Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/610

 

2023           0*******           20                                         2023/ШЦТ/610

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Ш.Анужин

Шүүгдэгч: Ч.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* ов******* Ч******* Б*******т холбогдох эрүүгийн 2305018641326 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Баянхошуу ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3*******8 дугаартай шийтгэх т*******оолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн 831 дугаартай шийтгэх т*******оолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 20******* оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан.

Ц******* ов******* Ч******* Б******* /РД:*******/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б******* нь “...2023 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54а байрны гадна хохирогч Г.Б******* “таксины мөнгө дутуу шилжүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг татаж унагаан цээж хэсэгт нь өвдөглөх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь цээж, шуу, гуя, шилбэнд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг т*******оох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Б******* нь “...2023 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54а байрны гадна хохирогч Г.Б******* “таксины мөнгө дутуу шилжүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг татаж унагаан цээж хэсэгт нь өвдөглөх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь цээж, шуу, гуя, шилбэнд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг т*******оолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б******* “...би дээрээс нь дарж унасан, хөл рүү өшиглөөгүй, харсан хүн байгаа...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305018641326 дугаартай хэргээс:

2023 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Г.Б******* хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр өөрийн найзын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис зочид буудлаас такси бариад, замдаа найзыгаа буулгаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54а байрны гадна ирээд таксиныхаа мөнгийг өгөх гээд интернэт банкнаасаа мөнгө шилжүүлтэл 10,000 төгрөгийг андуураад шилжүүлсэн. Тэгээд нэмж 10,000 төгрөгийг шилжүүлэх гэтэл би тухайн үед архи с*******ууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан тул интернэт банкныхаа нууц үгээ буруу хийгээд блоклочихсон юм. Тэгтэл тухайн таксины жолооч надаас мөнгө нэхэж, бид хоёрын хооронд маргаан болсон бөгөөд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би машиных нь хаалгыг өшиглөтөл тухайн машины хаалга нь бага зэрэг хонхойсон байсан. Намайг утсаа бариад зогсож байтал тэр жолооч миний утсыг булааж авах гээд, бид хоёр хоорондоо зууралдсан. Тэгтэл тухайн таксины жолооч намайг хойш нь татаж газарт унагаагаад, миний цээжин дээр өвдөглөж, миний утсыг булааж авсан. Би босож ирээд утсаа авах гэтэл миний зүүн гуяны шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би утсаа авах гээд тухайн залуутай барьцалдаад салахад миний гарыг маажсан, гуя хөхрүүлсэн байсан. Анх таксины мөнгө дутуу өгсөн гэх шалтгаанаар бид хоёр маргалдсан бөгөөд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би машины хаалгыг өшиглөхөд надтай барьцалдаж эхэлсэн юм. Тэр таксины жолооч миний биед учирсан гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оноы 05 дугаар сарын 16-ны өдрийн 6282 дугаартай шинжээчийн “...Г.Б******* биед цээж, шуу, гуя, шилбэнд цус хуралт, сарвуунд зулгаралт гэмтэл т*******оогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг т*******оох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг т*******онги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн *******-******* тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн *******6 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******5 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг т*******оож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий т*******оол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал т*******оогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ч.Б******* нь хохирогч Г.Б******* биед цээж, шуу, гуя, шилбэнд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 20-******* дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6282 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6282 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******6/4******* дугаартай “Гэмтлийн зэрэг т*******оох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 6282 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б*******ын “...2023 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54а байрны гадна хохирогч Г.Б******* “таксины мөнгө дутуу шилжүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг татаж унагаан цээж хэсэгт нь өвдөглөх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь цээж, шуу, гуя, шилбэнд цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Шүүгдэгч нь хохирогчийн хөл рүү өшиглөөгүй, дараад унасан гэж маргасан ба хэрэгт авагдсан шинжээч эмчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн энэ мэдүүлгийг дэмжсэн бусад бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглээд шүүгдэгчийн гэм бурууг т*******оосон болохыг дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Ч.Б******* нь хохирогч Г.Болортуяад төлөх төлбөргүй болох нь, тодруулбал хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар т*******оогдож байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ч.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь т*******оогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс т*******оосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь т*******оогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх т*******оол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр т*******ов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц******* ов******* Ч******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б*******ыг 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх т*******оолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх т*******оол хуулийн  хүчин төгөлдөр болтол Ч.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ