Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/569

 

**************3               07           04                                  **************3/ШЦТ/5*******9

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Д.Хонгорзул

Шүүгдэгч: Д.О*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х******* овогт Д******* О*******д холбогдох *******305000001154 дугаартай эрүүгийн хэргийг **************3 оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******7/******* дугаар байр ******* тоотод оршин суух, хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн **************0 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй

Х******* овогт Д******* О******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О******* нь “**************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн гадна Т.Б*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд тархи до*******т, зүүн чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О******* нь “**************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн гадна Т.Б*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд тархи до*******т, зүүн чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *******305000001154 дугаартай хэргээс:

**************3 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд **************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Т.Б*******ы хохирогчоор өгсөн “...Би **************3 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед бараа авах гээд Баянгол дүүргийн Барс зах руу ороод машины зогсоол дээр машинаа зогсоогоод бараа авах хүнээ хүлээгээд байж байхад 11 цагийн үед үл таних хүн намайг машинаа урагшлуулуудахаач гэх хэлэхээр нь миний машины урд машин зогссон байсан учраас би юм хэлээгүй. Дахин хүрээд ирэхээр нь миний машины урд машин байна бас урдуур хүмүүс гараад явж байна гэх хэлэхэд уурлаад хойшоо алхаад явахдаа амандаа пизда чинь урагшлах боломжтой байсан шдээ гэж хэлээд байсан. Тэр үед би юм дуугаараагүй. Тэгээд удалгүй миний машины хойд руу юм шидэх шиг болоод түг гээд дуугарсан. Тэгээд буугаад харахад машины хойд тал руу хайрцагтай бараа шидсэн байхаар нь би “чи яагаад хүний машин руу юм шидэж байгаа юм бэ” гэж хэлэхэд “яадгын пизда минь” гэж хэлээд үгийн зөрүүгүй шууд намайг баруун гараа атгаж байгаад ээлжлэн миний нүүрний баруун зүүн шанаа, уруул, эрүү хэсэг рүү 5 удаа цохисон. Тэр үед би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд хажуугаар явж байсан хүмүүс үл таних залууг надаас салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд **************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр О.О******* гэрчээр өгсөн “...Манай нөхөр О******* Барс захад гурил будууны лангуу ажиллуулдаг бөгөөд **************3 оны 05 дугаар сарын 17-ны өглөө нөхөр бид хоёр лангуу нь дээрээ ирээд бараагаа гаргаад байж байхад Приус 41 маркийн хар саарал өнгийн машин ирээд манай лангууны урд талын автозогсоол дээр ирээд зогсохдоо манай лангуу руу шахаж хойшоо зогссон. Тэгээд манай нөхөр *******-3 удаа уг машины эзэн дээр очоод та жоохон урагшаа зогсоод өгөөч бид нар бараагаа машины хойгуур тавих гэсэн юм гэхэд үл тоосон байдалтай байсан. Тэгээд манай нөхөр лангууны урдуур скаладнаас авсан бараагаа өрөөд тавихдаа машиныхаа хойно тулгаад тависан байсан. Тэр үед уг машины эзэн гэх үл таних залуу машинаасаа гарч ирээд манай нөхөрт хандан “Чи муу машин яаж байгаа юм бэ” гэж хэлээд ууртай манай нөхөр рүү духаараа тулаад дайраад байхаар нь манай нөхөр баруун, зүүн гараараа ээлжлэн үл таних залуугийн баруун шанаа болон зүүн шанааны доод хэсэг рүү ******* удаа цохисон. Тэгээд би болон хажуугаар явж байсан Барс захад ажилладаг хүмүүс салгасан. Манай нөхрийн араас хэл амаар доромжлоод орилоод байхаар нь би нөхөрөө дуугүй бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-1******* тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **************3 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн *******513 дугаартай “...Т.Б*******ы биед тархи до*******т, зүүн чамархай, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох, маажигдах үйлчлэлээр **************3 оны 05 дугаар сарын 17-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд **************3 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр Д.О*******ын яллагдагчаар өгсөн “...Би Барс захад гурил будааны лангуу ажиллуулдаг бөгөөд **************3 оны 05 дугаар сарын 17-ны өглөө манай лангууны урд авто зогсоол дээр Приус 41 маркийн хар саарал өнгийн машин зогссон байсан бөгөөд хойшоо лангуу руу тулаад машин нь зогссон байсан бөгөөд би машины дотор сууж байсан үл таних хүн дээр очоод “та урд талынхаа машиныг явахаар урагшаа яваарай” гэж хэлсэн. Тэгээд би скаладнаас бараа аваад лангуу руу явах замдаа тухайн хүний автомашины хойд талын гупрыг нь бараагаар цохисон. Тэр үед машины хүн бууж ирээд над руу дайраад “чи яагаад миний машиныг юмаар цохиод байгаа юм бэ” гэж хэлээд дайраад байхаар нь би баруун, зүүн гараа атгаж байгаад тухайн хүний нүүр, уруул руу 3 удаа цохисон. Тэгээд манай эхнэр болон барс захад бараа зөөдөг хүмүүс салгасан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг. /хх-30 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Д.О******* нь “**************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн гадна Т.Б*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд тархи до*******т, зүүн чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулса” болох нь шүүгдэгч Д.О*******ын мэдүүлэг, хохирогч Т.Б*******ы мэдүүлэг, гэрч О.О******* мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн **************3 оны 05 дугаар сарын **************-ны өдрийн *******513 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Д.О******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.О*******ын “**************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн гадна Т.Б*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд тархи до*******т, зүүн чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.О*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.О******* нь хохирогч Т.Б*******д төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О******* нь “**************3 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвийн гадна Т.Б*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд тархи до*******т, зүүн чамархай, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулса” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Д.О*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д.О******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 45 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д.О*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.О*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Д******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ийг шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

*******. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ