Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/622

 

   2023           07           26                                           2023/ШЦТ/622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар /томилолтоор/

Шүүгдэгч: Д.Б*******,

Хохирогч Б.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Д******* Б*******т холбгдох эрүүгийн 23050*******590978 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, *******994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ТВ-9 телевизийн дууны найруулагч ажилтай, ам бүл 3, Завхан аймгийн Сонгино, ******* дүгээр баг, Баян-Айрагт оршин хаягийн бүртгэлтэй боловч, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-*******23******* тоотод оршин суух хаягтай, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Барга овогт Д******* Б******* /РД:ИЛ940624*******5/.  

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2023 оны 04 дүгээр сарын **************-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******/3/б байрны автомашины зогсоол руу орох гражны үүдний хэсэгт “машинаа холдуулаад өгөөч” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Б.З******* маргалдаж, улмаар зүүн чих рүү нь гараараа алгадаж, хувцаснаас нь татаж газарт унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, хүзүүнд нөсөө гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б******* нь “...2023 оны 04 дүгээр сарын **************-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******/3/б байрны автомашины зогсоол руу орох гражны үүдний хэсэгт “машинаа холдуулаад өгөөч” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Б.З******* маргалдаж, улмаар зүүн чих рүү нь гараараа алгадаж, хувцаснаас нь татаж газарт унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, хүзүүнд нөсөө гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* “...Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Золбоогийн “...гомдолтой, эмчилгээний төлбөрөө барагдуулах хүсэлтэй ...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 23050*******59*******0978 дугаартай хэргээс:

2023 оны 04 дүгээр сарын **************-ний өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Золбоогийн хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын **************-ний өглөө гэрээсээ буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороо *******8/3/б байрнаас гараад *******8 цаг өнгөрөөгөөд тараад гэр лүүгээ өөрийн цагаан өнгийн Приус-30 маркийн 5404 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явсан. *******9:00 цаг өнгөрөөгөөд гэрийнхээ гадаа зогсоолд ирээд граж руугаа ухарч орох гэсэн чинь цэнхэр өнгийн Акуа маркийн машин тээглээд байхаар нь би өөрийн 9924-6246 дугаараас 9905-тай дугаар руу залгасан. Тэгээд нилээн удаж байгаад *******0-*******5 минутын дараа хоёр эрэгтэй хүн гарч ирсэн. Намайг зодсон залуу болохоор саарал цэнхэр өнгийн нимгэн куртиктай, 30 гаран насны залуу, нөгөө залуу нь хар савхитай хар нүдний шилтэй, хар саравчтай малгайтай байсан. Гарч ирээд машин руугаа явж байснаа над руу хүрч ирэхээр нь би “машинаа хурдан холдуулаад өгөөч” гэсэн чинь “урдуур ингээд орооч, багтахаар байна ш дээ” гэхээр нь би “граж руугаа ухарч орохгүй бол болдоггүй, тулаад байдаг юм” гэсэн чинь “чи олон үгтэй банди вэ”гэж намайг хэлээд цонхоор гараа оруулж ирээд цохих гээд байсан. Тэгээд би машинаасаа буусан чинь намайг заамдахаар нь би бас заамдаад түлхсэн. Дээрээс хүмүүс “чи наад хүүхэд зүгээр байлгаач” гээд орилоод байхаар нь дээшээ харж байсан чинь хажуу талаас нөгөө надтай заамдалцсан залуу миний зүүн чих рүү баруун гараараа нэг удаа алгадаад би манараад байж байх үед куртикны малгайнаас татаж байгаа доошоо газарт татаж суулгаад дараа байсан. Тэр үед миний өвдөг шалбарсан, заамдалцаж байх үед миний хүзүү болон мөрийг маажсан, тэгээд би өөрийгөө хамгаалаад тухайн иргэнийг түлхээд зайгаа барьсан. Тэгээд байж байх үед манай найз охин Э.Цацрал бичлэг хийгээд *******02 дугаарт залгасан цагдаа дуудсан байсан. Би тухайн залууг танихгүй цохиулсан өдрөө харсан, сүүлд манай байрны 4 давхарт байр  түрээсэлдэг юм байна лээ. Б******* гэж нэрийг нь тогтоосон. Би хуулийн дагуу үнэ зөв шийдүүлмээр байна. Эмчилгээний зардал нэхэмжилж авмаар байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Э.Ц******* гэрчээр өгсөн “граж руу орох үед урд талаараа орохоор гарахад хэцүү байдаг тул ихэвчлэн ухарч ордог. Тэгээд бид хоёр машинтайгаа ухраад орох гэсэн чинь цэнхэр өнгийн Акуа машин хаагаад тавьсан байхаар нь утас руу нь манай найз залуу Золбоо залгасан. Хоёр эрэгтэй хүн гарч ирээд “энүүгээр багтаад ор” гэсэн. Манай найз залуу Золбоо “ухарч ордог тул багтахгүй байна” гэсэн чинь тэр хоёр залуу манай найз залууг “ямар том дуутай бацаан бэ” гээд байсан. Манай найз залууг цонхоор гараа оруулаад цохих гэж байгаад “буугаад ир” гэхээр нь манай найз залуу буусан. Хоёр хүний намхан, мяраалаг, *******65-*******70 см орчим өндөр тэр залууг найз нь Б******* гэж дуудаж байсан. Тэр залуу манай найз залууг “машинаа холдуул” гэсэн чинь зүүн чих орчим нь баруун гараараа нэг удаа хүчтэй алгадсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 тал/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 525******* дугаартай шинжээчийн “...Б.Золбоогийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, хүзүүнд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

 

Дүү дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, *******2-*******4 тал/,

 

Э.Цацралаас гаргаж өгсөн бичлэгийг хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 9-*******0 тал/,  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******ын хувийн байдалтай х*******гоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 87 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Б******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн *******6 дугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоногэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.Б******* нь хохирогч Б.Золбоогийн Б.Золбоогийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, хүзүүнд нөсөө бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 37-38 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 525******* дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 525******* дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******6/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.*******-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 525******* дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б*******ын “...2023 оны 04 дүгээр сарын **************-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******/3/б байрны автомашины зогсоол руу орох гражны үүдний хэсэгт “машинаа холдуулаад өгөөч” гэж хэлсэн шалтгаанаар хохирогч Б.З******* маргалдаж, улмаар зүүн чих рүү нь гараараа алгадаж, хувцаснаас нь татаж газарт унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөр, хүзүүнд нөсөө гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Б.Золбоо нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 425,700 /дөрвөн зуун хорин таван мянга долоон зуу/-н төгрөгийг хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн /хх-ийн 78-79 тал/ ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Золбоо нь *******2*******,380 /нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун ная / төгрөгийн  хохирлын баримт шүүхэд гаргаж өгсөн ба шүүхээс 85,480 /наян таван мянга дөрвөн зуун ная / төгрөгийн эм, эмчилгээний баримтыг хүлээн авч, гэмт хэрэг гарах үед урагдсан майкны үнэ гэх 35.900 /гучин таван мянга есөн зуу / төгрөгийн нэхэмжлэл нотлогдохгүй байх тул  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5**************.*******80 /таван зуун арван нэгэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Б.Золбоод олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Золбоо нь шүүгдэгчийн хууль бус халдлагын улмаас  түүний чихний хэнгэрэг цоорсон гэх тул гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан *******000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч Барга овогт Д******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Д.Б*******ыг *******000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Б*******т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.******* дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5**************.*******80 /таван зуун арван нэгэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Б.Золбоод олгож, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 35.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч Б.Золбоо нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.*******, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Д.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ