Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/597

 

  2023           07            *******                                        2023/ШЦТ/597

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

            улсын яллагч М.Энхбаатар /Нийслэлийн Прокурорын Газарын хяналтын прокурор/

   шүүгдэгч Т.О*******, түүний өмгөөлөгч Б.Борхүү /ҮД:*******86/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т******* О*******т холбогдох эрүүгийн 2302000260138 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******89 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нүүр будагч мэргэжилтэй, хувиараа нүүр будах ажил эрхэлдэг, ам бүл 6, дүү, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Саруул тэнгэр хотхоны ******* тоотод түр оршин суух, урьд

-2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-20******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-20******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай

Боржигон овогт Т******* О******* //.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.О******* нь “...20******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 10 дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн унаж явсан ******* УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.О******* нь “...20******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 10 дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн унаж явсан ******* УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О*******ийн өгсөн “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *******02000000417 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ш 20******* оны 12 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 20 тал/,

 

Хэргийн газарт 20******* оны 12 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26 тал/,

 

Мөрдөн байцаах албаны байранд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т.О*******ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-67 тал/,

 

Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан уутны хамт 0.7 гр жинтэй цагаан өнгийн нунтаг бодис, 10 төгрөгийн дэвсгэрт зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69-72 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.Х******* гэрчээр өгсөн “...Тэгээд 10 дугаар хорооллын найзруугаа залгах гээд утасаа оролдоод сууж байтал цонх тогшоод шалгах юм байна гээд утасаа урдаа тавиад буугаад ир гэж хэлсэн буугаад очтол цагдаа нар байсан. Тэгээд О******* Баяржаргал бид 3-г машинаас буулгаад 3 талд шалгасан, бас машинд үзлэг хийсэн, Би машины зүүн талд шалгуулж байхад цагдаа нар машин доогуур юм шидчихлээ наадахаа гаргаад ир гэж хэлсэн чинь О******* машины доороор 1 жижиг гялгар ууттай зүйл гаргаж ирээд машины гадна хамран дээр тавиад зургыг нь дараад байсан. О*******ийг шалгаж байсан цагдаа чи шидсэн биздээ гээд уурлаад байсан О******* болохоор би шидээгүй гээд байсан. О******* нь хааяа мансуурлах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байх гэж бодож байна. Тухайн хураагдсан зүйл бол миний биш, Дорлигжав, бол О*******ийн машинд суугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Б******* гэрчээр өгсөн “...Тэгээд О*******, Халиунаа бид гурав 10 дугаар хорооллын автобусны буудал дээр О*******ийн жолоодож явсан ******* УБК улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 дотор хүлээгээд байж байтал гэнэт гаднаас цонх тогшоод “цагдаа байна, илүү хөдөлгөөн хийхгүй машинаас буугаад ир” гээд О*******, Халиунаа бид гурвыг машинаас буулгаад 3 талд зогсоосон. Тухайн үед би машины ар талд зогсож байсан. О******* машины жолоочийн суудал дээрээс буусан. Гэтэл нэг цагдаа “энийг хэн бидсэн бэ” гэж асуухад О******* “би шидсэн” гэж хэлсэн. Би О*******ийн машинд болон биед нь мансууруулах бодис байгааг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр М.Ш гэрчээр өгсөн “...уг тээврийн хэрэгслийг шалгахаар гаднаас нь машиныг тогшоод “илүү хөдөлгөөн хийлгүй машинаас бууж ирэхийг анхааруулахад О******* машинаас буухдаа гараасаа гялгар ууттай цагаан өнгийн бодисыг газар унгасан. Тэгэхэд О******* “минийх байгаа юм” гэж хэлээд газраас өөрөө авсан. Тэгэхэд бодисыг устгаж үгүй хийхээс урьдчилан сэргийлж, уг гялгар ууттай нунтаг бодисыг машиных нь урд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.З 20******* оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Зип лок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамины илэрсэн... зип лок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин 0,3793 гр байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-128 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Л 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 787 дугаартай “Шинжигээнд ирүүлсэн О******* 2023.01.30 гэж хаягалсан шээсний дээжээ метамфетамины илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 131-133 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.О*******ийн яллагдагчаар өгсөн “...20******* оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө би өөрийн түрээсэлсэн 34-59 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 дугаар хорооллын автобусны буудалд Халиунаа, Баяржаргал нарын хамт явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед Халиунаа хүн хүлээгээд автобусны буудал дээр бид 3 машинтайгаа зогсож байсан, би жолоочийн суудал дээр унтаж байсан, Халиунаа жолоочийн хажуу талын урд суудал дээр, арын суудалд Баяржаргал сууж байсан. Тэгтэл гэнэт машины цонх хүн тогшоод цагдаа байна, буугаад ир гэж хэлсэн тэгээд би машинаас буухдаа өөрийн гар утасаа авсан, тэгэхэд миний машины голын хайрцагт ил жижиг гялгар ууттай мөс гэх бодис байсан тэгэхээр нь би цагдаа нар ирсэнийг мэдээд гар утас, гялгар ууттай мөсийг хамт гартаа атгаад машинаас буусан буухдаа гялгар ууттай мөсийг машин доогуур шидчихсэн тэгтэл цагдаа нар харчихаад нэг нь “хэний мөс вэ наадахаа аваач хэн шидсэн бэ” гэсэн тэгэхэд би “би шидсэн, минийх” гэдгээ хэлээд газраас авсан. Тэгээд цагдаа нар уг гялгар ууттай мөсийг надаас авч машины урд тавиад бүрэлдэхүүн дуудаад үзлэг нэгжлэг хийсэн бас хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт хураагдсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. ...”

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын *******71 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Т.О*******т холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр *******71 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 34-59 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон  мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүхээс шүүгдэгч Т.О*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Т.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч Т.О*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, гэмт хэргийн улмаас бий болох хор уршигт  дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.О*******ийг  20******* оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн  байх ба тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 20******* оны 12 дугаар сарын 8-ны өдөр буюу шүүхээс тэнссэн хугацаанд үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг журамлан 646 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг     журамлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.О*******ийн биечлэн эдлэх ялыг нийт  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Т.О*******ийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял тэнссэн хугацаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх үед дууссан тул тэнссэн ялыг хорих ялаар солих, нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан байх ба хуулийн энэ заалтын агуулга нь гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээс итгэл хүлээлгэж тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай зохицуулалт юм, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх цаг хугацаа энэ хуулийн заалтад хамааралгүй юм.

 

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх хэрэглэх тухай саналыг гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн төрөл зэрэгт дүгнэлт хийхэд өмгөөлөгчийн энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Т.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.О*******т цагдан хорих таслан сэргийлэх араг хэмжээг авсантай холбогдуулан түүний  төрсөн хүүхдүүд болох бага насны 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Цоохор Баньд овогт Ганбаганын Соронзонболд /РД:УК11*******0411/, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Цоохор Баньд овогт Ганбаганын Хүслэн /РД:УА12310163/, 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Цоохор Баньд овогт Ганбаганын Отгонтөгс /РД:УК14271350/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Боржигон овогт О*******ийн Энх-Үжин /РД:УА18242846/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг даруй шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.О*******т шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

 

 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Боржигон овогт Т******* О*******ийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.О*******ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг журамлан 20******* оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн тогтоолыг хүчингүй болгож хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг     баримтлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.О*******ийн биечлэн эдлэх ялыг   2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.                                                                     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.О*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Шүүгдэгч Т.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гялгар уутны хамт 0.7 грамм хэмжээтэй цагийн өнгийн нунтаг зүйлийг  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банканд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Шүүгдэгч Т.О*******ийн төрсөн хүүхдүүд болох 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Цоохор Баньд овогт Ганбаганын Соронзонболд /РД:УК11*******0411/, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Цоохор Баньд овогт Ганбаганын Хүслэн /РД:УА12310163/, 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Цоохор Баньд овогт Ганбаганын Отгонтөгс /РД:УК14271350/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Боржигон овогт О*******ийн Энхүжин /РД:УА18242846/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ