Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/603

 

   *******0*******3          07            19                                         *******0*******3/ШЦТ/603

 

НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан  хөтлөн,

Улсын яллагч Г.Энэрэл,

Шүүгдэгч Б.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж******* уяач овогт Б******* Т*******д холбогдох эрүүгийн **************050*******8061175 дугаартай хэргийг *******0*******3 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, *******7 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Амуун тал” ХХК-д ахлах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Халиун сум, ******* дугаар баг, Гүү ******* гэх газар оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо 68 дугаар байр АОС-д амьдардаг гэх урьд

            -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *******0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар ******* жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            Ж******* уяач овогт Б******* Т*******, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.Т******* нь “*******0************** оны 08 дугаар сарын 08-с 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БТС” караокегоор үйлчлүүлж байхдаа Л.Б******* эзэмшлийн Самсунг А3******* загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Т******* нь “...*******0************** оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БТС” караокегоор үйлчлүүлж байхдаа Л.Б******* эзэмшлийн Самсунг А3******* загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т*******ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0************** оны 08 дугаар сарын **************-ны өдөр Л.Б******* хохирогчоор өгсөн “...Би *******0************** оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад ажлын хамт олонтойгоо өөрийн төрсөн өдрөө тэмдэглэхээр орой ************** цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БТС нэртэй нийтийн караокед ороод үйлчлүүлээд байж байхад ойролцоогоор 00 цаг 40 минутын үед гаднаас үл таних ******* залуу орж ирээд тухайн үед заал нь хүн ихтэй хоосон ширээ байхгүй байсан болохоор бид нарын сууж байсан ширээн дээр шахаад суусан. Би бүжиглэж байгаад 01 цаг болж байхад ширээн дээрээ суугаад гар утсаараа ярих гээд хайхад алга болчихсон, шахаж суусан гэх ******* залуугийн 1 залуу нь үлдчихсэн, нөгөө залуу нь алга болчихсон байсан. Би гар утсаа алдсан гэдгээ мэдээд тухайн караокены ажилтанд хэлэхэд манай ширээнд сүүлд суусан миний сэжиглээд байгаа залуу тухайн караокед орж ирээд нэг шил архи аваад Төрийн банкны *******400*******977*******5*******0 тоот дансаар тооцоогоо хийгээд гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******5-*******7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр Б.Т*******ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн хүний утсыг аваад гарсан байна мөн би тухайн хүнийг надтай холбогдож утсаа авах байх гээд хэсэг харж байгаад сүүлд надтай холбогдохгүй болохоор нь би гар утсыг нь Ломбарданд барьцаанд тавиад мөнгийг нь хувьдаа хэрэглэсэн энэ нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид бил*******н” ХХК–ийн *******0************** оны 08 дугаар сарын **************-ны өдрийн ТХҮ-9**************/4349 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******8-31 тал/,

 

            Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Т******* нь “...*******0************** оны 08 дугаар сарын 08-с 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БТС” караокегоор үйлчлүүлж байхдаа Л.Б******* эзэмшлийн Самсунг А3******* загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогч Л.Б******* мэдүүлэг, шүүгдэгч Б.Т*******ын мэдүүлэг “Ашид бил*******н” ХХК-ийн *******0************** оны 08 дугаар сарын **************-ны өдрийн ТХҮ-9**************/4349 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Б.Т******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т*******ын *******0************** оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “БТС” караокегоор үйлчлүүлж байхдаа Л.Б******* эзэмшлийн Самсунг А3******* загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Т*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Л.Буянжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна. /хх-ийн 64 тал/

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Т******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Т*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна /хх-ийн 74 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Т*******д танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасан байх тул саналын хүрээнд Б.Т*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч Б.Т******* нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж, оногдуулсан ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж******* уяач овогт Б******* Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т*******ыг 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж, түүнд оногдуулсан ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Т******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4*******0,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Л.Буянжаргалд  төлсөн болохыг дурдаад үлдэгдэл 30,000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай.

5. Шүүгдэгч Б.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэр*******цэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэр*******цэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэр*******цэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ