| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0049/И |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 67
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч П.П-д холбогдох кредит картны үндсэн зээлийн төлбөр 959,234.23 төгрөг, хүүгийн төлбөр 484,551.58 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 268,568.47 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 177,330.76 төгрөг, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, нийт 1,924,685.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой П.П нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Г банктай ЗГ/КР/16 дугаартай дотоодын зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 1,000,000 /нэг сая төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ/КР/16 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 959,234.23 төгрөг, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, зээлийн хүү 484,551.58 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 268,568.47 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 177,330.76 төгрөг, бүгд 1,924,685.04 /нэг сая есөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян таван төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийг Б овогт П.П-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, Б овогт П.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.П Г банкны нэхэмжилсэн 1,924,685.04 төгрөгийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г банкны төлөөлөгч Ч.Г миний бие П.П-н шүүхэд гаргасан хариу тайлбарыг 2020 оны 02 сарын 17-ны өдөр уншиж танилцлаа. Хариуцагч нь Г банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбар нь хариуцагч П.П-д холбогдуулан кредит картны үндсэн зээлийн төлбөр 959,234.23 төгрөг, хүүгийн төлбөр 484,551.58 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 268,568.47 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 177,330.76 төгрөг, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, нийт 1,924,685.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.П нь нэхэмжлэлийн шаардлага кредит картны үндсэн зээлийн төлбөр 959,234.23 төгрөг, хүүгийн төлбөр 484,551.58 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 268,568.47 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 177,330.76 төгрөг, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, нийт 1,924,685.04 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч П.П-д холбогдох кредит картны үндсэн зээлийн төлбөр 959,234.23 төгрөг, хүүгийн төлбөр 484,551.58 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 268,568.47 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 177,330.76 төгрөг, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, нийт 1,924,685.04 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,744 төгрөгийн 50 хувь болох 22,872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 22,872 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.П-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч П.П нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц