Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/00768

 

2020       03          27  

 181/ШШ2020/00768

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Б-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч С.Б, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие 2011 онд С.Бтай танилцан улмаар 2012 оны 02 дугаар сарын 18-нд гэрлэлтийн №0139257 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

            Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 5 дугаар сарын 15-нд хүү Б.Бт, 2013 оны 10 дугаар сарын 05-нд хүү Б.Б, 2014 оны 11 дүгээр сарын 20-нд охин Б.Гнар төрсөн.

            Бид 2014 оноос үзэл бодол нийлэхгүй, зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон туд тус тусдаа амьдарч байна.

            Миний бие С.Бтай сүүлийн 4 сарын хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд гурван хүүхдийг минь Э.Х миний асрамжид үлдээж, С.Бд хүүхдийн тэтгэлэг тогтоохгүй байхыг хүсч байна. Бид цаашид хамтран амьрах боломжгүй болсон тул энэ нөхцөд байдлыг минь харгалзан үзэж гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            С.Бминий бие нь 2011 онд Э.Хтай танилцаж 2012 оны 02 дугаар сарын 18-нд гэрлэлтийн №0139157 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Энэ хугацаанд гурван хүүхэдтэй болон хамтран амьдарч ирсэн.

            Ингээд 2014 оноос зан харилцаны хувьд таарч тохирохоо больсон, мөн миний бие Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт шалгагдаж байгаа, эрүүл мэндийн хувьд асуудалтай архины хамааралтай болсон зэргийг үндэслэн салах асуудлыг ямар нэг төвөггүйгээр шийдэж өгнө үү. Миний асуудал эерэгээр шийдэгдэнэ гэж найдаж байгаа бөгөөд хүүхдүүдээ би яаж харж ханлах талаар бидний хооронд яоьж тохирсон зүйл бий тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү, Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч С.Бд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Э.Х, С.Б нар нь 2011 онд танилцаж, 2012 оны 02 дугаар сарын 18-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү Бадралын Баттулга, 2013 оны 10 сарын 05-ны өдөр хүү Бадралын Батмөнх, 2014 оны 11 сарын 20-ны өдөр охин Бадралын Гоомарал нарыг төрүүлжээ.

Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс 2014 оноос хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-15-р хуудас/

2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү Бадралын Баттулга, 2013 оны 10 сарын 05-ны өдөр хүү Бадралын Батмөнх, 2014 оны 11 сарын 20-ны өдөр охин Бадралын Гоомарал нар нь эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ тус хорооны Энэр-Ази өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, 17 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд тэднийг эхийнх нь асрамжид үлдээхийг эцэг С.Б нь хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 9-13-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Э.Х, хариуцагч С.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү Бадралын Баттулга, 2013 оны 10 сарын 05-ны өдөр хүү Бадралын Батмөнх, 2014 оны 11 сарын 20-ны өдөр охин Бадралын Гоомарал нарыг эх Э.Хын асрамжид үлдээх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.,14.4.-т заасныг баримтлан Э.Х, С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 15-нд төрсөн хүү Б.Бт, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Гнарыг эх Э.Хын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Э.Х, С.Б нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Хд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО