Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/616

 

*******0*******3              07          *******4                                  *******0*******3/ШЦТ/616

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: Ж.А*******, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун /ҮД:*******908/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч******* овогт Ж******* А*******д холбогдох **************050065*******0897 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******3 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын *******9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, “Удам” ХХК-д төслийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр ******* хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Орбитын ******* дугаар гудамж, 1******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Чувуун овогт Ж******* А******* /РД:УМ9006*******919/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.А******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Барилгачин ******* ХХК-ийн барилгын инженерээр томилогдон ажиллаж байхдаа *******0************** оны 04 дүгээр сараас *******0************** оны 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн *******0 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны захын барилга барих явцад барилгын гүйцэтгэлд ашиглах зориулалттай няраваас гаргасан барилгын материалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшиж, “Үнэгүй.мн” зарын сайтад зар байршуулан бусдад худалдаж, “Барилгачин *******” ХХК-д ага хэмжээнээс дээш хохирол буюу 11,518,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Яллагдагч Ж.А******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Барилгачин ******* ХХК-ийн барилгын инженерээр томилогдон ажиллаж байхдаа *******0************** оны 04 дүгээр сараас *******0************** оны 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн *******0 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны захын барилга барих явцад барилгын гүйцэтгэлд ашиглах зориулалттай няраваас гаргасан барилгын материалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшиж, “Үнэгүй.мн” зарын сайтад зар байршуулан бусдад худалдаж, “Барилгачин *******” ХХК-д ага хэмжээнээс дээш хохирол буюу 11,518,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А*******гийн “...Захиралтайгаа аман тохиролцоо хийсэн. Түүнийгээ баримтжуулж авч чадаагүй. Захирал хэлсэндээ хүрээгүй. Тэр уурандаа ийм үйлдэл хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **************050065*******0897 дугаартай хэргээс:

*******0*******3 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц******* өгсөн “...Барилгачин ******* ХХК-ийн төслийн захирал алба тушаалд ажилладаг. Манай байгууллага Баянгол дүүргийн *******0 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны төв барьж байгаа. *******0************** оны 01 дүгээр сарын 17-ны өдөр А******* гэх хүний барилгын ажил хариуцсан инженер гэсэн ажилд томилж ажилд оруулсан. *******0************** оны 10 дугаар сарын *******6-ны өдөр барилгын ус тусгаарлагч материал манайд зардаг “Дарамбат” ХХК-ийн захирал Цогтгэрэл миний дугаар луу залгаад “манай байгууллага танайд зарсан барааг Үнэгүй.мн сайт дээр тавиад зарж байна. кодыг нь шалгаж үзсэн чинь мөн байна” гэж хэлэхээр нь 80991811 дагаар луу залгаад барааны талаар мэдээлэл асуух үед 80101557 гэх дугаар өгсөн. А******* инженерын дугаар өгсөн. Тэгээд барилгын бараа бүтээгдэхүүндээ тооллого хийж, шалгах үед А******* нь байгууллагын нярваар дамжуулж бараа авдаггүй зарим барааг няравт оруулалгүй авч гардаг байсан нь тогтоогдсон. Цалингаа тогтмол өгдөг байсан. Урамшуулал өгнө гэж тохирсон зүйл байхгүй. 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******3, 58-59, 61-6******* дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 03 дугаар сарын **************-ны өдөр Ч.С гэрчээр өгсөн “...Барилгачин ******* ХХК-ийн нярав албан тушаал дээр *******0************** оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс ажиллаж байна. Барилга хариуцсан инженер баригдаж байгаа барилгын хэрэгцээт барааг материалын тоо ширхгийг гаргаад захиралд танилцуулна, захирал танилцаад зөвшөөрч хангамж хариуцсан менежирт өгч тухайн хүн надад өгнө, би тоо ширхэгээр нь инженерт хүлээлгэн өгнө. Захирал зөвшөөрөл өгөөгүй байхад бараа инженерт өгөхгүй. Би амралтын ******* хоногт амардаг ба түлхүүрээ өөрийн өрөөндөө үлдээгээд явдаг. Намайг амарч байх үед бараа авах хэрэг гарвал А******* инженер барааг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******0*******3 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Н.Д гэрчээр өгсөн “...манай нөхөр өөрийн ажил дээр болсон зүйлийг тэр болгон яриад байдаггүй. Нөхөр хашаанд бараа материал авчирч байсан. Илүү гарсан бараа юм байх гэж бодоод тоогоогүй. Тухайн барааг зарах зар оруулах үедээ миний 8099-1811 дугаарыг тавьсан байсан. Миний дугаар луу барилгын материал асуух үед нь нөхрийн 80101557 гэсэн дугаарыг өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн *******0*******3 оны 04 дүгээр сарын *******5-ны өдрийн 01/*******6 дугаартай дүгнэлт /хх-ийн 107 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.А*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ж.А******* нь үргэлжилсэн үйлдлээр “...Барилгачин ******* ХХК-ийн барилгын инженерээр томилогдон ажиллаж байхдаа *******0************** оны 04 дүгээр сараас *******0************** оны 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн *******0 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны захын барилга барих явцад барилгын гүйцэтгэлд ашиглах зориулалттай няраваас гаргасан барилгын материалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшиж, “Үнэгүй.мн” зарын сайтад зар байршуулан бусдад худалдаж, “Барилгачин *******” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол буюу 11,518,000 төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц******* мэдүүлэг, гэрч Ч.Сүхбат, Н.Досмоо нарын мэдүүлэг, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн *******0*******3 оны 04 дүгээр сарын *******5-ны өдрийн 01/*******6 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Ж.А******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.А*******гийн “...Барилгачин ******* ХХК-ийн барилгын инженерээр томилогдон ажиллаж байхдаа *******0************** оны 04 дүгээр сараас *******0************** оны 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн *******0 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны захын барилга барих явцад барилгын гүйцэтгэлд ашиглах зориулалттай няраваас гаргасан барилгын материалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшиж, “Үнэгүй.мн” зарын сайтад зар байршуулан бусдад худалдаж, “Барилгачин *******” ХХК-д ага хэмжээнээс дээш хохирол буюу 11,518,000 төгрөгийн хохирол учруулсан...”” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ж.А*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Барилгачин ******* ХХК-иас 11,518,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.А******* нь төлсөн болох нь шүүгдэгч Ж.А*******гийн дансны хуулга /хх-ийн 167-169, 17*******-174 тал/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хохирол төлбөр төлсөн талаарх утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 195 тал/ зэргээр тогтоогдож байх тул Ж.А*******г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.А******* нь үргэлжилсэн үйлдлээр “Барилгачин ******* ХХК-ийн барилгын инженерээр томилогдон ажиллаж байхдаа *******0************** оны 04 дүгээр сараас *******0************** оны 11 дүгээр сарын хооронд Баянгол дүүргийн *******0 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдааны захын барилга барих явцад барилгын гүйцэтгэлд ашиглах зориулалттай нярваас гаргасан барилгын материалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, завшиж, “Үнэгүй.мн” зарын сайтад зар байршуулан бусдад худалдаж, “Барилгачин *******” ХХК-д ага хэмжээнээс дээш хохирол буюу 11,518,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ж.А*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ж.А*******д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 180 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******, *******3-д зааснаар тэнссэн хугацаанд буюу 10 сарын хугацаанд “зан үйлдлээ засах, тодорхой ажил үүргээ зүй зохистой гүйцэтгэх” зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах саналыг шүүгдэгч Ж.А*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ж.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр заалтыг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-т зааснаар тэнссэн хугацаанд буюу 10 сарын хугацаанд “зан үйлдлээ засах”  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.А******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг Ж.А*******д тайлбарлаж байна.

Шүүгдэгч Ж.А*******д хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чувуун овогт Ж******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “”хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-т заасныг журамлан шүүгдэгч Ж.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацааг тэнсэж, уг хугацаанд “зан үйлдлээ засах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. .

3. Шүүгдэгч Ж.А*******д  хүлээлгэсэн  албадлагын арга хэмжээний биелэлтэдхяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ж.А******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ