Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/604

 

*******0*******3              07           19                                  *******0*******3/ШЦТ/60*******

                              МОНГОЛ УЛСМОНГЭРИЙН ӨМНӨӨС

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: Ш.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ш******* Амин-Эрэнэд холбогдох *******305013301079 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******3 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эмээ, ээж, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Гаалийн ******* дугаар байрны *******0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Ш******* А******* /РД:**************/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.А******* нь “*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******а байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.З******* “Б.М******* муудалцсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоороо мөргөж биед нь халдаж хамтын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.А******* нь “*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******а байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.З******* “Б.М******* муудалцсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоороо мөргөж биед нь халдаж хамтын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ан “...хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *******305013301079 дугаартай хэргээс:

*******0*******3 оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 03 дугаар сарын 1*******-ний өдөр насанд хүрээгүй М.Зын хохирогчоор өгсөн “...*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны 5а байранд эмээгийндээ ирчээд *******а байрны урд сандал дээр найз Зулаа, Жожо, Санчир нарын хамт сууж байтал Дагина гэх хүүхэд ирээд надад “харцаа татаж яваарай, яаж хараад байгаа юм бэ” гэхэд би түүнийг зайлаач ээ гэж хэлтэл яваад өгсөн. Удалгүй бид нар *******а байрны урд сандал дээр сууж байтал Дагина эгч Амина болон эгчийнх нь найз Оюу нарын хамт ирээд Амина шууд татаж ирээд, татаж байсан тамхиныхаа ишийг над руу шидээд зүүн талын хацар руу ******* удаа алгадаад намайг газарт унагаасан. Босож ирээд гараас нь бариад та яагаад байгаа юм бэ гээд түлхтэл миний дух руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1******* тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 0******* дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй Б.Мы гэрчээр өгсөн “...*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Жожо, Санчир, Зулаатай, З *******-үүлээ над руу хараад хоорондоо шивнэж яриад, дээрээс доошоо гүйлгэж хараад байхаар нь чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэхэд зайл гэхээр нь “танайд байгаа юм уу” гэхэд хуц гээд байсан. Би гэртээ ороод Оюу эгчид чатаар хэлээд гэрээсээ гараад Оюу эгчтэй уулзахад А******* эгч таарсан. А******* эгч “хүүхэд яагаад гэр лүү оруулахгүй муухай хараад байгаа юм бэ” гэхэд тэр ******* хэрэлдээд барьцалдаж авсан, духаараа мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 05 дугаар сарын **************-ний өдөр насанд хүрээгүй П.О******* гэрчээр өгсөн “...З бид нар сандал дээр суугаад юм яриад байж байтал Ма гэх миний зүс таних хүүхэд ирээд Зд чи наад харцаа татаж яваарай гэж хэлээд орц руугаа орсон. *******а байрны гадаа сандал дээр сууж байтал Ма, Оюу, А******* 3 ирээд А******* шууд сандал дээр сууж байсан З******* баруун гараараа алгадаж, дахин Зын хацар хэсэг рүү алгадсан бөгөөд дахин гараа далайхаар нь З гарыг нь бариад автал шууд мөргөсөн, дух нь хөхөрч хавдсан, нүд хэсэг нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******1 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******0*******3 оны 03 дугаар сарын *******0-ны өдрийн 37*******0 дугаартай “...М.Зын биед хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн **************-*******5 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.А*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ш.А******* нь “*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******а байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.З******* “Б.М******* муудалцсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоороо мөргөж биед нь халдаж хамтын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь насанд хүрээгүй хохирогч М.Зын мэдүүлэг, гэрч Б.Ма, П.Отгонзул нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******0*******3 оны 03 дугаар сарын *******0-ны өдрийн 37*******0 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Ш.А******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ш.Ан “*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******а байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.З******* “Б.М******* муудалцсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоороо мөргөж биед нь халдаж хамтын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ш.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч М.З нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Аг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.А******* нь “*******0*******3 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******а байрны гадна талд насанд хүрээгүй хохирогч М.З******* “Б.М******* муудалцсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь алгадаж, толгойгоороо мөргөж биед нь халдаж хамтын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ш.А*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ш.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 5******* тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, уг ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч Ш.А*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж шүүхээс прокурорын саналын хүрээнд Ш.А*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш******* Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ш.А*******д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ш.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ