Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/570

 

     2023          07           04                                    2023/ШЦТ/570

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Билгүүн 

Шүүгдэгч: Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И******* овогт Б******* Б*******ид холбогдох 2305002860945 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг Буянт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёмбо принт ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Баруун ард аюушийн ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

И******* овогт Б******* Б******* /РД:БЕ88*******1510/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б******* нь “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 5 дугаар байрны үүдэнд таксинаас буухдаа гээгдүүлсэн хохирогч Ж.Б******* эзэмшлийн Самсунг галакси нөүт-20 5жи ултра загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 5 дугаар байрны үүдэнд таксинаас буухдаа гээгдүүлсэн хохирогч Ж.Б******* эзэмшлийн Самсунг галакси нөүт-20 5жи ултра загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ийн “...Гэм буруу дээрээ маргахгүй..” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305002860945 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Б******* хохирогчоор өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Свей бааранд найзуудын хамт сууж байгаад гэртээ харихаар болоод замын урд талаас такси бариад Баянгол дүүргийн 26 дугаар хороо нарны хороолол 5 дугаар байранд таксигаар хүргүүлсэн. Гэрийн гадна очоод төлбөр болох 12,000 төгрөгийг интернэт банкаар төлөх гэсэн боловч кодоо 3 удаа буруу хийсэн учраас блоклогдсон. Төлбөрийг нь хамт явж байсан нэг залуу нь намайг дагаж орж ирээд гэрээс бэлэн 12,000 төгрөгийг эхнэр болох Өлзийтогтох гаргаж өгсөн. Гэртээ ороод хувцсаатайлаад өөрийн Самсунг галакси нөүт-20 5жи загварын утсаа үзэхэд байхгүй болсон байсан. Би өөрийн эхнэрийн 9968-3568 дугаар луу эхнэрийн 9961-3168 дугаараас залгахад дуудаад байсан. Маршааг нь буюу 24-ний өдөр ажил дээрээ очоод утсаа Find my I phone-р хайж үзэхэд хорооллын өргөө кинотеатрын ард талд 2 өдрийн турш зааж байгаад унтарсан. Самсунг акаунтын кодыг олон удаагийн оролдлого хийсний улмаас мэйл хайг блоклогдсон. Тухайн таксины улсын дугаарыг олохоор ойр орчны аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камерыг шүүж үзэхэд 56-76 УБҮ улсын дугаартай улаан өнгийн алион болохыг мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгч хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б.А******* гэрчээр өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө миний бие гэртээ байж байхад ажлын газрын ах Б******* хөдөөнөөс идэш ирсэн байсан учраас хамт явж хүргэж өгчхөөд хороолол руу явсан. Б******* ах өөрийн улаан өнгийн 56-76 УБҮ улсын дугаартай алион маркийн тээврийн хэрэгслээ унаад би хажуу талд нь суугаад утсаар тоглоом тоглоод явж байсан. Тэгээд хороолол орчим нэг согтуу хүн гараа өргөхөд 3 хүн хамт байсан ба хамт явж байсан 2 хүн нь таксинд суулгүй 1 согтуу хүнээ суулгаад “нарны хороолол орно” гэсэн бөгөөд бид хоёр тухайн хүнийг аваад нарны хороолол орсон. Нарны хороолол ороод буулгах гэтэл нилээн согтсон байдалтай бөөлжөөд өөрийнхөө байрыг олохгүй нилээд хайж олсон. Тухайн хүнийг буулгах гэтэл буухгүй таксины мөнгөө өгөхгүй нилээд удсан. Тэгээд 10-20 минут болоод тухайн хүнийг Б******* ах намайг оруулж өгөөд таксины мөнгөө гэрийнхнээс нь аваад ир гэхээр нь би гэрт нь оруулж өгөөд эхнэрээс нь таксины мөнгө болох 12,000 төгрөгийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-723/6702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б*******ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Б******* нь “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 5 дугаар байрны үүдэнд таксинаас буухдаа гээгдүүлсэн хохирогч Ж.Б******* эзэмшлийн Самсунг галакси нөүт-20 5жи ултра загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогч Ж.Б******* мэдүүлэг, гэрч Б.А******* мэдүүлэг “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-723/6702 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч Б.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б*******ийн “...2022 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 5 дугаар байрны үүдэнд таксинаас буухдаа гээгдүүлсэн хохирогч Ж.Б******* эзэмшлийн Самсунг галакси нөүт-20 5жи ултра загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ж.Батзориг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 57 тал/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Б*******ид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Б*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И******* овогт Б******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ