Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/609

 

2023           07           20                                            2023/ШЦТ/*******09

 

 

МОНГМОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан  хөтлөн,

Улсын яллагч: Ш.Анужин

Шүүгдэгч: Ш.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Ш******* Б*******т холбогдох эрүүгийн 2*******5000001150 дугаартай хэргийг 2023 оны ******* дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 19*******2 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, *******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, урьд ял шийтгэлгүй,

Их Монгол овогт Ш******* Б******* /РД:ЧР*******2032215/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 4 дүгээр орцны гадна хохирогч А.Э*******тай “хөзөр тоглохдоо зальдаж хожлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Б******* нь “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 4 дүгээр орцны гадна хохирогч А.Э*******тай “хөзөр тоглохдоо зальдаж хожлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б******* “...Би түлхэхэд хохирогч унасан, би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2*******5000001150 дугаартай хэргээс:

2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А.Э*******ын хохирогчоор өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед миний ээлжийн ажил дуусаад бууж байсан юм. Тэгтэл над руу манай найз Дашренчин залгаад “би танай тийшээ очиж байна, нэг цонх шиллэх хэрэгтэй байна” гэж хэлээд над дээр ирсэн. Цонхыг нь шиллэж дуусаад би Дашренчингийн гэр лүү нь буюу ******* дугаар хорооллын ******* дугаар байрны 4 дүгээр орцны 44 тоотод очиж ганц шил архи хувааж уусан. Архиа ууж байх явцдаа цонхоор нь харсан чинь манай найз Боогийгийн машин гадаа зогсож байхаар нь залгаад хаана байгааг талаар нь асуугаад “цуг уухуу” гэхэд “би одоо амжихгүй нь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дашренчинтэй архиа хувааж ууж дуусгаад гэр лүүгээ ороод унтсан. Орой 19 цагийн үед над руу Боогий залгаад “хаана байгаа юм бэ, Дашренчинг дагуулаад гараад ирээч” гэхээр нь би гэрээсээ гарч Боогийтой уулзаад, хамтдаа Дашренчингийн гэр лүү орсон. Дашренчин болон түүний эхнэрийн хамт цуг сууж хөзөр тоглонгоо дахиад ганц шил архи уусан. Тэгээд архиа ууж байх явцдаа би Боогийтой муудалцаад, Дашренчингийн гэрээс нь гараад орцны гадаа зогсож байсан чинь боогий миний нүүр рүү цохиод авсан. Цохиулаад би газар унахдаа орцны гадаа байсан сандлын ирмэгийг нүүрний зүүн тал хэсгээрээ мөргөж унасан би өндийх гээд дээшээ босож байсан чинь дахиад миний нүүрний баруун хэсэг рүү гараараа цохисон уу, аль эсвэл өшиглөсөн үү дахин нэг удаа цохиод яваад өгсөн. Миний нүүрний зүүн талын хөмсөгний доор 3 оёдол тавьсан, мөн нүүрний баруун тал их хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр Д.А******* гэрчээр өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны орой манай нөхөр Б******* нь найз Дашрэгзэнгийн гэрт хөзөр тоглоно гэж хэлээд явсан. Оройн 21 цагийн үед би нөхрийн дугаар руу залгаж, түүнийг орж ирэх болж байгаа талаар асуухад “хөзөр тоглож байна, удахгүй орлоо” гэж хэлсэн. Тэгтэл 22 цагийн үед манай нөхөр Б******* над руу залгаад “би Э*******ыг түлхээд унгаачихлаа” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад харахад нөхөр Б*******, Э******* нар зогсож байсан бөгөөд Э*******ын дух, хөмсөг хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр Б.Д******* гэрчээр өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны орой Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 41 тоот болох манай гэрт найз Э*******, Б******* бид гурав 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уугаад сууж байхад манай эхнэр Бат-Өлзий гаднаас орж ирсэн. Авсан архиа уунгаа бид 4 хөзөр тоглож байсан чинь Э*******, Б******* нар нь хэрүүл маргаан хийж эхлэхээр нь манай эхнэр уурлаж “битгий айлд хэрүүл маргаан хийгээд бай, гарцгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хэрүүл хийгээд манай гэрээс гараад явсан. Э*******, Б******* нар нь манай гэрт байхдаа зодоон хийсэн зүйл байхгүй бөгөөд манай гэрээс гарахдаа Э*******ын нүүр, биед ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 0******* дугаар сарын 1*******-ны өдөр Ш.Б*******ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед Э*******ын хамт Баянгол дүүргийн 0******* дугаар хороо ******* дугаар байр 03 тоот гэртээ байж айсан чинь миний дугаар луу Дашрэнцэн залгаад надад хандаж “би гэртээ байна манай гэрт ороод ир хөзөр тоглох уу” гэж асуухаар нь зөвшөөрсөн. 2023 оны 05 дугаар сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байх үед Э******* бид 2 манай гэрээс гараад Баянгол дүүргийн ******* дугаар байр 04 дүгээр орцны 1 давхарт байх Д******* гэрт ороод хөзөр тоглож байсан чинь Дашрэнцэн 0.75 литрын хэмжээтэй нэг шил архи гаргаж ирээд бид 3 хувааж уугаад хөзрөө үргэлжлүүлэн тоглож байсан чинь Э******* заль хэрэглэж хуураад байхаар нь түүнд хандаж “чи заль хэрэглэж хуураад байна” гэж хэлэх үед тэр үгүй гэж хариулаад бид 2-ын дунд маргаан гарсан. Айлд маргаж байхаар гадаа маргая гэж хэлсэн чинь тэр зөвшөөрч бид 2 айлаас гарч Баянгол дүүргийн ******* дугаар хороо ******* дугаар байр 4 дүгээр орцны гадаа гараад ирсэн чинь Э******* намайг заамдаж авахаар нь би түүнийг хариу заамдаж аваад маргаж байгаад түүнийг түлхэх үед тэр толгой хэсгээрээ сандлын эрмэг мөргөөд газар унасан. Түүний нүүр лүү харсан чинь цус гарч байхаар нь эхнэрийн дугаар луу залгаж түүнийг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-3******* тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******5*******1 дугаартай шинжээчийн “...А.Э*******ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Б******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ш.Б******* нь хохирогч А.Э*******ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 23-24 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******5*******1 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******5*******1 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 21*******/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн *******5*******1 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Б*******ын “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 4 дүгээр орцны гадна хохирогч А.Э*******тай “хөзөр тоглохдоо зальдаж хожлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүгдэгч Ш.Б******* нь хохирогч А.Э*******т төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэсэн  болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ш.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Б*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******00 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.*******-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.*******-д заасныг тус тус удирдлага болгон 

 

 

 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их Монгол овогт Ш******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б*******ыг *******00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Ш.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ