Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/611

 

**************3          0*******            *******                                             **************3/ШЦТ/611

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго, 

Шүүгдэгч С.У*******,

Хохирогч Ч.М******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш******* овогт С******* У*******д холбогдох эрүүгийн *******3050000009*******5 дугаартай хэргийг **************3 оны 06 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *******01 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, ************** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, ахын хамт амьдардаг, Ногоон газар ХХК-д по барьдаг гэх, Орхон аймгийн Баян-Өндөр ******* дугаар баг, Даваат ундрага ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Ногоон газар ХХК-ийн ажилчдын байранд оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Ш******* овогт С******* У******* /РД:АД01*******6101*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.У******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...**************3 оны 04 дүгээр сарын *******6-с **************-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Ногоон газар ХХК-ийн ажилчдын байрны орчим хохирогч Ч.М******* таксины мөнгөнөөс болж маргалдаж түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж биед үүдэн дээд баруун 1, *******, зүүн дээд 1, ******* дугаар шүдний булгаралт, уруулд язрал, цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар     

 

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч С.У******* нь “...**************3 оны 04 дүгээр сарын *******6-с **************-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Ногоон газар ХХК-ийн ажилчдын байрны орчим хохирогч Ч.М******* таксины мөнгөнөөс болж маргалдаж түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж биед үүдэн дээд баруун 1, *******, зүүн дээд 1, ******* дугаар шүдний булгаралт, уруулд язрал, цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ун “…Би гэм буруу дээрээ маргахгүй…” гэх мэдүүлэг, 

 

**************3 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд **************3 оны 04 дүгээр сарын **************-ны өдөр Ч.М*******ий хохирогчоор өгсөн “...Би **************3 оны 04 дүгээр сарын *******6-ны өдөр орой ************** цагийн үед өөрийн приус 30 маркийн, 5361 УНБ улсын дугаартай машиныг унаад таксинд явсан. Тэгээд үүрээр 04 цагийн үед хорооллын Имартын урд талд нэг хүн гар өргөхөөр нь тэр хүнийг машиндаа суулгасан. Моносын уулзвараас хойш яваад ногоон газрын ажилчдын байр гэх газар ирэхэд таксины мөнгө 40,000 төгрөгөө өгөхгүй байхаар нь би бичиг баримтаа өгчих маргааш мөнгийг чинь өгөхөөр өгье гэж хэлсэн чинь бичиг баримт байхгүй зайл ал минь гэж хараагаад над руу агсраад цохих гээд байхаар нь би гарын бариад зогсож байтал миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход үүдэн 3 шүд хөдөлчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,    

                                                                                                              

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн **************3 оны 04 дүгээр сарын *******8-ны өдрийн 56************** дугаартай “...Ч.М*******ий биед үүдэн дээд баруун 1,*******, зүүн дээд 1,******* шүдний булгаралт, уруул язрал, цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-******* удаагийн үйлчлэлээр 1-******* хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх дөрвөн шүдний булгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хуль хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.5*******.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд **************3 оны 05 дугаар сарын *******9-ний өдөр С.Ун яллагдагчаар өгсөн “... би тогтоолыг бүрэн уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******8-*******9 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ун хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3******* тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3******* тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд **************3 оны 04 дүгээр сарын *******6-с **************-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Ногоон газар ХХК-ийн ажилчдын байрны орчим шүүгдэгч С.У******* нь хохирогч Ч.М******* таксины мөнгөнөөс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж хохирогч Ч.М*******ий эрүүл мэндэд “үүдэн дээд баруун 1,*******, зүүн дээд 1,******* дугаар шүдний булгаралт, уруулд язрал, цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн **************3 оны 04 дүгээр сарын *******8-ны өдрийн 56************** дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

*******14 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******16/4************** дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 56************** дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Хохирогч Ч.М******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 3*******,000 /гучин долоон мянга/-н төгрөгийг шүүгдэгч С.У*******ас нэхэмжилснийг  хангаж  шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ч.М******* нь  Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг, ажилгүй байсан хугацааны цалин орлого болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.У******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.У*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг болон хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан гэмтэл хохирлын шинж байдал зэрэгт шүүх дүгнэлт хийлээ.

 

   Иймд шүүгдэгч С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800/ найман зуун мянга/-н нэгж буюу 800,000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.У*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.*******, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш******* овогт С******* Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У*******д 800/ найман зуун мянга/-н нэгж буюу 800,000 / найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын  хугацаанд биелүүлэхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд  зааснаар хохирогч Ч.М*******гийн нэхэмжилсэн 3*******,000 /гучин долоон мянга/-н төгрөгийг шүүгдэгч С.У*******ас гаргуулж, хохирогч Ч.М******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч С.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.******* дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

*******. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол  хүчин төгөлдөр болтол С.У*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ