Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/625

 

   2023            0*******            2*******                                          2023/ШЦТ/625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа /томилолтоор/  

Шүүгдэгч: Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Б******* Б*******т холбогдох 2305005490*******53 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Алтайн ******* дугаар гудамж, *******50 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Онход овогт Б******* Б******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Монгол ******* инвестмент” ХХКомпанийн байрнаас нягтлан бодогч Д.Д Хаан банкны 5903080*******0 данс руу данс андуурч шилжүүлсэн 1.40*******.32******* төгрөгөөс 440.903 төгрөгийг хохирогч Д.Д эзэмшлийнх, төлөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж, өөртөө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар

   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Монгол ******* инвестмент” ХХКомпанийн байрнаас нягтлан бодогч Д.Д Хаан банкны 5903080*******0 данс руу данс андуурч шилжүүлсэн 1.40*******.32******* төгрөгөөс 440.903 төгрөгийг хохирогч Д.Д эзэмшлийнх, төлөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж, өөртөө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

           

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ийн өгсөн “...Би хохирогчид 550,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2305005490*******53 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Д өгсөн “...Би Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Монгол ******* нэртэй компанид ажилладаг юм. ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллага цалингаа тавихдаа ажилдаа ирэхээ больсон Б.Б*******ийн 5903080*******0 дугаартай данс руу ажиллаж байгаа Б.Б*******ийн цалин болох 1.40*******.903 төгрөг андуурч шилжүүлсэн. Андуурч хийсэн дариудаа мэдээд Б.Б*******ийн дугаар луу залгаж адил нэртэй хүний цалинг андуурч чиний данс руу шилжүүлсэн байна мөнгийг нь буцаагаад өгчих гэж хэлсэн чинь за гэж хэлээд салгаад мөнгөө хийхгүй алга болсон. Би түүнтэй дахиж нэг холбоо бариад чи өөрийн ажилсан хөлс болох 966.424 төгрөгийг авч үлдээд үлдэгдэл 440.903 төгрөгийг миний дугаартай данс руу хийчих гэж хэлсэн чинь зөвшөөрсөн боловч мөнгөө хийлгүй өнөөдрийг хүртэл зугтаад миний дугаарыг авахгүй алга болоод байгаа тул цагдаад хандаж байна. Б.Б******* нь манай байгууллагаас 966.424 төгрөг авах ёстой байсан бөгөөд тухайн цалинг андуурч шилжүүлсэн мөнгөндөө суутгаад үлдэгдэл 440.903 төгрөг гарахаар нь би тухайн мөнгийг өөрөөсөө төлөөд өөрийн компанийг хохиролгүй болгосон. Би өөрт учирсан 440.903 төгрөгийн хохирол мөнгөө гэм буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13-14 хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Б*******ийн өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний 5903080*******0 дугаартай данс руу дугаартай данснаас 1,40*******,000 төгрөг утга хэсэг дээр нь 10-р сарын сүүлийн цалин гэж бичээд хийсэн байсан. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед миний дугаар луу үл таних дугаараас залгаад мөнгө андуурч хийсэн талаараа хэлсэн. Тэгээд би тэр хүнд хандаж мөнгө чинь миний дансанд орсон буцаагаад хийнэ гэж хэлээд салгасан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан тул мөнгөөр ахуйн хэрэглээний зүйл аваад дуусгасан. Тухайн дугаар над руу залгах үед нь мөнгийг нь үрсэн байсан тул утсаа авч чадаагүй юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Хаан банк дахь харилцагч Б.Б*******ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-44 хуудас/,

 

Хаан банк дахь 5903080*******0 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-48 хуудас/,

 

“Монгол ******* инвестмент” ХХКомпанийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 032 дугаартай тодорхойлолт /хх-ийн 05 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Б******* нь “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Монгол ******* инвестмент” ХХКомпанийн байрнаас нягтлан бодогч Д.Д Хаан банкны 5903080*******0 данс руу данс андуурч шилжүүлсэн 1.40*******.32******* төгрөгөөс 440.903 төгрөгийг хохирогч Д.Д эзэмшлийнх, төлөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж, өөртөө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” болох нь шүүгдэгч Б.Б*******ийн мэдүүлэг, хохирогч Д.Д мэдүүлэг, Хаан банк дахь харилцагч Б.Б*******ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банк дахь 5903080*******0 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч Б.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б*******ийн “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Монгол ******* инвестмент” ХХКомпанийн байрнаас нягтлан бодогч Д.Д Хаан банкны 5903080*******0 данс руу данс андуурч шилжүүлсэн 1.40*******.32******* төгрөгөөс 440.903 төгрөгийг хохирогч Д.Д эзэмшлийнх, төлөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж, өөртөө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дд, хохирол болох 440.903 /дөрвөн зуун дөчин мянга есөн зуун гурав/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч Б.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнхцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/-н мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна. шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онход авагт Б******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б*******т оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ