Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/655

 

 

 

 

 

 

 

 

 2023            8            16                                        2023/ШЦТ/655

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2129001242476 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *******,******* тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 855 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Т.Уранцэцэгийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч *******ээс 300.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч ******* 600.000 төгрөг, иргэн ******* 200.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн А.Батхуягийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ч.Дэлгэрцэцэгээс 350.000 төгрөг, хохирогч Б.Отгонсүрэнгээс 400.000 төгрөг хохирогч Н.Чинбатаас 200.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаагаас 200.000 төгрөг, хохирогч Б.Энхтуулаас 600.000 төгрөг, хохирогч Н.Гантөмөрөөс 230.000 төгрөг, хохирогч Ч.Саранцэцэгээс 40.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Тэмүүжингийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ж.Отгонбаяраас 400.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгээс 400.000 төгрөг, хохирогч Б.Өлзийдэлгэрээс 400.000 төгрөг, хохирогч С.Одоос 500.000 төгрөг, хохирогч Д.Саранчимэгээс 120.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 22-нд иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Нэргүйгээс 500.000 төгрөг, хохирогч С.Ичинхорлоогоос 200.000 төгрөг, хохирогч Ч.Уянгаас 500.000 төгрөг, хохирогч О.Мөнхтуяагаас 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхцацралаас 250.000 төгрөг, хохирогч Ж.Баасансүрэнгээс 500.000 төгрөг, хохирогч Н.Нямжаваас 100.000 төгрөг, хохирогч Т.Алимаагаас 500.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Т.Цэдэнсодномоос 300.000 төгрөг, хохирогч З.Эрдэнэтуяагаас 100.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Мөнхтуяагаас 600.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, иргэн Хаан банкны 5165005867 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Цэдэвсүрэнгээс 450.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны 5125064819 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Л.Тэгшээгээс 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ц.Агиймаагаас 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Л.Амархүүгийн Хаан банкны 5925698383 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Р.Бат-Амгалангийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Пүрэвсүрэнгээс 600.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны 5032715619 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Амгаланхэрлэнгийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Туулаас 400.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны 2023247016 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******ийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Жаргалсайханаас 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулаас 100.000 төгрөг, хохирогч М.Отгонбаяраас 400.000 төгрөг, хохирогч Ч.Даваацогтоос 500.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Тэмүүжиний Хаан банкны дугаарын дансаар залилсан,

- 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Энхцэцэгээс 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн А.Батхуягийн Хаан банкны дугаарын дансаар залилсан,

- 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Я.Цээлэйгийн эзэмшлийн “Tseegii yanjiv” гэх нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч хохирогч Я.Эрдэнэчимэгээс 500.000 төгрөг, хохирогч Б.Октябраас 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 14.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч *******ийн:

“...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тахилт Хайрхан Транс” ХХК-ийн кемп дээр ажлын байран дээрээ байж байхад, хамт ажилладаг сэлбэгийн нярав Уранцэцэг гэх эмэгтэй 94100518 дугаарын гар утсаар залгаад росторын аялал хэзээ татах гэж байна мэдсэн зүйл байна уу, цалин мөнгөгүй хэцүү байна зээлээ төлж чадахгүй хэцүүдэж байна гэж утсаар яриад дууссаны дараа удалгүй над руу Уранцэцэг Төмөрбаатар гэх фейсбүүк хаягаасаа бололцоогоороо мөнгө зээлээч хүнд өгөх гээд байна шууд нөгөө хүн рүү шилжүүлчих Мөнх-Эрдэнэ гэх эзэмшигчтэй ******* гэсэн тоот данс руу гэсэн чат явуулсан байхаар нь би тус тоот данс руу миний бололцоо энэ байна гээд 300.000 төгрөг шилжүүлээд Уранцэцэг Төмөрбаатар гэх фейсбүүк хаягийн чат руу шилжүүлсэн шүү гээд чат бичихэд баярлалаа гэсэн чат ирсэн. Тэгээд 20 минут орчмын дараа Уранцэцэг эгч залгаад чи над руу мөнгө шилжүүлсэн үү гэхэд би фейсбүүк хаягаа хакердуулсан байна, миний фейсбүүк хаягаас хүн мөнгө зээлээч гээд чат бичээд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал/,

- Гэрч :

“...Би “Urantsetseg Tumurbaatar” гэдэг нэртэй фейсбүүк хаяг ашигладаг байсан. Тэгтэл 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 13-181а тоот гэртээ байж байтал гэнэт миний “Urantsetseg Tumurbaatar” нэртэй фейсбүүк хаяг орохоо больсон. Одоо би “Уранцэцэг Төмөрбаатар” гэсэн нэртэй фейсбүүк хаяг ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

- Гэрч :

“...миний дансанд ямар учиртай 300.000 төгрөг орсон болохыг мэдэхгүй. Миний зүс таних Буяндэлгэр гэх хүн надаас фейсбүүк чатаар холбогдож ...банкны карт байвал өгөөч надад ашиглах хэрэг байна... гэж гуйсан. Тэгэхээр нь би ..надад хаан банкны данс байгаа, гэхдээ карт байхгүй. Харин миний голомт банкны дансны карт байгаа... гэж хэлсэн. Тэр үед Буяндэлгэр миний хаан банкны дансны дугаарыг чатаар авсан. Дараа нь Буяндэлгэртэй уулзаж өөрийн голомт банкны 001605158217 тоот дансны виза картыг өгсөн намайг картаа өгөх үед Буяндэлгэр надад ...чиний хаан банкны данс руу мөнгө орно. Чи уг мөнгийг өөрийн голомт банкны 001605158217 тоот данс руу шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд миний хаан банкны данс руу удаа дараа мөнгө орж байсан. Би тэр мөнгийг Буяндэлгэрт виза карт нь байх голомт банкны данс руугаа шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/,

- Иргэн Хаан банкны *******, Голомт банкны 1605158217 дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 61-68 дахь тал/,

2. Хохирогч :

“...Би 2021 оны 08 дугаар сард миний фейсбүүк хаягийг хүн хакердаж орж миний нэрийг ашиглаж 2 хүнээс мөнгө авсан байсан...надад мөнгөн хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129-130 тал/,

Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрөөгөөд Дашбалбар сумын Энхтунгалаг эгч фейсбүүк хаягаас “Сайн уу, оройн мэнд, надад гуйх чухал гуйлт гараад, өнөөдөртөө хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн боловч утасны сүлжээ эвдрээд шилжүүлж болохгүй байна, маргааш буцаагаад өгье, 600.000 төгрөг зээлчих, маргааш өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрч дансыг нь асуухад “Миний данс банк орж гүйлгээ хийж болохгүй учир өөр хүний данс явуулчих уу” гэж хэлээд /Батхуяг/ гэсэн хаан банкны данс явуулаад утга дээр нь миний нэрийг бичээд явуулаарай гэж хэлэхээр нь би /Батхуяг/ гэсэн хаан банкны данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 сард байх би тухайн өдрийг сайн санахгүй байна. Ямартай ч манай танил эгч болох Энхтунгалагийн фейсбүүк хаяг буюу “Naidansuren Enkhtungalag” гэх хаягаас цахим зурвас хэсгээр нь над руу эгчдээ 500.000 төгрөг өгөөч маргааш өглөө өгье гэсэн байсан. Тухайн үед надад байгаа мөнгө нь 200.000 төгрөг байсан учир байгаа мөнгөө өгье гэж хэлээд 200.000 төгрөгийг Батхуяг гэх хүний данс руу шилжүүлсэн. Энхтунгалаг эгчийн цахим зурвас хэсгээр надад өгсөн данс нь л энэ хүний данс байсан. Би гомдолтой байна. бусдад шилжүүлэн залилуулсан 200.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

- Хаан банкны 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 5405/669 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Батхуяг, С.Сэржмядаг, Б.Адъяасүрэн нарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 139-177 дахь тал/,

- Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5405/734 дугаартай албан бичиг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 179-185 дахь тал/,

3. Хохирогч :

“...Би тэр үед Jadamba Oyuntungalag гэсэн нэртэй фейсбүүк хаягийг ашиглаж байсан. Би фейсбүүк хаягаа халдлагад өртсөн талаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн үед мэдээд өөрийн фейсбүүк хаяг руугаа орох гэтэл орж болохгүй болсон байсан. Миний хаягаар гаднаас өөр хэн нэгэн хакердсанаас болж орж болохгүй байсан. Дээрх хүмүүсээс өөр манай 10 жилийн нэг ангийн хүн болох Нямын Гантөмөр гэх хүнээс 230,000 төгрөгийг Тэмүүжин гэсэн тоот дансаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авсан, өөр хүмүүсээс аваагүй...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

- Хохирогч:

“...2021 оны 07 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байхад 21 цаг 00 минутын үед Оюунтунгалаг эгчийн Жадамба Оюунтунгалаг гэсэн чатаас сайн уу оройн мэнд гэсэн чат ирсэн....одоогоор хэдийг зээлэх боломжтой байгаа юм би маргааш банк онгойхоор найдвартай өгнөө гэж чат ирсэн юм тэгэхээр нь би 350.000 гэж чат бичсэн юм. Тэгсэн чинь болно үлдсэн мөнгийг өөрөө олноо гэж хариу ирсэн. Д.Тэмүүжин гэдэг хүний тоот данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дахь тал/,

- Хохирогч Б.Отгонсүрэнгийн:

“...2021 оны 07 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байхад цахилгаан холбоонд хамт ажиллаж байсан Жадамба Оюунтунгалаг гэх танил эмэгтэйн фейсбүүк хаягаас маргааш өглөө болтол мөнгө хэрэгтэй байна миний мобайл банк ажиллахгүй байна маргааш банк онгойхоор буцаагаад шилжүүлье, 400.000 төгрөг хэрэгтэй байна гэж чат ирсэн. Д.Тэмүүжин гэдэг хүний тоот данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246-247  дахь тал/,

- Хохирогч :

“...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд явж байхад Оюунтунгалаг эгчийн Жадамба Оюунтунгалаг гэсэн фейсбүүк чатаас сайн уу оройн мэнд гэсэн утгатай чат ирсэн юм...би Д.Тэмүүжин гэдэг хүний дугаартай данс руу 100.000 төгрөгийг 2 удаа нийт 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

- Хохирогч :

“...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр чатаас 500.000 төгрөг зээлээч гэхээр нь байгаа нь надад 200.000 төгрөг юм гэхээр нь тэр данс руу нь хийсэн. Маргааш өглөө нь манай найз чатаараа миний нэрээр хун мөнгө нэхсэн байна битгий мөнгө хийгээрээ гэсэн байсан. Д.Тэмүүжин гэх дугаартай данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 07 дугаар сарын 02-ны орой 21:30 цаг болж байхад Арбулаг сумын холбооны салбарын эрхлэгч Жадамбын Оюунтунгалаг гэдэг найзын фейсбүүк хаягаас сайн уу найз оройн мэнд гэсэн чат ирээд хоорондоо ярилцаж байгаад гуйх гуйлт байна гээд тоот Б.Тэмүүжин гэдэг хүний данс руу 600.000 төгрөг хийж өгөөч гэхээр нь би тухайн үед нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Хохирогч :

“...2021 оны 07 дугаар сарын 06-нд Оюунтунгалаг эгчийн чатнаас чат ирсэн... би Д.Тэмүүжин гэдэг хүний дугаартай данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Хохирогч Н.Гантөмөрийн:

“...Жадамба Оюунтунгалаг гэх хаягаас над руу хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна, хэдэн төгрөг байвал данс руу хийгээд өгөөч гэсэн утгатай мессенжер чат ирэхээр нь 230.000 төгрөгийг шилжүүлж байсан. Тэгэхдээ Тэмүүжин гэх хүний данс руу шилжүүлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Оюунтунгалагтай харилцаад нөгөө мөнгөө хэзээ өгөх юм гэхэд Оюунтунгалаг найз нь фейсбүүк хаягаа хакердуулсан гэж хэлсэн. Тэгээд Баянгол дүүргийн цагдаа дээр очиж уулзаад 150.000  төгрөгөө авч байсан. Харин үлдсэн 80.000 төгрөгөө авч чадаагүй байна...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/,

- Гэрч :

“...2021 оны 07 дугаар сарын эхээр найз Гантулга /80444424/-тай уулзахад Буянаа гэх залуу дагаж ирээд "Та нарт мөнгөний хэрэг байгаа биз дээ Хаан банкны карт олж өгвөл олсон мөнгөнийхөө 30 хувийг та нарт өгье" гэж хэлсэн. Тэгэхээр нь би танил дүү Тэмүүжинтэй уулзаад чамд Хаан банкны карт байна уу" гэсэн чинь надад ашигладаггүй карт байгаа гэхээр нь нэг залуу карт олж өгөөд олсон мөнгөнөөс хувь өгнө гэж байна чамд хэрэгцээ байгаа биз дээ гэхэд зөвшөөрөөд надад картаа өгөөд нууц үгээ хэлээд дансны дугаараа өгсөн. Тэгээд би тухайн картыг нь Буянаа гэх залууд өгсөн бөгөөд тэрнээс хойш дахиж уулзаагүй мөнгө аваагүй...надад карт олоод өгчих тэгвэл хувь өгнө. Би удахгүй шоронд явах гэж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,

- Д.Тэмүүжингийн Хаан банкны дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/,

4. Хохирогч :

“...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Өвөрхангай аймгийн Хужиртын сувилалд байхад орой 22 цагийн үед надтай хамт ажиллаж байсан Шүрэнцэцэгийн фейсбүүк хаягаас “...миний хөгшин нэг гуйх юм байна, миний интернэт банк болохгүй байна хүн рүү яаралтай мөнгө хийх хэрэгтэй байна. Маргааш банк орохоор янзлуулна. Чи түр 400.000 төгрөг зээлээч” гэсэн юм. Тэгэхээр нь би дансыг нь аваад мөнгө шилжүүлсэн. Тэгсэн мөнгө явуулах хүний нэр нь Эгэлцэцэг гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хаан банкны 5055540752 тоот данснаас 400.000 төгрөг Эгэлцэцэг гэх хүний хаан банкны тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/,

- Хохирогч :

“...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Шарын гол сум хайрхан баг 11-39 тоот гэртээ байж байтал манай бэр эгч болох Шүрэнцэцэгийн “Shurentsetseg Tserendorj” нэртэй фейсбүүк хаягаас 20 цаг 15 минутад зурвас ирсэн байсан. Би бэр эгчийн фейсбүүк хаягаас зурвас ирсэн болохоор юу ч бодолгүй хариу нь сайн сайн уу бие хаа дажгүй юу Дархандаа байгаа юу гэхэд Дархандаа байна бие дажгүй ээ сонин юутай байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг зурвас бичиж байгаад надад хандан гуйх чухал гуйлт гараад байна гэсэн зурвас ирсэн. тэгээд би бэр эгчийг дансаа явуул гэж хэлэхэд тоот дугаарын Эгэлцэцэг гэсэн эзэмшигчтэй данс явуулсан. Тэгээд би уг данс руу 400.000 төгрөг Shurentsetsegees гэсэн утгатай шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 03 дахь тал/,

- Хохирогч :

“...тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орой 19 цагийн орчим санагдаж байна, миний танил хуурай эгч болох “Жаргалсайхан Ширнэн” фейсбүүк хаягтай эгчээ сайн уу оройн мэнд, сонин юутай байна гээд надад гуйх чухал гуйлт байна гээд, өнөөдөртөө яаралтай мөнгө шилжүүлэх гэсэн утасны сүлжээ эвдээд гүйлгээ хийгдэж болдоггүй ээ, маргааш болтол түр хэдэн төгрөг зээлээч хүүтэй мөнгө төлөх гээд гэсэн юм тэгэхээр нь би хэдэн төгрөг бэ? гэсэн чинь 400.000 төгрөг хэрэг болоод байгаа юмаа гэхээр нь би итгээд дансаа гэсэн тэгсэн чинь над руу Эгэлцэцэг гэх Хаан банкны дугаар өгөөд гүйлгээний утга дээр миний нэрийг бичээд явуулаарай гэсэн юм, тэгэхээр нь би хүүгийнхээ данснаас би өөрөө хамтран тул тухайн хүний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/,

- Хохирогч :

“...Миний Д.Сараа нэртэй фейсбүүк хаяг руу зүс таних Шүрэнцэцэгийн фейсбүүк shurentsetseg нэртэй чатаас нь сайн уу мөнгөний хэрэг гарчихлаа, миний утасны сүлжээ эвдэрчихсэн байна, маргааш болтол мөнгө хэрэг зээлээч гэхээр нь яана надад мөнгө байхгүй хэд хэрэгтэй юм болоо надад 120.000 төгрөг байна гэж хэлсэн чинь болно болно би үлдсэнийг нь хүнээс олчихъё, гэсэн тэгэхээр нь би дансаа гэж хэлсэн чинь Эгэлцэцэг гэх хүний Хаан банкны дугаартай дансны дугаар өгөхөөр нь мөнгө өгөх хүн нь юм байлгүй гэж бодоод хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/,

- Хохирогч :

“...2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Шүрэнцэцэгийн ашигладаг shurentsetseg гэх нэртэй фейсбүүк хаягаас мөнгө зээлээч, маргааш буцаагаад явуулъя гэхээр нь хэний данс руу хийх вэ гэхэд Хаан банкны дугаартай Эгэлцэцэг эзэмшигчтэй данс өгөхөөр нь би тухайн данс руу Шүрэнцэцэг гэх утгатай шилжүүлсэн юм. Тэгсэн тухайн өдрийн оройн 22 цагийн үед Шүрэнцэцэг фейсбүүк хаяг алдагдсан байна гэж хэлэхэд өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,

- Гэрч :

“...Би фейсбүүк хаягаа яаж алдсан талаараа мэдэхгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны 20 цагаас хойш өөрийнхөө фейсбүүк хаягт орж болохгүй гацаад байх шиг байсан. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой хамт ажилладаг Энхжаргал гэх хүн миний утас руу залгаад “танд мөнгө хэрэгтэй байгаа юм уу” таны фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн чат ирээд байна’’ гэж надад хэлсэн. Тэгээд би фейсбүүк хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан. Ингээд л фейсбүүк хаягаар минь өөр хүн ороод байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал/,

- Гэрч :

“...Миний зүс таних Буянаа гэх залуу өдрийг нь санахгүй байна, надад картаа хэд хоног хэрэглүүлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуутал би гадуур ажил хийх гэж байгаа юм. Тэгэхээр цалин орохоор мөнгө авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд өөрийн дугаартай хаан банкны картаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 77-79 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 22-27, 88-102 дахь тал/,

- Иргэн Хаан банкны дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

5. Хохирогч:

“...2021 оны 08 дугаар 20-ны өдөр ажлаа тараад гэртээ амарч байхад манай ажлын Цацрал гэх эмэгтэй миний дугаар руу залгаад “Та эгчээ дөнгөж сая ажлаас хамт гарсан байж яагаад над руу сонин сонин утгатай чат бичээд байгаа юм. Та арай фейсбүүк хаягаа хакердуулаагүй биз дээ” гэж хэлэхээр нь би анх мэдсэн юм. Ингээд би Цацааг хэлсний дагуу өөрийнхөө тухайн үед ашигладаг байсан фейсбүүк хаяг руу орох гэсэн боловч орж болохгүй байсан тул фейсбүүк хаягаа алдсан гэдгээ мэдээд нөхрийнхөө фейсбүүк хаягаас сэрэмжлүүлэх утгатай пост оруулсан... Миний фейсбүүк хаягийн мессенжер чатыг ашиглаад миний өмнөөс манай найз Б.Нэргүйгээс 500.00 төгрөг, С.Ичинхорлоогоос 200.000 төгрөг, Ч.Уянгаас 500.000 төгрөг, Ж.Баасансүрэнгээс 500.000 төгрөг, Ц.Даваасүрэнгээс 300.000 төгрөг, О.Мөнхтуяагаас 500.000 төгрөг, Г.Алимаагаас 500.000 төгрөг, Х.Нямжаваас 100.000 төгрөг, Д.Мөнхцацралаас 300.000 төгрөгийг тус тус авсан бөгөөд нийтдээ 3.400.000 төгрөгийг залилж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн орой би гэртээ байж байхад манай найз фейсбүүк хаягаас 20 цаг 13 минутад ‘‘Сайн уу? Оройн мэнд Чамаас гуйх чухал зүйл байна, хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь гар утасны сүлжээ болохгүй байна. Банк орох гэсэн чинь орой болчихлоо, маргааш буцаагаад өгье” гэсэн утгатай чат ирсэн юм. Тухайн үед би хоолоо хийж байсан болохоор хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад хэсэг мартчихсан байсан. Дараа нь гэнэт санаад ямар данс руу, хэдэн төгрөг шилжүүлэх вэ гэж чатаар асуухад тэрээр дугаарын Машбат гэх хүний дансыг чатаар явуулаад 500.000 төгрөг шилжүүлчих гэсэн тул би тухайн өдрийнхөө 21 цаг 28 минутад өөрийн эзэмшлийн 5420142623 гэсэн хаан банкны данснаас гар утасныхаа мобайл банкийг ашиглан шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байж байхад 20 цаг 30 минутын орчимд миний танил Г.Наранцацралт эгчийн ашигладаг фейсбүүк хаягаас мессенжер чатаар “Сайн байна уу? Эгчид нь 600.000 төгрөгийн хэрэг болоод байна. Маргааш буцаагаад өгье" гэсэн утгатай чат бичсэн юм. Тухайн үед миний дансанд 200.000 төгрөг байсан тул би өөрт байгаа 200.000 төгрөгөө шилжүүлэхээр болоход Н.Машбат гэх хүний дугаарын хаан банкны данс явуулаад утга дээр Цацаагаас гэж бичээд хийгээрэй гэж хэлсэн. Ингээд Н.Машбат гэх хүний данс руу гар утасныхаа мобайл банкийг ашиглан 200.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар 21-ний өдөр би гэртээ байж байхад 14 цаг 47 минутын орчимд надтай хамт Христийн цуглаанд явдаг Г.Наранцацралт эгчийн фейсбүүк хаягаас мессенжер чатаар “Сайн байна уу? Яаралтай чухал зүйл гуйх гэсэн юм. Хүнд яаралтай мөнгө өгөх хэрэг гараад байна. Эгчдээ 300.000 төгрөг байвал зээлчих. Маргааш буцаагаад өгье” гэсэн утгатай чат бичсэн юм. Тухайн үед би нөхөртэйгөө хамт гэртээ барилгын ажил хийж байсан тул түүнд зарцуулах гэж байсан мөнгө байгаа талаар хэлэхэд тэрээр “тэгвэл эгчдээ 500.000 болгоод төгрөг өгчих" гээд над руу Н.Машбат гэх хүний дугаарын хаан банкны данс явуулаад утга дээр Цацаагаас гэж бичээд хийгээрэй гэж хэлсэн. Удалгүй би 15 цаг 12 минутад тухайн хүний данс руу гар утасныхаа мобайл банкийг ашиглан 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг дөрвөлжийн 12 айлын 5 тоот гэртээ байхад таньдаг эгчийн хаягаас “эгчид нь хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь утасны сүлжээ эвдрээд гүйлгээ хийж болохгүй байна 500.000 төгрөг зээлээч маргааш өгье” гэхээр за тэгээ гээд та дансаа явуулчих гэсэн чинь миний дансанд хийхээр банк орж гүйлгээ хийх гээд байна шууд мөнгө өгөх хүнийхээ дансыг явуулчихъя гээд дугаартай Машбат гэсэн хүний нэртэй данс явуулахаар нь өөрийнхөө нөхрийн 5648250721 дугаартай Энхбаяр гэсэн нэртэй данснаас өөрийнхөө мөнгөнөөс шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын сүүлээр байх Дорнод аймаг Чойбалсан суманд амьдардаг манай танил Наранцацралын цахим хаягаас миний ашигладаг Мөнхцацрал Дагвадорж гэсэн хаяг руу чат бичээд хүнээс мөнгө зээлсэн чинь нэхээд болдоггүй түр хугацаанд 250.000 төгрөг зээлээч гээд надад Машбат гэж хүний Хаан банкны дансны дугаар өгсөн. Тухайн үед манай цалин орсон мөнгөтэй байсан учраас Машбат гэсэн данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал/,

- Хохирогч :

“....Би Наранцацралтын Gundegmaa Tsatsaa гэсэн цахим хаягтай харилцаж байгаад өөрийн хаан банкны 5007992241 тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг Нацагдоржийн Машбат гэх хүний хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед би Баянгол дүүргийн 8-р хороо 29-10 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал/,

Хохирогч :

“...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо 12-475 тоот гэртээ байж байхад 20 цагийн үед манай найз Наранцацралтын “Gundegmaa tsatsaa” гэсэн фейсбүүк хаягаас миний фейсбүүк чат руу маргааш хүртэл 600.000 төгрөг зээлчих гэсэн тэгэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэсэн чинь хэдийг зээлж чадах вэ гэхээр нь би 100.000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу хаан банкны дугаартай Машбат гэх хүний данс руу утга дээр нь нэрийг бичээд явуулаарай гэж хэлсэн. Тэгээд би явуулсан. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Христ итгэлт хүмүүс байдаг фейсбүүк групп чатад Наранцацралыг фейсбүүкийг хакердаад хүмүүсээс мөнгө авсан байна гээд хүмүүс чат бичсэн байсан тэгээд би мэдсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,

- Хохирогч гэрчээр өгсөн:

“...Манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд Наранцацралтын фейсбүүк хаягаас өдөр 11 цагийн үед сайн уу эгчээ та 500.000 төгрөг түр зээлээч би орой буцаагаад шилжүүлье гэж бичсэн юм. Тэгээд би хаан банкны тоот Машбат гэх хүний данс руу 500.000 төгрөгийг Наранцацрал гэсэн утгатай шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал/,

- Хохирогч :

“...Би ойлголоо. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу? Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Хаан банкны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал/,

- Гэрч :

“Миний гэх дансыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үл таних хоёр хүн ахаа картад чинь мөнгө хийгээд авъя надаа дансаа өгчих нууц үгээ хэлчих гэсэн. Би хэлсэн чинь тэр хоёр залуу шууд надаас миний картыг аваад зугтаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- Иргэн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 184-194 дэх тал/,

- хаан банкны дугаартай дансны хуулга /6 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

6. Хохирогч :

“...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Хилчин хотхоны 7-р байр 30 тоот гэртээ байж байхад хамаатны эгч болох Байгалмаагийн фейсбүүк хаяг болох “Baigalmaa Baigal” гэсэн мессенжер чатаас эгч нь хөдөө ажилтай явж байна яаралтай мөнгөний хэрэг болоод байна 300.000 төгрөг түр зээлээч гэхээр нь би ямар данс руу шилжүүлэх вэ гэсэн чинь данс руу шилжүүлчих гэсэн. Тэгээд би дээрх данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Эгчийг мөнгө өгөхгүй удаад байхаар нь утсаар залгаад ярьсан чинь фейсбүүк цахим хаягаа хакердуулаад алдсан гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5021251251 тоот данснаас Эгэлцэцэг гэсэн данс руу би 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 00 цаг 27 минутад гар утасны интернэт банкаараа 300.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал/,

- Хохирогч З.Эрдэнэтуяагийн:

“...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 23 цагийн үед гэртээ амарч байтал манай найз Байгалмаагийн “Baigalmaa Baigal” нэртэй фейсбүүк чатаас найзад нь мөнгө хэрэгтэй байна, хол байгаа учраас бас холбоо барих боломжгүй байгаа учраас мөнгө авч чадахгүй байна. мөнгө зээлээч гэсэн мессеж ирсэн. Тэгтэл Байгалмаагийн цахим хаягаас найзад нь 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би найзад нь 500.000 төгрөг байхгүй ээ, байгаа нь 100.000 төгрөг л байна гэсэн чинь Байгалмаагийн хаягаас ...за тэгвэл наад мөнгөө өгчих... гэж хэлээд миний танихгүй Машбат гэх хүний данс өгсөн. Тухайн үед Байгалмаагийн чатаар ирсэн мессеж хадгалаатай байсан боловч гар утсаа алга болгосноор бүх чат устаж нөгөө Машбат гэх хүний дансны дугаарыг нь хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

- Хохирогч :

“...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21-22 цагийн үед гар утсаараа өөрийн цахим хаяг болох “Baigalmaa Baigal” нэртэй фейсбүүкээ үзэж байгаад түр ширээн дээр тавиад гал тогооны өрөө орчхоод буцаад гар утас байгаа өрөөндөө орж фейсбүүк рүүгээ орох гэсэн боловч фейсбүүк хаяг руу орж болохгүй байсан. Тухайн үед яаж байгаа юм бол гэж бодоод байж байтал манай найз Энхжаргал /утас 99279683/-нь над руу залгаад ...хүүе чи юун мөнгө нэхээд байгаа юм бэ... гэдэг зүйлийг хэлсэн. Тэр үед би ...хүүе би ямар ч мөнгө хүнээс асуугаагүй... гэсэн чинь манай найз ...гадуур хүний фейсбүүк хаягт халдаад хүнээс мөнгө нэхэх асуудал их байгаа. Чиний хаяг халдлагад өртсөн юм шиг байна... гэхээр нь би тухайн үедээ шууд өөрийн танил хүмүүс рүү залгаад өөрийн фейсбүүк хаяг хакердуулсан байж болзошгүй гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 232-233  дахь тал/,

- Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 244,246 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1-3 дахь тал/,

7. Хохирогч :

“...Намайг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ 16:00 цагийн үед хүүхдэд давтлага өгч байхад миний фейсбүүк чатаар “Facebook Login Alerts” гэсэн хаягаас үл мэдэгдэх анхааруулсан чат ирэх шиг болсон бөгөөд тухайн үед давтлага хийж байсан хүүхдэдээ үзүүлсэн чинь ..битгий нээж үзээрэй шууд блок хийх ёстой байдаг юм... гэхээр нь давтлага өгч байсан хүүхдээрээ тэр хаягийг нь блок хийлгээд давтлагаа үргэлжлүүлж байгаад жоохон хэсэг хугацааны дараа гар утсаараа фейсбүүк орох гэсэн чинь орж болохгүй болчихсон байсан юм. Харин эрт арга хэмжээ авч чадсан тулдаа Мөнхтуяагаас өөр хүнээс мөнгө аваагүй байна лээ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 12-ны орой гэртээ хүү бид хоёр амарч байхад хүүгийн ангийн багш нь Чимэгсанаа өөрийнхөө “Дашзэвэг Чимгээ” гэсэн фейсбүүк хаягаас 23.21 минутын үед гуйх чухал гуйлт байна, хүн рүү яаралтай мөнгө шилжүүлэх гэсэн чинь утасны сүлжээ эвдрээд гүйлгээ хийж болдоггүй маргааш банк онгойх хүртэл түр хэдэн төгрөг зээлэх боломж байна уу... гэж асуухаар нь би тухайн үед мөнгөтэй байсан болохоор ...за тэг тэг... гэсэн. Тэгээд над руу ...Хаан банкны 5165005867 дугаартай Машбат гэсэн нэртэй хүний данс руу гүйлгээний утга хэсэг дээр нь миний нэрийг бичээд явуулчих хүлээж байя... гэхээр нь би өөрийн 5065334090 гэсэн дугаарын данснаас 600.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

- Гэрч :

“...Би хаан банкны 5165005867 дугаарын дансыг 2021 оны 06-07 сарын үед шинээр нээлгэсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сарын эхээр өдрийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан гэрээсээ гараад зурагт хуучин эцсийн ойролцоо нэг хүүхэд таараад ...сайн байна уу, нэг юм асууя... гэхээр нь ...юу асуух гэж байгаа юм... гэсэн чинь ...танд хаан банкны карт байгаа юу, би мөнгөгүй болчихлоо, таны данс руу чинь мөнгө хийгээд бэлнээр АТМ-ээс гаргуулаад авчихъя... гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дансны дугаар болон картаа, нууц кодын хамт өгсөн бөгөөд тухайн хүүхэд нэг хүн рүү гар утсаараа миний дансны дугаарыг асуугаад явуулаад байх шиг байсан. Тэгээд эргээд харсан чинь нөгөө хүүхэд такси зогсоогоод суугаад яваад өгсөн. дээрх 600.000 төгрөгийн гүйлгээний талаар би юу ч мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

- Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50/13930 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 161-164 дэх тал/,

8. Хохирогч :

“...Би 2020 оны 10 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хорооллын 416-226 тоотод гэртээ байж байтал 21:00 цагийн үед манай охины өдөр өнжүүлэх төвийн багш Балдулам нь над руу мессенжерээр “амин гуйлт байна, чи миний таньдаг хүн рүү 500.000 төгрөг шилжүүлж өгч тус болооч, одоо банк хаачихсан, миний интернэт банк болдоггүй, би маргааш шилжүүлье” гэж хэлээд над руу 5125064819 тоот Г.Бүрэнзаяа гэсэн данс илгээгээд “энэ данс руу явуулчих” гэхээр нь би 450.000 төгрөгийг 5125064819 Г.Бүрэнзаяа гэсэн данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 02-ны 16:00 цагийн үед би Балдуламын 94029242 дугаарын утас руу нь залгаад би чам руу явуулсан 450.000 төгрөгөө авмаар байна гэхэд Балдулам нь би чиний мөнгийг чинь аваагүй чи фейсбүүкээр залилуулчихсан байна гэж хэлсэн. Манай охины өдөр өнжүүлэх төвийн багш Балдулам нь над руу мессенжерээр 5125064819 тоот Г.Бүрэнзаяа гэх данс явуулаад 500.000 төгрөг хийчих гэсэн. Би Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол хорооллын 416-р байрны 226 тоотод байх гэрээсээ шилжүүлсэн. Би данс эзэмшигчийн нэр нь Г.Бүрэнзаяа данс нь 5125064819 энэ данс руу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 450.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/,

- Гэрч :

“...Б.Цэдэвсүрэн гэх хүний хүүхэд Цагаанлянхуа манай “Эрдэм” өдөр өнжүүлэх төвд явдаг юм. Би Б.Цэдэвсүрэнгээс мөнгө зээлж авч байсан удаа байхгүй. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Билэгдэмбэрэл гэх манай өдөр өнжүүлэх төвд явдаг хүүхдийн аав Хүрлээ гэх хүн над уруу залгаад “Та чатаар надаас мөнгө зээлье гэсэн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “үгүй ээ” тийм юм байхгүй ээ” гэхэд “Та хаягаа шалгаад үзээрэй” гэсэн. Тэгээд би өөрийн “Мөнхжаргал Балдулам” гэсэн нэртэй “Facebook” хаягаа шалгах гэтэл орж болохгүй байсан. Миний "Facebook” хаяг хэрхэн алдагдсан болохыг мэдэхгүй байна. Миний хаяг дээр 99285697 гэсэн дугаар бүртгэлтэй байдаг бөгөөд уг дугаар нь одоо ашиглалтад байхгүй байгаа. Мөн [email protected] гэсэн хаяг бүртгэлтэй байдаг. Би уг цахим шуудангийн хаягийн нууц үгийг нь мэдэхгүй. Хамгийн сүүлд өөрийн “Facebook" хаяг дээрээ 19820220 гэсэн нууц үг хийж байсан гэж санаж байна. Миний хаягаар орсон 5125064819 гэсэн Г.Бүрэнзэвсэг гэх хүний нэртэй Хаан банкны дансны дугаарыг явуулсан гэж байсан. Би Г.Бүрэнзэвсэг гэх хүнийг танихгүй мөн 5125064819 гэсэн дансны дугаарыг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/,

- Гэрч :

”...Би анх Хаан банкин дээр данс нээлгэхдээ 5125064819 дугаартай дансыг нээлгэж одоог хүртэл ашиглаж байна. Гэхдээ манай хамаатны Нармандахын Билгүүн гэх залуу цалингаа авах гээд надаас миний картыг авч 2020 оны 10 дугаар сараас хойш ашиглаж байна. Одоо Билгүүн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн бага Нарангийн 30-10 тоотод байдаг...” гэсэн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 75 дахь тал/,

- Иргэн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5125064819 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

9. Хохирогч :

“...2021 оны 07 дугаар сарын 31-ний орой намайг Баянзүрх дүүргийн 9-р хороо 20-314 тоот гэртээ байхад манай найз н.Энхжаргалын төрсөн эгч н.Эрдэнэцэцэгийн Ө.Эрдэнэцэцэг гэх фейсбүүк хаягаас миний Л.Тэгшээ гэх фейсбүүк хаяг руу маань ...хүнд яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. 500.000 төгрөг түр зээлээч... гэх утгатай зурвас илгээж Бумбаяр гэх хүний Хаан банкны данс илгээсэн тул би өөрийн хаан банкны 5018656241 дугаарын данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

- Гэрч :

“...2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ГССҮТ-ийн ажил дээр байж байхад миний Ө.Эрдэнэцэцэг нэртэй фейсбүүк хаягаар үл таних хүн нэвтрэн орж миний хамаатан садан найз нөхөд рүү мөнгө гуйсан утгатай чат бичиж миний төрсөн дүү Энхжаргалын найз Тэгшээ гэх хүнээс 500.000 төгрөг өгчих, мөнгөний хэрэг байна түр зээлчих гээд Тэгшээгээс 500.000 төгрөгийг хаан банкны дугаарын Бумбаяр гэх хүний дансаар авсан байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал/,

- Гэрч :

“...би тоот дансыг 2016 оноос хойш өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай байрны дүү Буяндэлгэр гэх залуу миний утас руу залгаад ...ахаа танд хаан банкны карт байна уу, хүнээс мөнгө авах гэсэн хэрэгтэй болоод байна... гэсэн. Тэгээд би өөрийн хаан банкны картаа өгсөн. тэгээд Буяндэлгэр миний утас руу шөнө залгаад ...ахаа таны картыг чинь хаячихлаа... гэж хэлсэн. Тэгээд өөрийн картаа хаах гээд интернэт банкаар өөрийн дансанд нэвтрэн ороход миний дансанд 500.000 төгрөг орлого ороод буцаад гарсан байсан. Тэгээд би өөрийн картаа хаалгасан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/,

- Хаан банкнаас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарган өгсөн 50/8581 дугаартай дугаартай данс эзэмшигчийн мэдээлэл, тухайн дансны орлого, зарлага харуулсан хуулга болон тус данснаас зарлагын гүйлгээ хийгдсэн бэлэн мөнгөний машины байршил, бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг хуулбарласан нэг ширхэг CD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд /5 дугаар хавтаст хэргийн 180-187 дахь тал/,

10. Хохирогч :

“...би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт буюу 06-р байрны 09 тоотод байх үед миний танил Алдармаа гэх хүний Aldarmaa Lochintseren гэх фейсбүүк хаягаар “мөнгө байна уу” гэх утга бүхий чат ирсний дагуу 5925698383 дугаарын Амархүү гэх хүний данс руу 500.000 төгрөгийг өөрийн 5450087630 дугаарын данснаас явуулсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

- Хохирогч :

“...Би 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт амарч байх үед миний Aldarmaa Lochintseren нэртэй фейсбүүк хаяг руу үл таних хүн халдсан байсан ба фейсбүүкийн кодыг солиод бүртгэлтэй найзуудаас маань мөнгө нэхсэн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

- Гэрч :

“...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний хуучны танил Буяндэлгэр гэх ах над руу залгаж уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр 21-р хороололд уулзаж, цахим тоглоом тоглосон. Тэгэхэд Буяндэлгэр 1xbet сайтад мөрийтэй тоглоод мөнгө хожсон. Тухайн мөнгийг авах хэрэгтэй байна, чамд Хаан банкны карт байна уу гэж хэлсэн. Тэр үед Амархүү ахын карт надад байсан тул Буяндэлгэр ахад өгсөн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал/,

- Гэрч Л.Амархүүгийн:

“...Гантулга бэлэг зараад явж байхаар нь би найз охиндоо бэлэг авах гэсэн боловч мөнгө байхгүй байсны улмаас Гантулгаас шоколад зээлээр аваад барьцаанд нь өөрийн, Хаан банкны 5925698383 дугаартай ногоон өнгийн виза карт үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Л.Амархүүгийн хаан банкны дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 99, 108-109 дэх тал/,

11. Хохирогч :

 “...Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх гэртээ байж байтал орой 22 цагийн орчим багын найз эмэгтэй Бат-Амгалангийн “Rentsendorj Batamgalan” хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат ирсэн. Тэгээд би “надад одоохондоо мөнгө алга байна. Гэхдээ өөрийн хүүхдийн данснаас шилжүүлж болно” гээд шилжүүлэх дансны дугаарыг авсан. Тэгтэл Бат-Амгалан гэх хүний данс биш Сарангэрэл гэх хүний 5032715619 гэсэн дугаарын дансыг өгөөд утга дээр нь Бат-Амгалан гэж бичээрэй гэсэн. Тэгээд би өөрийн төрсөн хүүхэд Батбаатарын Золбаатарын эзэмшлийн Хаан банкны 5925118326 дугаарын данснаас Сарангэрэл гэх хүнийх нь данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

- Гэрч :

“...нэг залуу ирээд карт байна уу гэж асуусан. Би хариуд нь байгаа гэж хэлэхэд мөнгө өгье гэж хэлэхээр нь нөгөө залууг дагаад зам гарч АТМ орсон... би зам гараад зогстол нөгөө залуу 15.000 төгрөг өгье гэж хэлээд миний картыг аваад алга болсон...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал/,

- Хаан банкны дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 164  дэх тал/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архивт хадгалагдаж буй эрүүгийн 1808019970974 дугаартай хэргээс хуулбарлан авсан бичмэл нотлох баримтууд /7 дугаар хавтаст хэргийн 187-198 дахь тал/,

 

12. Хохирогч :

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалд амарч байхад манай хадмын төрсөн Дэмбэрэл ахын охин Амгаланхэрлэн нь миний Facebook чатаар надаас 400.000 төгрөг хүнд өгөх хэрэг гараад байна. Маргааш банк онгойхоор аваад өгье гэж "Demberel Amgalankherlen" хаягаас чат бичсэн юм. Тэгэхээр нь би за за гээд ямар хүний данс руу явуулах юм гэж хариу бичихэд 5023247016 гэсэн данс чатаар явуулаад нэр Н.Баттөмөр гэсэн нэртэй байгаа гэхээр би өөрийн утсан дээрх мобайл банкаар тухайн 5023247016 гэсэн данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 4 хонгийн дараа Амгаланхэрлэн рүү залгаад 400.000 төгрөгөө хэлэхэд Амгаланхэрлэн миний өөдөөс юун мөнгө вэ? гэхээр би, чи 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр над руу чат бичээд мөнгө авсан ш дээ гэж хэлэхэд Амгаланхэрлэн нь би Facebook хаягаа хакердуулсан байгаа чи мэдээгүй юм уу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

- Хохирогч Д.Амгаланхэрлэнгийн:

“...Миний цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан гэвэл би өмнө нь өөрийн ашигладаг байсан Demberel Amgalannerlen гэх фейсбүүк хаягийнхаа нууц үгийг корона вирус гардаг эхний жил он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна бусдад алдаж байсан юм. Би тухайн үед ашигладаг байсан Demberel Amgalanherlen гэх фейсбүүк хаягийнхаа нууц үгийг хэрхэн яаж алдсан талаараа сайн санахгүй байгаа бөгөөд тус фейсбүүк хаягаа тухайн үед хэвийн ашиглаж байсан. Гэтэл манай хамаатны дүү Ю.Номинчимэг миний утасны дугаар луу залгаад "Эгч ээ та надаас мөнгө гуйсан чат бичсэн үү? Таны Demberel Amgalanherlen гэx фейсбүүк хаягаас мөнгө гуйсан чат ирлээ" гэсэн утгатай зүйл ярьсан. Ингээд би тэр даруй Demberel Amgalanherlen rox фейсбүүк хаяг руу орох гэхэд болохгүй байсан. Тэр үед би Demberel Amgalannerlen гэх фейсбүүк хаяг ашигладаг байсан. Одоо бол ашиглах боломжгүй болсон. Одоо миний санаж байгаагаар миний өмнө нь ашигладаг байсан Demberel Amgalanherien гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар миний зөвшөөрөлгүй нэвтэрсэн хүн тус хаягийн мессенжер чатыг ашиглан манай найз Э.Батчимэгээс 100.000 төгрөг, Т.Туулаас 400.000 төгрөг, А.Эрдэнээс 400.000 төгрөг, нийт 3 хүнээс 1.200.000 төгрөгийг 5023247016 дугаарын дансаар залилж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

- Гэрч :

“...Би Чулуунхүүгийн Дөлгөөн гэх залуутай 2020 оны 05 дугаар сард Бичилд байранд амьдардаг байхдаа танилцаж байсан. Уг залуу нь манай байранд амьдардаг найзын найз нь байгаа юмаа. Тэгээд бие биеэ таньдаг болсон. Би 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг руу ажлаар явсан. Тэгтэл Ч.Дөлгөөн нь над руу “дансаа өгөөч хүнээс мөнгө авах ёстой юмаа” гэхээр нь би өөрийнхөө хаан банкны 5023247016 гэсэн дансны дугаар өгөхөд миний дансанд 400.000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ /орлого/ хийгдсэн. Тэгтэл үлдсэн 580.000 төгрөг нь битүүмжлэгдсэн байсан ба удалгүй Дорнод аймгийн цагдаагийн газраас намайг дуудсан. Тэгээд Дорнод аймгийн 2 хүн залилуулсан гэхээр нь 80.000 төгрөгийг 5114218550, 100.000 төгрөгийг 5753281103, 200.000 төгрөгийг 5421253505 гэсэн данс руу буцаалт гэж шилжүүлсэн мөн данс руу 200.000 төгрөгийг 5064048023 гэсэн данс руу буцаагаад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

- Гэрч :

“...Тэгтэл Буяндэлгэр нэг өдөр над руу залгаад ээжээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм аа. “Картаа өгөөч" гэхээр нь тухайн үед надад карт байхгүй байсан учир найз Баттөмөрийн дансны дугаарыг Буяндэлгэрт өгсөн. Буяндэлгэр Баттөмөрийн данс руу хэдэн төгрөг хийж, хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. 300.000-400.000 төгрөг л авсан байх...” гэсэн мэдүүлэг /9 хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

- Хаан банкны дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 99, 108-109 дэх тал/,

13. Хохирогч *******ийн:

“...2021 оны 06 сард өөрийн фейсбүүк хаягийнхаа нууц үгийг үл таних хүнд алдаад миний фейсбүүк хаягаар Б.Жаргалсайхан, Д.Мөнхзул, М.Отгонбаяр, Ч.Даваацогт нараас 1 сая 500 мянган төгрөгийг миний өмнөөс авч бусдыг залилсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

- Хохирогч :

“...2021 оны 07 дугаар сарын 01-ний орой 20 цаг 30 минутын үед...Эрдэнэцэцэгийн чатаас миний данс гүйлгээ хийж болохгүй юм чинь явуулах хүнийхээ дансыг өгчих үү шууд шилжүүлчих гэсэн чат ирсэн... Д.Тэмүүжин Хаан банк, гүйлгээн дээрээ миний нэрийг бичээд явуулаарай гэсэн чат ирсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал/,

- Хохирогч :

“...500.000 төгрөг хэрэг болоод байна, хэдийг зээлэх боломжтой байна гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би 100.000 байгаа гэсэн чинь боломжоороо өгчих найзаа үлдсэн мөнгийг нь олчихно биз найз нь гэж чат ирсэн... Д.Тэмүүжин Хаан банк гүйлгээн дээрээ миний нэрийг бичээд явуулаарай гэж чат ирэхээр нь би шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

- Хохирогч :

“...Эрдэнэцэцэгийн чат руу явуулчихлаа гэж чат бичсэн юм. Тэгсэн маш их баярлалаа гэсэн чат ирсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

- Хохирогч :

“...мөнгөө шилжүүлчхээд Эрдэнэцэцэг эгчийн чат руу явуулсан гэж чат бичсэн. Тэгсэн Эрдэнэцэцэг эгчээс маш их баярлалаа гэж чат ирсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

- Гэрч :

“...2021 оны 07 дугаар сарын эхээр найз Гантулга /80444424/-тай уулзахад Буянаа гэх залуу дагаж ирээд "Та нарт мөнгөний хэрэг байгаа биз дээ Хаан банкны карт олж өгвөл олсон мөнгөнийхөө 30 хувийг та нарт өгье" гэж хэлсэн. Тэгэхээр нь би танил дүү Тэмүүжинтэй уулзаад чамд Хаан банкны карт байна уу" гэсэн чинь надад ашигладаггүй карт байгаа гэхээр нь нэг залуу карт олж өгөөд олсон мөнгөнөөс хувь өгнө гэж байна чамд хэрэгцээ байгаа биз дээ гэхэд зөвшөөрөөд надад картаа өгөөд нууц үгээ хэлээд дансны дугаараа өгсөн. Тэгээд би тухайн картыг нь Буянаа гэх залууд өгсөн бөгөөд тэрнээс хойш дахиж уулзаагүй мөнгө аваагүй...надад карт олоод өгчих тэгвэл хувь өгнө. Би удахгүй шоронд явах гэж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

- Д.Тэмүүжиний Хаан банкны дугаарын дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал/,

14. Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад манай найз Туяа миний дугаар луу залгаад найзаа чи өөрийнхөө Oyungerel Navaandorj гэсэн фейсбүүк хаягаас манай нөхөр болон надаас мөнгө асуусан чат бичсэн үү гэсэн зүйл асуусан. Би гар утсаа гэр дотроо орхиж гараад 2 цаг гаран хашаандаа ажил хийж байсан болохоор Туяа руу чат бичээгүй талаараа түүнд хэлээд тэр даруй утсаараа өөрийнхөө Oyungerel Navaandorj  гэсэн фейсбүүк хаяг руу орох гэсэн боловч огт орж болохгүй байсан. ... миний ашигладаг байсан Oyungerel Navaandorj  гэсэн фейсбүүк хаягийн мессенжер чатыг ашиглаад манай хуурай эгч Т.Энхцэцэгээс 500.000 төгрөгийг А.Батхуяг гэх хүний дугаарын Хаан банкны дансаар залилж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

- Хохирогч :

“...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ байхад... Оюунгэрэлийн ашигладаг байсан Oyungerel Navaandorj гэсэн фейсбүүк хаягийн мессенжер чатаас миний ашигладаг Tumurdamba Enhtsetseg гэсэн фейсбүүк хаягийн мессенжер чат руу 17 цагийн үед “Танаас гуйх зүйл байна. Хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь орой болчихсон болохоор банк хааччихсан байна. Мөн миний утасны сүлжээ эвдэрчхээд мобайл банкаар гүйлгээ хийж болохгүй байна. Та надад мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн. ...Хаан банкны дугаарын Батхуяг гэх данс явуулсан би тухайн данс руу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 03 минутад өөрийн эзэмшлийн 5420072324 дугаарын Хаан банкны данснаас мобайл банз ашиглан 500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд удаагүй байж байхад охиноос “Ээжийн фейсбүүк хаягийн хакердсан байна шүү, мөнгө гуйвал битгий шилжүүлээрэй гэсэн чат ирсэн тул өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

- Хохирогч Хаан банкны 5420072324, А.Батхуягийн Хаан банкны дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулга,

 

15. Хохирогч :

“...Өнөөдөр буюу 2021 оны 06 сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд би Баянзүрх дүүрэг 14 -р хороо, Нарантуул Олон улсын худалдааны төвийн “Баялаг ундраа” дотор ажил дээрээ байж байтал миний хувь чат болох “October Oki” гэсэн чат руу манай танил эгч Я.Цээлээгийн хувь чат болох “Tseegii yanjiv” гэсэн хаягаас барааны мөнгө зээлээч гэхээр нь бид хоёр урьд өмнө мөнгө, төгрөг хоёр биедээ өгдөг учраас янз бүрийн юм бодохгүй 500,000 төгрөгийг 503215619 гэсэн С.Сарангэрэл гэх хүний данс руу шилжүүлсэн чинь эгч хаягаа хакердуулсан байжээ...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- Хохирогч :

“...2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай төрсөн дүү болох Цээлэйгийн ашигладаг гэх фейсбүүк хаягаас мөнгө зээлээч, барааны мөнгө хийх гэсэн юмаа, яаралтай хурдлаарай гэсэн утгатай чат ирэхээр нь данс асуутал надад 5032715619 гэсэн Сарангэрэл гэх хаан банкны данс ирэхээр нь тухайн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

- Гэрч :

“...Би 2021 оны 06 дугаар сарын 04-05-ны үед Хайлаастын 32-ын автобусны буудал дээр байхад үл таних 30 орчим насны эрэгтэй, дунд зэрэг нуруутай хүн ирээд Хаан банкны карт байгаа юу гэж асуусан. Байгаа бол мөнгө өгье гэхээр нь би байгаа гэж хэлээд нөгөө залуутай зам дагаж гарсан ба Хаан банкны АТМ рүү орж миний картыг шалгаж үзээд дараагаар нь дансны дугаар, картны нууц дугаарыг надаас асууж авчихаад надад бэлнээр 30,000 төгрөг өгсөн. Тэгээд намайг АТМ-ын хажууд зогсож байгаарай зам гараад 15,000 төгрөг аваад ирье гэж хэлээд тэр чигтээ алга болсон. Түүний дараагаар би гадуур архи ууж явж байгаад 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирэхэд манай ээж надад чиний картанд чинь мөнгө ороод байгаа юм байна, цагдаагаас залгаж байна гэж хэлсэн ба 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэст, 2021 оны 06 дугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст очиж данс руу орсон асуудалтай холбоотой мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Гэрч Я.Цээлэйгийн:

“...Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ажил дээрээ бараагаа янзлаад байж байсан чинь нэг танил маань над руу залгаад чи надаас мөнгө гуйгаад байна ш дээ, юу болсон бэ гэж хэлэхээр нь би чамаас мөнгө гуйгаагүй, юу яриад байгаа юм бэ гэхэд чи сая над руу чат бичсэн гэж хэлэхээр нь би өөрийн фейсбүүк рүүгээ орох гэтэл орж болохгүй байсан. Би тухайн үед гар утсаа өөр хүнд ашиглуулаагүй бөгөөд тухайн өдрийн өглөө өөрөө гэрээсээ гараад ажил руугаа явж байхдаа өөрийнхөө фейсбүүк рүү ороход зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 50/5122 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /11 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь цахим мэдээлэлд хууль бусаар халдан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 14.290.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт тус тус олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь: 

үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Т.Уранцэцэгийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч *******ээс 300.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч *******, гэрч П.Уранцэцэг, М.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хаан банкны *******, голом банкны 1605158217 дугаартай дансны хуулгуудаар,

- 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч ******* 600.000 төгрөг, иргэн ******* 200.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн А.Батхуягийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Н.Энхтунгалаг, С.Сэржмядаг, Б.Адъяасүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 05-ны 5405/669 дугаартай албан бичиг, болон дансны хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

- 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ч.Дэлгэрцэцэгээс 350.000 төгрөг, хохирогч Б.Отгонсүрэнгээс 400.000 төгрөг хохирогч Н.Чинбатаас 200.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаагаас 200.000 төгрөг, хохирогч Б.Энхтуулаас 600.000 төгрөг, хохирогч Н.Гантөмөрөөс 230.000 төгрөг, хохирогч Ч.Саранцэцэгээс 40.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Тэмүүжингийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Ж.Оюунтунгалаг, Ч.Дэлгэрмаа, Б.Отгонсүрэн, Н.Чинбат, Б.Дэлгэрмаа, Б.Энхтуул, Н.Гантөмөр, Ч.Саранцэцэг, гэрч О.Ган-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Д.Тэмүүжингийн хаан банкны дансны хуулгаар,

- 2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ж.Отгонбаяраас 400.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгээс 400.000 төгрөг, хохирогч Б.Өлзийдэлгэрээс 400.000 төгрөг, хохирогч Д.Саранчимэгээс 120.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Ж.Отгонбаяр, Д.Туяацэцэг, Б.Өлзийдэлгэр, С.Од, Д.Саранчимэг, гэрч Ц.Шүрэнцэцэг, Б.Эгэлцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкны дансны хуулгаар,

- 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 22-нд иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Нэргүйгээс 500.000 төгрөг, хохирогч С.Ичинхорлоогоос 200.000 төгрөг, хохирогч Ч.Уянгаас 500.000 төгрөг, хохирогч О.Мөнхтуяагаас 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхцацралаас 250.000 төгрөг, хохирогч Ж.Баасансүрэнгээс 500.000 төгрөг, хохирогч Н.Нямжаваас 100.000 төгрөг, хохирогч Т.Алимаагаас 500.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Г.Наранцацралт, Б.Нэргүй, С.Ичинхорлоо, Ч.Уянга, О.Мөнхтуяа, Д.Мөнхцацралт, Ж.Баасансүрэн, Н.Нямжав, хохирогч Т.Алимаа, гэрч Н.Машбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

- 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Т.Цэдэнсодномоос 300.000 төгрөг, хохирогч З.Эрдэнэтуяагаас 100.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Т.Цэдэнсодном, З.Эрдэнэтуяа, Ч.Байгалмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

- 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Мөнхтуяагаас 600.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, иргэн Хаан банкны 5165005867 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Д.Чимэгсанаа, Б.Мөнхтуяа, гэрч О.Машбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50/13930 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтуудаар,

- 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Цэдэвсүрэнгээс 450.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны 5125064819 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Б.Цэдэвсүрэн, гэрч Б.Балдулам, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хаан банкны дансны хуулгаар,

- 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч хохирогч Л.Тэгшээгээс 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Л.Тэгшээ, гэрч Ө.Эрдэнэцэцэг, Ц.Бумбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкнаас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарган өгсөн 50/8581 дугаартай дугаартай данс эзэмшигчийн мэдээлэл, тухайн дансны орлого, зарлага харуулсан хуулга болон тус данснаас зарлагын гүйлгээ хийгдсэн бэлэн мөнгөний машины байршил, бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг хуулбарласан нэг ширхэг CD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр,

- 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ц.Агиймаагаас 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Л.Амархүүгийн Хаан банкны 5925698383 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Ц.Агиймаа, Л.Алдармаа, гэрч Н.Гантулга, Л.Амархүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,

- 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Р.Бат-Амгалангийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Пүрэвсүрэнгээс 600.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны 5032715619 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Д.Пүрэвсүрэн, гэрч С.Сарангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгаар,

- 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Амгаланхэрлэнгийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Туулаас 400.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Хаан банкны 2023247016 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Т.Туул, Д.Амгаланхэрлэн, гэрч Н.Баттөмөр, Ч.Дөлгөөн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгаар,

- 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******ийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Жаргалсайханаас 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулаас 100.000 төгрөг, хохирогч М.Отгонбаяраас 400.000 төгрөг, хохирогч Ч.Даваацогтоос 500.000 төгрөгийг тус тус цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Тэмүүжиний Хаан банкны дугаарын дансаар залилсан болох нь хохирогч *******, Б.Жаргалсайхан, Д.Мөнхзул, М.Отгонбаяр, Ч.Даваацогт, гэрч О.Ган-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Д.Тэмүүжиний Хаан банкны дансны хуулгаар,

- 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Энхцэцэгээс 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн А.Батхуягийн Хаан банкны дугаарын дансаар залилсан болох нь хохирогч Н.Оюунгэрэл, Т.Энхцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Энхцэцэг, А.Баттуяа нарын Хаан банкны дансны хуулгаар,

- 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Я.Цээлэйгийн эзэмшлийн “Tseegii yanjiv” гэх нэртэй фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч хохирогч Я.Эрдэнэчимэгээс 500.000 төгрөг, хохирогч Б.Октябраас 500.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч залилсан болох нь хохирогч Я.Октябр, Я.Эрдэнэчимэг, гэрч С.Сарангэрэл, Я.Цээлэй нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 15-ны 50/5122 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах” гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч баримт бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дууны, дүрсний, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргийг ойлгоно.

Мөн “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдэлтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсанаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч шүүгдэгч ******* нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдан хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирогчийн тойрон хүрээлэл, ойр дотны харилцан хамааралтай хүмүүсийн мэдээлэл, өгөгдлүүдийг тандан судалж, тэдгээрийг туслалцаа үзүүлэхээс өөр гарцгүй нөхцөл байдалд хүргэх хэмжээний итгэл үнэмшил баттай төрөхүйц зурвас илгээн төөрөгдүүлэхдээ цахим технологийн тусгай мэдлэг шаардсан бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүй нэвтрэн бусдаас нийт 14.440.000 төгрөгийг гаргуулан авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******т 300.000 төгрөг, хохирогч С.Сэржмядагт 600.000 төгрөг, хохирогч Б.Адъяасүрэнд 200.000 төгрөг, хохирогч Ч.Дэлгэрцэцэгт 350.000 төгрөг, хохирогч Б.Отгонсүрэнд 400.000 төгрөг, хохирогч Н.Чинбатад 200.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаад 200.000 төгрөг, хохирогч Б.Энхтуулд 600.000 төгрөг, хохирогч Ч.Саранцэцэгт 40.000 төгрөг, хохирогч Ж.Отгонбаярт 400.000 төгрөг, хохирогч С.Одод 500.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт 400.000 төгрөг, хохирогч Б.Өлзийдэлгэрт 400.000 төгрөг, хохирогч Д.Саранчимэгт 120.000 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 500.000 төгрөг, хохирогч С.Ичинхорлоод 200.000 төгрөг, хохирогч Ч.Уянгад 500.000 төгрөг, хохирогч О.Мөнхтуяад 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхцацралд 250.000 төгрөг, хохирогч Ж.Баасансүрэнд 500.000 төгрөг, хохирогч Н.Нямжавт 100.000 төгрөг, хохирогч Т.Алимаад 500.000 төгрөг, хохирогч Т.Цэдэнсодномд 300.000 төгрөг, хохирогч З.Эрдэнэтуяад 100.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 600.000 төгрөг, хохирогч Б.Цэдэвсүрэнд 450.000 төгрөг, хохирогч Л.Тэгшээд 500.000 төгрөг, хохирогч Ц.Агиймаад 500.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 600.000 төгрөг, хохирогч Т.Туулд 400.000 төгрөг, хохирогч Б.Жаргалсайханд 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулд 100.000 төгрөг, хохирогч М.Отгонбаярт 400.000 төгрөг, хохирогч Ч.Даваацогтод 500.000 төгрөг, хохирогч Т.Энхцэцэгт 500.000 төгрөг, хохирогч Я.Эрдэнэчимэгт 500.000 төгрөг, хохирогч Б.Октябрт 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан дээрх хохирлыг төлөөгүй байна.

Түүнчлэн хохирогч Н.Гантөмөрт 230.000 төгрөгийн хохирол учирснаас 150.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 80.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******ээс нийт 14.290.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг тогтоож, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”, мөн “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг цахим төхөөрөмжид хууль бусаар нэвтэрч, мэдээлэлтэй танилцаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 855 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 16 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2129001242476 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 9 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг цахим төхөөрөмжид хууль бусаар нэвтэрч, мэдээлэлтэй танилцаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээрх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 266 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 14.290.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т 300.000 төгрөг, хохирогч С.Сэржмядагт 600.000 төгрөг, хохирогч Б.Адъяасүрэнд 200.000 төгрөг, хохирогч Ч.Дэлгэрцэцэгт 350.000 төгрөг, хохирогч Б.Отгонсүрэнд 400.000 төгрөг, хохирогч Н.Чинбатад 200.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаад 200.000 төгрөг, хохирогч Б.Энхтуулд 600.000 төгрөг, хохирогч Н.Гантөмөрт 80.000 төгрөг, хохирогч Ч.Саранцэцэгт 40.000 төгрөг, хохирогч Ж.Отгонбаярт 400.000 төгрөг, хохирогч С.Одод 500.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт 400.000 төгрөг, хохирогч Б.Өлзийдэлгэрт 400.000 төгрөг, хохирогч Д.Саранчимэгт 120.000 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 500.000 төгрөг, хохирогч С.Ичинхорлоод 200.000 төгрөг, хохирогч Ч.Уянгад 500.000 төгрөг, хохирогч О.Мөнхтуяад 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхцацралд 250.000 төгрөг, хохирогч Ж.Баасансүрэнд 500.000 төгрөг, хохирогч Н.Нямжавт 100.000 төгрөг, хохирогч Т.Алимаад 500.000 төгрөг, хохирогч Т.Цэдэнсодномд 300.000 төгрөг, хохирогч З.Эрдэнэтуяад 100.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 600.000 төгрөг, хохирогч Б.Цэдэвсүрэнд 450.000 төгрөг, хохирогч Л.Тэгшээд 500.000 төгрөг, хохирогч Ц.Агиймаад 500.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 600.000 төгрөг, хохирогч Т.Туулд 400.000 төгрөг, хохирогч Б.Жаргалсайханд 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхзулд 100.000 төгрөг, хохирогч М.Отгонбаярт 400.000 төгрөг, хохирогч Ч.Даваацогтод 500.000 төгрөг, хохирогч Т.Энхцэцэгт 500.000 төгрөг, хохирогч Я.Эрдэнэчимэгт 500.000 төгрөг, хохирогч Б.Октябрт 500.000 төгрөг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 9 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ