Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/572

 

    2023           07           04                                   2023/ШЦТ/572

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурор/

Шүүгдэгч: Г.Ц*******,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д******* овогт Г******* Ц*******д холбогдох 2**************02850287 дугаартай эрүүгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хабын ******* тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Д******* овогт Г******* Ц*******, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ц******* нь “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын хойд замд Тоёота Сай маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч болох насанд хүрээгүй хохирогч болох 14 настай Э.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ц******* нь “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын хойд замд Тоёота Сай маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч болох насанд хүрээгүй хохирогч болох 15 настай Э.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц*******гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн  2**************02850287 дугаартай хэргээс:

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 тал/,

Тоёота Сай маркийн 6263 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11 тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-21-22 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Э.Бийн хохирогчоор өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн үед найз Сумъяагийн хамт өргөө кино театрын урдаас найз Молор-Эрдэнийг авах гээд би унадаг дугуй унаад хорооллын Прадоксын автобусны буудал дээр очоод ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явган хүний гарц чиглээд унадаг дугуй унаад зам хөндлөн гарах үед миний зүүн талын хөл хэсэг рүү зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байсан Тоёота Сай маркийн машин намайг мөргөөд унагаасан би газарт унахдаа нүүр хацар хэсгээрээ газар унасан тэгээд би газраас босож ирэхэд нэг настай эгч байсан тэр угч цагдаа, түргэн дуудсан тэгээд удалгүй түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ослын улмаас хамар хугарсан, толгой өвддөг...” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э*******ын өгсөн “...осол болох үед хамар хугарсан, мурийсан, тухайн осол болсны дараа ганц хоёр өдөр толгой өвдөж байна гэж байсан. Одоо бол толгой өвдөх нь бага болсон. Одоогоор эмчилгээнд эм тарианы шинжилгээний мөнгө төгрөг надаас нийт 500,000 төгрөг гарсан байгаа. Мөргөсөн жолооч нийт 500,000 төгрөг өгсөн байгаа. Хүүхдийнхээ унадаг дугуйг шинээр авмаар байна эмчилгээнд зарцуулагдсан мөнгө зэргийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг. /хх-35 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5741 дугаартай шинжээчийн “... Э.Бийн биед зүүн хоншоор ясны ар хананы сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 39352793 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-69 тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 728 дугаартай “мөрдөгчийн магадлагаа” /хх-70-71 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г.Ц*******гийн яллагдагчаар өгсөн “...уг зам тээврийн осол гарсанд маш их харамсаж байна. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-95 тал/,   

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц*******гийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ц*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Г.Ц******* нь “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын хойд замд Тоёота Сай маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч болох насанд хүрээгүй хохирогч болох 15 настай Э.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Г.Ц*******гийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Бийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э*******ын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5741 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 39352793 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Г.Ц******* гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Ц*******гийн “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын хойд замд Тоёота Сай маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч болох насанд хүрээгүй хохирогч болох 15 настай Э.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Ц*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Э.Бийн хууль ёсны төлөөлөгч М.Э******* нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Г.Ц******* нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 900,000 төгрөг төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Г.Ц*******г хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Ц******* нь “2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын хойд замд Тоёота Сай маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч болох насанд хүрээгүй хохирогч болох 15 настай Э.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Г.Ц*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.Цолмолн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 109-110 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.Ц*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Г.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д******* овогт Г******* Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******г 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Цолмол нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ