Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/578

 

     2023           07           0*******                                      2023/ШЦТ/578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар 

Шүүгдэгч: Б.Ц*******, түүний өмгөөлөгч Н.Түмэнбаяр

 Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж******* овогт Б*******ийн Ц*******, О******* овогт Б******* Б нарт холбогдох 2205018412070 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны ******* дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1********************* оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн хужирт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Хишиг арвин” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Өвөрхангай аймаг хужирт сум, ******* дугаар баг, дулаан гэх газарт орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Ж******* овогт Б*******ийн Ц******* /РД:ЙС**************031011/.

Монгол улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл ******* ээж, 2 ахын хамт Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Нуур ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

О******* овогт Б******* Б /РД:/.  

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нар нь бүлэглэн “...2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын автобусны буудлын орчим Б.С Самсунг галакси эс******* плас маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нар нь бүлэглэн “...2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын автобусны буудлын орчим Б.С Самсунг галакси эс******* плас маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц*******ийн “...Гэм буруу дээрээ маргахгүй..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бн “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,”

 

Эрүүгийн 2205018412070 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.С хохирогчоор өгсөн “...миний урдаас 2 үл таних залуу миний өөдөөс алхаж байсан. Тэгээд зөрж байхдаа нэг залуутай нь мөрөөрөө шүргэлцсэн гэтэл тэр залуу намайг яаж байна ахын дүү гэсэн. Тэгээд нөгөө залуу нь миний хажууд хүрч ирээд миний гараас бариад алахсан. Тэр 2 үл таних залуу миний 2 талд намайг шахаад биедээ байгаа юмаа өг гэсэн. Би надад юм байхгүй гэж хэлэхэд харанхуй гудам руу дагуулаад явсан. Нэг гудамд очоод эхний намайг мөрлөдөг залуу намайг хавсарч унагаад нүүрэн дээр тохойлдож байгаад 3 удаа цохисон бас гарт байсан гар утас хулгайлж авсан. Тэгээд намайг кодоо хийхгүй бол ална шүү гэсэн. Би айсандаа утасныхаа кодыг тайлж өгсөн. Тэгсний дараа намайг босгож ирээд өөр юм байгаа юу гэж асуухад нь би надад байхгүй ээ гэсэн чинь гаргаж ирэхгүй бол ална шүү гэсэн. Эхний мөрлөлцдөг өндөр залуу миний гараас барьж авсан тэгэхэд уг хоёр залуу намайг шахаад дундаа оруулаад биедээ байгаа эд зүйлээ гарга гэсэн би зугтах гээд хурдан алхахад өндөр залуу нь намайг баруун талаас хавсраад газар унгаагаад би гудамжны үзүүр хэсэгт унасан байсан намайг өндөр залуу чирээд намхан залуу зүүн талын гарын бугуй хэсгээс барьсан байсан тэгээд гудамж руу авч орсон тэгээд би газар толгойгоо дараад унасан байсан тэгэхэд миний дээрээс тохойлдсон би харахад намхан залуу нь миний урд яаг хажууд байсан өндөр залуу миний хойд талд зогсож байсан тэгээд өндөр залуу миний нүүрний шанаа хэсэгт цохиод өндөр залуу миний гарт байсан утас булааж аваад гудамжны мухар хэсэг рүү алхаад кодоо гарга гээд утас өгөөд дагз руу цохисон. Тэгээд код гаргаад утсаа өгөхөд өндөр залуу биедээ байгаа бусад зүйлээ өг гэсэн би надад өөр зүйл байхгүй гэхэд битгийн майглаад бай нэгжээд авах юм уу гэсэн би нэгжээд байвал авахгүй юу даа гэхэд нэгжээгүй тэгээд өндөр залуу намхан залуу нөгөө намхан залуу руугаа харсан тэгэхэд намхан залуу нь хүн явж байна гээд дохисон уг хоёр залуу гүйгээд зам гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-1*******, 10*******-110 тал/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-37-38 тал/,

Юнител ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/*******782 дугаартай “353425100120*******1******* имэй кодтой утсанд дугаарыг 2022 оны 05 дугаар сарын 13-наас 0******* дугаар сарын 28-нд хийж ашигласан байна. -Б******* Б” гэх албан бичиг /хх-41 тал/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Samsung s******* plus хуучин гар утас 250,000 төгрөг” гэх тайлан /хх-43-44 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.С гэрчээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц*******, Р, Ц, Б бид нар гандангийн арын автобусны буудал дээр байх Ардын хоршоо гэх газарт байх бааранд ороод бөөнөөрөө хоёр хоёр пиво уугаад бүжиглэж байгаад гарсан тэгээд гадаа тамхи татаад бөөнөөрөө зогсож байхад Ц*******, Бг нүүр царайгаа яачихсан юм бэ гэсэн тэгэхэд Б дөрөв хонгийн өмнө гар утсаа дээрэмдүүлсэн хамаг юм аа алдсан гэхэд Ц******* алдсан аргаараа олж өгье гэсэн тэгээд хоорондоо тоглоод алдсан аргаараа яаж олох юм гэхэд Ц******* бариа хийе гэсэн тэр нь яадын гэхэд алдсан адилхан аргаар нь л олохгүй юу гэсэн тэгээд хэдэн биенээрээ тоглоом хийгээд тэгээд манай гэр лүү явахаар болсон тэгээд бөөнөөрөө алахаад явж байсан тэгээд Б, Ц******* хоёр бид нарын замын эсрэг талд явж байсан бид нар замын цаана нь явж байсан тэгэхэд Б нэг залуу мөрөлсөн тэгэхэд нь Ц******* дээрээс нь хоёр гурав цохисон тэгээд Б, Ц******* хоёр гудамж уруу аваад орсон тэгээд удаагүй зугтаарай гээд гүйгээд бөөнөөрөө гүйсэн тэгээд цаашаа гүйж гудамж руу яваад тэгээд хоорондоо маазраад юм яриад байсан би сайн анзаараагүй Р таксинд суугаад явсан тэгээд бид нар манай гэр лүү алхаад очоод гэрт ороход Б гар утас гаргаж ирсэн тэгэхэд яасан юм гэхэд Ц******* алдсан аргаар нь олоод өгчихлоо гэсэн тэгээд Ц******* гар утсыг нь оролдож байгаад янзалж өгөөд одоо асуудалгүй гэсэн тэгээд байж байгаад манайхаас Ц*******, Ц хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-112-114 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Цийн гэрчээр өгсөн “...Бг гурав дөрөв хоногийн өмнө хэдэн банди нарт зодуулаад дээрэмдүүлсэн утасгүй байгаа гэсэн тэгээд Ц*******, Б алдсан аргаараа олооч гээд тэгээд бид нар инээлдээд тэгээд Сугараа манай гэрт очиж хоноцгооё орой болчихлоо гэр нь цагаан байрны цаана байдаг. Б, Ц******* зам гараагүй тэгээд замын зүүн талд Сугараа, Даваа бид гурав замын ардын хоршоо талд Б, Ц******* хоёр юу ярьсан талаар мэдэхгүй байна Сугараа хойно гар утсаараа оролдоод би бас гар утсаараа оролдоод явж байсан тэгэхэд Даваа тэр хоёр яагаад байгаа юм гэхээр нь харахад Б нэг танихгүй эрэгтэйн мөрөн дээр нь гараа тавиад булан шиг гудам руу алхаж байсан тэгэхэд Ц******* ард нь доошоо тонгойсон тэгээд босоод араас нь уг танихгүй талаа Б хоёр очиход уг танихгүй залуу зугтаасан тэгэхэд уг гудамжны дотор хэсэг рүү орсон тэгээд уг танихгүй залуу газар унах шиг харагдсан Б, Ц******* хоёрын хэн нь яасныг харж чадаагүй гудамж руу орсон байсан тэр хоёр уг танигүй залуугийн ард зогсож байсан тэгээд юу болсныг хараагүй болохоор удаагүй Б, Ц*******  хоёр гудамжнаас гүйж гарч ирээд хойшоо гүйгээд явсан тэгээд Сугараа, Даваа бид гурав араас нь гүйж очоод яасан юм бэ? гэхэд Б надтай мөрлөөд тэгэхээр нь гар утсыг нь авчихсан гээд гар утсыг нь гаргаж ирсэн бид нар буцаагаад өгсөн дээр юм биш үү гэхэд Б одоо өнгөрсөөн явъя гээд тэгээд Ц*******, Б, Сугараа, Даваа бид нар бөөнөөрөө Сугараагийн гэрлүү хойшоогоо алахаад гэр хорооллоор явж байхад Б мэдрэгч нь сайн ажиллахгүй байна гэсэн тэгээд гэр хорооллын засмал замаар явж байхад Даваа би явлаа гэхээр нь таксинд суулгаад явуулсан тэгээд Ц*******, Б, Сугараа бид нар Сугараагийн гэрт нь очиход эхнэр нь унтас байсан тэгээд хоол халааж өгсөн тэгээд бид нар хоолоо идчихээд Ц*******т явах уу? гэхэд Ц******* за явъя айлд хоноод яахав гэсэн тэгээд Ц******* бид хоёр гараад андууд хүртэл алахаад тэгээд андуудаас такси бариад 21 дүгээр хороолол руу явсан...” гэх мэдүүлэг. /хх-11*******-118 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр Э.Рэнцэндаваагийн гэрчээр “...Би 2022 оны 05 дугаар сарын эхээр мориноос оочиж нуруугаа гэмтээгээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн юм. 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би багийн найз Сумъяабазартай Гандан дээр уулзаад жаахан юм ярьж сууж байгаад нэг уулзсаных бүх найзуудтайгаа бөөнөөрөө уулзалдахаар болоод найз Ц*******, Б нарыг дуудаад Гандан дээр уулзацгаасан. Бөөндөө цуглаад Гандагийн хойд талд нэг клуб-д орж ганц нэг лаазтай пиво ууцгааж ойр зуурын юм ярьж байгаад л тарцгаасан. Би тэндээс тараад 3,4 дүгээр хороололд гэртээ харьж хоносон. Тухайн үед Бн нүүр халцарчихсан байхаар нь би “чи наад нүүр амаа яачихсан юм” гэж асуутал “найз нь хэд хоногийн өмнө хүнд дээрэмдүүлээд утас, мөнгө төгрөг хамаг юм аа алдчихсан” гэж хэлж байсан. Тэрнээс өөр хулгай дээрэмтэй холбоотой юм яригдаагүй. Ган хоёроороо орж гараад байсан болохоор Ц*******, Б хоёрыг хоорондоо юу ярьсныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1*******0-1*******1 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шинжлэн судлахаар тооцуулсан бусад бичгийн нотлох баримтыг  шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нар нь бүлэглэн “...2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын автобусны буудлын орчим Б.С Самсунг галакси эс******* плас маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмсэн...” болох нь хохирогч Б.С мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Юнител ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/*******782 дугаартай албан бичиг, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч Б.Сумъяаг, Т.Ц, Э.Рэнцэндаваа нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч Б.Ц*******, Б.Бат-Эрдэн нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарын “...2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын автобусны буудлын орчим Б.С Самсунг галакси эс******* плас маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн...” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Ц*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх гэж журамласныг техникийн шинжтэй алдаа гэж тэмдэглүүлснийг дурдаж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Сэнгэбазар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...гар утсыг биет байдлаар нь буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг /хх-ийн 88 тал/гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөнтул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 212-213 тал/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүгдэгч Б.Ц*******, Б.Бэт-Эрдэнэ нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Ц*******, Б.Б нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Ц*******т 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.Бд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж  эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал зэрэгт дүгнэлт хийжтэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж******* овогт Б*******ийн Ц*******, О******* овогт Б******* Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*******ийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих,

Б.Бг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нар нь цагдан хоригдсон хоёр хоногтой, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

*******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц*******, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ