Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/626

 

  2023           0           3*******                                         2023/ШЦТ/626

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан  хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр /томилолтоор/

Шүүгдэгч: З.Б*******, түүний өмгөөлөгч Д.Халзан /ҮД:**************00/

Хохирогч С.О*******ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З******* овогт З******* Б*******д холбогдох эрүүгийн 22050226*******080 дугаартай хэргийг 2023 оны дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *******96 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл *******, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, ******* 56-3******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

З******* ургийн овогт З******* Б******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Б******* нь “2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *******9 дүгээр хороо, 5******* дүгээр байрны ******* дүгээр орцны давхарт С.О*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт цайны халуун саваар ******* удаа цохиж түүний эрүүл мэндэд баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлд зааснаар

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.Б******* нь “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *******9 дүгээр хороо, 5******* дүгээр байрны ******* дүгээр орцны давхарт С.О*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт цайны халуун саваар ******* удаа цохиж түүний эрүүл мэндэд баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б*******гийн “...Би С.О*******ыг танихгүй, түүнийг цохиогүй....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 22050226*******080 дугаартай хэргээс:

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ************** тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр С.О*******ын хохирогчоор өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би аавынхаа гэр лүү нөхрийнхөө хамт яваад очиход Ц нь үл таних хүмүүстэй цуг байсан бөгөөд аавын гэрээс уут саванд хийсэн юм аваад гарч байхад нь цахилгаан шатны хажуу талд таараад юу авч гарч байгаа талаар асуухад үгийн зөрүү байхгүй надтай хэрүүл маргаан үүсгэж, Цтэй цуг явсан Цийн дүү гэх эмэгтэй намайг үгийн зөрүү байхгүй цайны халуун саваар нүүр лүү нэг удаа цохисон бөгөөд тухайн үед нүд харанхуйлаад юм харж чадахгүй байхад нэмж цохиж зодсон юм. Тэгээд байрнаас гараад цагдаагийн газарт очсон юм. Тэгээд цагдаагийн гадаа очоод байж байхад Ц болон цуг байсан эмэгтэй нь намайг зодох гэж дайрсан бөгөөд цагдаа нар болиулсан юм. Бид нар аавыг өнгөрөөд 49 хоног нь дуусаагүй байгаа болохоор гэрээс нь юм гаргахгүй гэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Б гэрчээр өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад хадам аавын гэрээс хүн эд зүйл аваад явах гээд байна гээд эхнэрийн дүү эхнэр рүү залгаж яриад эхнэр бид хоёр очсон юм. Тэгээд хадам аавын гэрийн цахилгаан шатны орчим хадам аавын гэрт амьдарч байсан эмэгтэй хувцас эд зүйл аваад гарч явах гэж байсан бөгөөд эхнэр аавын 49 хоног дуусаагүй байхад эд зүйл гаргахгүй та 49 хоног дуусгаад эд зүйлээ авах талаар хэлсэн чинь үгүй гээд хэрүүл маргаан үүссэн юм. Цтэй цуг явж байсан эмэгтэй манай эхнэрийг цайны халуун саваар нэг удаа шууд нүүр хэрэгт нь цохисон юм. Тэгээд гадаа мөн гараараа болон хөлөөрөө эхнэрийн толгой, гуя, нуруу хэсэгт цохисон бөгөөд салгах гээд чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-4******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр Б.Цийн гэрчээр өгсөн “...О******* цагдаа дээр очиход нүд нь хөхөрсөн байсан. О******* Б******* хоёр хоорондоо мөн адилхан маргалдаад байсан. О******* чи цохисон надад гэмтэл учруулсан гэсэн. Харин Б******* нь би цохиогүй гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Э.У гэрчээр өгсөн “...Ц тус тоотоос хоёр чемодан хувцас, хоёр тор хувцас, өнгийг нь санахгүй байна гартаа цайны өндөр халуун сав барьсан гэрийн хаалгаар гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-0 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0 дугаар сарын 0*******-ний өдрийн 920 дугаартай шинжээчийн “...С.О*******ын биед баруун доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун гуя, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 4-5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны *******0 дугаар сарын 04-ний өдөр шинжээч эмч Э.Баасанжавын өгсөн “...Баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс  29-нд шилжих шөнө 0******* цаг 03 минутад гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр толгойн КТГ шинжилгээтэй байжээ. Баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь ******* удаагийн мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-8******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 3*******-ний өдөр З.Б*******гийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******4-*******5 цагийн хооронд хамаатны эгч Ц бид хоёр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга дээр орсон. Манай эгч айлаас хувцас аа гаргаж авах гэсэн юм бид нарыг очихоор зодох гээд байгаа тул мөрдөгч хамт явуулаад өгөөч гэхэд болно гээд мөрдөгч Эрдэнэдалай гэдэг байцаагчийг дуудаж хэлсэн. Тэгээд Эрдэнэдалай мөрдөгч, жолооч цагдаа, өмгөөлөгч И, эгч Ц нарын хамтаар явсан. Тэгээд *******5 цаг өнгөрч байхад 5******* дүгээр байранд очсон. Тэгээд бид 5 цахилгаан шатаар давхарт гарсан. Тэгсэн чинь Эрдэнэдалай мөрдөгч намайг та хэргийн оролцогч биш наанаа байж бай гээд тэр 4 орсон. Тэд нар ороод бөөн шуугиан болоод 40 минут орчмын дараа И өмгөөлөгч том чемодантай хувцас авч гарч ирээд энийг хараад зогсож бай гэж хэлсэн. Тэрний дараа Эрдэнэдалай мөрдөгч, жолооч цагдаа, эгч Ц нар дахиад нэг чемодантай уут савтай эд зүйл чирээд гараад ирсэн. Тэгээд бид 5 цахилгаан шат руу явсан. Тэгсэн чинь цахилгаан шатнаас эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн гараад ирсэн. Эмэгтэй нь хар нүдний шил зүүсэн байсан. Тэгсэн чинь Ц эгч бид нарт нөгөө О******* гэдэг хүн чинь энэ, нөхөр нь энэ гэж хэлсэн. Тэгсэн чинь О******* шууд дайраад хулгайч авгай юу хулгай хийгээд явж байгаа юм гэсэн чинь Ц цагдаатай ирээд хувцсаа аваад явж байна гэсэн чинь О******* ална чамайг гээд цохих гээд хөөсөн тэгэхэд нь мөрдөгч, цагдаа хоёр болиоч гээд салгасан. Тэгсэн О******* Ц эгчийн нүд рүү цохисон бололтой улайж хавдсан байсан. Тэгсэн чинь О******* чемодантай хувцсыг нь шалгана гээд тараагаад тэр хавиар шидсэн. Тэр үе нөхөр нь Эрдэнэдалай мөрдөгч рүү чиний цагдаа гэж юу байдаг юм гэж хэлээд дайраад заамдаж авсан. Тэгээд Эрдэнэдалай мөрдөгч О*******ыг цахилгаан шатанд суулгасан. И өмгөөлөгч 2 чемодантай хувцас, эд зүйлийг цахилгаан шатанд оруулсан. Би өөрийн цүнх, өмгөөлөгчийн цүнх, шүхэр бариад цахилгаан шатны хаалган дээр зогсож байхад О******* гараараа миний мөрнөөс татаж оруулсан. Тэр үед миний подволкны мөр болон баруун хацар урагдсан. Тэгээд цахилгаан шатаар О*******, өмгөөлөгч, мөрдөгч бид 4 доошоо буусан. Түрүүлээд шатаар жолооч цагдаа, Ц, О*******ын нөхөр 3 буусан. Бид нарыг гадаа хаалган дээр буугаад очиход тэр гурав хувцас эд зүйлийг машин дотор оруулж байсан. Гадаа мөрдөгч Ц эгчийг цагдаа бид хоёртой хамт яв гээд суулгаад аваад явсан. Араас нь өмгөөлөгч бид хоёр машинтай очсон. Цагдаагийн хэлтэс дээр намайг ирэхэд тэд нар хоорондоо маргалдаад чемодантай хувцас эд зүйлийг нь цагдаагийн үүдээр тараагаад шидсэн О*******ын эгч Сарангэрэл гэж санаж байна тийм нэртэй хүн ирсэн бас маргалдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******05 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч З.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Харин шүүгдэгч З.Б******* болон түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримттай маргаж хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүх, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэхэд хохирогч С.О*******ын биед  баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмч Э.Баасанжавын 2022 оны дугаар сарын *******-ны өдрийн 920 дугаартай дүгнэлтээр нотлогдсон.

 

Шүүгдэгч З.Б******* нь яллах дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг тэрээр учруулаагүй, түүнийг цохиогүй гэж мэтгэлцэх ба түүний энэ мэдүүлгийн эх сурвалжийг дэмжсэн, баталсан ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох гэрч Э.Эрдэнэдалайгийн “…Б*******, О******* нар нь хоорондоо хэл амаараа маргалдаж байгаад нэг нэгнээсээ зууралдаж эхлэхээр нь... гэх мэдүүлэг /хх-6******* тал/, хохирогч С.О*******ын ...дүү гэх эмэгтэй намайг үгийн зөрөө байхгүй цайны халуун саваар нэг удаа цохисон... /хх-35 тал/ гэх мэдүүлэг, гэрч Э.Б “…цуг явж байсан эмэгтэй манай эхнэрийг цайны халуун саваар нэг удаа шууд нүүр хэсэгт нь цохисон юм. Тэгээд гадаа мөн гараагаа болон хөлөөрөө эхнэрийн толгой, гуя, нуруу хэсэгт цохисон бөгөөд салгах гээд чадахгүй байсан юм... /хх-40 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.Цийн ...Б******* намайг өмөөрч О*******тай маргалдсан байх хоорондоо маргалдаж зууралдаж байсан... гэх мэдүүлэг /хх-5******* тал/ зэргээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч хохирогч нар нь таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, барьцалдаж авч улмаар шүүгдэгч нь 920 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлийг хохирогчийн биед учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Б******* нь хохирогчид учирсан гэмтлийг өөр цаг хугацаанд авсан гэмтэл гэж мэтгэлцсэн ба шинжээч эмч Э.Баасанжавын 2022 оны дугаар сарын *******-ны өдрийн 920 дугаартай дүгнэлтийн 4.6 дахь хэсэгт гэмтэл нь шинэ гэмтэл байнагэж дүгнэсэн болохыг тэмдэглээд хохирогч нь өөр цаг хугацаанд ижил төрлийн гэмтлийг авсан талаарх баримт хэрэгт цуглараагүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 0 дугаар сарын 0*******-ний өдрийн 920 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******6/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.*******-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 920 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч З.Б*******гийн “...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *******9 дүгээр хороо, 5******* дүгээр байрны ******* дүгээр орцны давхарт С.О*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр хэсэгт цайны халуун саваар ******* удаа цохиж түүний эрүүл мэндэд баруун доод зовхи, хацрын товгорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч С.О******* нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд *******48,000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийг шүүгдэгч З.Б*******гээс нэхэмжилснийг  хангаж  шийдвэрлэлээ.

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч З.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч З.Б*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.*******0-д заасныг тус тус удирдлага болгон 

 

 

 

   ТОГТООХ нь:

 

*******. Шүүгдэгч З******* ургийн овогт З******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар З.Б*******г 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер / хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлд  зааснаар хохирогч С.О*******ын нэхэмжилсэн *******48,000 /нэг зуун дөчин найман мянга/-н төгрөгийг шүүгдэгч З.Б*******гээс гаргуулж хохирогчид олгосугай.

 

5. Шүүгдэгч З.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.*******, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол З.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ