Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/623

 

  202*******            07            26                                        202*******/ШЦТ/62*******

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

            улсын яллагч Г.Цогтгэрэл

   шүүгдэгч Б.А*******, түүний өмгөөлөгч Л.Соёмбо /ҮД:*******247/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн *******, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б******* А*******д холбогдох эрүүгийн 2202005*******70056 дугаартай хэргийг 202******* оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн их сургуульд урлагийн менежмент чиглэлээр суралцдаг гэх, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хороолол *******5а байрны 150******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй

Б******* овогт Б******* А******* //.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А******* нь “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд Г.А******* гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс  0*******-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хорооллын *******5а байрны 150******* тоот дахь гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 1*******7.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А******* нь “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд Г.А******* гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 0*******-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хорооллын *******5а байрны 150******* тоот дахь гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 1*******7.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А*******гийн  өгсөн “...Би уг хэрэгт холбогдоод жил орчим болж байна. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгосон. Би ******* гэх нэрээр уран бүтээл тууривдаг. Үүнийгээ ашиглаад өөрийн үеийн залуучуудад үлгэр дуурайлал болж болохгүй зүйлээс хол байх талаар мессеж өгөхийг хүсэж байна. Би одоо цагдаагийн байгууллагатай хамтарч мансууруулах төрлийн бодисыг эсэргүүцэн дуу хийх гээд хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч соён гэгээрүүлэх ажилд нь хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Би Соёл Урлагын Их Сургуулийн урлагын менежмент гэдэг ангид суралцаж байгаа. Одоо төгсөх курст орно. Миний бие уг мансууруулах бодисыг хууль бус гэдгийг мэдсээр байж таслан зогсоохгүйгээр оролцсондоо маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2202005*******70056 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Хэргийн газарт 2022 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-1******* тал/,

Хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 14-18 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 22-2******* тал/,

Эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн *******5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.Х******* гэрчээр өгсөн “...А******* буюу ******* гэх нэрээр уран бүтээл хийдэг залууг одоогоос 2 жилийн өмнөөс таньж мэддэг болсон. Харин А******* гэх залууг одоогоос 1 жилийн  өмнө нь гадуур шоудаж явж байх үедээ л танилцаж зүс мэддэг болсон. Дээрх хоёр залуутай найз нөхдийн харилцаатай гэхдээ дотно найзлаад байдаггүй. 2022 оны 08 дугаар сарын *******1-ний орой гэртээ байх үед над руу манай найз Баттулга утсаар залгаад хоёр хоногийн дараа найз нь Япон улс руу явлаа явахаасаа өмнө нь уулзъя гэхээр нь зөвшөөрч гэрийнхээ гадаа Баттулгыг ирэхээр нь гарахаар болсон удалгүй Баттулга ирчихлээ гэхээр нь гараад машинд нь суутал машинд А******* болон өөр нэг зүс танихгүй залуу хамт явсан. Ингээд машинд нь суугаад А*******г japan тауны ойролцоогоос авч хотын төв рүү 5-уулаа Баттулгын машинтай явсан. Төв рүү орох үед машинд сууж байсан танихгүй залуу нь буугаад үлдсэн ба 4-үүлээ хотын төвөөр байж байгаад хийх ажил олдохгүй сэлгүүцэх маягтай байх үед А******* нь манай гэр рүү очиж болно хүн байхгүй байгаа гэж хэлсэн тул 4-үүлээ А*******гийн гэр рүү очиж пластешн тоглоом тоглохоор Нарны хороолол руу явсан тэр үед машинд А******* А*******тай өөрт нь өвс байгаа гээд үүрч явсан хар өнгийн цүнхнээсээ хар ууттай зүйлийг гаргаж ирж харуулчхаад буцаагаад хийчихсэн ба танайх руу авч явж болох уу гэж асуусан ба анхандаа А******* татгалзсан ч сүүлдээ А*******тэй хоорондоо ярьж байгаад зөвшөөрсөн тэр ярианд нь бол Баттулга бид хоёр огт оролцоогүй. Баттулга хоёр хоногийн дараа гадаад улс руу явах гэж байсан учраас огтоосоо сонирхоогүй. Ингээд 4-үүлээ доод дэлгүүрээс нь идэж уух зүйл, хүний *******, ******* шилтэй пиво аваад гэрт нь орсон. Гэрт нь орсны дараа Баттулга бид хоёр ерөнхийдөө пиво уунгаа тоглоом тоглоод хоорондоо юм ярьж суусан харин А******* болохоор Баттулга бид хоёр дээр ирэн очин эсхүл гал тогооны өрөөнд байсан А******* рүү очих зэргээр орж гарч байсан. А******* гол тогоонд юу хийж байсан талаар бол мэдэхгүй авч орсон өвсөө хэрхэн ямар байдлаар ашигласан талаар нь бол мэдэхгүй Баттулга бид хоёр бол огт оролцоогүй. Ингээд шөнийн 04-05 цагийн үед гэртээ харихаар ганцаараа явсан гэрт нь А*******, Баттулга, А******* нар үлдсэн. Миний дараа Баттулга гэртээ харихаар явсан гэж дараа нь ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-5******* тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4*******09 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.А******* 2022.09.*******” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-6******* тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 4*******11 дугаартай “ХТТГ 90 грамм өвс, 7******* грамм өвс ******* ширхэг тугалган цаас хуйлсан 50 төгрөг” гэж хаягласан шаргал өнгийн цаасан уутанд хар саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, улбар шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас ******* ширхэг, АҮ2414906 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлийг хийж ирүүлсэн байна.

Хар саарал гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 79.******* грамм цэвэр жин нь 81.4 грамм, улбар шар гялгар ууттай  ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 74.5 грамм, цэвэр жин нь 56.******* грамм тус тус байна.

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлээс дээж авч органик уусгагчид уусган 7820А GC system 5977E MSD хийн хроматограф масс спектрометр багажаар шинжилгээ хийхэд “ХТТГ 90 грамм өвс, 7******* грамм өвс ******* ширхэг тугалган цаас хуйлсан 50 төгрөг” гэж хаягласан хар саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, улбар шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас ******* ширхэг, АҮ2414906 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /dekta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн.

Дельта-9-тетрагидроканнабинол /dekta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-66 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 854 дугаартай “Б.А******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.А******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.А******* нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 94 тал тал/,  

Банкны дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 171-208 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.А*******гийн яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолд дурдсан үйлдэлд намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би А*******тэй үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн зүйл байхгүй. А*******г энэ төрлийн гэмт хэрэгт урд нь шийтгүүлж байсныг нь мэддэг байсан ба тэр өдөр уулзаад манай гэрт Баттулга, Халиунаа А******* бид 4 очихоор болсон тэр үед манай гэрт хүн байхгүй байгааг А******* мэдчихээд танай гэрт газаар юм шахъя гэхээр нь эсэргүүцэж дургүй байгаагаа хэлсэн ч тэгж л мөнгө олохгүй бол болохгүй байна гээд шаналгаад гуйгаад байсан тул арга буюу зөвшөөрсөн ингээд л манай гэрт очсон ба манай гэрийн гал тогоонд ганцаараа юм хийгээд байсан ба өмнө нь би сонирхож байгаагүй учраас очиж үзэхэд хуванцар саванд өвс хийчихсэн тэр рүүгээ газ шахаж байсан ба гэрээр муухай үнэртээд байсан учраас наадахаа боль гэж хэлсэн тэгсэн одоо дууслаа гэж байсан ба би буцаад том өрөө рүүгээ орсон. Ингээд гал тогоонд хэсэг чимээгүй байж байгаад гадагшаа ганцаараа гараад явсан ба 2-******* цагийн дараа орж ирэхэд нь би унтчихсан байж байгаад хальт сэрэхэд Халиунаа гэртээ харихаар явлаа гээд явсан Баттулга мөн удалгүй түүний дараа гэртээ харихаар явж А******* бид хоёр манай гэрт унтаж амарсан харин 2022 оны 09 сарын 01-ний өглөө нь намайг унтаж байх үед А******* сэрээгээд 09 цагийн үед ажилдаа явлаа шүү гэж хэлээд гарах гэж байхад нь А*******ий зогсож байсан зүг харахад дор нь ууттай өвс байсан ба наадахаа аваад яв гэж хэлэхэд хийж авч явах юм алгаа орой ирээд авчихъя гэж хэлээд гараад явсан түүнээс хойш холбогдоогүй байж байгаад 0*******-ны өдөр цагдаад баригдсан. Тиймээс А*******тэй бүлэглэж хадгалсан зүйл байхгүй учраас яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 2*******6-2*******7 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч Б.А*******д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинол  агууламжтай “Өвс”, гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Нарны хороолол *******5а байрны 150******* тоотод хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт авагдсан баримтыг судлахад 202******* оны ******* дугаар сарын 2-ны өдрийн 2*******0200148 дугаартай “ хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай ” прокурорын тогтоол хэрэгт авагдсан байх ба тогтоолд шүүгдэгч нь бусадтай үйлдлээрээ нэгдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул тэднийг эрэн сурвалжлах олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн буйг тэмдэглэж байна.

Иймд, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч Б.А*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн *******, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүхээс шүүгдэгч Б.А*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.А*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг оногдуулж, ялын хязгаарыг түүний оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрээр хязгаарлаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар  Б.А******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* А*******г Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.А*******д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Б.А******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.А*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс /цэвэр жин нь 81.4 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон ******* ширхэг тугалган цаас зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, АҮ2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банканд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ