Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/615

 

2023              07           24                                  2023/ШЦТ/615

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа /томилолтоор/

Шүүгдэгч: Б.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Б******* Д*******эд холбогдох 2305000001351 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий айгийн Сагсаа суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эх, эхнэр, 2 хүүхэд, 3 дүүгийн хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сум ******* дүгээр баг, Их булан ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

М овогт Б******* Д******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Д******* нь “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Стелла” нэртэй баарны гадна хохирогч А.Н******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, дээд уруулд болон дээд уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д******* нь “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Стелла” нэртэй баарны гадна хохирогч А.Н******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, дээд уруулд болон дээд уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000001351 дугаартай хэргээс:

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаарсарын 04-ний өдөр А.Н******* хохирогчоор өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн үед би Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Стелла нэртэй бааранд найзыгаа авахаар очсон юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ороод найз Гантулгыг аваад гарах гэж байхад Тулга үүдэнд 25-30 орчим насны 2 залуутай маргалдсан. Тухайн 2 залуугийн намхан залуу нь гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон би ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.Э******* гэрчээр өгсөн “...Стелла нэртэй бааранд найз Наранбаатар, Мөнхнасан, Гантулга, Батсүх нарын хамтаар орсон. Тухайн баарнаас гарах гэтэл үүдэнд 25-30 орчим насны 2 залуу нэг нь өндөр цагаан өнгийн цамцтай, цагаан подвалктай нөгөөх нь бор өнгийн өмд, хар өнгийн цамцтай байсан бөгөөд тухайн 2 залуу хэрүүл маргаан хийгээд байсан. Наранбаатар эрүүл архи уугаагүй байсан болохоор маргааныг салгах гээд яваад байсан. Нэг харахад Н******* амнаас цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Намхан бор өнгийн өмдтэй хар цамцтай залуу зодоон хийх гээд байсан. Наранбаатарыг тухайн 2 залуугийн намхан нь цохисон өөр зодоон болоогүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр О.Б******* гэрчээр өгсөн “...намхан бор өнгийн өмд, хар өнгийн бэлтгэлийн цамцтай нүдний шилтэй залуу нь гараараа саваад цохих шиг болсон Наранбаатар газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Л.М******* гэрчээр өгсөн “...тухайн 2 залуугийн намхан бор өнгийн өмдтэй, хар өнгийн цамцтай нүдний шилтэй залуу нь Наранбаатарыг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод унгаасан. Тэнд өөр зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Х.Е гэрчээр өгсөн “...би 2023 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Стелла бааранд найз Д*******, Цолмонбаатар нарын хамтаар ороод бид 3 тухайн баарнаас 4-5 шил пиво авч уусан. Цолмонбаатар тухайн баарнаас гараад яваад өгсөн. Д******* 2-3 залуутай шүргэлцсэн. Д******* ахиад нөгөө залуустай маргалдаж эхэлсэн. Д******* болон нөгөө хэсэг залуус зууралдаад байсан. Би дундуур нь ороод салгаад Д*******ыг аваад холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7375 дугаартай “...А.Н******* биед тархи доргилт, дээд уруулд болон дээд уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.Д*******ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд А.Наранбаатартай маргалдаж түүнийг цохисон юм энэ нь миний буруу би маш буруу зүйл хийсэн байна би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д*******эд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Д******* нь “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Стелла” нэртэй баарны гадна хохирогч А.Н******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, дээд уруулд болон дээд уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогч А.Н******* мэдүүлэг, гэрч Н.Эрхэмбаяр, О.Батсүх, Л.Мөнхнасан, Х.Ербагда нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Д*******ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7375 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Д******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Д*******ын “2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Стелла” нэртэй баарны гадна хохирогч А.Н******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, дээд уруулд болон дээд уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Д*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь хохирогч А.Наранбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн болох нь хохирогчийн хүсэлт /хх-71 тал/-ээр тогтоогдож байх тул Б.Д*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь “2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Стелла” нэртэй баарны гадна хохирогч А.Н******* нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, дээд уруулд болон дээд уруулын дотор салстад шарх, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Д*******эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 75 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Д*******эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Д*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ