| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2019/00445/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2019-10-11 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 493
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... оршин суух М овогт Г.О -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн... оршин суух С.Ж д холбогдох Г.О гийн өмчлөлийн Булган аймгийн ... хаягт байрлах, 55 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай, 962 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-********* дугаартай газрыг тус тус хариуцагч С.Ж ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00445/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь шүүх ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн... хаягт байрлах, 55 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай, 962 мв.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-********* дугаартай газрын хууль ёсны өмчлөгч юм.
Дээрх эд хөрөнгүүдийг өөрийн эмээгээс өв залгамжлалын журмаар хүлээн авсан бөгөөд тус хашаа байшинг хариуцагч С.Ж 2012 оноос хойш үнэ төлбөргүйгээр хууль бусаар эзэмшсээр өнөөдрийг хүрсэн.
Хашаа байшинг суллаж өгөх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэхэд үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, суллаж өгөхөөс татгалздаг тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иймд миний өмчлөлийн Булган аймгийн Булган сумын ... хаягт байрлах, 55 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай, 962 мв.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-********* дугаартай газрыг тус тус хариуцагч С.Ж ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Ж нь Булган аймгийн Булган сумын ... амьдардаг нь үнэн. Миний эгч болох Цэвэлмаа эгчийн байшинд амьдардаг. Уг байшинг миний дүү засаад миний хажууд амьдарч бай гэсэн. Тэгээд насан өөд болсон. Би хүний хашаа, байшин булаацалдаагүй. Би бүтэн засвар хийж, 3.800.000 төгрөгийн материал, тээврийн хөлс, хөдөлмөрийн хөлсний мөнгийг тэр үнээр нь авах хүсэлтэй байна. Орон сууцанд орох бодолтой байгаа. Би ганц бие хүн. Хүний хөрөнгө булаацалдах санаа байхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч С.Ж аас Булган аймгийн Булган сумын ... хаягт байрлах, 55 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай, 962 мв.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-********* дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох газар, байшинг чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн боловч Булган аймгийн Булган сумын ... хаягт байрлах, 55 м.кв талбайтай хувийн сууцанд засан сайжруулалт хийсэн 3.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.О гээс гаргуулахыг хүссэн тухайгаа хариу тайлбартаа дурьдсан байна.
Нэхэмжлэгч Г.О хариуцагч С.Ж д 3800.000 төгрөг өгөхгүй шалтгаанаа шүүх хуралдаанд дараах үндэслэлээр тайлбарласан байна.
- Засвар хийсэн гэдэг нь нотлох баримтаар нотлоогүй
- 6 жил үнэ төлбөргүй О гийн өмчлөлийн хашаа, байшинд амьдарсан гэжээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч С.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарартаа “...би хүний байшин, хашаа булаацалдаад байсан юм алга. Би бүтэн засвар хийж, 3.800.000 төгрөгийн материал, тээврийн хөлс, хөдөлмөрийн хөлсний мөнгийг тэр үнээр нь авах хүсэлтэй байна. Орон сууцанд орох бодолтой байгаа... гэсэн тайлбар нь хариуцагчийн амьдарч байгаа хашаа, байшин нэхэмжлэгчийн өмч болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Булган аймгийн Булган сумын ... хаягт байрлах, 55 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай, 962 мв.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-********* дугаартай газар нь нэхэмжлэгч Г.О гийн өмч болох нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-5-р хуудас/-аар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Булган аймгийн Булган сумын ... хаягт байрлах, 55 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай ********* нэгж талбарын дугаартай, 962 мв.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-********* дугаартай газараа хариуцагчаас шаардах нь хуульд нийцэж байна.
Хариуцагч С.Ж нэхэмжлэгч Г.О гээс
3800.000 төгрөг шаардаж буй шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Г.О хариуцагч С.Ж д 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг өгөхгүй шалтгаанаа шүүх хуралдаанд дараах үндэслэлээр тайлбарласан байна.
- Засвар хийсэн гэдэг нь нотлох баримтаар нотлоогүй
- 6 жил үнэ төлбөргүй О гийн өмчлөлийн хашаа, байшинд амьдарсан гэжээ.
Хариуцагч С.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэвч хариуцагчийн 3800.000 төгрөг нэхэмжилж байгаа шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР