Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/719

 

                                                                                             

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/

шүүгдэгч С.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000001473 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 01-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт  Хөвсгөл аймгийн Галт сумын *******, ******* гэх газарт оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэлгүй, /РД:РД*******/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч С.******* нь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд худалдааны төлөөлөгчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцагч нараас ирүүлсэн барааны төлбөр болох 12,859,000 төгрөгийг хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд худалдааны төлөөлөгчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцагч нараас ирүүлсэн барааны төлбөр болох 12,859,000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Би 2010 оноос хойш “*******” ХХК-д ажиллаж байгаа бөгөөд одоо гадаад үйл ажиллагаа хариуцсан албаны дарга албан тушаалтай. Манай байгууллага нь 2000 оноос хойш нарийн боов талхны чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа. ...С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс худалдааны төлөөлөгч албан тушаалд томилогдож ажиллаж байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа гарсан. Манай байгууллага нь сар бүрийн сүүлийн өдрүүдэд худалдааны төлөөлөгч нартайгаа төлбөр тооцоогоо нийлж, төлбөр мөнгө гүйцэт эсэхийг шалгадаг. 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр С.******* нь тооцоо нийлээгүй, ажилдаа хүртэл ирээгүй бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр С.******* ажил дээр ирээд тооцоо нийлээд 12,859,000 төгрөг би дутаасан тэр мөнгөө удахгүй төлж барагдуулна гээд тооцоо нийлсэн бөгөөд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. С.******* нь харилцагч байгууллагуудаас авсан орлогын мөнгөнөөс нийт 12,859,000 төгрөгийг өөртөө зарцуулж дутааж байгууллагыг хохироосон байсан. С.******* нь тухайн мөнгөөр мөрийтэй тоглоод алдсан удахгүй бүх төлбөрөө өгч байгууллагад учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ******* нь 12,859,000 төгрөгийн хохиролгүй болгосон.  Манай байгууллагын хувьд одоо нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02/39 дугаартай “Ажилтныг ажилд авах тухай” тушаал болон Хөдөлмөрийн гэрээ, Нууцын гэрээ (хавтаст хэргийн 27-37 дахь тал),

С.*******ын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “*******” ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 41 дэх тал),

С.*******ын яллагдагчаар өгсөн “Би “*******” ХХК-д 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд борлуулалтын ажилтан буюу худалдааны төлөөлөгч хийж байсан. Би худалдааны төлөөлөгч хийж байх хугацаандаа харилцагч байгууллагуудаас авсан төлбөрийн мөнгийг өөрийн дансаар болон бэлнээр авдаг байсан бөгөөд тухайн авсан мөнгийг сард нэг удаа байгууллагад тооцоо нийлдэг байсан. Би 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орлогоос 111.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн орлогоос 1,900,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орлогоос 5,098,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орлогоос 2,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орлогоос 3,750,000 төгрөгийг өөрийнхөө хэрэглээнд зарцуулж байгууллагад 12,859,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд би тухайн мөнгөөр 1xbet нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан. Би уг нь өдрийн орлогоо байгууллагын дансанд нь өдөрт тушаадаг юмаа гэхдээ би мөрийтэй тоглоомд хэт их ороод байгууллагын өдрийн орлогоос мөнгө авч хэрэглээд мөрийтэй тоглоод алдчихсан. Би гэхдээ эргүүлээд үрсэн бүх мөнгөө төлчихсөн одоо надад үлдэгдэл төлбөр байхгүй. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон С.******* нь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд худалдааны төлөөлөгчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцагч нараас ирүүлсэн барааны төлбөр болох 12,859,000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын нь “...22022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ******* нь 12,859,000 төгрөгийн хохиролгүй болгосон.  Манай байгууллагын хувьд одоо нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)-д авагдсан байх тул энэ хэрэгт шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч С.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                      

                                                                                               ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт С.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ