Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/580

 

     *******0*******3          07           *******                                  *******0*******3/ШЦТ/580

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Энэрэл

Шүүгдэгч: Н.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт Н******* Г*******т холбогдох *******3050*******89****************************6 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******3 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******987 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* дүгээр баг, Орхон ******* хэсэг гудамж, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн *******5 дугаар хороо, Жаргалант *******-33г тоотод түр оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн *******4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******46 дугаар зүйлийн *******46.******* дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг ******* жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Б******* овогт Н******* Г******* /РД:МЙ87080**************3/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г******* нь “*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр Баянгол дүүргийн *******0 дугаар хороо, 44 барилгын материалын захад байрлах хоолны газрын гадна Б.Б******* үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, духаараа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханны далд хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Г******* нь “*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр Баянгол дүүргийн *******0 дугаар хороо, 44 барилгын материалын захад байрлах хоолны газрын гадна Б.Б******* үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, духаараа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханны далд хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *******30500000**************54 дугаартай хэргээс:

*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр Б.Б хохирогчоор өгсөн “...*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр ...44 зах дотор байдаг Баяраагийн гуанз гэдэг газар ороход Г******* гэдэг залуу намайг, юу хийж байгаа юм гэхээс гадна миний чихийг онцолж үг хаяж өдөөд байхаар нь би уурлаад хоорондоо зодолдсон. Би Г*******ыг баруун гараа атгаж байгаад духан дээр нь ******* удаа цохисон. Г******* намайг баруун гараа атгаж байгаад олон удаа миний нүүр руу цохихоос гадна миний зүүн нүд рүү духаараа 5 удаа мөргөж гэмтээсэн. Надаас тодорхой хэмжээний эмчилгээний зардал гарсан. Зардлыг би өөрөө гаргасан. Н.Г*******аас ямар нэгэн эмчилгээний болон бусад зардал нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй, бүх зардлаа би өөрөө даана...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Ш.С******* гэрчээр өгсөн “...Зах дээр үйл ажиллагаа эрхэлдэг Б.Бат гэх хүн орж ирээд манай хүнээс хэрүүл маргаан нэхээд эхэлсэн. Манай нөхөр Б******* хамт цайны газраас гарахад тэр ******* гадаа заамдалцаад нэг нэгийгээ цохиод авахаар нт би очиж салгасан. Яг хэн нь хэнийгээ гэмтэл учруулахаар яаж цохисныг би хараагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн **************-*******3 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******0*******3 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 5735 дугаартай “...Б.Б биед зүүн нүдний ухархай ясны дотор ханын далд хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.*******-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн *******6-*******7 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны ******* дугаар сарын *******3-ны өдөр Н.Г*******ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Бат ахыг тоглож байгаа байх гэж бодсон чинь Бат ах арай ширүүн ширүүн үг хэлээд намайг гараад ир гээд орилоод байсан. Мөн Бат ах газраас чулуу авахаар нь намайг цохих гэж байна гэж бодоод өөрийгөө хамгаалах гээд түрүүлээд цохисон юм энэ нь миний буруу зүйл байж би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-3******* тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Н.Г******* нь “*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр Баянгол дүүргийн *******0 дугаар хороо, 44 барилгын материалын захад байрлах хоолны газрын гадна Б.Б******* үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, духаараа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханны далд хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Н.Г*******ын мэдүүлэг, хохирогч Б.Б мэдүүлэг, гэрч Ш.С******* мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******0*******3 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 5735 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Н.Г******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Г*******ын “*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр Баянгол дүүргийн *******0 дугаар хороо, 44 барилгын материалын захад байрлах хоолны газрын гадна Б.Б******* үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, духаараа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханны далд хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Г*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Н.Г******* нь хохирогч Б.Б төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Г******* нь “*******0*******3 оны 04 дүгээр сарын *******9-ний өдөр Баянгол дүүргийн *******0 дугаар хороо, 44 барилгын материалын захад байрлах хоолны газрын гадна Б.Б******* үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, духаараа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны дотор ханны далд хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Г*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Н.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 8******* тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Н.Г*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Н.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Н.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 6 /зургаа/ сарын хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Шүүгдэгч Б******* овогт Н******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г*******ыг 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Н.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ