найрамдах Латви Улсын Ритуму банк /Rietumu Banka/-нд данс эзэмшигч буюу 1955 оны 05 дугаар сарын 05-нд төрсөн, Е0586049 дугаартай гадаад паспорт эзэмшигч Монгол Улсын харьяат ***ын *** тоот данс дахь 540307.00 (таван зуун дөчин мянга гурван зуун долоо) еврог хураан авч, улсын төсөвт шилжүүлэхийг холбогдох эрх бүхий байгууллагад; шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт тус тус даалгасугай.
13. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын данс болох Худалдаа хөгжлийн банк дахь Төрийн сангийн 100900033401 дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирлын төлбөр гэсэн утгаар байршуулсан 6,125,000 (зургаан сая нэг зуун хорин таван мянга) төгрөгийг албадан хураан авч, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт; шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт тус тус даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал орчуулагчийн ажлын хөлс 7,490,000 (долоон сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгосугай.
15. Эрүүгийн 2101000020321 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
16. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд оролцогчоос давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН