Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/557

 

    2023          07           03                                    2023/ШЦТ/557

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Д.Хонгорзул

Шүүгдэгч: Ц.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт Ц******* А*******д холбогдох 2305012820992 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ян үндэс халх, 1993 оны 08 дугаар сарын 31-нийө дөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Хандгайт ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргний анхан шатны шүүхийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай

Б******* овогт Ц******* А******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А******* нь “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 21 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хос өргөө” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа уг дэлгүүрийн худалдагч ажилтай Д.М******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрний зүүн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд цус хуралт, дээд үүдэн 1,2 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.А******* нь “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 21 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хос өргөө” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа уг дэлгүүрийн худалдагч ажилтай Д. Д.М******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрний зүүн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд цус хуралт, дээд үүдэн 1,2 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А*******гийн “...Хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305012820992 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.М*******гийн хохирогчоор өгсөн “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 21 дүгээр байрны 2 тоотод байх Хос өргөө дэлгүүртээ ажиллаж байхад 16 цагийн орчимд үл таних эмэгтэй хүн орж ирээд дэлгүүрийн барааны үнээс болж намайг элдвээр хэлээд хэл ам хийгээд байсан, тэгэхээр нь би тухайн барааны үнийг цаад байгууллага нь ирж тавьдаг юм гэж тайлбарлахад ойлгохгүй байсан юм, гэтэл удалгүй гэнэт манай байрны нэг эмэгтэй орж ирээд тэнд байсан эмэгтэйг өмөөрөөд байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ боль оо, явцгаа гэж хэлээд байхад хүний үг сонсохгүй байсан бөгөөд үл таних хар куртиктэй эмэгтэй нь миний шанаа руу нэг цохичихсон юм, тэгснээ зугтах гэхээр нь би тэр эмэгтэйг зугтаалгахгүй гээд бариад зогсож байхад саарал куртиктэй эмэгтэйгийн нөхөр нь орж ирээд миний араас тэвэрч байхад саарал куртиктэй эмэгтэй намайг цохичихсон юм. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлагаар ирсэн боловч тухайн саарал куртиктэй Оюун гэх эмэгтэй нь надаас уучлалт гуайгаад, гомдолгүй гээд өгөөч, би жирэмсэн юм байгаа юм, таны гомдлыг барагдуулаад өгьө гэсэн чинь маргаашнаас нь эмнэлгээр огт явахгүй алга болчихсон. Миний зүүн нүд бага зэрэг хөхөрсөн байна. Эрүү ангайхаар өвдөж байна, юм идэхэд хүндрэлтэй, эрүүний зүүн доод хэсэг хөхөрсөн байна. Шүд цуурсан юм шиг байна. Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54-56 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3707 дугаартай “...Д.М*******гийн биед зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд үүдэн зүүн 1,2 дугаар шүдний эмтэрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ц.А*******гийн яллагдагчаар өгсөн “Уг үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 66 дугаар тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.А*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.А******* нь “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 21 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хос өргөө” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа уг дэлгүүрийн худалдагч ажилтай Д.М******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрний зүүн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд цус хуралт, дээд үүдэн 1,2 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Ц.А*******гийн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхбаганы мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3707 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Ц.А******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.А*******гийн “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 21 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хос өргөө” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа уг дэлгүүрийн худалдагч ажилтай Д.М******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрний зүүн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд цус хуралт, дээд үүдэн 1,2 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.А*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.М******* нь 140,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгчдэгч Ц.А******* нь 140,000 төгрөгийн хохиролыг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.А******* нь “2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 21 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хос өргөө” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа уг дэлгүүрийн худалдагч ажилтай Д.Мөнхбагантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрний зүүн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд цус хуралт, дээд үүдэн 1,2 дугаар шүдний эмтэрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.А*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ц.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 69 дүгээр тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ц.А*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ц.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ариунзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Ц******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ